Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

202         06               09                                               202/ШЦТ/138

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овгийн *******ийн *******т холбогдох 22600000011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19******* оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ******* ажилтай, ам бүл , эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг 42-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн ******* /ЙБ*******021016/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь 202 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг 42 дугаар байрны 1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.тэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

1.Хохирогч Г.ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт... 202 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлээрээ хөдөө яваад 27-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг 42 дугаар байрны гадаа ирсэн. Тэгээд гэртээ орох гэхэд ******* машинаасаа буухгүй гээд машиндаа хононо гэж байгаад гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирсний дараа ******* хувцсаа тайлчхаад гэртээ шүлсээ хаяад байхаар нь би яаж байгаа юм бэ гэхэд ******* би гэртээ яах нь чамд ямар хамаатай юм, Ганбатын ээ, өлөгчин минь гээд миний үснээс зулгааж чирээд хана мөргүүлсэн. ....******* миний үснээс зулгааж намайг газар унагасан... Бехшандас намайг унагаад дээрээс дараад толгой болон нүүр лүү цохисон. Миний нэг гарыг хөлөөрөө дарж байгаад гараараа цээж хэсэгт хүчтэй цохиод, цээжин дээр өвдөглөөд суусан..." гэх мэдүүлэг /хх-ийн1-16 дугаар хуудас/

 

2. Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхтуяагийн "Манай ах Н.******* гэрт орж ирээд шүлсээ хаяад байсан. Тэгэхэд эгч Г. боль гэхэд Н.******* ах Ганбатын гичий минь гээд Г. эгчийн үснээс зулгаагаад хана мөргүүлсэн. Тэгээд ******* ах Г. эгчийн дээрээс дарж унагасан тэгээд толгой руу нь гараараа цохиж байгаа харагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

 

3. Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ӨВХО72/17 дугаартай

 

1. Г.ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дагз, хүзүү, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо,

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

 

Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх 69-р хуудас/,

 

Хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт /хх 79 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-68 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            1. Шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор У.Гантуяа би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 3.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.*******т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Н.******* нь 202 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг, 42 дугаар байрны 1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.тэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нөхцөл байдлыг тогтоож, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон ба нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.******* нь 202 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг, 42 дугаар байрны 1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.тэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх шинжтэйгээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдсаны улмаас хохирогчийн биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Дээрх баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Н.******* нь 202 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг 42 дугаар байрны 1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.тэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дагз, хүзүү, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч  Г., шүүгдэгч Н.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч  Г., шүүгдэгч Н.******* нарын мэдүүлэг, 6201000096 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 69/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******* овгийн *******ийн ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

                         

Хохирогч Г.ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт... 202 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлээрээ хөдөө яваад 27-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг 42 дугаар байрны гадаа ирсэн. Тэгээд гэртээ орох гэхэд ******* машинаасаа буухгүй гээд машиндаа хононо гэж байгаад гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирсний дараа ******* хувцсаа тайлчхаад гэртээ шүлсээ хаяад байхаар нь би яаж байгаа юм бэ гэхэд ******* би гэртээ яах нь чамд ямар хамаатай юм, Ганбатын ээ, өлөгчин минь гээд миний үснээс зулгааж чирээд хана мөргүүлсэн. ....******* миний үснээс зулгааж намайг газар унагасан... Бехшандас намайг унагаад дээрээс дараад толгой болон нүүр лүү цохисон. Миний нэг гарыг хөлөөрөө дарж байгаад гараараа цээж хэсэгт хүчтэй цохиод, цээжин дээр өвдөглөөд суусан..." гэх мэдүүлэг /хх-ийн1-16 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхтуяагийн "Манай ах Н.******* гэрт орж ирээд шүлсээ хаяад байсан. Тэгэхэд эгч Г. боль гэхэд Н.******* ах Ганбатын гичий минь гээд Г. эгчийн үснээс зулгаагаад хана мөргүүлсэн. Тэгээд ******* ах Г. эгчийн дээрээс дарж унагасан тэгээд толгой руу нь гараараа цохиж байгаа харагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ӨВХО72/17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх 69-р хуудас/, хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт /хх 79 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.*******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 0 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-68 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7 дугаар хуудас/, шүүгдэгч Н.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

  Энэ хэргийн улмаас хохирогч Г.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт /хх 79 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Тайлбаргүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,00,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.*******т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Г. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, , 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,00,000  /нэг сая таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Г. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1., 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА