Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/167

 

 

 

   2025          05           28                                            2025/ШЦТ/167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2530000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө нь

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас улсаас авсан гавьяа, шагналгүй, *******0 регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг ******* гэх газраас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг 24 дүгээр дэлгүүрийн урд талын шороон зам хүртэлх зайд "Toyota Allion" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 3,74 хувийн согтолттойгоор жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Миний буруу гэв.

 

2530000000076 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

 Гэрч *******: Миний бие олон нийтийн цагдаа ******* хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Өдөр 11 цаг 20 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг 24 дэлгүүрийн урд талын шороон замд аллион маркийн 78-54 уну улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р багийн иргэн ******* // нь жолоодох эрхээ хасуулсан үеээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, *******ийг согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.74 хувьтай гарсан юм 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр надад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдан, шалгагдаад шүүхээр орж эрхээ хасуулж байсан юм...******* нь Түмэнцогт сумын 2 дугаар багт байх гэрээсээ сумын төвийн 24 дэлгүүр ойролцоогоор 6-7 км газар жолоо барьсан байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-17-р хуудас),

 

Гэрч : Миний бие зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч , олон нийтийн цагдаа С.Батжаргал нарын хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3. 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. өдрийн 11 цаг 20 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг 24 айлын урд талын шороон зам дээр Аллион маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р багийн иргэн Алтанхуягийн овогтой Эрдэнэбилэг /ли89040670/ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул цагдаагийн хэсэг дээр очиж тээврийн хэрэгслийг нь журамлан, *******ийг согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.74 хувийн согтолттой гарсан юм. ******* нь Түмэнцогт сумын 2 дугаар баг 63 гэдэг газраас сумын төвд байдаг гэр хүртэл 6-7 км, гэрээсээ 24 дэлгүүр хүртэл 200 орчим метр газар газар жолоо барьсан байсан юм." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19-р хуудас),

 

Гэрч : Миний бие 2025 оны 03 дугаар сарын 06-ны өглөө дэлгүүр орж тамхи авах гээд эмнэлгийн зүүн талын засмал зам дээр явган явж байхад. ******* буюу Хийморь өөрийн аллион маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад таарсан юм. Тухайн үед Эрдэнэбилэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ба хоёулаа манай очоод нэг шил архи уух уу гэхэд нь хоёулаа төвд ууя гэхэд хөдөө манай гэрт очиж ууя гэж хэлсэн юм. Бид хоёр ярьж тохироод Буян дэлгүүрээс хараа нэртэй 0,75 граммын нэг шил архи аваад, Эрдэнэбилэгийн хөдөө гэр рүү явсан юм. Хөдөө гэр нь Түмэнцогт сумын 2 дугаар баг сумын төвөөс баруун тийш 6-7 км 63 пойлын урд байдаг юм. Бид хоёр хөдөө очоод гэрт нь хараа нэртэй 0,75 граммын 1 шил архиа хувааж уугаад, намайг хүргэж өгөхөөр сумын төв рүү ирсэн юм. тэгээд 24 дэлгүүрийн урд талд зогсож байхад, цагдаа ирж шалгаад, та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд *******ийг авч явсан юм. Би гэр лүүгээ явсан юм. ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан намайг машинд нь суухад архи үнэртэж байсан юм" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23-р хуудас),

Яллагдагч *******ийн: Миний бие 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэртээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р баг 63-н пойл гэх газар сумын төвөөс 6 км зайд найз 0.75 литрийн "Хараа" нэртэй архи хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад сумын төв рүү явж архи авахаар өөрийн "Toyota Allion" маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон орсон. Тэгээд сумын төвд байх 24 дүгээр дэлгүүрийн гадна очоод цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн хэсэг дээр очиж согтуурал хэмжих багаж үлээлгэхэд миний согтолт 3,74 хувьтай гарсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие үйлдсэн хэргээсээ айгаад шоронд орчхож магадгүй гээд айгаад тэгээд эхнэр, хүүхдүүд Сэлэнгэ аймагт амьдардаг болохоор эхнэр хүүхдүүдийнхээ хажууд байж байсан аймагт ирэхгүй байсан юм." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69-р хуудас) зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 03-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-05-р хуудас),

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 06-08-р хуудас)

ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-11-р хуудас),

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.06-ны өдрийн 2025/ЗШ/61 дугаартай шийтгэх тогтоолын хуулга (хх-ийн 35-41х)

Цагдаагийн Ерөнхий газрын ТPS сангийн лавлагаа  (хх-ийн 49 х)

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  (хх-ийн 28 х)

Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 51-52х)

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

              Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг ******* гэх газраас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг 24 дүгээр дэлгүүрийн урд талын шороон зам хүртэлх зайд "Toyota Allion" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 3,74 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь

Гэрч *******: “...2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 20 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг 24 дэлгүүрийн урд талын шороон замд аллион маркийн 78-54 уну улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р багийн иргэн ******* // нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул тээврийн хэрэгслийг нь журамлан, *******ийг согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.74 хувьтай гарсан... гэх

Гэрч : Миний бие зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч , олон нийтийн цагдаа С.Батжаргал нарын хамт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Түмэнцогт сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. өдрийн 11 цаг 20 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар баг 24 айлын урд талын шороон зам дээр аллион маркийн 7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р багийн иргэн Алтанхуягийн овогтой Эрдэнэбилэг /ли89040670/ нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул цагдаагийн хэсэг дээр очиж тээврийн хэрэгслийг нь журамлан, *******ийг согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.74 хувийн согтолттой гарсан юм. ******* нь Түмэнцогт сумын 2 дугаар баг 63 гэдэг газраас сумын төвд байдаг гэр хүртэл 6-7 км, гэрээсээ 24 дэлгүүр хүртэл 200 орчим метр газар газар жолоо барьсан байсан...." гэх

Гэрч : Бид хоёр хөдөө очоод гэрт нь хараа нэртэй 0,75 граммын 1 шил архиа хувааж уугаад, намайг хүргэж өгөхөөр сумын төв рүү ирсэн юм. тэгээд 24 дэлгүүрийн урд талд зогсож байхад, цагдаа ирж шалгасан...гэх

*******ийн: “....Миний бие 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэртээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р баг 63-н пойл гэх газар сумын төвөөс 6 км зайд найз 0.75 литрийн "Хараа" нэртэй архи хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад сумын төв рүү явж архи авахаар өөрийн "Toyota Allion" маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон орсон. Тэгээд сумын төвд байх 24 дүгээр дэлгүүрийн гадна очоод цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн хэсэг дээр очиж согтуурал хэмжих багаж үлээлгэхэд миний согтолт 3,74 хувьтай гарсан.... гэх мэдүүлгүүд

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025.02.06-ны өдрийн 2025/ЗШ/61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ,

Цагдаагийн Ерөнхий газрын TPS сангийн лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна ..” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Үйлчлүүлэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

 Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний  амьсгал дахь спиртийн агууламж 3.74 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр гэрэл зургийн үзүүлэлтээр, тэрээр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил, 6 сарын хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын TPS сангийн лавлагаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/61 дугаартай  шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тус тус нотлогдоно.

 

Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

 Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг ******* гэх газраас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг 24 дүгээр дэлгүүрийн урд талын шороон зам хүртэлх зайд "Toyota Allion" маркийн ******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 3,74 хувийн согтолттойгоор жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “... Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэх саналтай байна ....”

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “.. ******* нь  өмнө нь энэ хэргээр зүйлчлэгдээд торгуулийн ял авсан байгаа. Одоогоор эхнэр хүүхдээ Сэлэнгэ аймаг руу шилжүүлчхээд, эхнэр нь хүүхдүүдээ аваад явчихсан байгаа. *******ийн хувьд өөрөө бас араас нь шилжих бодолтой байгаа гэж хэлсэн. Одоогоор тогтсон ажилгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас хуульд зааснаар ялын сонголтууд боломжтой байгаа учраас өмгөөлөгчийн хувьд 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна гэв. Улсын яллагчийн оруулж ирж байгаа нэмэгдэл ял дээр ямар нэгэн маргаан байхгүй гэв.

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал,  эрхэлсэн ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Шүүгдэгч ******* урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн буюу ******* нь 3,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн болох нь түүний Хаан банкны 5644031270 дугаартай дансны хуулга, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялаас 66 хоногийг эдэлж, 479 (1 жил 3 сар 14 хоног) хоногийн үйлдэгдэлтэй болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ял тооцоогоор  тогтоогдож байна.

 

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийн урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 2025/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас гүйцэтгээгүй үлдсэн 1 жил 3 сар 26 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийг хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд нэмж нэгтгэн  түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 3 жил 3 сар 26 хоногийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

 

  2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийн урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 2025/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас гүйцэтгээгүй үлдсэн 1 жил 3 сар 26 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийг хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд нэмж нэгтгэн  түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 3 жил 3 сар 26 хоногийн хугацаагаар хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 3 (гурав) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолсугай.

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР