Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0959

 

2022 оны 12 дугаар сарын 15 128/ШШ2022/0959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Г*****

Хариуцагч: ***** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ч.Г***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 20** оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/4** дүгээр захирамжийн иргэн Б.А***** холбогдох хэсгийг, ***** дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4** дугаар захирамжийн иргэн Б.А***** холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэжээ.

            1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Иргэн Ч.Г***** /РД: В*****1*/ миний бие анх 2005 онд төрөл садангийн хүн болох Н.М***** гэр бүлийн хамт түүний эзэмшиж байсан Б***** дүүргийн **-р хороо, Ж***** ** дугаар гудамж, 5** тоот хаягт байрлах нэгж талбарын 186483107***** (186483107*****) дугаартай, 700 м.кв тапбай бүхий газрын эрхийг 2 давхар үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэн авч, тус газрыг 2007 оноос эхлэн гэр бүлийн зориулалттайгаар өмчилж байгаа болно.

Тус газрыг анх авахад 2 давхар модон байшин байсныг хойшоогоо 1,5 м, зүүн тал руугаа 1,5 м хэмжээтэй сунгаж, битүү тоосгоор бүрэн, дээврийг нь сольж, 3 давхар болгон сэргээн засварлаж, газар доогуур дулааны шугам татаж, үүд хэсэгтээ шинээр манаачийн байр барьж, төмөр хашааны гадна, дотно талбайг цементэлж асфальтан зам тавьж, эргэн тойронд нь ногоон байгууламж болон мод тарьж өөрийн хүч, хөрөнгөөр газрын чанар болоод өнгө үзэмжийг илтэд сайжруулж, сэргээсэн билээ.

Улмаар 2022 оны 05 дугаар сараас тус газар дээрх 3 давхар байшингаа нурааж шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөж холбогдох төрийн байгууллагад хандахад хойд талынхаа газрын өмчлөгчөөс зөвшөөрөл авсан эсэх тухай асуухад маш их гайхсан, учир нь миний өмчлөлийн газар нь төв зам дагуу байрлалтай, хойд талаараа өөр айлтай хил залгаа, хөрш байх боломжгүй буюу нүүрэн эгнээний газар болно.

Миний бие өмчлөлийн газраа анх худалдаж авсан хэмжээгээр буюу хашаалсан байдлаар нь өмчилж, ашиглаж байгаа бөгөөд нэг ч удаа хашаагаа хөдөлгөж байгаагүй, хөдөлгөх ч боломжгүй байсан болно.

Бодит байдал дээр маргаан бүхий 242 м.кв талбайг 15 жилийн турш эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр эрхгүйгээр эзэмшиж байсан байна. Тус талбай нь миний өмчлөлийн хашаан доторх 3 давхар байшингийн үүд хэсгийн талбай бөгөөд түүнийг битүү цементэлж, дээр нь манаачийн байр болон бусад байгууламж барьж, засаж сайжруулсаар энэхүү талбайг эзэмшиж байгаагийн хувьд хашаан доторх зохион байгуулалтуудаа төлөвлөж, цаашид энэхүү эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтэй байгаагаа өмнө нь Газрын албаны мэргэжилтэнд удаа дараа мэдэгдэхэд энэхүү газар нь нийтийн эдэлбэрийн зам, талбайд хамаарах учир энэ газрыг өмчлүүлэх боломжгүй гэсэн хариу өгдөг байсан. Иймд миний хашаанд дотор байгаа газрыг хэн нэгэн өмчлөөд авчихна гэж хэн бодох билээ.

Гэтэл энэ асуудлыг тодруулах зорилгоор ***** дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандсанд тус албанаас 2022 оны 05 сарын 31-ний өдөр 15/1*** тоот албан бичгээр ...2011 оны 09 сарын 30-ны өдөр Б***** дүүрэг, **-р хороо, Ж***** ** дугаар гудамж, 6*** тоот хаягт байрлах 242 м.кв талбай бүхий газар буюу миний өмчлөлийн хашаан доторх эээмшил газрыг Б.А***** 13314***** нэгж талбарын дугаараар эзэмшүүлж, дараа нь 2013 онд өмчлүүлсэн мөн Нийслэлийн Засаг даргад хандахад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар өмчлөлтгэй үүссэн маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу авсан. Бидэнд тус газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн болон эзэмшүүлэх гэж байгаа, мөн дараа нь гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх гэж байгаа болон өмчлүүлсэн талаарх мэдээлэл огт ирж байгаагүй бөгөөд тус албан бичгээр л анх удаа албан ёсоор энэхүү мэдээллийг хүлээн авсан болно.

Нэг. Иргэн Ч.Г***** миний бие тэргүүн ээлжинд маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрхтэй тухайд

Иргэн Ч.Г***** миний бие Б***** дүүргийн **-р хороо, Ж***** ** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах нэгж талбарын 18648310***** (18648310*****) дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06-р сарын 05-ны өдрийн **9 дүгээр захирамжаар өмчилсөн болно. Миний өмчлөлийн газрын хил залгаа байрлах маргаан бүхий 242 м.кв талбай бүхий газрыг төрийн байгууллагад хандаж эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж байсан хэдий ч хашаалж, цементэлж өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж газрын ашиглалт, чанарыг сайжруулан 15 жилийн турш эзэмшиж ирсэн билээ.

Ийнхүү миний эзэмшилд байсан газрыг бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэр нь 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална, 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 27 дугаар зуйлийн 27.5-д Хүний уйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно, Иргэний хуулийн 105 дугаар зуйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Иймд тус газрыг иргэн Б.А***** 2011 оны 03 сарын 30-ны өдөр эзэмшүүлж, 2013 оны 04-р сарын 22-ний өдрийн дүүрэг, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өмчлүүлсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэж байна.

Хоёр. Иргэн Ч.Г***** миний эзэмших эрх үүссэн талбайтай давхцуулан мөн орц гарцыг тогтоолгүйгээр бусдад газар эзэмших, өмчлөх эрх олгосон тухайд

Дээр дурдсанаар Ч.Г***** миний эзэмших эрх үүссэн талбайд буюу Б***** дүүрэг, **-р хороо, Ж***** ** дугаар гудамж, **** тоот хаягт байрлах 242 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг давхардуулан олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрын өмчлүүлэх талаар заасан бөгөөд мөн зүйлийн 5.1.5.2-д Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамааралгүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх, 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж тус тус заасныг зөрчсөн. Захиргааны байгууллага хүсэлт гаргагч нь тухайн газрыг өмчлөх эрхтэй эсэхийг нотлох, мөн зориулалтаар нь зохистой ашиглаж чадах эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр газар өмчлөх эрхийг олгох ёстой.

Өөрөөр хэлбэл, төв зам дагуу эхний нүүрний сөөм газрыг эзэмших эрх үүсээгүй гуравдагч этгээдэд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх талаар төлөвлөгөө гаргах боломжгүй билээ. Мөн 15 жил бодит эзэмшилдээ байлгаж байгаа надад нийтийн эзэмшлийн зам талбай учир өмчлүүлэхгүй гэж мэдэгдсэн атлаа, тус газартай огт хамааралгүй этгээдэд холбогдох хууль, журам зөрчин надад огт мэдэгдэлгүйгээр эзэмших эрх олгож, мөн тус эзэмших эрхийн гэрчилгээгээ үндэслэн гэр бүлийн зориулалтаар бодит байдалд ашиглах ямар ч боломжгүй газрыг гуравдагч этгээдэд олгосон шийдвэр нь хууль бус байна гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж заасны дээр, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 6.1-д Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ, 6.2-д Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ, 6.2.1-д Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх, 6.2.2-т Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах, 6.2.4-д Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/, 6.3-Д Энэ журмын 6.2.4-д заасан шаардлагатай гэсэнд дараах тохиолдол хамаарна, 6.3.1-д Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох, 6.5-д Хээрийн судалгаа хийх явцад ямарваа зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсны дараа ажлын файлд үр дүнг оруулна гэж тус тус журамласан байна.

Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтан болох дүүрэг, нийслэлийн Засаг дарга нь 2011, 2013 онуудад гуравдагч этгээд Б.А***** газар эзэмших, өмчөх тухай хүсэлтийг шийдвэрлэж, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахын өмнө хүсэлт гаргаж буй газарт суурин судалгаа хийж, улмаар өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь оч, хөрш зэргэлдээ байх газрын орц гарц, нэгж талбар тус бүрийн хувьд эргэлтийн цэгүүдийг тодруулж, хил залгаа хөршүүдийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, орц гарцыг тогтоож, газрын давхцал үүсэх эсэхийг тодруулж нягтлан хээрийн судалгааг хийсний эцэст хэрэв зөрчил илэрсэн бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсны үндсэн дээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргах байсан боловч эдгээр ажиллагааг огт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн дээрээс нь Ч.Г***** миний өмчлөлийн газар дээр баригдсан байшингийн үүд хэсэг болох цементэлж хашаалсан газрыг гуравдагч этгээдийн өмчлөлд олгосноор байшингийнхаа хаалгаар гарангуут л бусдын газар дээр гишгэх буюу орц гарцын ашиглалт байхгүй болсон байна. /нисэхээс өөр аргагүй/ өөрөөр хэлбэл, иргэн Ч.Г***** газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай орц гарцаар ашиглаж байсан газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн байна.

Гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэр нь Ч.Г***** миний хуульд зааснаар /15 жил ашиглаж/ эзэмших эрх үүссэн талбайтай давхцуулан олгосон мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд орц, гарцаар ашиглаж байсан газартай давхцуулан газар өмчлүүлсэн нь миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хөндөж байгаагийн зэрэгцээ цаашид өөрийн өмчлөлийн газраа ашиглах боломжгүй үл хөдлөх хөрөнгийнхөө үр шимийг хүртэж, үйл ажиллагаа эрхлэхэд боломжгүй нөхцөлийг үүсгэсэн байна.

Иймд иргэн Ч.Г***** миний эзэмших эрх үүссэн Б***** дүүрэг, **-р хороо, Ж***** ** дугаар гудамж, **** тоот хаягт байрлах 242 м.кв талбайтай давхардуулан олгосон шийдвэр болох (1)Нийслэлийн Засаг Даргын 20** оны 04 сарын 22-ны өдрийн А/4** дугаар захирамжийн иргэн Б.А***** холбогдох хэсгийг, (2) ***** дүүргийн Засаг даргын 2011 оны 09-р сарын 30-ны өдрийн 4** дугаар захирамжийн иргэн Б.А***** холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ. 

2.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*****, Э.Б***** нар 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ч.Г***** нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/*** дүгээр (Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай) захирамжаар Гэр бүлийн зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдийн жагсаалт-ыг батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн захирамжийг баталсан.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20** оны 6/26 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тухайн газрыг өмчлүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч ***** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ч.Г*****/В*7*****/ нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны **9 дүгээр захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо, Ж***** ** дугаар гудамж *** тоот хаяг бүхий 18641321***** тоот нэгж талбарын газрыг өмчилсөн байдаг.

Иргэн Б.А*****/********/ нь дүүргийн Засаг даргын 2011 оны 4** дугаар захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо ***** ** дугаар гудамжны **** тоот хаяг бүхий /1864831*****/ тоот нэгж талбарын газрыг эзэмшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дүгээр захирамжаар өмчилсөн болно.

Эдгээр хоёр иргэний кадастрын зураг нь манай албаны Мэдээллийн санд нэг хашаан дотор буюу нэг байршилд байгаа боловч 2014 онд иргэн Б.А***** нь газрын эрхийг шилжүүлэхдээ зөв байршилд 18648310***** тоот нэгж талбарыг үүсгэн газар өмчлөх эрхийг шилжүүлсэн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн газрын үзлэгээр хоорондоо 6 айлын зайтай буюу 130 гаруй метрийн зайтай байрлаж байгаа нь тогтоогдож байна.

Иргэн Б.А*****/********/ нь дүүргийн Засаг даргын 2011 оны 4** дугаар захирамжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хувийн хэрэг тус албаны архивт байхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дүгээр захирамжаар өмчилсөн газрын хувийн хэргийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна. Хавсралт 22 хуудастай. гэжээ.

4.Гуравдагч этгээд Б.А***** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б***** овогтой А***** миний бие иргэн Ч.Г***** нэхэмжлэлийг уншиж танилцаад тухайн үед миний өмчилж авсан газрын хаяг *****-ийн **-р хороо, ******* **, ***** тоот.

Аав, ээж, ах, дүүтэйгээ олон жил амьдарсан газар, хаяг минь ***-ийн **-р хороо, ***** **-*** тоот гэх зам руугаа хойшоо сунгаж нэмэлтээр 242 мкв талбай бүхий газрыг хуулийн дагуу өмчилж **-***** тоот хаягаар авсан. Тус нэхэмжлэгчийн газар манайхаас зайтай хол, манайд хамааралгүй байна. Иймд миний бие тус хэрэгт холбогдолгүй тул шүүх хуралд оролцуулалгүйгээр шийдэж өгнө үү. Шүүх хуралд оролцуулалгүйгээр шийдвэрлүүлэхэд гомдолгүй гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа: Нэхэмжлэгч Ч.Г***** өмчлөлийн ***** дүүрэг, **-р хороо, ***** ** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах нэгж талбар бүхий газрын хойно байрлах ***** тоот хаяг, 1331***** тоот нэгж талбарын дугаартай 242 мкв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэсэн үйлдлийг нь илт хууль бус болохыг тогтоолгож, тус 13314***** тоот нэгж талбарын дугаартай 242 мкв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээс хасахыг даалгах гэж тодорхойлжээ.

5.1.Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх үндэслэл: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хариуцагч ***** дүүргийн Засаг даргын Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 1*/1*** тоот хариу тайлбарт Эдгээр хоёр иргэний кадастрын зураг нь манай албаны мэдээллийн санд нэг хашаан дотор буюу нэг байршилд байгаа болон 2014 онд иргэн Б.А***** нь газрын эрхийг шилжүүлэхдээ зөв байршилд 18648310***** тоот нэгж талбарыг үүсгэн газар өмчлөх эрхийг шилжүүлсэн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн газрын үзлэгээр хоорондоо 6 айлын зайтай буюу 130 гаруй метрийн зайтай байрлаж байгаа нь тогтоогдож байна.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гуравдагч этгээд Б***** А*****аас ирүүлсэн хариу тайлбарт Тус нэхэмжлэгчийн газар манайхаас зайтай хол, манайд хамааралгүй байна. Иймд миний бие тус хэрэгт холбогдолгүй тул шүүх хуралд оролцуулалгүйгээр шийдэж өгнө үү.гэх тайлбаруудаас харахад иргэн Ч.Г***** ***** дүүргийн **-р хороо, ***** ** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах нэгж талбарын 186483107*****/186483107*****/ дугаартай, 700 мкв талбай бүхий газрын чанх хойд талд байрлах манай хашаан доторх 13314***** нэгж талбарын дугаартай 242 мкв талбай бүхий газрыг кадастрын мэдээллийн санд ***** гэж хаяглаж, ***** дүүрэг, **-р хороо, ***** ** дугаар гудамж, *** тоот хаягт оршин суух Б.А***** түүний өмчилж буй газрын хойд талд байрлах 242 мкв талбай бүхий газрыг бодит байдал дээр зөвөөр олгож, өмчлүүлснээр Б.А***** нь газраа ашиглаж байгаа боловч кадастрын зураглалын мэдээллийн санд зааснаар манай хашаан доторх 242 мкв газартай давхцуулан ***** гэх кадастрын зураг үйлдэж төөрөгдөлд оруулсан нь өнөөдрийн маргааныг үүсгэсэн байна.

Иймд Ч.Г***** өмчлөлийн ***** дүүрэг, **-р хороо, ***** ** дугаар гудамж *** тоот хаягт байрлах нэгж талбар бүхий газрын хойно байрлах ***** тоот хаяг,13314***** тоот нэгж талбарын дугаартай 242 м.кв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэсэн үйлдлийг нь илт хууль бус болохыг тогтоолгож, тус 13314***** тоот нэгж талбарын дугаартай 242 м.кв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээс хасахыг даалгаж өгнө үү. гэжээ.

6.Хариуцагч ***** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ч.Г***** /В*****1*/ нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны **9 дүгээр захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо Жанжны ** дугаар гудамж *** тоот хаяг бүхий 186413217***** тоот нэгж талбарын газрыг өмчилсөн байдаг.

Иргэн Б.А***** /********/ нь дүүргийн Засаг даргын 2011 оны 4** дугаар захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо ***** ** дугаар гудамжны ***** тоот хаяг бүхий /186483107*****/ тоот нэгж талбарын газрыг эзэмшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дүгээр захирамжаар өмчилсөн болно.

Эдгээр хоёр иргэний кадастрын зураг нь манай албаны мэдээллийн санд 2022 оны 10 сарын 20-ны өдрийн байдлаар нэг хашаан дотор байгаа боловч 2014 оны кадастрын зургийн цаасан архивд иргэн Б.А*****ын кадастрын зургийг *****ы *** тоотын хойно буюу иргэн Б.Х*****ын хашаанд /18648310*****/ нэгж талбарын дугаартайгаар бүртгэн газар өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн байна.

Иймд кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийн түүхчилсэн лавлагааг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргуулж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн хурлаар танилцуулж буруу бүртгэсэн эсэхийг хянах боломжтой юм.

Дээрх газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой хувийн хэргийг хуулбарлан хүргүүлэв. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчээс анх Нийслэлийн Засаг дарга болон ***** дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн иргэн Б.А***** холбогдох хэсгийг, ***** дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4** дугаар захирамжийн иргэн Б.А***** холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нэхэмжлэгч Ч.Г***** өмчлөлийн ***** дүүрэг, **-р хороо, ***** ** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах нэгж талбар бүхий газрын хойно байрлах ***** тоот хаяг, 13314***** тоот нэгж талбарын дугаартай 242 мкв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэсэн үйлдлийг нь илт хууль бус болохыг тогтоож, тус 13314***** тоот нэгж талбарын дугаартай 242 мкв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээс хасах/устгах/-ыг даалгах хэмээн өөрчилсөн байна.

            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг сольж ***** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хэлэлцүүлсэн болно.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны ** дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн бөгөөд энэхүү тайлбарт шүүх хуралдааныг хойшлуулах болон түүнтэй холбоотой бусад хүсэлт гаргаагүй, холбогдох баримтаа хавсаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлт болон хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

            Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

            Хэргийн үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Ч.Г***** нь анх ***** дүүргийн ** дугаар хороо, ***** ** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах нэгж талбарын 186483107*****(186483107*****) дугаартай, 700 мкв талбай бүхий газрын эрхийг 2 давхар үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэн авч, тус газрыг 2007 оноос эхлэн гэр бүлийн зориулалтаар өмчилж байх ба маргаан бүхий 242 мкв газрыг 15 жилийн турш эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр эрхгүйгээр эзэмшиж, ... цаашид энэ газрыг өмчлөх хүсэлтэй байгаагаа өмнө нь Газрын албаны мэргэжилтэнд удаа дараа мэдэгдэхэд энэхүү газар нь нийтийн эдэлбэрийн зам, талбайд хамаарах учир өмчлүүлэх боломжгүй гэсэн хариу өгдөг байсан байна.

            Улмаар нэхэмжлэгч ***** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад тус албанаас ирүүлсэн албан бичигт1 маргаан бүхий газрыг Б.А***** нэгж талбарын 13314***** дугаараар эзэмшүүлж, 2013 онд өмчлүүлсэн талаар мэдэгдсэн бөгөөд энэ үеэс нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон захирамжийн талаар мэдсэн болохоо нэхэмжлэлдээ дурджээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс холбогдох нөхцөл байдлыг тодруулан ***** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл шаардсан ба тухайн газраас ирүүлсэн хариу албан бичгээр Иргэн Ч.Г*****/В*****1*/ нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны **9 дүгээр захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо Жанжны ** дугаар гудамж *** тоот хаяг бүхий 186413217***** тоот нэгж талбарын газрыг өмчилсөн байдаг. Иргэн Б.А*****/********/ нь дүүргийн Засаг даргын 2011 оны 4** дугаар захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо ***** ** дугаар гудамжны ***** тоот хаяг бүхий /186483107*****/ тоот нэгж талбарын газрыг эзэмшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дүгээр захирамжаар өмчилсөн болно. Эдгээр хоёр иргэний кадастрын зураг нь манай албаны Мэдээллийн санд нэг хашаан дотор буюу нэг байршилд байгаа боловч 2014 онд иргэн Б.А***** нь газрын эрхийг шилжүүлэхдээ зөв байршилд 18648310***** тоот нэгж талбарыг үүсгэн газар өмчлөх эрхийг шилжүүлсэн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн газрын үзлэгээр хоорондоо 6 айлын зайтай буюу 130 гаруй метрийн зайтай байрлаж байгаа нь тогтоогдож байна. гэх тайлбарыг[1][1] шүүхэд ирүүлсэн байна.

Гуравдагч этгээдээр татагдсан Б.А*****аас шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ ... Тус нэхэмжлэгчийн газар манайхаас зайтай хол, манайд хамааралгүй байна. Иймд миний бие тус хэрэгт холбогдолгүй тул шүүх хуралд оролцуулалгүйгээр шийдэж өгнө үү. Шүүх хуралд оролцуулалгүйгээр шийдвэрлүүлэхэд гомдолгүй гэжээ.

Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг үүсгэн шалгах явцад бодит нөхцөл байдалд маргаан бүхий захирамжуудаар нэхэмжлэгчийн тодорхойлон маргаж буй 242 мкв газрыг Б.А***** олгоогүй, харин кадастрын зураглалын мэдээллийн санд зөрүүтэй мэдээлэл оруулснаас шалтгаалан хэрэг маргаан үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэл дараах байдлаар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Г***** нь маргаан бүхий газрыг өөрийн бодит эзэмшилдээ засаж сайжруулан өөрийн орц, гарцаар эзэмшиж ашиглаж байгаа ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ч нэхэмжлэгч өөрт нь газар эзэмших эрх хууль ёсоор түрүүлж үүссэн гэж маргаж буй тохиолдолд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг хэрэглэхдээ тухайн газарт хэний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн, мөн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэх хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэх нь газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмаас[2][2] үүдэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох зорилготой бөгөөд энэ маргааны тухайд нэхэмжлэгчид маргаан бүхий газартай холбоотой хууль ёсны ашиг сонирхол байна гэж үзнэ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт[3][3] ... Эдгээр хоёр иргэний кадастрын зураг нь манай албаны мэдээллийн санд 2022 оны 10 сарын 20-ны өдрийн байдлаар нэг хашаан дотор байгаа боловч 2014 оны кадастрын зургийн цаасан архивд иргэн Б.А*****ын кадастрын зургийг *****ы *** тоотын хойно буюу иргэн Б.Х***** хашаанд /18648310*****/ нэгж талбарын дугаартайгаар бүртгэн газар өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн байна. Иймд кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийн түүхчилсэн лавлагааг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргуулж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн хурлаар танилцуулж буруу бүртгэсэн эсэхийг хянах боломжтой гэсэн байгаагаас үзэхэд маргаан бүхий газрыг бодит байдалд гуравдагч этгээд Б.А***** эзэмшиж, ашиглаагүй, өмчлөөгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа түүнд эвлэрэх эрх олгогдоогүй, удирдлагаас эвлэрэх эрх олгохгүй ба асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэснийг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт дүүргийн газрын албаны эрх хэмжээг хуульчилсан байх ба 23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;, 23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх;, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээд Б.А***** эзэмшүүлэхээр олгосон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх ажлыг зохих ёсоор нь хийж алдаа гаргах ёсгүй байсан байна.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан байх ба кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд нэгж талбарын 13314***** дугаарт бүртгэгдсэн газар нь бодит байдал дээр гуравдагч этгээд Б.А***** олгогдоогүй буюу эрхийн гэрчилгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заасан ба энэхүү заалтыг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны үйл ажиллагаа явуулсан байхыг ойлгохоор байна.

Дээр дүгнэснээр эрх бүхий албан тушаалтны эзэмшүүлсэн газарт хариуцагч байгууллага нэгж талбарын дугаар олгохдоо бодитоор эзэмшүүлсэн газраас нь өөр газарт нэгж талбарын дугаар үүсгэж газрын мэдээллийн санд бүртгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илт хууль бусын үндэслэлд хамаарна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасны дагуу кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд нэгж талбарын 13314***** дугаарт Б.А*****ын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, тус 13314***** тоот нэгж талбарын дугаартай 242 мкв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээс хасах/устгах/-ыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.** дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 27 дугаар зүйлийн 27.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай/2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Г*****ас ***** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ч.Г***** өмчлөлийн ***** дүүрэг, **-р хороо, ***** ** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах нэгж талбар бүхий газрын хойно байрлах ***** тоот хаяг, 13314***** тоот нэгж талбарын дугаартай 242 мкв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэсэн ***** дүүргийн Газрын албаны үйлдлийг нь илт хууль бус болохыг тогтоож, тус 13314***** тоот нэгж талбарын дугаартай 242 мкв талбай бүхий газрын мэдээллийг кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээс хасах/устгах/-ыг хариуцагчид даалгасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албанаас 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.УРАНГУА

 

 

 


 

 

[1][1] Хэргийн 1 дүгээр хавтас, 41 дэх тал

[2][2] Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт

[3][3] Хэргийн 2 дугаар хавтас, 2 дахь тал