Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.Үүрцайх, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чухал овогт Даваажавын Үүрцайхад холбогдох эрүүгийн 201725011226 дугаартай, 105/2017/0413/э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Монелийн 21 гудамж, 491 оршин суух, Чухал овогт Даваажавын Үүрцайх, /РД:ИН84082631/,         

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Үүрцайх нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 29-1649 тоотод оршин суух иргэн Х.Шинэзоригийн өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагт, олог сувгийн антений төхөөрөмж, 2 ширхэг удирдлага, шоколаднууд, чихэр, набор, 2 ширхэг хуучин гутал зэрэг 475.100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Үүрцайх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Үүрцайхын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн Дунд Дарь-Эхийн гудамжинд ганцаараа согтуу явж байгаад саарал өнгийн төмөр хаалгатай хашааны хаалга онгорхой болохоор дотогш ороод хашааны дунд хэсэгт байсан улаан өнгийн тоосгон байшингийн урд талын цонхны салхивчаар ороод хар өнгийн зурагт, 2 ширхэг хуучин гутал, шоколад зэргийг аваад гал тогооны өрөөнд орны дэвсгэр даавуунд хийгээд цонхоор багтахгүй болохоор орхиод шоколадыг аваад орж ирсэн цонхны салхивчаар буцаад гарсан. Ингээд хашаанаас гарсан 2 залуу намайг барьж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хх 19-24 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Шинэзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эхнэрийн хамт гэртээ ирж явахад хашааны гадаа хөрш айлын залуу Мөнхбаатар зогсож байхаар нь уулзахад “танай байшингийн цонхоор нэг хүн орчихлоо, удаж байна, хүлээж байгаад баръя” гэсэн. Удалгүй хашааны хаалга онгойж, үл таних улаан өнгийн цамцтай, цэнхэр өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй, бор өнгийн гуталтай, улаан царайтай согтуу залуу гараад ирсэн...” гэх мэдүүлэг. /хх 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Х.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гадаа гэрийн зүүн хойд хэсэгт юм унах чимээ сонсогдсон. Гараад харсан чинь зүүн талын хөрш айл Шинэзоригийн байшингийн цонхны салхивчаар хүн орж байгаа нь хашааны завсраар харагдсан. Шинэзоригийн хашааны үүдэнд очтол удалгүй Шинэзориг машинтайгаа хүрээд ирэхээр нь “танай цонхоор хүн орчихлоо, хараад зогсож байна, хулгай хийж байна” гэж хэлээд хүлээсэн. Удалгүй саарал өнгийн өмдтэй цэнхэр өнгийн куртиктэй, улаан бор өнгийн царайтай согтуу үл таних залуу гараад ирэхээр нь бариад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хх 15 дугаар хуудас/,

Гэрч Ц.Шинэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэртээ нөхрийн хамт ирэхэд хажуу айлын залуу Мөнхбаатар хашааны үүдэнд зогсож байсан. Би машинаас буугаагүй, гэрт хулгай орсон талаар яриад байсан. Тэгсэн хашаанаас цэнхэр өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй, бор өнгийн гуталтай, бор царайтай залуу гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хх 16 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 50 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Үүрцайх нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 29-1649 тоотод оршин суух иргэн Х.Шинэзоригийн өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагт, олог сувгийн антений төхөөрөмж, 2 ширхэг удирдлага, шоколаднууд, чихэр, набор, 2 ширхэг хуучин гутал зэрэг 475.100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Үүрцайхад прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Үүрцайхад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Үүрцайх нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тухайн гэмт хэргийг үйлдэхийг завдсан бөгөөд 2015 оны /Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ. Иймд шүүгдэгч Д.Үүрцайхад холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Үүрцайх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.