| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
2*******5 06 ******* 2*******5/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Лхам овгийн *******ын *******д холбогдох 2526000000003 дугаартай хэргийг 2*******5 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Онги 19-07 тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, ******* Лхам овогт *******ын ******* /Й0*********************71/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******4 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар баг Онги 19-07 тоотод Цагдаагийн байгууллагад өгсөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон албан хаагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнийг “лаларууд өмнөх ажлаа барахгүй байж хүний амьдралд оролцох хэрэггүй” гэж хэл амаар доромжлон хөлөөрөө нэг удаа өшиглөх байдлаар биед нь халдаж, хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч М.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой. ******* суманд 2*******2 оны 05 дугаар сараас эхлэн ажиллаж байна. 2*******4 оны 12 дугаар сарын 01-ний оройн 20 цагийн үед гэртээ сууж байтал 95835500 гэсэн дугаараас Манай нөхөр М.******* нь согтуурсан үедээ гэрийн бүлийн хүчирхийлэл үйлдээд биед халдаад байна гэсэн дуудлага авч Олон нийтийн цагдаа Г.ийн хамт тухайн Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 19-07 тоотод машинтай хашааны үүдэнд очиход дуудлага мэдээлэл өгсөн Ц. нь айсан байдалтай гэрийн гадна зогсож байсан, би машинаас уугаад хашаад нь алхаж байтал тухай гэрээс 3 хүн зууралцаад гарч ирсэн “амрыг эрье” гэж очсон чинь М.******* “цагдаа нар миний амьдралд битгий оролцоод бай лалруудаа, чи бол гөлөг шүү, Пизда минь идэх хоолтой өмсөх хувцастай явъя гэж бодож байгаа бол надтай аятайхан байгаарай” гэж хэлээд намайг Баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би М.*******ыг чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг өшиглөх ёстой болоод өшиглөсөн юм гэж хэлэхээр нь би цаашаа хэсгийн төлөөлөгчийг дуудах гээд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр нөхрийн хамт гэртээ сууж байтал манай нөхөр Б.гийн ах нь залгаад чи М.*******ын гэрт нь яваад оч, эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байна гэхээр нь нөхөр бид хоёр М.*******ынд 19 цагийн үед очтол М.*******, Ц. нар хэрүүл маргаан хийгээд байж байсан. Нөхөр бид хоёрыг гэрт нь орсон чинь Ц. гараад явсан удалгүй М.******* цагдаа ирлээ гээд гэрээс гарсан. Араас манай нөхөр Б. гарсан би М.*******, Б. нарын араас гарсан чинь цагдаа Г. ирсэн байсан. М.******* цагдаа Г.Бат- Эрдэнэ рүү чи миний амьдралд 2 удаа оролцсон лалрууд гээд Г. рүү дайраад байсан би нөхөр Б.гийн хамт би М.*******ын араас нь тэвэрсэн манай нөхөр хоёр гараас нь барьцан байсан. Тэгээд би М.*******ыг тавсан чинь цагдаа Г.Бат-Эрдэнийг хөлөөрөө өшиглөхөөр нь манай нөхөр бид хоёр М.*******ыг тэвэрч аваад гэр лүүгээ оруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухай өдөр манай ахын төрсөн хүүхэд М.******* нь эхнэр Ц.той хэрүүл маргаан хийгээд сууж байсан. М.******* гэрээс гараад явахаар нь араас нь гарсан чинь Цагдаа хашаан дотор гэр рүү алхаж байсан. М.******* нь “чи юу хийж яваа цагдаа вэ” гээд Бат- Эрдэнэ цагдааг хөлөөрөө өшиглөсөн. Би М.*******ыг бариад чи яагаад цагдаа өшиглөж байгаа юм бэ гээд гэрт нь оруулсан. Гэрийн гадна Г. цагдаа байж байгаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2*******2 оноос хойш Өвөрхангай аймгийн ******* сумын Олон нийтийн цагдаагаар ажиллаж байна.Тухай өдөр 19 цагийн үед гэртээ сууж байтал манай экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Г. нар руу залгаад Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн гэрийн гадна гараад ир гэхээр нь гарсан, тэгээд бид хоёр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Онги 19-07 тоотод ирсэн Цагдаагийн дэслэгч Г. намайг машиндаа суулгаад хэсгийн төлөөлөгчийг дууд гэхээр нь хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярж байхад Цагдаагийн дэслэгч Г. машинаас буугаад тухайн айл руу орсон гээд би утсаар ярьж дуусаад араас нь орсон чинь цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнийг М.******* өшиглөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой Г.Бат-Эрдэнийн албан тушаалын тодорхойлолт, тушаал /хх-ийн 46-50 дугаар хуудас/,
Яллагдагч М.*******ын "... надад прокурорын тогтоолтой холбогдуулан санал хүсэлт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч М.*******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2*******4 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, мал тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 24-29, 32, 33 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.*******д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******4 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар баг Онги 19-07 тоотод Цагдаагийн байгууллагад өгсөн "гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна" гэх дуудлага мэдээллийн дагуу очсон халбан хаагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнийн "лалрууд өмнөх ажлаа барахгүй байж хүний амьдралд оролцох хэрэггүй" гэж хэл амаар доромжлон хөлөөрөө нэг удаа өшиглөх байдлаар биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбогдуулж хохирогч Г. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй талаар шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч М.*******ын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас хэргийн зүйлчлэлийн тухайд маргаангүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэв.
Шүүгдэгч М.******* өөрийн гэм буруугийн талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилжээ.
Хохирогч Г. нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажилладаг болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2*******3 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/401 дугаартай албан тушаалын тодорхойлолт (хх-ийн 46-50 хуудас) зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******4 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар баг Онги 19-07 тоотод Цагдаагийн байгууллагад өгсөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон албан хаагч, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнийг “лаларууд өмнөх ажлаа барахгүй байж хүний амьдралд оролцох хэрэггүй” гэж хэл амаар доромжлон хөлөөрөө нэг удаа өшиглөх байдлаар биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г., Ч., Б., Г. нарын мэдүүлэг (хх-ийн 7-8, 12, 16 хуудас),
Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.Одгэрэлийн гаргасан 2*******4 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай "Г.Бат-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 19-20 хуудас),
Шүүгдэгч М.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч М.******* нь Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, биед нь халдаж түүний зүүн шанаа хэсэгт цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч М.******* нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч М.*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч С.Бат-Эрдэнийн мэдүүлэг, хохирогч С.Бат-Эрдэнийн“...Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүй учраас шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх санал дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн анх удаагаа эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанаас өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл гэм буруугийн асуудал дээр маргаан үүсгээгүй. Шүүгдэгч нь тодорхой өөрийн гэсэн орлоготой, мөн малын А дансаар өөрийн гэсэн тодорхой малтай. Үүгээрээ орлого олж амьдардаг учраас торгуулийн ял биелэгдэх боломжтой гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт холбогдуулан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах саналтай байна гэв.
Шүүгдэгч М.******* эрүүгийн хариуцлагын талаар “...Байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Лхам овгийн *******ын *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* Лхам овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА