Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 20******* оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн ******* сумын дүгээр баг гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 09-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн овогт /РД:ЗМ98**************/.

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

         Шүүгдэгч ******* нь 2024 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5. дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 20******* оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн үед аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Гор газ” шатахуун түгээх станцын орчимд согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 0,75%) үедээ улсын дугааргүй, “Хайрхан” маркийн мотоциклыг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна” гэв.

         Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад асуух зүйл байхгүй. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

Гэрч “20******* оны 03 дугаар сарын 23-ны 9 цагаас 20******* оны 03 дугаар сарын 24-ний 02 цаг хүртэл Сайнцагаан сумын төвд эргүүлийн 4,5,******* дугаар чиглэлд томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байхад буюу 20******* оны 03 дугаар сарын 24-ний 00 цаг өнгөрч байхад Сайнцагаан сумын ******* дугаар баг "Гор газ" шатахуун түгээх станцын хажууд хяналт шалгалт хийж байгаад улсын дугааргүй, “Хайрхан” маркийн ногоон өнгийн мотоциклыг зогсоож торгуулийн багажаар регистрийн дугаарыг хийж шалгахад жолооч буюу ******* нь эрхийн үнэмлэхгүй эрхээ хасуулсан байсан ба архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд би цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэн шалгахад 0.75%-ийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг журамлаж өөрийг нь явуулсан. Жолооч нь ганцаараа тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Улсын дугаар болон мотоциклын бичиг баримт байхгүй байсан. ******* нь 2024 оны 0******* дугаар сарын 27-ны өдөр аймгийн Сайнцагаан суманд эрхээ хасуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

          Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст: “20******* оны 03 дугаар сарын 24-ний өдөр 00 цаг 53 минут, ******* нь 0.75 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 4/

           аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн *******5 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 2-5/

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 9-23/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/

          Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд: “ЗМ98************** регистрийн дугаартай ын жолооны үнэмлэхийн дугаар 23*******24, жолооны үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 28/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр хасуулсан байх хугацаандаа 20******* оны 03 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг 53 минутын орчим аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Хайрхан” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн /0.75 хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

       Эрүүгийн хуулийн /2023 оны 2 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.0 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч *******ын 2024 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.-т заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ жилийн хугацаагаар хасуулсан үедээ 20******* оны 03 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг 53 минутын орчим аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Хайрхан” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн /0.75 хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

          Оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 20******* оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтов.

       Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

     Шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 3*******., 3*******.2 дугаар зүйлийн , 2, 3, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.0, 3*******.3, 38., 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Шүүгдэгч овогт ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

*******. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.УУГАНБАЯР