Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2017/01138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******  хүсэлттэй,

хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 6 сараас эхлэн үерхэж 2015 оны 8 сарын 01-ний өдрөөс эхлэн хамтран амьдарч эхэлсэн. ******* аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод манайд хамт амьдардаг байсан. Зуны амралтаараа Халхгол сумын Ялалт багт очиж амьдардаг байсан. 2017 оны 3 сард жирэмсэн болсноо мэдээд намар нь хурим хийж тусдаа гарна гэж төлөвлөж байсан. Гэтэл нөхөр нь 2017 оны 5 сарын 19-ний өдөр өөрийн ажил дээрээ үйлдвэрийн осолд орж нас барсан. Түүнийг нас барах үед би 3 сартай жирэмсэн байсан. Би 2017 оны 11 сарын 09-ний өдөр төрж хүүтэй болсон. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг аваагүй байгаа. Иймд намайг 2015 оны 8 сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

       Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь 2015 оны 8 сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* Хулан овогт   нар нь иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 2015 оны 8 сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 сарын 19-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь хэрэгт цугларсан бичмэл баримт болох нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.Оюунхүү, П.Цэцгээ нарын мэдүүлэг, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хамтран амьдарч байсан О. нь 2017 оны 5 сарын 19-ний өдөр нас барсан болох нь 0000140694 дугаартай нас барсан тухай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* ******* овогт ******* Хулан нь 2015 оны 8 сарын 01-ний өдрөөс 2017 оны сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд  овогт  тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРАГЛАГЧ ШҮҮГЧ                       С.ГАНЧИМЭГ