Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

 


                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


    ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
    Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
         Улсын яллагч О.Одончимэг
         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******  оны  *******  дугаар  сарын *******-ны  өдөр  *******  аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗИ7**************13/.

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 0 дүгээр сарын 15-ны өдрийн 1 цагийн үед ******* аймгийн сумын дүгээр баг “Хөтөл усны хар овоо” гэх газарт оршин суух гэрт “хүнтэй утсаар ярьсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “доод буйлны зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. д манай мал байдаг юм. Би 2025 оны 0 дүгээр сарын 1-ний орой 21 цагийн үед “Хөтөл усны хар овоо” гэх газар д өөрийнхөө ямааг самнах гээд хуурай ах хамт очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь самнах ямаагаа барьж хашаанд хашчихаад би урд өдөр нь аймгаас гарахдаа айлд очиж байгаа юм чинь хоосон очоод яахав гэж бодоод 2.5 литрийн том пиво 1-ийг аваад очсон юм. Тэгээд авч очсон 2.5 литрийн пивоо О. бид хоёр хувааж уусан. Ууж дуусаад байж байхад ээж эгч цагаан сараар ирээгүй гээд 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж өгсөн. эгчийн гаргаж өгсөн архийг нь О., ах бид 3 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад хониндоо явсан. ыг хонинд явсан хойгуур нь гэрийнх нь утас нь дуугарсан чинь ээж нь утсыг аваад ярихаар нь би хэн ярьж байна гээд асуусан чинь ярьж байна гэж байсан. Тэгсэн гаднаас удалгүй О. орж ирэхээр нь би “танай чинь залгаж байна утсаа аваач” гэж хэлсэн чинь О. утсаа авах, авахгүй нь чамд ямар хамаатай юм гээд бид хоёр хоорондоо маргалдаж байсан чинь О. намайг алгадахаар нь би заамдаад 2-3 удаа дугтрахдаа шүд хэсэгт нь хүрчихсэн юм. Тохойгоороо хацар хэсэгт 1 удаа цохисон юм. Тэгээд бид 2 маргалдаж байгаад салцгаасан. Би тэгээд саахалт айлд нь байж байгаад ирсэн чинь О. аймаг явчихсан байсан. Маргааш нь О.тай уулзахад санал гомдолгүй гэж байсан. О. бид хоёр эвлэрсэн О. бид хоёр олон жил найзалж нөхөрлөсөн хүмүүс байгаа юм.  Би ******* оны ******* дугаар сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Би эхээс -уулаа, айлын бага хүүхэд байгаа юм. Би ******* аймгийн ******* сумын жилийн дунд сургуулийг 1- онд суралцан дугаар ангиа төгссөн. -1 онд хөдөө аав, ээж дээрээ мал маллаж байгаад 1-15 онд хугацаат цэргийн алба хаасан. 15 онд цэргээс халагдаж ирээд 20******* онд айл гэр болж тусдаа гарч 15-2005 он хүртэл мал малласан. 2005 оноос хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байгаад эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн сумын дүгээр багт шилжин ирж хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Одоо ******* аймгийн сумын -р баг тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн /
Хохирогч : “******* нь манай найз байгаа юм. Мал нь манай дээр маллагддаг. 2025 оны 0 сарын 1-ний шөнө 00 цаг болж байхад ******* манайд найз гийнхөө хамт ямаагаа самнахаар ирсэн. Тэгээд 2025 оны 0 сарын 15-ны өдөр *******ыг цагаан сараар манайд ирээгүй гээд манай ээж 1 шил архи гаргаж өгсөн. 1 цаг өнгөрч байхад би хонинд явчхаад ирсэн чинь ******* чамтай хүн яръя гээд байна тэр хүнтэйгээ ярь гэхээр нь ярихгүй гэсэн чинь ал минь яриач яагаад ярьдаггүй юм гэхээр нь чи хүнийг элдэв дээдээр нь хэлж байдаг хэн юм бэ? гэтэл ******* нь босч ирээд намайг заамдаад нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгэхэд миний зүүн хацар бага зэрэг хавдаж хөндүүр орсон. Үүдэн доод 1 шүд хөдөлсөн. Тэгээд удалгүй ******* яваад өгсөн. ******* архи уусан байсан, би архи уугаагүй байсан. Манайд ирэхдээ  2. литрийн “Сэрүүн” нэртэй пиво авч ирсэн. Тэрийг өглөө 11-******* цагийн үед задлахаар нь 3 аягыг уусан, 1 цагийн үед би эрүүл байсан. Би орой хөдөөнөөс ирээд 23 цаг өнгөрч байхад эмнэлэгт үзүүлчхээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний хөдөлсөн шүдийг авхуулаад оронд нь хиймэл ч хамаагүй шүд хийлгээд өгвөл надад санал гомдол байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн -/
Гэрч И.бадрахын: “2025 оны 0 сарын 1-нд ******* аймгаас урагш 30 км “Хөтөл ус” гэх газарт гэх айлд ямаа самнах гэж гараад шөнийн /0 сарын 15-ны/ 01 цагийн үед гэх дүүгийн хамт очоод амарсан. Тэгээд өглөө сэрээд самнах ямаагаа бариад хашаад үлдээчхээд гэрт орж цай уугаад “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво болон 0.5 л савлагаатай “Хараа” нэртэй архийг , нар хувааж ууж байгаад би гарч бие засаад орж иртэл , нар заамдалцах буюу нэг нэгнийхээ энгэрээс зуурч байсан. Тэгээд хэн хэнийгээ 2,3 цохихоор нь би очиж боль гэж салгасан. Тэгээд ямаагаа самначхаад бид 2 оройдоо аймаг явсан. ыг шанаа хэсэгт гараараа 2,3 удаа цохисон. Гэрт хүн байсан. эгч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-1/
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 0 дүгээр сарын 17-ны өдрийн 0725/20 дугаартай: “ биед доод буйлны зүүн 2 дугаар шүдний сулрал, зүүн хацар, доод уруулын дотор салстад зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийхээс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь доод буйлны зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Доод буйлны зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь үзлэг хийхээс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Хохирогч 2025 оны 0 сарын 15-ны өдрийн 17 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-33/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 
       Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 
       Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч О. нь 2025 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч О. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “доод буйлны зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан “доод буйлны зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* 2025 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн сумын дүгээр баг “Хөтөл усны хар овоо” гэх газар “хүнтэй утсаар ярьсангүй” гэх шалтгааны улмаас хохирогч О.тай маргалдаж нүүрэн тус газар нь цохих байдлаар учруулсан болох нь хохирогч О., гэрч И.бадрах нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 
       Шүүгдэгч *******ын хохирогч заамдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “доод буйлны зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл” учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 
       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

            Хохирол төлбөрийн талаар:   

Хохирогч О. нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ. 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар: 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах төлбөрийг төлөхөө илэрхийлж өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар: 

       Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
      Шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17., 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг,  3., 3.7, 3., 3., 3.13, 3.1, 3.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч  овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  овогт т 50 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож,  хорих  ялаар  сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.УУГАНБАЯР