Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2017/01133

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

******* *******, ******* *******,******* *******,******* регистрийн дугаартай, “******* ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

аймгийн  сумын дугаар баг, байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай,  овогт холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.881.643 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 201 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20184041 тоот гэрээ байгуулан 95091888 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан IPHONE 5C /32GB/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний  төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийг үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд аас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1.881.643 төгрөгийг гаргуулж өгнө үү. ын төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хассан болно гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ” ХХКомпанитай 20184041 тоот гэрээгээр IPHONE 5C /32GB/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Миний бие тухайн цаг хугацаанд төлж чадаагүй нь үнэн болно. Миний бие тохиролцооны журмаар тодорхой хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Одоогоор миний сарын орлого 300.000 төгрөг бөгөөд сард 150.000 төгрөгөөр төлөөд 2018 оны 12 сарын дотор багтаан төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага 1.881.643 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ” ХХКомпани нь хариуцагч аас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.881.643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч “******* ” ХХКомпанид худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.881.643 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, үүрийн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний 2013 оны 12 сарын 14-ний өдрийн 20184041 дугаар  гэрээ зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ” ХХКомпаний 1.881.643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч нь нэхэмжлэгч “******* ” ХХКомпанид худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.881.643 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.056 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 22.5 төгрөг, сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 22.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ” ХХКомпанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       С.ГАНЧИМЭГ