Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/106

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг “Тагт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт******* РД:/ЗИ86**************12/.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын 0-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу оны 0 дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж .08%) үедээ улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна.” гэв.

         Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. оны 0 дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн төв - тоот хашаанд байдаг гэртээ баз хүргэн ахтай 0.5 литрийн “Агар”, “Хараа” нэртэй хоёр архийг хувааж уусан. Тэгээд эхнэр ирэхгүй байсан болохоор нь байдаг ахынхаас авах гээд өөрийн эзэмшлийн 8772 улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө бариад ганцаараа явж байхад засмал замд нийлээд Шунхлай колонийн уулзвар дээр цагдаа нар зогсоосон. Тэгээд Цагдаагийн газар дээр ирж драгерь багаж үлээлгэхэд .08 хувийн согтолттой гарсан. Тэр өдөр унаж явсан машин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. худалдаж авчхаад нэрээ шилжүүлээгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн -/

Гэрч “Би оны 0 дүгээр сарын -ны орой цагдаагийн дэд ахлагч хамт 2, чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд ******* аймгийн сумын дүгээр багийн Шунхлай клонкын дөрвөн замын уулзвар дээр хяналт шалгалт хийж байхад 8772 улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг гэх жолооч жолоодон явсныг тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд цагдаагийн газар дээр авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэн шалгахад .08%-ийн согтолттой байсан. Жолооч ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

          Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст: “ оны 0 дүгээр сарын -ны өдөр 22 цаг ******* минутад ******* .08 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн /

          ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн оны дугаар сарын 0-ний өдрийн 81 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 1-17/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/

          Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа  мэдээлэлд: “ЗИ86**************12 регистрийн дугаартай******* ын жолооны үнэмлэхийн дугаар 18, жолооны үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 26/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 27-/

          Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 2/

        Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр хасуулсан байх хугацаандаа оны 0 дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн /.08 хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

       Эрүүгийн хуулийн /2 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч *******ын оны дугаар сарын 0-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ оны 0 дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн /.08 хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

          Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын оны 05 дугаар сарын 1-ны өдрийн 5 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

       Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

     Шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17., 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, .1, .2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт******* ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар овогт******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 00 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны  шүүхэд  шүүгдэгч, түүний  өмгөөлөгч  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.УУГАНБАЯР