Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч М.Чингүнсанаа, Э.Энх-Амар, тэдгээрийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Энхцэцэгийн Энх-Амар, Боржигон овогт Мөнхтөрийн Чингүнсанаа нарт холбогдох эрүүгийн 201725010552 дугаартай, 105/2017/0299/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын бүтээцийн үйлдвэрлэл, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 курсын оюутан, ам бүл 4, эх, эмээ, өвөөгийн хамт Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 15 гудамж, 61 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Энхцэцэгийн Энх-Амар, /РД:ЖЮ98100151/,  

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хамаг Монгол мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-р курсын оюутан, ам бүл 6, эмээ, өвөө, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 41 гудамж, 680б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Мөнхтөрийн Чингүнсанаа, /РД:НХ98102910/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Энх-Амар, М.Чингүнсанаа нар нь бүлэглэн, 2017 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах нар хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж Парламент тамхи 11 ширхэг, 1 кг хиам, Жони виски 1 шил, Блок ботл виски 1 шил, цагаан вино 1 шил, улаан вино 1 шил, Гатевэй маркийн зөөврийн компьютер, бэлэн мөнгө 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн Д.Цэрэндоржид 530.720 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Чингүнсанаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Энх-Амар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч М.Чингүнсанаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ургах нар хүнсний дэлгүүрийн цонхоор сайн найз Энх-Амарын хамт орж касснаас бэлэн нийт 50.000 төгрөг, лангуун дээр ил байсан виски вино 4 шил, 1 бондгор хиам, Парламент тамхи 10 гаруй ширхэг, ширээний дээр байсан хар өнгийн маркийг нь мэдэхгүй жижиг зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч гараад төв замаас такси барихаар зогсож байгаад өнгийн санахгүй байна. Жижиг портер машинтай танихгүй хүн зогсож, бид хоёр хотын төв рүү дайгдахаар гуйж суугаад явахад дэлгүүрийн эзэн ах араас машинтай ирээд гүйцэж зогсоогоод бид баригдсан...” гэх мэдүүлэг. /хх 46-48, 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Энх-Амарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ургах нар хүнсний дэлгүүрийн цонхоор багын найз Чингүнсанаагийн хамт орж, лангуун дээр байсан 2 шил виски, 2 шил вино, 1 том хиам, Парламент тамхи 11 ширхэг, жижиг зөөврийн компьютер, бэлэн 50.000 төгрөгийг хулгайлан авч гараад замаас такси барихаар зогсож байгаад танихгүй жижиг цайвардуу өнгийн портер машинтай хүн зогссон. Бид хоёр төв рүү дөхөөд бууна гэж гуйж суугаад явахад дэлгүүрийн эзэн араас машинтай гүйцэж зогсоогоод баригдсан...” гэх мэдүүлэг. /хх 48-51, 54-55 дугаар хуудас/,

Хохирогч Д.Цэрэндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хулгай орж, Парламент хайрцагтай тамхи 11 ширхэг нэг нь 4.500 төгрөг, нийлээд 49.500 төгрөг, 1 кг хиам 6.120 төгрөг, Жони виски 1 шил 42.000 төгрөг, Блок ботлл виски 1 шил 42.000 төгрөг, цагаан вино 1 шил 20.400 төгрөг, улаан вино 1 шил 20.700 төгрөг, Гатевэй маркийн зөөврийн компьютер үзүүлэлтийг мэдэхгүй 300.000 төгрөгөөр авсан. Бэлэн 50.000 төгрөг алдагдсан. Дэлгүүрийн цонх хагархай байхаар нь шууд хотын төв рүү зам дагуу жижиг ачааны машин явж байсныг зогсоож үзэхэд хоёр залуухан хүүхэд дайгдаад явж байсан. Тэгээд шалгахад манайхаас хулгай хийсэн эд зүйл гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хх 23-26 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 14-17 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56, 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57, 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Энх-Амар, М.Чингүнсанаа нар нь бүлэглэн, 2017 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах нар хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж Парламент тамхи 11 ширхэг, 1 кг хиам, Жони виски 1 шил, Блок ботл виски 1 шил, цагаан вино 1 шил, улаан вино 1 шил, Гатевэй маркийн зөөврийн компьютер, бэлэн мөнгө 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн Д.Цэрэндоржид 530.720 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Энх-Амар, М.Чингүнсанаа нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Э.Энх-Амар, М.Чингүнсанаа нарт ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Э.Энх-Амар, М.Чингүнсанаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.