| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0110/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | у.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
2025 06 04 2025/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох 2526000000108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 0* дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн * суманд ***төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “****” ХХК-д *** ажилтай, ам бүл ***, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн **** сумын ****дугаар багийн ***-14 тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /ЙИ***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.******* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг 2,24 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд Арвайхээр сумын 12 дугаар багт үүрэг гүйцэтгэж байгаад 6703-ӨВЕ улсын дугаартай цагаан өнгийн Forester маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.*******ийг зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул драгер багжаар шалгахад 2,42 хувийн согтолттой байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг түр саатуулахаар журмын хашаа руу явсан. П.******* нь ганцаараа явж байсан Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэртээд байсан. Айлд ганц хоёр юм уучхаад явж байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...тус өдөр Содномил гэх найзын хамт 0.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг ногоон экс гэх архи уусан ******* миний машиныг унаад Жинчингийн тийш яваад өгсөн... Урьханы урд ******* миний машиныг унаад гараад ирсэн, тэгээд цагдаа нар зогсоож шалгахад 2.47 хувийн согтолттой гарсан.. "гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн
лавлагаа /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
П.*******ийн жолоодох эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх 299 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар..." /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,
Яллагдагч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 километр орчим газар машин жолоодож явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/299 дугаартай шийтгэвэр /хх-ийн 77-11 дүгээр хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч П.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: ”...Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор У.Гантуяа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн П.*******д холбогдох 2526000000108 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд томилолтын дагуу улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч П.******* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 хасуулсан. Тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 6703-ӨВЕ улсын дугаартай Subaro Forester маркийн тээврийн хэрэгслийг 2,42 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн байна. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, гэрч Б.*******, Т.*******ын өгсөн мэдүүлэг, П.*******ийн хувийн байдлыг тогтоосон болон бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч П.******* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 хасуулсан. Тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт **** ӨВЕ улсын дугаартай * маркийн тээврий****н хэрэгслийг 2,42 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Мөн тус хуулийн тайлбарт энэ зүйлд заасан согтуурсан эсэхийг шалгаж тогтоох ажиллагааны үр дүн шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 дээш промаль хувийг ойлгоно гэж “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт "механикжсан тээврийн хэрэгсэл" гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно гэж тус тус хууль тогтоогчоос тайлбарлажээ.
Шүүгдэгч П.******* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 хасуулсан. Тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт **** ӨВЕ улсын дугаартай ******r маркийн тээврийн хэрэгслийг 2,42 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Шүүгдэгч П.*******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна....” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч П.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,
Шүүгдэгч П.*******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч П.******* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг ***** хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх” үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч П.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд Арвайхээр сумын 12 дугаар багт үүрэг гүйцэтгэж байгаад 6703-ӨВЕ улсын дугаартай цагаан өнгийн Forester маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.*******ийг зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул драгер багжаар шалгахад 2,42 хувийн согтолттой байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг түр саатуулахаар журмын хашаа руу явсан. П.******* нь ганцаараа явж байсан Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэртээд байсан. Айлд ганц хоёр юм уучхаад явж байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...тус өдөр Содномил гэх найзын хамт 0.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг ногоон экс гэх архи уусан ******* миний машиныг унаад Жинчингийн тийш яваад өгсөн... Урьханы урд ******* миний машиныг унаад гараад ирсэн, тэгээд цагдаа нар зогсоож шалгахад 2.47 хувийн согтолттой гарсан.. "гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг зөрчлийн лавлагаа /хх-ийн 4-5 дугаар хуудас/, П.*******ийн жолоодох эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх 299 дугаартай шүүхийн шийтгэврийн хуулбар..." /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, яллагдагч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 километр орчим газар машин жолоодож явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/299 дугаартай шийтгэвэр /хх-ийн 77-11 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Иймд шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч П.*******ийн үйлдсэн гэм хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч П.******* нь урьд Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаанд хасуулсан үедээ буюу дахин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч П.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 300 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй....” гэсэн дүгнэлтийг,
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА