| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/01031/И |
| Дугаар | 138/ШШ2017/01144 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2017/01144
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
******* аймгийн ******* сумын ******* баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын баг, 6-02 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт холбогдох,
Гэм хорын хохирол 641.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбацэцэг тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие усны түрдэг тэрэгтэй усанд явж байгаад 2017 оны 2 сарын 09-ний өдрийн 20 цагийн үед ******* сумын 7-р багийн нутаг хиймэл нуурын хойд талд 20-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан Т. дайруулсан юм. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар цаашдын эмчилгээ болон эм тарианы зардлыг нэхэмжилж болно гэсэн учраас эмчилгээний зардал нэхэмжилж байна. Иймд гээс 641.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.******* 641.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие мөрдөн байцаалтын шатанд Т.******* нэхэмжилсэн нотлох баримт бүхий 2.583.420 төгрөгнөөс 2.000.000 төгрөг, шүүхийн шатанд 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 сая төгрөгийг төлж барагдуулсан юм. Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүхийн шийтгэх тогтоолд намайг хохирогч Т.Бямбацэцэгт 3.000.000 төгрөг төлснийг тогтоосон бөгөөд миний бие түүнд 416.580 төгрөг илүү төлсөн нь баримтаар тогтоогддог. Хохирогч Т.******* нэхэмжилж байсан мөнгөний баримтуудыг эрүүгийн хэргээс гаргуулж авсан бөгөөд уг нотлох баримтаар түүнд хамааралтай нэхэмжилсэн мөнгөн дүн 2.583.420 төгрөг байсан бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалд хамааралгүй Энх-Орших гэгчийн Сайншандаас Улаанбаатар, Улаанбаатараас ******* аймагт ирж очсон замын зардал, НИК, Сод Монгол группын бензин колонкоос авсан бензиний үнэ, таксины үнэ зэрэг нийт 166.580 төгрөгийг хасалгүй 2.750.000 төгрөг нэхэмжилснээр тооцсон юм. Иймд Хүрэлхүү миний бие Т.******* нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 416.580 төгрөгийг хасуулж, 224.820 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.
Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Т.Бямбацэцэг миний бие Т. холбогдуулан гэм хорын хохирол 641.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч миний бие 416.580 төгрөгөөс татгалзаж байгаа бөгөөд хариуцагч нь үлдэгдэл 224.820 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбацэцэг нь хариуцагч Т. холбогдуулан гэм хорын хохирол болох 641.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нь согтуурсан үедээ 2017 оны 2 сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд “Nissan sunny” маркийн 20-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Т.Бямбацэцэгийг мөргөж зам тээврийн осол гаргасан байх бөгөөд Т.******* эмчилгээний зардлын зарим хэсгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Бямбацэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 641.400 төгрөгийн 416.580 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 224.820 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Бямбацэцэгт гэм хорын хохирол 224.820 /хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун хорин/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Т.Бямбацэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 3.698 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ