| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2017/0071/э |
| Дугаар | 326 |
| Огноо | 2017-06-20 |
| Зүйл хэсэг | 126.3., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,
иргэдийн төлөөлөгч Л.Пүрэвсүрэн,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
насанд хүрээгүй хохирогч О.Дөлгөөний хууль ёсны төлөөлөгч Н.Баясгалан, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
шүүгдэгч Э.Тэгшдүүрэн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Эрдэнэцогтын Тэгшдүүрэнд холбогдох эрүүгийн 201625013431 дугаартай, 105/2017/0071/э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, түүхч, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтОрхон аймгийн Баян-Өндөр сум, 11 баг, Цагаанчулуут 9 гудамж 10 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 24 байр, 42 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт Эрдэнэцогтын Тэгшдүүрэн /РД:ФД88053117/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Тэгшдүүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 8 дугаар гудамжны 153 тоот хашаанд байрлах өвлийн байшиндаа бага насны хүүхэд болох О.Дөлгөөнийг 10 нас 9 сар 12 хоногтой байхад нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан гарыг нь дарж хүч хэрэглэн хүчиндсэн,
Мөн 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд хохирогчийн эмэг эхийнд хонож байхдаа О.Дөлгөөнийг 12 нас 4 сар 20 хоногтой байхад өвөрт нь орж бэлэг эрхтнийг нь гараараа оролдож хүчиндэхийг завдсан,
Мөн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамлын 253 тоот хашаанд байрлах цэнхэр өнгийн жижиг амбаарт бага насны хүүхэд болох О.Дөлгөөнийг 12 нас 7 сар 16 хоногтой байхад биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, хүч хэрэглэн хүчиндсэнгэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Тэгшдүүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хавтаст хэрэгт дурдсанаар 2014 онд хохирогчийг 10 нас 11 сартай байхад болсон үйл явдал, мөн 2016 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд болсон гэх 2 үйлдлийг болоогүй гэж хэлмээр байна. 2014 онд би эхнэр, хүүхэдтэйгээ хамт орон дээр унтсан. Газраар манай дүү нар унтсан. Би хохирогч Дөлгөөний өвөрт нь орж, тийм зүйл хийгээгүй. Бага насны охиныг дарж, бэлгийн ажил хийхэд ямар нэгэн дуу авиа, хэцүү чимээ сонсогдож ойр хавьд унтаж байсан хүмүүс мэдэх байсан байх. 2016 оны 7 сард намайг хохирогчийг хүчиндэхийг завдсан гэж байна. Би хохирогчийн өвөрт нь орж, дотуур хувцсанд нь гараа хийж, бэлэг эрхтэнг нь оролдоогүй, тус тусдаа хөнжилд унтаж байсан. Миний хажууд хадам аав, ээж хоёр унтаж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цэнхэр байшин руу Дөлгөөнийг ороход би араас нь орж, нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй, бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон. Би хохирогчийг бэлгийн мөлжлөгт оруулсан бол гэр рүүгээ ороод холбогдох том хүмүүст нь энэ асуудлын талаар хэлэх байсан байх гэв.
Насанд хүрээгүй хохирогч О.Дөлгөөний хууль ёсны төлөөлөгч Н.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 5 охинтой, Дөлгөөн миний отгон охин. Би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гар утсан дахь бичсэн мессежийг нь уншаад энэ асуудлын талаар мэдсэн. Миний том охидууд бүгд хүнтэй сууж, тусдаа гарсан. Энэ өдөр манай гэрт охидууд маань ирчихсэн байсан. Дөлгөөн охин маань нөхөр бид хоёрын аль нэгнийх нь утсыг хичээлдээ авч явдаг байсан. Дөлгөөний бичсэн мессежийг нь үзсэн охин маань надад “та тайван байгаарай, Тэгшдүүрэн гэж танай хүргэн мөн үү” гэж асуухаар нь “мөн” гэж хэлэхэд “Тэгшдүүрэн Дөлгөөн хоёрын харилцсан ойр дотно мессеж их байна” гэж хэлсэн. Дөлгөөнийг орой хичээлээс ирэхэд мессежийнх нь талаар тайлбарлуулах гэхэд би хэлмээргүй байна, дараа яръя гэж хэлсэн. 9 дүгээр сарын 25-ны өдөр Дөлгөөнийг Тэгшдүүрэнтэй бэлгийн харьцаанд орсон гэдгийг Дөлгөөнөөс өөрөөс нь сонссон. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандахаар болж өргөдлөө бичиж өгсөн. 4 хоногийн дараа мөрдөн байцаагч дуудаж мэдүүлэг авсан. Бид хоёр мэдүүлгээ өгчихөөд явж байхад охин Дөлгөөн маань хоёулаа цайны газар оръё гэхээр нь цайны газар орсон. Цайны газарт надад “ээжээ та намайг уучлаарай, би үнэнээ хэлж чадаагүй юм. Тэгшээ ах намайг чирээгүй, хоёулаа цэнхэр байшинд оръё гэхээр нь толгой дохиод цэнхэр байшин руу би өөрөө орсон. Би хүчиндүүлсэн гэж хэлэхгүй бол аавдаа алуулах юм байна гэж бодсон. Би хоёр дүүгээ өнчирүүлмээргүй байна. Намайг уучлаарай, Дээгий эгчийг Тэгшээ ах хайраа, хайраа гэж дуудаад үнсэлцээд байдаг. Тэгэхээр нь би Тэгшээ ах шиг нөхөртэй болох юмсан гэж бодож байсан. Тэгшээ ахыг унтъя гээд байхаар нь унтаж үзье л гэж бодсон” гэж хэлсэн. Энэ хэрэг бол хүчингийн хэрэг биш юм байна. Унтъя гэхээр нь миний охин саваагүйтээд унтчихсан юм байна гэв.
Шүүгдэгч Э.Тэгшдүүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр одоо санаж байгаагаар 21 цаг өнгөрч байхад гадаа зууханд гал түлж сууж байхдаа би Дөлгөөн рүү гараад ирээ галын дэргэд сууя гэж мессэж бичихэд Дөлгөөн гарч ирсэн. Дөлгөөн мессэж бичиж байгаад байшингийн хажуу талын жижиг цэнхэр өнгөтэй байшин руу орохоор нь би араас нь орж Дөлгөөнтэй бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Өмнө нь нэг удаа 2015 оны зун Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд байхад бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг, /1 хх 100-103 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч О.Дөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Тэгшээ ахын Шар хаданд байдаг хашаанд байсан байшинд нь очиж даалуу шөнөжингөө тоглоод үүрээр унтсан. Өглөө 7-8 цагийн үед Халиунаа эгч шалгалттай гээд явсан, Сүхээ ах, Дэлгэрцэцэг эгч хоёр явсан. Тэднийд Тэгшдүүрэн ах, Умба ах, Сэлэнгэ эгч нар үлдсэн. Би тэр шөнө нь Халиунаа эгчтэй хамт газар унтсан. Халиунаа эгч өглөө босоод явсан хойгуур Тэгшдүүрэн ах миний өвөр рүү орж ирээд бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед ах, эгч нартаа хэлэх гэсэн боловч санаа зовоод хэлж чадаагүй. 2016 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймагт эмээгийн гэрт хөдөө байхад Тэгшдүүрэн ах Дэлгэрцэцэг эгчтэй ирээд хонохдоо шөнө намайг мөн оролдсон. Тэр шөнө Тэгшдүүрэн ахын том хүү нь хажууд унтаж байсан болохоор би урьдны асуудлыг бодож Тэгшдүүрэн ахаас холдож унтсан. Энэ шөнө бэлгийн харьцаанд ороогүй. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Батаа ах манайд ирж эмээгийн байшингийн түлхүүрийг нь авсан. Учир нь Тэгшдүүрэн ах бөөлнө гэж байна гэсэн. Тэгээд Тэгшдүүрэн ах намайг өргөх цай ирээд чанаад өгөөч гэсэн. Би тэр хашаа байшинд нь 12-13 цагийн үед очиход Батаа ах, Ариунаа эгчтэй байсан. Араас нь Тэгшдүүрэн ах, Дэлгэрцэцэг эгч, Нэргүй ах нар ирсэн. Ирээд бөөлж эхлээд дараа нь Нэргүй ах бөөлж байх үед ойролцоогоор 23 цагийн үед Тэгшээ ах миний 86802631 дугарын утасруу өөрийнхөө 88024905 гэсэн дугаараас яасан бэ, Шоогий минь гараад ир гэсэн мессеж бичсэн. Би эхлээд гараагүй, 2-3 удаа мессеж бичээд байхаар нь гараад ирэхэд Тэгшээ ах цэнхэр амбаарын үүдэнд зогсож байсан. Тэгшээ ах намайг кофе найруулж өг гэсэн юм болов уу гэж бодоод би ус буцалгаж байсан. Цэнхэр амбаар руу ороход Тэгшээ ах намайг орон дээр дараад авсан. Би тэгээд гараад зугтаасан. Гараад том байшинруу орох гээд явж байхад араас Тэгшээ ах гарч ирээд намайг гарнаас татаад чирээд цэнхэр амбаар руу оруулаад бэлгийн ажлаа хийсэн. Энэ үед тэнд байсан хүмүүс том байшинд байсан. Тэгшээ ах цоожлоод бэлгийн ажил хийсэн. Тэгшдүүрэн ах намайг зодно, ална гэж дарамталж байгаагүй. Би бодохдоо надад хараал хийнэ гэж бодоод хэн нэгэнд дээрх асуудлын талаар хэлээгүй. Тэгшдүүрэн бэлгийн ажил хийхдээ бэлгэвчтэй байсан эсэхийг нь мэдэхгүй, бэлгэвчийг ч мэдэхгүй. Тэгшдүүрэн ах хоёр удаа бэлгийн ажил хийсэн.” гэх мэдүүлэг /1 хх 20-24дүгээр хуудас/,
Гэрч Н.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн үед Дөлгөөн хичээлээ тараад орж ирсэн. Дөлгөөн бид нарыг тойруулж хараад гар утас хараад би наадахыг чинь тайлбарлая, бүх үнэнээ хэлье гэсэн. Охин хэлэхдээ 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо эмийн Ургамалд байх байшинд бөөгийн зан үйл хийсэн. Шөнө 23 цагийн үед ахын дүү гараад ир гэж Тэгшээ ах мессеж бичсэн. Яах гэж байгаа юм бэ, та хаана байгаа юм бэ гэхэд цэнхэр байшинд байна гэсэн. Би тэгэхээр нь наана чинь хүйтэн байгаа шдээ гэхэд чиний гадаа хийж байгаа юм болохоо байлаа, хурдан гараад ир гэхээр нь гадаа гарахад ах нь юм асууя гээд цэнхэр байшингийн хаалган дээр зогсож байсан. Дөлгөөн гүйгээд очиход барьж аваад байшин руу оруулаад шууд орон дээр хэвтүүлж дарж авахаар нь та юу хүсээд байгаа юм бэ, таны мэдрэл зүгээр үү, би таныг хэлнэ гээд гараад зугтаахад нь араас нь тэвэрч байшин руу оруулж хаалгаа түгжээд орон дээр дарж аваад өмдийг нь тайлаад гарыг нь бариад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн гэж ярьсан. Охин тэгээд хэсэг уйлаад энэ явдал нэг удаа бишээ намайг 5 ангид байхад аавынхаа төрсөн дүү Хандсүрэнгийнд хонох гээд ганцаараа явсан. Хандсүрэнгийнд очиход Сэлэнгээ, Амараа, Халиунаа, Ууганаа бид нар бүгдээрээ Тэгшээ ахын гэр рүү нь очиж кино үзэж хонох гэж байна гэхээр нь хамт явсан. Тэгшээ хөнжил дотор нь орж ирээд шууд дээрээс нь дараад өмдийг нь шувталсан. Би амьсгал боогдоод дуугарч чадаагүй. Миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Хэсэг хугацааны дараа босоод явсан гэж ярьсан. 2016 онд зуныхаа амралтаар Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд байх эмээ Дэнсмаагийн зусланд очиж амрах гээд эгч Халиуны хамтаар явсан. Шөнө Дөлгөөн Есүй, Тэгшээгийн том банди нар өвөртөө орж унтсан. Тэгсэн чинь аав нь том хүүтэйгээ унтана гээд босч ирээд Дөлгөөн, том банди хоёрынхоо дундуур хэвтсэн. Унтаж байхад эрхтэнг нь нэг хүн гараараа оролдоод турсикийг нь тайлах гээд байхаар нь харсан чинь Тэгшээ ах байсан. Та яах гээд байгаа юм бэ, зүгээр байгаач ээ гэхэд уучлаарай гэж хэлсэн. Дөлгөөн тэгээд дүү Есүйгийн цаагуур нь давж хэвтсэн чинь за за миний хүү эгч нартайгаа унтаж чадах юм байна гээд босоод явсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг /1 хх26-28 дугаар хуудас/,
Гэрч Г.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эмийн ургамал гэх газарт байх манай эмээ Дэнсмаагийн гэрт очиж бөөгийн зан үйл хийсэн юм. Бөөгийн зан үйл 16 цагаас оройн 02 цаг хүртэл болсон. Бөөгийн зан үйл болж байхад нагац ах Одсүрэн, түүний эхнэр Баясгалан, охин болох О.Дөлгөөн нар ирчихсэн байсан. Дөлгөөн тухайн өдөр ойр зуурын хоол цай дөхүүлээд Сүхбатын бага хүү, манай бага хүү хоёртой тоглоод л байж байсан. Манайх Шархаданд 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 сар хүртэл хугацаанд амьдарч байсан. ” гэх мэдүүлэг /1 хх 31-32 дугаар хуудас/,
Гэрч С.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2014 оны 11 дүгээр сард Хандсүрэн эгчийнд Халиунаа, Дөлгөөн, Сэлэнгэ эгч бид нар байсан. Тэгээд Халиунаагийн ээжээс нь зөвшөөрөл аваад Тэгшээ ахынд очиж даалуу тоглохоор явсан. Бид нар маргааш нь амрах өдөр л очиж шөнө тоглодог байсан. Одоо өдрийг нь санахгүй байна. Хүйтэн цастай байсан, маргааш нь амралтын өдөр байсан. Хандсүрэн эгчийнхтэй манайх ойрхон нэг айлын цаана, наана байдаг. Тэгшээ ах тэр орой нь өөрийнхөө Приус маркийн машинтай ирж бид нарыг авсан. Халиунаа, Дөлгөөнөө, Сэлэнгэ эгч, Дээгий эгч бид нар явсан. Тэднийд шөнөжин тоглоод, үүрээр унтаж амраад өглөө Дээгий эгч эмнэлэг явна гээд явсан байсан мөн Халиунаа явсан байсан. Сэлэнгэ эгч, Умбаа, Дөлгөөн бид нар хамт гэр рүүгээ өдөр нь автобусаар явсан. Тэр шөнө бид нар бүгд л газраар унтсан. Дээгий эгч Тэгшээ ах хоёр орон дээр унтсан. Би Умбаатай хамт газраар унтсан. Сэлэнгэ эгч, Халиунаа, Дөлгөөн нар газраар хамт унтсан. Би эмээгийндээ Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд очдог байсан. Энэ оны 6 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна зун очсон. Дээгий эгч, Тэгшээ ах, Хандаа эгч, манай дүү нар очсон байсан. Дөлгөөнийг явсан эсэхийг санахгүй байна. Бид нар хөдөө очиж 3-4 хоноод ирсэн.” гэх мэдүүлэг /1 хх 38-39дүгээр хуудас/,
Гэрч Ю.Энхтөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тэгшдүүрэн бид хоёр эмийн Ургамал гэсэн байх тэнд айлын хашаа байшинд Тэгшдүүрэнгийн эмээгийнх нь гэх эзгүй, хүнгүй байшинд оройн 17 цагийн үед Тэгшээ, Дээгий, Сэлэнгээ бид 3 Тэгшээгийн машинтай очсон. Очиход Сэлэнгээгийн аав нь очсон юм бэлдсэн байсан. Бид хоёр дарааллаж бөөлсөн. Хамт зэрэг бөөлөөгүй. Эхлээд Тэгшдүүрэн бөөлөөд дараа нь би бөөлсөн. Тэр шөнө 02 цаг болж байхад зан үйл дуусаад бид нар хотруу ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх 40-41дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ¹13609 дүгээр “О.Дөлгөөний биед гэмтэл тогтоогдсонгүй, үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй, бэлгийн бойжилт олсон байна, 5-9 цагийн байрлалд хуучин урагдалтай байна” гэх дүгнэлт /1 хх 46дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ¹1187 дугаар “Э.Тэгшдүүрэн нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй, тэр үедээ өөрийн хийж буй үйлдлээ зөв ойлгож, удирдаж чадаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /1 хх 55-56 дугаар хуудас/,
Ургийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай “Эрдэнэцогтын Түвшиндүүрэнг 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд Тайжууд овгийн Эрдэнэцогтын Тэгшдүүрэн болгон өөрчилсөн” гэх лавлагаа /1 хх 111 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч О.Дөлгөөний нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1 хх 133-134 дүгээр хуудас/,
О.Дөлгөөний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9 дүгээр хуудас/,
О.Дөлгөөний төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх 132 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 112 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Тэгшдүүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 8 дугаар гудамжны 153 тоот хашаанд байрлах өвлийн байшиндаа бага насны хүүхэд болох О.Дөлгөөнийг 10 нас 9 сар 12 хоногтой байхад нь биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан гарыг нь дарж хүч хэрэглэн хүчиндсэн,
2016 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамлын 253 тоот хашаанд байрлах цэнхэр өнгийн жижиг амбаарт бага насны хүүхэд болох О.Дөлгөөнийг 12 нас 7 сар 16 хоногтой байхад биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч О.Дөлгөөн, гэрч С.Амаржаргал, Г.Дэлгэрцэцэг, Ю.Энхтөмөр нарын мэдүүлэг болон шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ¹13609 дүгнэлтээр дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Харин 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд хохирогчийн эмэг эхийнд хонож байхдаа О.Дөлгөөнийг 12 нас 4 сар 20 хоногтой байхад өвөрт нь орж бэлэг эрхтнийг нь гараараа оролдож хүчиндэхийг завдсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Тэгшдүүрэнд прокуророос 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нь дээрх цаг хугацаанд буюу хохирогчийг 10 нас 9 сар 12 хоногтой байхад өөрийнхөө гэрт даалуу тоглож хоносон болохыг үгүйсгээгүй мэдүүлж байгаа боловч тухайн үед хүчиндээгүй, харин 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 12 нас 7 сар 16 хоногтой байхад хүч хэрэглэхгүйгээр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Тэрээр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй ч түүний 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Тэгшдүүрэн нь 14 насанд хүрээгүй хохирогч О.Дөлгөөний авга эгчийн, төрсөн охинтой 2009 оноос хойш гэр бүл болон өнөөг хүртэл хамт амьдарч байсан. Иймд бага насны хохирогчийн насыг мэдэхгүй байх боломжгүй бөгөөд түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрсэн, хоёр хүүхдийн эцэг хүний хувьд бага насны хүүхэдтэй “ах дүүгийн биш өөр харилцаатай байсан, хүчиндээгүй, хохирогч зөвшөөрсөн, бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон” гэх түүний тайлбар нь үндэслэлгүй юм.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Тэгшдүүрэнгийн цагдан хоригдсон 264 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 300.000 төгрөг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.