Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/160

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Н.Зулаа

 Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514002540152 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караокены гаднаас Самсунг А55 загварын гар утсыг олж, улмаар өөрийн эзэмшлийн *******,******* дугааруудыг хийж ашиглан бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Бусдын гээгдэл эд зүйл ашиглаж өөрийн эзэмшлийн дугааруудаа хийсэн нь үнэн, би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед гар утсыг ашиглаад надад мөнгөний хэрэг гарахаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1-р багт байрлах 68 зээлийн төвд ломбардад тавьсан байсан. Миний иргэний үнэмлэх байхгүй байсан болохоор танил эгч *******гийн нэр дээр гар утсыг 200.000 төгрөгт тавьсан байж байгаад цагдаагаас над руу холбогдож, намайг дуудаж асуухад гар утсыг 204.000 төгрөгийг төлөөд аваад цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн. Тухайн үед манай том охин хатгалгаа өвчин туссан байсан мөнгөний хэрэг байсан болохоор эм, тариа, хоол хүнсний зүйлээ авч захиран зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Цацрах гэгээ караокед , гэх хоёр найзын хамт 22 цагийн үед орж үйлчлүүлж байгаад гарч ирсэн. Хэдэн цагийн үед гарч ирснээ санахгүй байна. Маргааш нь гар утас байхгүй байхаар нь найзуудаасаа юу болсныг нь асуухад караокеноос гарч ирээд хэсэг хугацааны дараа гар утас байхгүй байна гээд буцаад тай хамт ороод караокены ажилтнаас гар утсаа асуусан чинь гар утас чинь байхгүй гэж хэлсэн. Тэгээд хяналтын камерыг шүүлгэх гэтэл камер нь ажиллахгүй байсан гэж хэлсэн. Манай хоёр найз караоке дотор хүнтэй чатлаж байсан гэсэн. Гарахдаа гар утсаа үлдээж гарсан эсэхийг мэдэхгүй гэсэн...Би бодохдоо гар утсаа караокены ширээн дээр үлдээчхээд гараад ирсэн байх гэж бодож байгаа...Би алга болгосон гэх Самсунг А-55 загварын гар утсаа хүлээн авлаа. Ажиллагаа хэвийн, ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Надад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 45/

Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би 2 найзын хамт Цацрах гэгээ караоке руу 22 цагийн үед орж үйлчлүүлж байгаад 01 цаг өнгөрч байхад би эхнэр болох ******* руу яриад ирээд аваадах гэж хэлсэн. Удалгүй манай эхнэр ирээд намайг караокеноос авч гарсан. Тэгээд би урд талынх нь блокон хашааны хажууд очоод бөөлжиж байх үед газарт нэг гар утас байхаар нь аваад гэр лүүгээ явсан. Бид хоёрыг гэртээ харьчихсан байхад нэг дугаараас залгахаар нь тэр дуудлагыг авахгүй байж байгаад манай эхнэр унтраасан. Түүнээс хойш 3-4 хоног асаагаагүй байж байгаад эхнэр бид хоёр Арвижих дэлгүүрийн 2 давхарт байрлах гар утасны худалдаа засвар дээр очоод кодыг нь гаргуулаад манай эхнэр өөрийн юнителийн симийг хийж ашигласан. Түүнээс хойш манай эхнэр миний симийг өөрийн симтэйгээ сольж хийж ашиглаж байгаад 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр ломбардад тавьчхаад ирье гээд явсан. Надад 68 гэх ломбардад 200.000 төгрөгөөр тавьчихсан гэж хэлсэн. Тухайн мөнгийг манай эхнэр зарцуулсан. Яг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...******* манай найз байгаа юм. 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Цацрах гэгээ караоке руу 21-22 цагийн үед 1 цаг гаруй хугацаанд үйлчлүүлж байгаад бид гурав ийн гэрийн гадна очиход миний утас алга байна гэхээр нь бид хоёрын утаснаас ээлжлээд олон удаа залгасан боловч авахгүй байсан. Тэгээд бид гурав буцаж очоод караокены ажилтнаас гар утас орхиж гарсан юм шиг байна, үзсэн үү гэхэд үзээгүй, орхиж гараагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

Шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай “Самсунг А-55 загварын гар утсыг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /хх-ийн 36- 37/

Юнител ХХК-иас ирүүлсэн “... болон имей кодтой утсанд ******* дугаарыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хийж ашигласан байна. *******-******* *******, *******..... албан бичиг /хх-ийн 17-18/,

Скайтел ХХК-иас ирүүлсэн“... болон имей кодыг шалгахад 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш******* дугаар бүртгэлтэй байна. Уг дугаарыг эзэмшигч нь ******* ******* /*******/... албан бичиг /хх-ийн 18-19/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 52-55/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 72/,  шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73/, депозит дансны хуулганууд /хх-ийн 74-82/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караокены гаднаас Самсунг А55 загварын гар утсыг олж, улмаар өөрийн эзэмшлийн *******,******* дугааруудыг хийж ашиглан бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 Шүүгдэгч *******гийн...би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гар утсыг ашиглаад надад мөнгөний хэрэг гарахаар  68 зээлийн төвд ломбардад тавьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

Хохирогч *******ийн...караокены ажилтнаас гар утсаа асуусан чинь  байхгүй гэж хэлсэн,  хяналтын камерыг шүүлгэх гэтэл камер нь ажиллахгүй байсан, ... караоке дотор хүнтэй чатлаж байсан, гарахдаа гар утсаа үлдээж гарсан эсэхийг мэдэхгүй гэсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 45/

Гэрчын... би урд талынх нь блокон хашааны хажууд очоод бөөлжиж байх үед газарт нэг гар утас байхаар нь аваад гэр лүүгээ явсан, ...эхнэр өөрийн юнителийн симийг хийж ашигласан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч Д.ын... бид хоёрын утаснаас ээлжлээд олон удаа залгасан боловч авахгүй байсан,.... буцаж очоод караокены ажилтнаас гар утас орхиж гарсан юм шиг байна, үзсэн үү гэхэд үзээгүй, орхиж гараагүй гэж хэлсэн...” гэр мэдүүлэг /хх-ийн 28/

Шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай “Самсунг А-55 загварын гар утсыг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /хх-ийн 36- 37/

Юнител ХХК-иас ирүүлсэн “... болон имей кодтой утсанд ******* дугаарыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хийж ашигласан байна. *******-******* *******, *******” .....албан бичиг /хх-ийн 17-18/,

Скайтел ХХК-иас ирүүлсэн“... болон имей кодыг шалгахад 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш******* дугаар бүртгэлтэй байна. Уг дугаарыг эзэмшигч нь ******* ******* /******* .....албан бичиг / хх-ийн 18-19/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж тус тус зааж, хүний өмчлөх эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байдаг.

 Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт ...гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй...гэж хуульчилжээ.

 Уг үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авснаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн Завших гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч *******ийн гээгдүүлсэн Самсунг А55 маркийн гар утас нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,400,000 төгрөг гэж үнэлэгдсэн байх тул түүнийг бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эзэмшлийн гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж, ашиглаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч  ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1.1,2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн Самсунг А55 маркийн гар утсыг  биет байдлаар буцааж өгсөн /хх-ийн45/, хохирогч  нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч *******г нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... дүгнэлтийг  гаргажээ.

Эрүүгийн хариуцлага ******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч   нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т  заасан ... шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас ялаас чөлөөлж болно... гэж

Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан.... энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх… гэж  хуульчилсан.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч ба хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал / ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, 2-5 насны хоёр хүүхэдтэй буюу бага насны хүүхдүүдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй/,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан  ялыг эдлүүлэх нь түүний ажил хөдөлмөр эрхлэх, хүүхдийн хүмүүжиолд нөлөөлөх зэргээр дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА