| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
2025 06 25 2025/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000780145 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, суурь машинч мэргэжилтэй, “*******” ХХК-нд механикч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн хашаанд оршин суух хаягтай, урьд Багануур Багахангай дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан ******* овгийн ******* ******* (РД:*******)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн тоотод 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр *******ийг зодож улмаар түүний биед дэлүү бүрэн авагдсан, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-10-р хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (хх-ийн 1-17-р хуудас), хохирогч *******ийн дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 210-211-р хуудас), гэрч *******ын мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас), гэрч мэдүүлэг (хх-ийн 29-31-р хуудас), гэрч мэдүүлэг (хх-ийн 33-35-р хуудас), гэрч мэдүүлэг (хх-ийн 195-197-р хуудас), *******ийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн холбогдох бусад баримтууд (хх-ийн 62-145-р хуудас), шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №74 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 148-149-р хуудас), шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг (хх-ийн 187-р хуудас), Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0525/760 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 219-225-р хуудас), шинжээч эмч Д.Дугаамаагийн мэдүүлэг (хх-ийн 230-р хуудас), шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Нотлох баримтаар тогтоогдсон дээрхи хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Дээрхи хэргийн улмаас шүүгдэгч *******гээс хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 4,583,016 төгрөгийг шүүгдэгч ******* нь бүрэн төлсөн /1-р хх-ийн 20/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Прокурорын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан *******д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ