| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0139/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/168 |
| Огноо | 2025-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/168
2025 05 28 2025/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Цэгмэд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2530000000087 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, ******* тоот хашаанд ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүр тус газарт нь гараараа цохиж биед нь зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч *******: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байх "Бичигтийн боомт"-д хувиараа хоолны газар ажиллуулж байгаа. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ирсэн. Миний бие Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд удах учраас аймагт байх хугацаандаа найзтайгаа уулзъя гэж бодоод 2025 оны 03 дугаар сарын 13-ны оройн 23 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад шууд Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг +30" нэртэй баар луу орсон. Тухайн үед баар луу орохдоо найз н. Цэцэгтуяагийн хамт орсон. Тэгээд бааранд хамт ширээнд суугаад хэдэн пиво ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад шөнийн 03 цаг болж байхад гэр лүүгээ явъя гэж бодоод би өөрөө баарнаас ганцаараа гарсан. Найз тухайн үед бааранд үлдсэн. Тэгээд баарнаас гараад такси барих гээд баарны үүдэнд зам дагуу гараа өргөөд зогсож байтал нэг жижиг машин ирж зогссон. Тухайн үед би суусан машинаа такси гэж бодсон. Тэгээд машинд нь суутал жолоочийн хажуу талын суудал дээр нэг саравчтай малгай өмссөн, нүдний шилтэй нэг залуу сууж байсан. Тэгээд тэр саравчтай малгайтай залуутай юм яриад сууж байсан чинь тухайн үед намайг таньж байсан. Би харин тэр залууг танихгүй байсан. Тэгээд явж байтал нөгөө нүдний шилтэй залуу миний гартаа барьж байсан гар утсыг булааж авсан. Тэгээд тухайн үед гар утсаа авъя гэж хэлэхэд миний гар утсыг өгөхгүй байсан. Тэгээд гар утсаа авах гээд хэрэлдэж байхад нэг айлын гадаа машинтай очиж зогстол нөгөө малгайтай нүдний шилтэй залуу шууд буугаад нэг гэр лүү яваад орчихсон тухайн үед би тэр жолооч залууд "чи таксины жолооч л юм бол миний утсыг энэ залуугаас аваад өгчих" гэж хэлээд суугаад байсан жолооч залуу машинаасаа буугаад гэр лүү орсон тэгээд гэрээс гарч ирэхдээ нөгөө залуутай хамт гарч ирсэн. Тухайн үед жолооч залуу машинаа түлхүүрээрээ нээтэл миний утсыг булааж авдаг залуу хаалга онгойлгоод намайг машинаас татаж буулгасан. Тэр үед жолооч залуу машиндаа суугаад шууд яваад егсөн харин нөгөө залуу намайг гэр лүүгээ авч орох гээд чирээд байсан. Тэгтэл гэнэт миний зүүн нүд рүү гараараа 1 удаа, мөн миний уруул руу гараараа 1 удаа цохисон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28-р хуудас)
Хохирогч ******* дахин өгсөн Би анх өгсөн мэдүүлэгтээ би өөрийнхөө санаж байсан зүйлээ ярьсан. Сүүлд нь би бодоод байхад *******тэй хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байх 16 давхар барилгын В1 давхарт байрлах баар луу ороод буцаад хамт гарснаа санасан н. Цэцэгтуяа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомт дээр нэг компанийн тогооч ажил хийдэг. Одоо "Бичигт боомт дээр байгаа гэж сонссон. Би гар утсыг нь мэдэхгүй байна. Манай найз энэ хэрэгт ямар ч холбоогүй. Би “+30” баарнаас ганцаараа д явлаа гэдгээ ч хэлээгүй хаяад гараад явчихсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. ******* бид хоёр л байсан. Би зүс мэднэ. Намайг "Sky" караокег ажиллуулж байхад манайхаар орж ирж үйлчлүүлдэг байсан залуу мөн байсан. Өмнө нь их харж байсан залуу байсан. Намайг тухайн өдөр бааранд явж байхад намайг таниад хамт явсан юм байна гэж би сүүлд бодсон... би 87,000 төгрөгийн эм өөрөө худалдаж авсан. ******* надад 87,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлтэйгээ өөрийн биеэр уншиж танилцсан. Хоёрдугаар зэрэглэлд хамаарч байсан. Тухайн зэрэглэлээ хүлээн зөвшөөрч байна. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Бичигтийн боомт дээр хувийн хоол үйлчилгээ явуулж мөнгө олж гурван охиноо тэжээдэг. Би 2025 оны 03 дугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл... нэг өдрийн орлогоо 500.000 мянган төгрөг гэж тооцоод 7 хоногийн 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32-р хуудас)
Гэрч : Намайг өчигдөр орой гэртээ байхад 23 цагийн орчим манай цэргийн он жав болох ******* 86862932 дугаарын утсаар над руу залгаад намайг юу хийж байгаа талаар асуугаад "найз нь +30 бааранд явж байна, би уучихсан байна, машин бариад өгөөч" гэхээр нь би "ямар машин юм 63 deg гэхэд "Андага ахын приус-11" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "яваад очъё" гэж хэлээд би өөрийнхөө үзмэн ягаан өнгийн тоёота Приус-30 маркийн машинтай очоод ^ prime prime + 30 deg баарны гадаа 3 Бат-Эрдэнэтэй уулзсан. Тэгсэн ******* хамт дотогшоо оръё гээд би хамт = 30 deg баар луу орсон Бааранд ороод 0.5 литрийн лаазтай нэг пиво авсан. Би нэг лаазтай ундаа аваад бааранд 5 минут орчим сууж байгаад *******д машиндаа байж байя гэж хэлж гараад өөрийнхөө машинд ороод сууж байсан. Удалгүй баарнаас ганцаараа гарч ирээд миний машинд суугаад таксины мөнгө хийе гээд миний хаан банкны дансыг аваад 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хоёулаа гурван дуу дуулчхаад ирье гээд - 30 deg баарны гаднаас хөдлөөд Онцгой байдлын газрын хойд талд замын хажууд байх "Эрхэс" нэртэй караоке руу очсон Нийтийн караокед 3 дуу дуулчхаад 01 цаг 20 минутын орчим гарсан шиг санаж байна. Караокеноос гараад буцаад “+30” баар руу очсон. Би гадаа нь зогсоол дээр машиндаа үлдээд ******* баар луу ганцаараа орсон. Тэгээд цагийг нь нарийн сайн санахгүй байна. Би “+ 30” баарны гадаа машиндаа хүлээгээд байж байтал 03 цагийн орчим ******* над руу утсаар залгаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байх 16 давхар барилгын В1 давхарт байрлах баар луу хүрээд ирээч гэж залгахаар нь би машинтайгаа очиход *******, нэг залуугийн хамт хоёр хүүхэнтэй, дөрвүүлээ баар луу орж байсан. Удалгүй ******* нэг шар үстэй хүүхэнтэй хамт хоёулаа баарнаас гарч ирээд миний машинд суусан. ******* шагийн пиво авна гээд тухайн баарны гаднаас хөдлөөд баруун хойшоо уртын гэр хороололд байх өвөө, эмээгийн гадаа очсон. ******* утсаар залгаад "нэг том пиво авъя" гээд ярьж байсан. Удалгүй нэг эмээ гарч ирээд миний талаар том пиво өгөхөөр нь би тухайн пивыг нь аваад урд талынхаа суудлын шалан дээр тавьсан. Тухайн үед нөгөө эмэгтэй дэрлээд унтчихсан байсан. Тэгсэн пивоныхоо мөнгийг шилжүүлэх гээд утас нь нэгжгүй болоод нөгөө эмээд "гэртээ очоод шилжүүлье" гэж хэлээд мөнгийг нь өгөөгүй тэндээс хөдөлсөн. Тэндээс хөдлөөд ******* "гэр лүүгээ хүргүүлье" гээд ******* тоотод хашаа руу хүргүүлсэн. Гэрийнх нь гадаа очсон чинь ******* нөгөө хамт дагуулж суусан шар үстэй эмэгтэйгээ сэрээгээд "хамт гэр луу оръё" гэсэн чинь нөгөө эмэгтэй нь орохгүй гээд миний машинаас буухгүй байсан. Тэгсэн ******* пиво аваад гэрээ түлхүүрээрээ нээгээд гэр лүүгээ орсон. Тэгээд нөгөө эмэгтэй миний машинаас буухгүй нэлээн удсан. Би сүүлдээ "за хамт оръё" гэж хэлээд нөгөө эмэгтэйг дагуулаад орсон. Гэрт ороод нөгөө эмэгтэй ******* рүү утсаа авъя" гэсэн чинь ******* "өглөө ав" гээд байсан. Би утсыг нь өг гэсэн чинь надад юу ч хэлээгүй энэ үйл явдал гурван удаа давтагдсан. Тэгээд сүүлдээ миний уур хүрээд нөгөө эмэгтэйг машинаас буу, би дараагийн дуудлагадаа явах гээд байна гэж хэлсэн боловч нөгөө эмэгтэй миний машинаас буухгүй, гэр лүү орохгүй суугаад байсан тамхи татчихаад ******* рүү ороод "энэ хүүхнээ ав, би явмаар байна" гэж хэлээд уурласан. Тэгээд би буцаж гараад машиндаа сууж байсан чинь ******* гэрээсээ гарч ирээд нөгөө эмэгтэйг миний машинаас татаж буулгаад аваад үлдсэн. Тэгэхээр нь би гэрийн гаднаас машинтайгаа хөдлөөд явсан. Дахиж д ирээгүй. Шууд гэртээ очоод амрах гээд цаг харахад 04 цаг өнгөрч байсан. Би 06 цаг 20 минутад утсан дээрээ сэрүүлгээ тавиад 2 цаг орчим унтах юм байна гэж бодож байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37-р хуудас)
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай 1. биед дээд уруулд язарсан шарх, зүүн дээд зовхи, дээд уруулд язарсан шарх, зүүн дээд зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо 4 Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44-р хуудас)
Яллагдагч Би тухайн өдөр буюу 2025 оны 03 дугааp сарын 13-ны өдөр хүргэн ах хамт таньдаг айлдаа 2.5 литрийн 2 том пиво уугаад тухайн айлаас 23 цагийн алдад Д.Ариунзаяа ахын хамт гараад бид хоёр аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "+30" нэртэй шөнийн цэнгээний газар руу орсон. Д.Ариунзаяа ах бид хоёр бааранд ороод 0.75 литрийн нэг шил архи захиалж аваад хувааж уусан. Тэгээд би цэрэгт хамт алба хааж байсан он жав болох Б.Дашням руу утсаар залгаад ганц нэг цаг дуулах уу, хүрээд ирээч, би +30 бааранд байна" гэж ярьсан. Тэгсэн удалгүй Б.Дашням +30 баарны гадаа приус-30 маркийн машинтай ирсэн. Тэгээд би Б. Дашнямтай уулзаад баарны үүднээс хөдөөд Даймонд хотхоны баруун талд байх "Эрхэс нэртэй караоке руу орж нийтийн караокед нь суугаад Б.Дашням бид хоёр хүний 3 дуу дуулсан. Би дуу дуулж байхдаа 0.5 литрийн нэг лаазтай пиво нэгийг уусан. 6. Дашням согтууруулах ундааны зүйл уугаагүй, лаазтай ундаа нэгийг уусан. Тэгээд бид хоёр дуугаа дуулж дуусчхаад караокеноос гараад буцаад +30 баар руу очсон. Би баар руу ороод 0.5 литрийн лаазтай нэг пиво нэмж уусан. Намайг буцаад баарагд очиход манай хүргэн Д.Ариунзаяа гэр рүүгээ харьчихсан байсан. Бааранд байгаагүй. Би шөнө 02 цагийн орчим буцаад баар руу орсон. Тэгээд бааранд сууж байгаад нэг гадагшаа тамхилахаар гарсан чинь миний танил Болороо гэх эгч баарны гадаа таарсан. Тэгээд Болороотой хэсэг юм ярьж байгаад “+30” баарнаас гараад талбайн баруун талд байх 16 давхрын /DJ/ баар руу орсон. Болороо нэг эмэгтэй найзтайгаа 2-лаа явж байсан. Би тухайн хамт явж байсан эмэгтэй найзыг нь танихгүй. Тэгээд 16 давхарын /DJ/ баар руу бид 3 ороод хэсэг бүжиглэж байгаад баар хаах болоод 03 цагийн орчим /DJ/ баарнаас гараад Болороо бид хоёр машинд суугаад Баруун-Урт сумын 6 дугаар баг. ******* тоотод байх манай гэр рүү явсан. 16- н баарны гаднаас хөдлөөд шагийн архи, пиво зардаг айлаас 2.5 литрийн нэг пиво аваад гэр рүүгээ хүргүүлсэн. Манайх руу явж байх үед ******* халааснаас нь гар утас нь машины суудал дээр уначихсан байхаар нь би дотроо "у Болорцэцэгийг нэлээн согтсон юм шиг байна, гар утсаа хаяж, гээчих вий" гэж бодоод суудал дээр унасан байсан гар утсыг аваад халаасандаа хийчихсэн юм Тэгээд гэрийн гадаа очоод У Болорцэцэгийг буугаарай, дотогшоо манайх руу оръё гэсэн чинь У.Болорцэцэг нь намайг "гар утас гаргаж өг, чи миний утсыг авсан" гэхээр нь би "би гар утсыг нь авсан гэдгээ хэлээд одоо өгөхгүй, чи гээгээд хаячихна, эрүүлдээ надаас аваарай гэж хэлсэн. 70. Тэгсэн У.Болорцэцэг нь согтчихоод Б. Дашнямын машинаас буухгүй, манайх руу орохгүй гээд зөрүүдлээд байхаар нь миний уур хүрээд У.Болорцэцэгийг баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон, мөн баруун гараараа хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгсэн У.Болорцэцэг нь манайх руу орохгүйгээр манай гэрийн гаднаас баруун тийшээ алхаад явсан би тухайн үед согтчихсон байсан. У.Болорцэцэгийг машинаас буухгүй байхаар нь уур хүрээд цохиж зодсон. Би утсыг машины суудал дээр уначихсан байхаар нь авсан. Түүнээс надад ашиг олох, шунахайн санаа зорилго байгаагүй Би У Болорцэцэгийг айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэж, булааж дээрэмдэж гар утсыг нь авсан зүйл огт байхгүй. Би согтуурсан үедээ ялихгүй зүйлээс болж У.Болорцэцэгийг цохиж зодож эрүүл мэндэн нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70-р хуудас)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 01 х)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 04-11 х)
2025.03.14-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-13х)
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-19 х)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 20 х)
2025.04.14-ний өдрийн Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 16 х)
иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 76-79 х)
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хх-ийн 84 х)
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол (хх-ийн 90-96 х)
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.20-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоол (хх-ийн 97-102 х)
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.31-ний өдрийн 05 дугаартай захирамж (хх-ийн 110-112 х)
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.04.09-ний өдрийн 01/514 дугаартай албан бичиг зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 6 дугаар баг, ******* тоот хашаанд ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүр тус газарт нь гараараа цохиж биед нь зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******: Би баарнаас гараад такси барих гээд баарны үүдэнд зам дагуу гараа өргөөд зогсож байтал нэг жижиг машин ирж зогссон. Тухайн үед би суусан машинаа такси гэж бодсон. Тэгээд машинд нь суутал жолоочийн хажуу талын суудал дээр нэг саравчтай малгай өмссөн, нүдний шилтэй нэг залуу сууж байсан. Тэгээд тэр саравчтай малгайтай залуутай юм яриад сууж байсан чинь тухайн үед намайг таньж байсан. Би харин тэр залууг танихгүй байсан. Тэгээд явж байтал нөгөө нүдний шилтэй залуу миний гартаа барьж байсан гар утсыг булааж авсан. Тэгээд тухайн үед гар утсаа авъя гэж хэлэхэд миний гар утсыг өгөхгүй байсан. Тэгээд гар утсаа авах гээд хэрэлдэж байхад нэг айлын гадаа машинтай очиж зогстол нөгөө малгайтай нүдний шилтэй залуу шууд буугаад нэг гэр лүү яваад орчихсон тухайн үед би тэр жолооч залууд "чи таксины жолооч л юм бол миний утсыг энэ залуугаас аваад өгчих" гэж хэлээд суугаад байсан жолооч залуу машинаасаа буугаад гэр лүү орсон тэгээд гэрээс гарч ирэхдээ нөгөө залуутай хамт гарч ирсэн. Тухайн үед жолооч залуу машинаа түлхүүрээрээ нээтэл миний утсыг булааж авдаг залуу хаалга онгойлгоод намайг машинаас татаж буулгасан. Тэр үед жолооч залуу машиндаа суугаад шууд яваад егсөн харин нөгөө залуу намайг гэр лүүгээ авч орох гээд чирээд байсан. Тэгтэл гэнэт миний зүүн нүд рүү гараараа 1 удаа, мөн миний уруул руу гараараа 1 удаа цохисон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28-р хуудас)
Хохирогч ******* дахин өгсөн: Би 87,000 төгрөгийн эм өөрөө худалдаж авсан. ******* надад 87,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлтэйгээ өөрийн биеэр уншиж танилцсан. Хоёрдугаар зэрэглэлд хамаарч байсан. Тухайн зэрэглэлээ хүлээн зөвшөөрч байна. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Бичигтийн боомт дээр хувийн хоол үйлчилгээ явуулж мөнгө олж гурван охиноо тэжээдэг. Би 2025 оны 03 дугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл... нэг өдрийн орлогоо 500.000 мянган төгрөг гэж тооцоод 7 хоногийн 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг нэхэмжилж байна" гэх,
Гэрч : ******* над руу утсаар залгаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байх 16 давхар барилгын В1 давхарт байрлах баар луу хүрээд ирээч гэж залгахаар нь би машинтайгаа очиход *******, нэг залуугийн хамт хоёр хүүхэнтэй, дөрвүүлээ баар луу орж байсан. Удалгүй ******* нэг шар үстэй хүүхэнтэй хамт хоёулаа баарнаас гарч ирээд миний машинд суусан. ******* "гэр лүүгээ хүргүүлье" гээд ******* тоотод хашаа руу хүргүүлсэн. Гэрийнх нь гадаа очсон чинь ******* нөгөө хамт дагуулж суусан шар үстэй эмэгтэйгээ сэрээгээд "хамт гэр рүү оръё" гэсэн чинь нөгөө эмэгтэй нь орохгүй гээд миний машинаас буухгүй байсан. Тэгсэн ******* пиво аваад гэрээ түлхүүрээрээ нээгээд гэр рүүгээ орсон. Тэгээд нөгөө эмэгтэй миний машинаас буухгүй нэлээн удсан. Би сүүлдээ "за хамт оръё" гэж хэлээд нөгөө эмэгтэйг дагуулаад орсон. Гэрт ороод нөгөө эмэгтэй ******* рүү утсаа авъя" гэсэн чинь ******* "өглөө ав" гээд байсан. Би утсыг нь өг гэсэн чинь ******* надад юу ч хэлээгүй энэ үйл явдал гурван удаа давтагдсан. Тэгээд сүүлдээ миний уур хүрээд нөгөө эмэгтэйг машинаас буу, би дараагийн дуудлагадаа явах гээд байна гэж хэлсэн боловч нөгөө эмэгтэй миний машинаас буухгүй, гэр рүү орохгүй суугаад байсан тамхи татчихаад ******* рүү ороод "энэ хүүхнээ ав, би явмаар байна" гэж хэлээд уурласан. Тэгээд би буцаж гараад машиндаа сууж байсан чинь ******* гэрээсээ гарч ирээд нөгөө эмэгтэйг миний машинаас татаж буулгаад аваад үлдсэн. Тэгэхээр нь би гэрийн гаднаас машинтайгаа хөдлөөд явсан. Дахиж д ирээгүй гэх,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай 1. биед дээд уруулд язарсан шарх, зүүн дээд зовхи, дээд уруулд язарсан шарх, зүүн дээд зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо 4 Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол (хх-ийн 90-96 х)
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.20-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоол (хх-ийн 97-102 х)
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.31-ний өдрийн 05 дугаартай захирамж (хх-ийн 110-112 х)
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.04.09-ний өдрийн 01/514 дугаартай албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой бусад төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс: “...Гэм буруу дээр маргахгүй байгаа. Хор хохиролтой холбогдолтой тайлбарыг улсын яллагч хэлчихлээ. Хохирогч цалин хөлс болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэдэг боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Иймд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өнгө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Прокуророос шүүгдэгч хохирогч У.Болорцэцэгийг нүүр тус газарт нь гараараа цохиж биед нь зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж хүнийг боож унагахад гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч У.Болорцэцэгийг нүүр тус газарт нь гараараа цохиж биед нь зүүн доод зовхи, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 9 хоногийг нэмж нэгтгэн 4 сар 19 хоног хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр энэ хүн учруулсан хохирлоо, зан байдлаа зассан нийтэд аюулгүй болсноо ингэж ялтай байх хугацаандаа дээрх хуулийн зохицуулалтад заасан шаардлагыг хангаад хугацааны өмнө прокурорын саналыг харгалзаад шүүхээс хугацааны өмнө суллагдаад энэ дээр болохоор хяналт тогтоочхоод байгаа. Тэгээд 6.12.4 дээр хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд байхдаа санаатай гэмт хэрэг үйлдсэн бол гээд зохицуулалт бариад байна. Прокурор 3 сар 9 хоногийн магадлангаа гараад 3 сар 9 хоногийн хугацаанд тэнсэнтэй байсан хугацаандаа гэмт хэрэг үйлдчихсэн юм. Энийг нэмж нэгтгэнэ гэж ярьж байна. Нэмж нэгтгэх санал зөрчилдөхгүй. Миний хувьд тэнсэх гэдэг чинь эрүүгийн хуулийн 7.1-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тэнцэх ял оногдуулдаг учраас энэ зохицуулалтад энэ хугацааны өмнө тэнсэн сулласан хэрэг дээр магадлангаар суллагдчихаад хяналтад байгаа хүн дээр тэнссэн гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт бас байхгүй байна. Тийм учраас хяналттай байх хугацаандаа энэ хүн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн учраас 15-ны өдрөөс эхлээд 3 сараас хойш хоногоо тоолохоор 17 хоног болоод байгаа юм. Тэгээд 4 сарын 9 хүртэл гэдэг чинь 6.9-т зааснаар минийхээр бол хяналтын хугацаанд байж байгаад энэ хүн гэмт хэрэг үйлдсэн учраас 15 дахь хоногоос нь эхлээд 4 сарын 9 гэхээр 26 хоногийг нэмж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-т зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь нэмж нэгтгэх саналыг гаргаж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Шүүгдэгч ******* нь Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас 3 сар 9 хоногийн хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацааг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хяналтад байх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад улирал бүр хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн болох нь Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамж, Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/514 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Тэрээр үүрэг хүлээлгэсэн хяналтын хугацаа дуусаагүй байхад буюу хяналтын хугацаанд 2025 оны 03 дугаар сарын 14-ний шөнө бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн 3 сар 9 хоногийн хорих ялыг биелэн эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан түүний эдлээгүй үлдсэн 3 сар 9 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ял нэг хоногоор тооцож, 40 хоногийг хорих ял болгон, нийт 4 сар 19 хоногийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Дээрх жишиг аргачлалын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хамаарах уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоожээ.
У.Болорцэцэг нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэх боловч тэрээр тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар хэрэгт огт мэдүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй, хэрэгт шинжилгээний байгууллагаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргуулаагүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч У.Болорцэцэг нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан ажилгүй байсан хугацааны орлого болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч У.Болорцэцэг нь эмчилгээний зардалд 87,000 төгрөг зарцуулсан бөгөөд шүүгдэгч ******* нь 87,000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* энэ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 9 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ял нэг хоногоор тооцож, 40 хоногийг хорих ял болгон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан 4 (дөрөв) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай
6. Хохирогч У.Болорцэцэг нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан ажилгүй байсан хугацааны орлого, эмчилгээний болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
7. Шүүгдэгч ******* энэ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР