| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00306/И |
| Дугаар | 148/ШШ2018/00384 |
| Огноо | 2018-07-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 148/ШШ2018/00384
| 2018 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 148/ШШ2018/00384 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цагаан эрэг 1 дүгээр хэсэг 18-15 тоотод оршин суух, эрэгтэй, 32 настай, одоо ХААН банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай, ******* овогт *******ийн ******* // ХААН банк ХХК /Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 5 дугаар хэсэг 009 тоотод оршин суух, эрэгтэй, 43 настай, одоо Халиун-Уул ХХК-нд манаач ажилтай ******* овогт *******гийн ******* /ТЗ-65042071/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 3 дугаар хэсэг 8-1 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Улаанбаатар дүүрэг, Дарь эхийн хуучин эцэс, 35-327 тоотод түр оршин суух, эрэгтэй, 41 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ******* овогт *******гийн // нарт холбогдох:
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9.314.240,91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ж., хамтран зээлдэгч Ж.******* нар нь ХААН банкны Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ201642692495 Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан юм. Үндсэн зээлдэгч Ж. нь тухайн зээл авах үедээ төмөр замын тээвэр үйлчилгээний албанд ачигч ажилтай байсан. Сүүлд ажлаасаа гарсан байсан. 1917 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд Ж.ад зээл төлөх мэдэгдлийг 2 ч удаа өгч, өөртөө нь ч уулзаж байсан. Зээл төлж чадахгүй байсан шалтгаан нь ажлаасаа гарсан байсан. Би Ж.тай уулзахдаа таныг заавал шүүхэд өгөхгүй, эвлэрээд, зээлийн хүүг чинь зогсооё, та боломжоороо үндсэн зээлээ төлчих гэхэд хүлээн зөвшөөрөөд эвлэрүүлэн зуучлагчид төлөх улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгөө олдоод ирье гээд яваад ахиж уулзаагүй. Тэгээд шүүхэд хандсан.
Үндсэн зээлдэгч нь зээлээ төлнө гэж хүлээн зөвшөөрдөг боловч хамтран зээлдэгч нь зээл төлөхгүй гэсэн учраас шүүх хурлыг хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Зээлийн гэрээний 4.2-т зааснаар хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.733.373,42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.492.943,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 87.924,06 төгрөг нийт 9.314.240,91 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Ж. нь нийт 3.477.600 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. гэх.
Хариуцагч буюу хамтран зээлдэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж. нь миний төрсөн дүү байгаа юм. Дүү маань ирээд Зээл авах гэсэн юм, батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч гэхээр нь зээл авахад нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Миний хувьд уг зээлийг төлөхгүй гэхгүй. Гэхдээ миний бие нь сард 250.000 төгрөгийн цалинтай охин маань оюутан учраас ХАС банкинд зээлтэй сарын 150.000 төгрөг төлдөг. Шүүх дээр нэхэмжлэл ирсэн байхаар нь би Ж.ыг хайж, олоод авчирч шүүгчийн туслахтай нь уулзуулахад Ж. надад та айх юм байхгүй, энэ төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлнө гэж хэлсэн. Түүнээс хойш холбоо барьж чадахгүй байгаа. Утас нь холбогддог боловч утсаа авдаггүй. Нэг хүнтэй гэр бүл болсон. Тэгээд сураг сонсоход Тэрэлжид байгаа сурагтай байсан. Миний хувьд дээрх төлбөрийг ганцаараа төлөх боломжгүй гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Ж., хамтран зээлдэгч Ж.******* нар нь ХААН банкны Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ201642692495 Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан юм. Үндсэн зээлдэгч Ж. нь тухайн зээл авах үедээ төмөр замын тээвэр үйлчилгээний албанд ачигч ажилтай байсан. Сүүлд ажлаасаа гарсан байсан. 1917 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй...Үндсэн зээлдэгч нь зээлээ төлнө гэж хүлээн зөвшөөрдөг боловч хамтран зээлдэгч нь зээл төлөхгүй гэсэн учраас шүүх хурлыг хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Зээлийн гэрээний 4.2-т зааснаар хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7.733.373,42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.492.943,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 87.924,06 төгрөг нийт 9.314.240,91 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 3 дугаар хэсэг 8-1 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Улаанбаатар дүүрэг, Дарь эхийн хуучин эцэс, 35-327 тоотод түр оршин суух Ж. ХААН банк-ны /Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвтэй / Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ж.******* оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Сэлэнгэ аймгийн ХААН банк Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр №201642692495 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №201642692495 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зээлдэгч Ж., хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.******* нар нь төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 7.733.373,42 төгрөг, зээлийн хүү 1.492.943,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87.924,06 нийт 9.314.240,91 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч буюу хамтран гүйцэтгэгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх талаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №01 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот Мэдэгдэл зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Ж., хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.******* нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ж. нь миний төрсөн дүү байгаа юм. Дүү маань ирээд Зээл авах гэсэн юм, батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч гэхээр нь зээл авахад нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан...миний бие нь сард 250.000 төгрөгийн цалинтай охин маань оюутан учраас ХАС банкинд зээлтэй сарын 150.000 төгрөг төлдөг. Ж.ыг...шүүгчийн туслахтай нь уулзуулахад Ж. надад та айх юм байхгүй, энэ төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлнө гэж хэлсэн. Түүнээс хойш холбоо барьж чадахгүй байгаа. Утас нь холбогддог боловч утсаа авдаггүй...Миний хувьд дээрх төлбөрийг ганцаараа төлөх боломжгүй гэж байгаа хэдий ч Барьцаат зээлийн гэрээ-ний 4-ийн 4.2-т заасан Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг-ийн 4.2.11-т ...зээлийг буцаан төлөгдөх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх,...4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг гүйцэтгэнэ гэсэн байгааг дурьдаж, дээрх заалтыг анхаарвал зохино.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5-д заасны дагуу зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 07 дүгээр сарын 27-ны өдрийн №201642692495 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохигчид нь зөрчсөн гэж үзэн хугацаа болохоос өмнө гэрээгээ цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд Ж., хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.******* нараас зээлийн үндсэн төлбөр 7.733.373.42 төгрөг, зээлийн хүү 1.492.943.43 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 87.924.06 төгрөг нийт 9.314.240.91 төгрөг гаргуулан ХААН банк ХХК /Сэлэнгэ салбарын Сүхбаатар сумын Гааль тооцооны төв/ олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 163.977 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 163.977 төгрөг гаргуулан ХААН банк ХХК /Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвд/ олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ж. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №201642692495 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөр нийт 9.314.240.91 төгрөгийг Ж., Ж.******* нараас гаргуулан ХААН банк ХХК-ийн /Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвд/ олгосугай
2.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5-д заасны дагуу зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 07 дүгээр сарын 27-ны өдрийн №201642692495 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г цуцалсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 163.977 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163.977 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА