Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 129/шш2021/00176

 

                                                                             129/ШШ2021/00176         

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.М-д холбогдох

Гэм хорын хохирол 1.663.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Диникорь овогт Д.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг Чингэлтэйн өргөн чөлөө 6 буудлын замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркын 61-65 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явах үед Хьюндай Аванте маркын 42-88 УБО улсын дугаартай автомашины жолооч А.М- гэгч согтуугаар мөргөж, зам тээврийн осол гаргасан билээ. Уг зөрчлийг Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн 2009001611 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, улмаар зөрчил гаргагч А.М-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, мөн торгож шийтгэсэн юм. А.М- зөрчил гаргах үедээ миний эзэмшлийн Тоёота Приус маркын 61-65 УБП улсын дугаартай автомашиныг гэмтээж, уг гэмтлийг засварлахад үнэлгээгээр тогтоогдсон 3.988.000 төгрөг, ачилтын зардалд 120.000 төгрөг, оношилгоонд 55.000 төгрөг, нийт 4.163.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд осол болсны дараа А.М- миний эзэмшлийн Хаан банкны 5064308038 тоот дансруу 2.500.000 төгрөг хохиролд шилжүүлж, үлдэгдэл 1.663.000 төгрөгний хохирлыг дараа төлнө гэсэн боловч төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зөрчил гаргаж, гэм хор учруулсан А.М-аас 1.663.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б- надад олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тээврийн юунаас гаргасан хохирлын хэмжээгээр нэхэмжлэлээ гаргаж өгсөн байгаа. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн орой Сүхбаатар дүүрэгт би автомашинтайгаа явж байсан чинь А.М- согтуу автомашинтайгаа урсгал сөрж орж ирж миний автомашиныг мөргөсөн. Тэрний дагуу би тээврийн цагдаа дуудаж, газар дээр нь асуудлыг шалгуулахад 1.8 бүхэлтэй согтуу байсан тул түүнийг эрүүлжүүлэх рүү авч явсан. Түүний дараа маргааш нь Сүхбаатар дүүргийн замын цагдаа, тээврийн оношилгооны газар, мөн даатгалын компаниар явж хохирлоо тооцуулахад нийт хохирлын хэмжээ 3.988.000 төгрөг гарсан. А.М- 42-88 УБО улсын дугаартай Хьюндай аванте маркийн автомашинтай явж байсан. н.Баярмандах гэсэн цагдаагийн хэв журам сахиулагч албан тушаалтай байсан. Миний жолоодож явсан машин 61-65 УБП улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн шаргал өнгөтэй приус-20 маркийн автомашин байсан. Нийт хохирол 3.988.000 төгрөг байсан түүнээс А.М- 2.500.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө нэг сарын дараа өгнө гэсэн. Түүнээс хойш нэлээдгүй цаг хугацаа өнгөрсөн учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 61-65 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн хувийн машин байгаа юм гэжээ.

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч А.М-т холбогдуулан гэм хорын хохирол 1.663.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А.М- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзаж буй эсэх  талаар хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Б- 1663000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 175000 төгрөгөөр бууруулж авто ачилтын төлбөр 120 000 төгрөг, автомашины оношилгооны төлбөр 55000 төгрөгийг нэхэмжлэхгүй, үлдэх 1448000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 

Хариуцагч А.М- нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хьюндай Аванте маркийн 42-88 УБО улсын дугаартай автомашинийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч Д.Б-ы өмчлөлийн Тоёота Приус маркийн 61-65 УБП улсын дугаартай Д.Б- жолоочтой автомашинтай мөргөлдөж торгох шийтгэл хүлээсэн болох нь

-2020 оны 09 сарын 07-ны өдрийн 2009001611 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол / хх-13х/

- 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Эрх бүхийн албан тушаалтны магадлагаа / хх14х/

-Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх15-16х/

-2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл / хх-17х/

-Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 0021554 дугаартай шийтгэлийн хуудас /хх-18х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Уг ослын улмаас нэхэмжлэгч Д.Б-ы өмчлөлийн Тоёота Приус маркийн 61-65 УБП улсын дугаартай автомашины эвдрэлд 3.998.000 төгрөгийн хохирол тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан өмчлөгч Диникюрийн Д.Б-ы өмчлөлийн 6165 УБП Тоёота приус автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ / хх-5х/, Автомашины техникийн үнэлгээний тайлан, тодорхойлолт, гэрэл зургууд / хх-19х-22х/-аар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Д.Б- нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч А.М-аас нэхэмжлэх эрхтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх явцад А.М- нь нэхэмжлэгч Д.Б-д 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст Д.Б-ы бичгээр гаргасан тодорхойлолт, Хаан банкин дахь Д.Б-ы харилцах дансанд А.М- нэрээр 2.500.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны хуулга / хх-7х/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч А.М-аас нэхэмжлэгч Д.Б-д зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын үлдэгдэл төлбөр нийт 1.488.000 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг.

 

          Шүүх 2021 оны 01 сарын 25-ний өдөр хариуцагч А.М-т нэхэмжлэлийн хувийг гардуулж хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг болон нэхэмжлэлийг хүлээн авснаас 14 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэйг, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэхийг танилцуулжээ. Хариуцагч А.М- нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч А.М-т шүүх хуралдааны товыг 2021  оны 03 сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хавтаст хэрэгт авагдсан баримттай танилцаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн нэхэмжлэгч талаас хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41558 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 38758 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  хүрэлцэн ирээгүй ба зохигч зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан  иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч А.М-с 1.448.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.558 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М-аас улсын тэмдэгтийн хураамж 38.758 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

  

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН

 

                                                            ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                            Д.ЭЛБЭГЗАЯА