Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

 

 

 

                                                                

 

 

2025      05         15                            2025/ШЦТ/116

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Л.Галбадрах,

Шүүгдэгч Б.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******-*******од холбогдох 2526000000057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****оны *** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн *****суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын 6 дугаар баг *** 02 тоотод оршин суух хаягтай,

урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял,

тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ын *******-*******, Регистрийн дугаар:ЙД*****,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.*******-******* нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн **** сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр Арц- 02 хорооллын шороон замд **** ******* улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Б.*******-******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.   

 

Гэрч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 17 цагийн үед Богд сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын шороон замд хяналт шалгалт хийж байхад ******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн, приус-20 маркийн машин жолоодож явсан Б.Ренчинда-*******ыг зогсоох гэтэл зогсолгүй цонхоо онгойлгоод хүүхдээ аваад ирье гээд яваад өгсөн тэгэхээр нь араас нь яваад цэцэрлэг дээр очсон чинь байхгүй байхаар нь буцаад гэрийнх нь хашааны үүдэнд очсон чинь Б.*******-******* нь машинтайгаа хашаан дотроо орж зогсоод машинаасаа бууж байсан тэгэхээр нь тандагч багаж үлээлгэх гэсэн чинь би угаасаа архи уучихсан үлээхгүй гээд байхаар цагдаагийн тасагт авч ирээд драгер багаж үлээлгэх гэсэн чинь байж байгаад шөнө 22 цаг 59 минутад үлээлгэхэд 2.17% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн Б.*******-******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Б.*******-******* нь ганцаараа явсан. Б.*******-*******ын өөрийнх нь машин. Алкотест-6820 маркийн амьсгал дахь спиртийн агууламж тогтоогчоор шалгасан. Тухайн багажийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Стандарт хэмжил зүйн газрын Улсын шалгагч 6 сарын хугацаатай баталгаажуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээ сарын 22-ны өдөр 16 цагийн үед Б.Ренчинда-*******ын Приус-20 маркийн машины 5 булыг нь сольж өгөөд Б.Ренчинда-******* надад 2,4 литрийн савтай авч өгөөд бид 2 гэрт нь хувааж уучхаад би гэр лүүгээ явсан, намайг явсны дараа Б.Ренчинда-******* нь хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авах гээд машинаа унаад явж байгаад цагдаатай тааралдаад машинаа журамлуулсан гэсэн. Өөрийнхөө ******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн Приус-20 маркийн машин жолоодож явсан гэсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан хэлсэн зүйлүүд үнэн зөв” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б.*******-******* нь ******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн, приус-20 маркийн машинтай. Батсуурийн гээд хүргэн ахынх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь гээгдүүлээд олохгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 1 дүгээр хуудас/,

                

            Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/2704 дугаартай шийтгэвэр /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

 

       Согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

       Б.*******-*******ын жолоодох эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

       Шүүгдэгч Б.*******-*******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 05 дугаартай тодорхойлолт /хх-ийн 29/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

       Шүүгдэгч Б.*******-*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч Б.*******-*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрах би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.*******-*******од холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.*******-******* нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин согтуугaap 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр Арц-2 хорооллын шороон зам дээр өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Ч.*******, Ж.*******, Л.******* нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2704 дугаартай шийтгэвэр, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “...энэ зүйлд заасан согтуурсан гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “...тээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж, “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж, “...тээврийн хэрэгсэл гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо харилцан хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.*******-******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч Б.*******-*******од холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.*******-******* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 6864 ******* улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2,17 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон” үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

  

Шүүгдэгч Б.*******-******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч Ч.*******ийн “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 17 цагийн үед Богд сумын 7 дугаар баг Арц-2 хорооллын шороон замд хяналт шалгалт хийж байхад ******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн, приус-20 маркийн машин жолоодож явсан Б.Ренчинда-*******ыг зогсоох гэтэл зогсолгүй цонхоо онгойлгоод хүүхдээ аваад ирье гээд яваад өгсөн тэгэхээр нь араас нь яваад цэцэрлэг дээр очсон чинь байхгүй байхаар нь буцаад гэрийнх нь хашааны үүдэнд очсон чинь Б.*******-******* нь машинтайгаа хашаан дотроо орж зогсоод машинаасаа бууж байсан тэгэхээр нь тандагч багаж үлээлгэх гэсэн чинь би угаасаа архи уучихсан үлээхгүй гээд байхаар цагдаагийн тасагт авч ирээд драгер багаж үлээлгэх гэсэн чинь байж байгаад шөнө 22 цаг 59 минутад үлээлгэхэд 2.17% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн Б.*******-******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Ж.*******ийн “...Би 2025 оны 01 дүгээ сарын 22-ны өдөр 16 цагийн үед Б.Ренчинда-*******ын Приус-20 маркийн машины 5 булыг нь сольж өгөөд Б.Ренчинда-******* надад 2,4 литрийн савтай авч өгөөд бид 2 гэрт нь хувааж уучхаад би гэр лүүгээ явсан, намайг явсны дараа Б.Ренчинда-******* нь хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авах гээд машинаа унаад явж байгаад цагдаатай тааралдаад машинаа журамлуулсан гэсэн. Өөрийнхөө ******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн Приус-20 маркийн машин жолоодож явсан гэсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан хэлсэн зүйлүүд үнэн зөв” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Л.*******гийн “...Манай нөхөр Б.*******-******* нь ************** улсын дугаартай, цагаан өнгийн, приус-20 маркийн машинтай. Батсуурийн гээд хүргэн ахынх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь гээгдүүлээд олохгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 1 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/2704 дугаартай шийтгэвэр /хх-ийн 24-28 дугаар хуудас/, согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,  Б.*******-*******ын жолоодох эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.  

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа  этгээдийг ойлгохоор байна. 

 

Иймд шүүгдэгч Б.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч Б.*******-******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “ ... Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, согтолтын зэрэг, урьд энэ төрлийн зөрчлөөр шийтгэл хүлээж байсан зэрэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.*******-*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудал байхгүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө сонгох санкцитай гэмт хэрэг байгаа. Шүүгдэгчид урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж байсан. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас үүсэх хор уршиг, хохирлыг ойлгож ухамсарлахгүй байгаа хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж  байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “ Байхгүй..” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******-*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-******* 6 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******-*******од мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг,  мөн хуулийн 180  дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.*******-*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл  жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 

Шүүгдэгч Б.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******-*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******-*******од авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

     ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******-*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ыг 6 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг шүүгдэгч Б.*******-*******од мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.*******-*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Б.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******-*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******-*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             А.ҮҮРИЙНТУЯА