| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/02435И |
| Дугаар | 101/ШШ2022/02647 |
| Огноо | 2022-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/02647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,*******, Боржгон овогт Р М //-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,,,,
1,,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.М,
Хариуцагчийн төлөөлөгч С.Цэгмид,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.М нь Жаргалан эдлэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан,737,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын дүнг,,200 төгрөг болгон багасгаж шаардсан.
Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ 2020 оны 8 дугаар сараас Жаргалан эдлэн ТББ-н асрамжийн газарт амьдрахдаа группийн мөнгөний 70 хувийг асрамжийн газарт өгч, үлдэх 30 хувийн мөнгийг картанд хадгалагдахаар тохирсон боловч 2022 оны 02 дугаар сарын0-ны өдөр асрамжийн газраас явахдаа картаа авахад дансанд мөнгө байгаагүй, миний группийн мөнгөний 30 хувийг хадгалаагүй байсан гэж тодорхойлсон.
2. Хариуцагч хариу тайлбартаа Р.Мыг 2021 оны 8-р сарын 6-ны өдөр Энэрэл эмнэлгээс очиж авснаар манай асрамжийн газарт 2022 оны 2 дугаар сарын0-ны өдөр хүртэл амьдарсан, энэ хугацаанд группийн мөнгөний 70 хувийг тухайн хүний хоол хүнс, байрлаж байгаа гэрийн түлшинд зарцуулдаг байсан. Р.М тамхи татдаг, цитромон эмийг тогтмол хэрэглэдэг байсан тул группийн мөнгөний үлдэх 30 хувийн төлбөрийг түүний захисан өөрийнх нь тогтмол хэрэглэдэг тамхи, эмийн хэрэгцээнд зарцуулдаг байсан, мөнгө нь хүрэлцэхгүй үед өөрөөсөө мөнгө гаргаж хэрэгтэй зүйлсийг авч өгдөг, намайг хот руу явах болгонд эд зүйлс захидаг байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Р.Мын иргэний үнэмлэх хуулбар /хх-4/, Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-5/, Р.Мын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон дугаартай актын хуулбар /хх-6/, Р.Мын Хаан банкны тоот дансны хуулга /хх-7-11/, Р.Мын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-42/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.
Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-16/, хариу тайлбар /хх-21-22/, Р.М нэртэй дэвтэр /хх-26-29/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
/хавтаст хэргийн2-13, 44-64 дүгээр талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/
Шүүх Нийслэлийн эрүүл мэндийн газрын Энэрэл эмнэлгээс Р.М хэвтэн эмнэлгийн тусламж авсан тухай 2022-06-07-ны өдрийн 01/111 тоот албан бичиг /хх-43/, хариуцагчаас Р.Мын үндсэн мэдээлэл гэх хүснэгт /хх-65-66/ зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.М нь хариуцагч Жаргалан эдлэн төрийн бус байгууллагад холбогдуулан,,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би 2020 оны 8-р сараас Жаргалан эдлэн төрийн бус байгууллагын асрамжийн газарт амьдарч, энэ хугацаанд группийн 288,000 төгрөгийн 70 хувийг асрамжийн газар авах, үлдэх 30 хувийг миний дансанд хадгалахаар тохирсон боловч 2022 оны 02 дугаар сарын0-ны өдөр асрамжийн газраас явахад картанд мөнгө байгаагүй тул энэ хугацааны группийн мөнгөний 30 хувь болох,,200 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Р.М нь 2020 оны 8-р сарын 6-ны өдөр Энэрэл эмнэлгээс манай асрамжийн газарт ирж 2022 оны 2 дугаар сарын0-ны өдөр хүртэл амьдарсан, энэ хугацаанд группийн мөнгөний 70 хувийг тухайн хүний хоол хүнс, байрлаж байгаа гэрийн түлшинд зарцуулдаг байсан, үлдэх 30 хувийн төлбөрийг Р.Мын захисан өөрийнх нь тогтмол хэрэглэдэг тамхи, эмийн хэрэгцээнд, түүний захисан эд зүйлсийг худалдан авахад зарцуулдаг, нэхэмжлэгч өөрөө группийн мөнгөө зарцуулсан тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Р.М нь тархины судасны өвчний үлдэц оношоор 2016 оны0 дугаар сарын3-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар хугацаагүй тогтоосон болох нь дугаартай акт, түүнд сар бүр 288,000 төгрөгийг халамжийн сангаас нэхэмжлэгчийн Хаан банкны тоот дансанд шилжүүлдэг болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Жаргалан эдлэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь ахмад настай иргэдийг дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах гэж 6548733 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн байна.
Нэхэмжлэгч Р.М нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Энэрэл эмнэлгээс 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гарч, хариуцагч байгууллагад хүргэгдсэн болох нь талуудын тайлбар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Энэрэл эмнэлгийн албан бичиг, нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, үйлчлүүлэгчийн үндсэн мэдээлэл гэх хүснэгт зэргээр тогтоогдож байна /хх-43, 42, 66/.
Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгчид сар бүр халамжийн сангаас олгодог 288,000 төгрөгийн 30 хувийг нэхэмжлэгчийн картанд хадгалахаар тохирсон, группийн мөнгөө нэхэмжлэгч өөрөө бүрэн захиран зарцуулдаг талаар маргаж, нотлох баримт бүрдүүлэн мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч Р.Мын тоот Хаан банкны депозит дансны 2020 оны 08 дугаар сарын4-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд сар бүрийн0-20-ны хооронд халамжийн сангаас 288,000 төгрөг орж, АТМ болон бусад байгууллагын нэрээр зарлага гарч, уг зарлагын мэдээлэл нэхэмжлэгчийн утсанд мессежээр ирдэг, зарлага гарч байгааг нэхэмжлэгч өөрөө мэддэг гэж тайлбарласан.
Түүнчлэн хариуцагчийн нотлох баримтаар гаргасан” М, нас 52” гэж бүртгэгдсэн дэвтэрт нэхэмжлэгч авах эд зүйлсээ бичиж, түүнийг хариуцагчийн төлөөлөгч авчирч өгдөг болохыг тайлбарласан.
Шүүх дээр дурдсан зохигч талуудын тайлбар, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар харьцуулан үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн дансанд халамжийн сангаас сар бүр шилжүүлж буй 288,000 төгрөгийн 30 хувийг авсан, хадгалах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
Гэвч хэргийн баримтаар нэхэмжлэгчийн 2020 оны 8-р сараас 2022 оны 02-р сар хүртэлх хугацааны группийн мөнгөний 30 хувьтай тэнцэх,,200 төгрөгийг хариуцагч байгууллага авсан гэх байдал нотлогдон тогтоогдсонгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож буй түүний дансны хуулгаар халамжийн сангаас орсон 288,000 төгрөг тухайн өдөртөө эсхүл маргааш өдөр нь зарлага гардаг, тухайн группийн мөнгөний 70 хувьд хариуцагч байгууллагад амьдрахад байрлах байр, түлш, хоол, хүнс зэрэгт зарцуулдаг болохыг нэхэмжлэгч өөрийн өдөр тутам хэрэглэдэг тамхи, эм, бусад зүйлсийг захисан хэмжээгээр нь хариуцагчийн төлөөлөгч авчирч өгдөг болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, түүний захисан эд зүйлсийн жагсаалт гэх дэвтрийг үгүйсгээгүй ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Иймд хариуцагчаас,,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-04-15-ны өдөр төлсөн 42,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.3, 116,18 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Жаргалан эдлэн ТББ-д холбогдуулан гаргасан,,200 төгрөг гаргуулахыг хүссэн Р.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 42,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн20 дугаар зүйлийн20.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш4 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.4,19.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,4 хоног өнгөрснөөс хойш4 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ