Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

 

 

 

    2025        06          18                                     2025/ШЦТ/111

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000040106  дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                             Б.Саранзаяа

Улсын яллагч                                                            Б.Халиунгоо

Хохирогчийн өмгөөлөгч                                          Б.Ганболд                         

Шүүгдэгч                                                                    ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Увс аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* оршин суудаг

урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ******* овгийн ******* ................(РД:*******)

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим Багануур дүүргийн , Их гүн 5 дугаар гудамжны 14 тоотод хохирогч С.*******ын баруун талын хацар луу алгадаж, бэлэг эрхтэнд хуруугаа хийж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*******ын охин манайд орж ирж архи уудаг. Тэгээд манайд орж ирчихээд манай ээж танд нэг хэдэн төгрөг өгсөн гээд 200 болоод 400 болоод 600 болохоор нь яасан их мөнгө нэхдэг юм гээд заамдсан нь үнэн. Өөр зүйл байхгүй...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өчигдөр нэг шил 0.5 граммын архи ганцаараа уусан мөн ******* гуайн авч өгсөн архийг ганцаараа уусан учраас тасралтын зэрэгтэй согтуу байсан. Тасраагүй байгаа үеийн болсон асуудлаа мэдэж байна. Тасарчихсан байсан үеийнхээ асуудлыг мэдэхгүй байна. Би ******* гуайн цамцных нь энгэрээс татаад заамдсан асуудал байгаа, тэрнээс цохиж зодсон биед нь халдсан асуудал байхгүй. ...Би ******* гуайг 2-3 жилийн өмнөөс таньдаг болсон. Би охин *******ыг таньдаг юм, хамт архи уудаг. Охиных нь гэр орноор орж гардаг. Манайхаар ч орж гардаг. 7 хоногийн өмнө ******* манайд орж ирж байгаад нохойд хазуулчихсан юм. Тэрнээс болоод мөнгө нэхээд яваад байгаа. ...би *******тай уулзах гээд гэрт нь очсон чинь ******* байгаагүй. Ээж ******* нь байж таараад уурлаад намайг цохиж зодсон асуудал үүссэн. Тэрнээс хойш ******* гуайтай таарамж муутай болсон. Тухайн өдөр би гэрт ороод тэр асуудлаа яриад бас охиныг нь яриад маргалдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-р хуудас)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13-р хуудас)

Хүний биед үзлэг хийсэн “...С.*******ын өмсөж явсан хувцсыг тайлж үзлэг хийхэд баруун гарын шуу хэсэгт улайж хөхөрсөн, хацар (баруун тал) улайж хөхөрсөн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-21-р хуудас)

Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Багануур дүүргийн , тоотод хашаадаа охин тусдаа гэртээ, би ганцаараа байшиндаа амьдардаг юм. Би тэр хүнийг хашаан орж ирснийг мэдээгүй. Манай амбаарын хаалга онгорхой байсан, байшингийн хаалга түгжээтэй байсан. Тэгтэл 16 цаг 30 минутын үед хүн хаалга нүдээд, балбаад, өшиглөөд байхаар нь цонхоор нь харахад ******* гэх хүн байсан тул би хаалгаа тайлаагүй юм. Тэгтэл ******* нь “пизда минь хаалгаа тайл” гээд орилсон. Тэгэхээр нь би очоод хаалга онгойлгоод өгсөн. Тэгэхэд манай гэрт орж ирээд “нохой” гээд юм яриад байхаар нь би ойлгоогүй тул “би тэрийг яаж мэдэх вэ, тэрийгээ тэр хүндээ хэлэхгүй юу даа” гэж хэлсэн. Тэр хүн зогсоод байхаар нь би “одоо гар гар” гэж хэлэхэд гарахгүй зогсоод байсан. Тэр хүн миний хажууд зогсож байгаад миний хоолойг гараараа шахаад том өрөөнд байх орон дээр намайг түлхээд шидсэн. Тэгэхэд би толгойн баруун талаараа хана мөргөөд унасан. Тэгээд нэг гараараа хоолой боосон чигтээ өмсөж байсан өмдийг дотуур өмдтэй нь нөгөө гараараа доош тайлсан. Мөн өөрийнхөө өмдийг бас доош нь шувталсан. Зүүн гараараа хоолой шахаад, баруун гараараа миний баруун талын хацар руу алгадаад байсан. Хэдэн удаа алгадсан талаар мэдэхгүй байна. Тэр үед хоолой боогоод ухаан санаа балартаад байсан юм. Тэгж байхдаа миний бэлэг эрхтнийг гараараа татаад дэлгээд байсан. Тэгэхээр нь “наадах чинь өвдөж байна шдээ” гэж хэлсэн. Тэгээд хуруугаа хийгээд эргүүлээд байсан. Тэгж байхдаа миний бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ хийгээд хөдлөөд байсан. Тэгж байгаад 10 гаран минут болоод бэлэг эрхтнээс нь цагаан юм гараад боссон. Босоод өөрийнхөө өмдийг татаад гоожсон цагаан юмаа өмдөөр арчаад байсан. Тэр үед миний ухаан санаа балартаад арай гайгүй болоод байж байхад ******* нь “пизда надад архи өг” гэхээр нь айсандаа авдраасаа архи гаргаж өгсөн. Би “том аяг авах юм уу, жижиг аяга авах юм уу” гэхэд дуугараагүй болохоор нь жижиг шаазан аяга авч өгсөн. Архиа задлаад тэр хүн надад хандаад “би таныг янзалчихаад явна шүү” гэж айлгасан. Тэгэхээр нь “за чи наад архиа ууж бай, би гараад бие засчхаад ирье” гэж хэлээд гэрээсээ гараад зугтаасан. Тэгээд манай хашаанаас урд тал руу 2 гудамжинд байдаг дүү гэх хүний гэрч очоод охиных руугаа хүргүүлээд цагдаад мэдэгдсэн. Тэр хүн манай гэрээс гараад явахдаа ширээн дээр байсан гар утсыг аваад явсан, ширээн дээр байсан шар шувууны зурагтай цаг байсан алга болсон байсан. Би дараа нь байшингийн хаалгаар гараад булан дээр нь хаячихсан байсныг олж авсан. Зуухны үүдэнд байсан газны хошуу байхгүй болчихсон байна лээ. Би маш их гомдож байна. Их ч ядарсан, их ч зовсон. Сэтгэл санаа дарамттай байна. Сэтгэл санааны хохиролоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас)

Гэрч гийн өгсөн “...Би орой 18 цагийн орчим охиноо ажил ньтарахаар авах гээд гараад явж байсан юм. Тэгтэл хоёр эмээ гараа өргөчихсөн нимгэн хувцастай явж байхаар нь хоёр хөгшнийг хүргээд өгье гэж бодоод машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд тэр хоёр эмээ машинд суухаар нь “та хоёр хаачих вэ” гээд асуутал цуг явсан нэг эмээ нь “за хаягийг нь мэдэхгүй байна явж байгаарай, заагаад өгье” гэсэн. Тэгээд Рашаант байх нэг хашааны гадна иртэл хаалга нь цоожтой байсан. Нөгөө эмээ “энэ эмээд нь аймар юм тохиолдоод байгаа юм, охин руу нь залгаад өгөөч” гээд охин руу нь залгуулсан. Тэгээд тэр хоёр эмээг тэнд нь буулгатал “гэр нь цоожтой байна, одоо хаачих вэ” гэхээр нь би “машинд суучих” гээд суулгаад “юу болсон юм бэ” гэж асуутал “хойд талд нь байдаг нэг архи уудаг хүн гэрт нь орж ирж архи нэхээд хоолойноос багалзуурдаад “ална” гэж хэлээд байхаар нь айсандаа авдарт байсан архиа гаргаж өгсөн. Тэгээд архиа уух хооронд нь гараад зугтаачихсан” гэж хэлсэн. Би тэгээд “та ганцаараа байдаг юм уу” гэхэд “уг нь манай нэг охин байдаг юм. Өнөөдөр байхгүй талын толгой руу явчихсан. Тэгэх хооронд нь ийм юм болчихлоо” гэж байсан. Тэр эмээ их айсан, сандарсан байсан. Тэгэхээр нь би “цагдаа дуудъя хөгшин хүн айлгаж ичээгээд ямар сонин хүн бэ” гээд цагдаа дуудаад гэрийнх нь гадаа хүргэж өгтөл гэртээ орж чадахгүй айгаад байсан. Тэгээд цагдаа нар ирээд цуг гэр рүү нь ортол гэрт нь хэн ч байгаагүй. Тэр эмээ цагдаа нарт “миний өмдийг тайлаад бэлэг эрхтнээр минь оролдоод байсан. Хоёр тийш нь татаад гараараа ураад “би арай гэж гарч зугтаасан” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-р хуудас)

Гэрч өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 18 цаг 30 минутад гудамжинд нэг эмэгтэй ******* намайг оролдсон гэж дуудлага өгсний дагуу би очиж материалжуулсан. Тухайн газар очиж хэргийн газрын үзлэг хийхэд гэр нь цэвэрхэн ямар нэгэн хэрэг гарсан шинжгүй байсан бөгөөд хохирогчоор тухайн газрыг заалган шинжээч ахмад Ш.Сүхбаяр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Тэгээд хохирогчоос юу болсон тухай асуухад хохирогч ******* орж ирээд архи ууж байгаад дээр гарч хэвтээд миний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдсон. Тэгээд би тусламж дуудаад орилсон чинь ******* гараад явчихсан гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Бэлэг эрхтнээ хийсэн талаар асуухад тийм зүйл болоогүй гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Тэгээд хэргийн газрын үзлэг хийж дуусаад хэлтэс дээр хохирогчоо дагуулж ирээд хохирогчийн биед нь үзлэг хийхээр болоод ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оюунболорыг дуудан биед нь үзлэг хийлгэсэн. Тэгээд үзлэг хийгээд гарч ирэхдээ энэ хүн надад бэлэг эрхтнээ хийгээгүй, гараараа оролдсон гэж хэллээ гэж хэлсэн. Тэгээд би “эмнэлэгт үзүүлэх үү” гэхэд “үзүүлнэ. Бэлэг эрхтнээ хийгээгүй учир арчдас авах шаардлагагүй” гэсэн. Тэгээд би арчдас авхуулаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-р хуудас)

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай “...С.*******ын биед баруун хацар, баруун гарын шууны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүул мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 137 дугаартай “... *******ын сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 74-75 хуудас)       

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан...” гэсэн илтгэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 78, 82-92-р хуудас)

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022.01.10-ны өдрийн №7 дугаартай “******* нь 450,000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлж барагдуулсан” тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол (хх-ийн 94-р хуудас)

              Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 100-103, 110-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын бэлгийн халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн бөгөөд ******* нь мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналыг гаргаж байна…” гэсэн дүгнэлт

            Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгчийн хувьд бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн хохирол учирсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг миний үйлчлүүлэгчийн эсрэг хийсэн үйлдэл нотлох баримтаар *******гийн буруутай үйлдэл тогтоогдож байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл 2 дугаар зэрэглэлээр буюу 3.960.000-10.280.080 төгрөгийн хоорондын интервалтайгаар хохирол учирчээ гэж үзэхээр шинжээчийн дүгнэлт гарсан. Бэлгийн халдашгүй байдлын эрх чөлөө нь зөрчигдөж сэтгэл санаанд нь хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Интервалтай учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй байна...“ гэсэн,

            Шүүгдэгчээс “...бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээгүй ээ, бусад нь үнэн...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...” гэмт хэрэгт тооцохоор заасан.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим Багануур дүүргийн , Их гүн 5 дугаар гудамжны 14 тоотод хохирогч С.*******ын баруун талын хацар луу алгадаж, бэлэг эрхтэнд хуруугаа хийж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж, хохирогчийн баруун хацарт 8х6см, баруун гарын шууны гадна доод хэсэгт 6х5см улаан ягаан өнгийн цус хуралтууд гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илрэн гардаг.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх нь дээрх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн болох нь хохирогчийн биед үүссэн цус хуралт гэмтэл зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч *******гийн үйлдэл нь хохирогчийн бэлгийн эрх чөлөөг үл хүндлэн, бие махбодийн халдашгүй байх эрхийг нь буюу бэлгийн харьцааны талаархи хүний жам ёсыг зөрчиж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг үйлдэгдсэн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

  Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, эрүүл мэнд, сэтгэл санаанд нь хохирол, хор уршиг учирсан болох нь түүний мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Хохирогч талаас сэтгэцэд учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хоёрдугаар зэрэглэлийн хор уршгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”,

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.

Шинжээчийн №137 дугаартай дүгнэлтээр “...С.*******ын сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж тэмдгүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагчаас “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагч хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж гаргасан дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа учраас 2 жилээс дээш хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчийн санал болгосон ялаас дээшээ ял оногдуулна гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад зүйлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүхээс *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.  

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******г “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д  хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.*******т олгосугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ