| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 24.3.1., 24.3.3., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Н.Энхтулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөгч *******хбаяр нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК, мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******хбаяр нарт холбогдуулан яллах гнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай “Их онь” ХХК, *******хбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2 оны сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсад ******* оны гээр сарын -ны өдөр үүсгэн байгуулагдсан, хувийн хэргийн дугаартай, регистрийн 3431 дугаартай, Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Хөдөө аж ахуйн түүхий эдийн бөөний худалдаа, Гадаад, дотоод худалдаа, Жонш худалдан борлуулах чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг, Дундговь аймгийн сумын дугаар баг дугаар байранд байрлах хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй “*******” хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Монгол Улсын иргэн, 4 оны гээр сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ******* ХХК-ын захирал ажилтай, ам бүл , эхнэр, хүүхүдийн хамт хот үрэг гээр хороо тоотод оршин суух, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 00 оны 06 сарын 0-ны өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 гээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогт (РД:ЗЮ41).
Холбогдсон хэргийн талаар /Яллах гнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч "*******" ХХК нь "...хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, угаах үйлдвэрийнхээ хаягдал усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгож цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зорилгоор Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн харьяа ноос угаах үйлдвэрт химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах гнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 1 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/36/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 12 дугаарт шоргоолжны хүчил /НСООН/, 408 дугаарт хүхрийн хүчил /H2SO4/ зэрэг 2 нэр төрлийн бодисуудыг фейсбүүк цахим орчинд худалдаална гэсэн зарын дагуу бусдаас 24 оны 06 сард хууль бусаар авсан, улмаар 24 оны 09 гээр сарын -ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан,
Шүүгдэгч *******хбаяр нь "...хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, угаах үйлдвэрийнхээ хаягдал усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгож цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зорилгоор Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК-ийн харьяа ноос угаах үйлдвэрт химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах гнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 1 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/36/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 12 дугаарт шоргоолжны хүчил /НCOOH/, 408 дугаарт хүхрийн хүчил /H2SO4/ зэрэг 2 нэр төрлийн бодисуудыг фейсбүүк цахим орчинд худалдаална гэсэн зарын дагуу бусдаас 24 оны 06 сард хууль бусаар авсан, улмаар 24 оны 09 гээр сарын -ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******хбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэүлэхдээ: “24 оны 4, сарын орчимд манай компани дээр хонины ноосыг угаасан бохир саарал усаа цэвэршүүлэхээр фермийн хүмүүс ирнэ, бохир усыг саарал ус болгоход тохирсон химийн бодис хэрэгтэй гэж хэлсний дагуу бид аймгийнхаа байгаль орчны газарт очиж химийн бодисын тусгай зөвшөөрөл олгодог уу? түр зөвшөөрөл байдаг уу? гэхэд байхгүй, Байгаль орчны яамнаас түр зөвшөөрөл авдаг юм гэсэн. Манай компаны менежер 24 оны 0 сарын 0, 08-ны үед Байгаль орчны яаманд хүсэлт бичээд очиход Байгаль орчны яамны Батжаргал гэдэг хүн хүсэлтийг чинь хүлээж авах боломжгүй. Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналт 2 хоорондоо нийлчихээд алинаас нь зөвшөөрөл гарах нь тодорхойгүй байгаа. Журам нь гарах болоогүй эргээд хариу өгнө гэж биднийг хойшлуулсан. Бид химийн бодисын зөвшөөрлөө авч чадаагүй байж байтал фермийн мэргэжилтнүүд нэг сарын хугацаатай визтэй ирнэ. Энэ хугацаанд танайх цэвэрлэх байгууламжийнхаа тоног төхөөрөмжийг тохируулаад аваач гэхээр нь бид нөгөө хүмүүсийг ирэхэд нь хоосон сууж байлтай биш гээд фэйсбүүк хаягаас ийм химийн бодис аваад ашигласан ч юмгүй авч ирээд найзынхаа агуулахад хадгалж байгаад ийм зүйл болсон” гэв.
Шүүгдэгч *******хбаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Нийслэлийн проукрорын газраас 2 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ******* дугаартай тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой санал хүсэлтэй байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би ******* ХХК-г ******* оны гээр сард үүсгэн байгуулж одоог хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Манай компани нь Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт ноос, ноолуур угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай ноос угаах үйлдвэр нь тухайн оныхоо 06 дугаар сараас гээр сар хүртэл ажилладаг. Болсон асуудлын хувьд гэвэл үйлдвэрээс гарсан хаягдал бохир усыг цэвэршүүлэх зорилгоор 24 оны 0 дугаар сард зараас харж байгаад хүхрийн хүчил, шоргоолжны хүчил зэрэг бодисуудыг худалдан авсан. 24 оны 0 дугаар сард нь Чехийн фермийн мэргэжилтэнүүд ирэхээр уг бодисыг ашиглаж үйлдвэрийн усыг цэвэршүүлэх байсан боловч мэргэжилтэнүүд гэх хүмүүс ирээгүй. Үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэршүүлэх зорилгоор 24 оны 0 дугаар сард хүхрийн хүчил, шоргоолжны хүчил бодисыг худалдан аваад үйлдвэрт хадгалж байгаад 24 оны 09 гээр сарын -ны өдөр баригдсан. Үзлэгээр илэрсэн хүхрийн хүчил, шоргоолжны хүчил бодисуудыг миний бие 24 оны 0 дугаар сард зар харж байгаад худалдан авсан ба компаны үйл ажиллагаанд ашиглахаар өөрийн үйлдвэрийнхээ агуулахад хадгалсан. Манай компани химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй.” гэх мэүлэг /2хх-ийн 102-103/
*******-ийн хууль ёсны төлөөлөгч *******хбаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Нийслэлийн прокурорын газраас 2 оны 02 дугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ******* дугаартай тогтоолтой танилцлаа, хуулийн этгээдийг яллагдагчаар татсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “*******” ХХК-г ******* оны гээр сард үүсгэн байгуулж одоог хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Манай компани нь Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт ноос, ноолуур угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай ноос угаах үйлдвэр нь тухайн оныхоо 06 дугаар сараас гээр сар хүртэл ажилладаг. Манай компанийн хүний нөөц нь үйл ажиллагаа явагдаж байхад Үйлдвэрийн дарга , менежер , жолооч, туслах ажилчид зэргээс бүрддэг. Би урьд гэрчийн мэүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа ба одоо нэмж ярихад ноосны үйлдвэрээс гарсан хаягдал бохир усыг цэвэршүүлэх зорилгоор 24 оны 0 дугаар сард зараас харж байгаад хүхрийн хүчил, шоргоолжны хүчил зэрэг бодисуудыг худалдан авсан. 24 оны 0 дугаар сард нь Чехийн фермийн мэргэжилтнүүд ирэхээр уг бодисыг ашиглаж үйлдвэрийн усыг цэвэршүүлэх байсан боловч мэргэжилтнүүд гэх хүмүүс ирээгүй. Үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэршүүлэх зорилгоор 24 оны 0 дугаар сард хүхрийн хүчил, шоргоолжны хүчил бодисыг худалдан аваад үйлдвэрт хадгалж байгаад 24 оны 09 гээр сарын -ны өдөр баригдсан. Манай компани химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй. Хуулийн этгээдээр биш иргэний зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахыг хүсэж байна.” гэх мэүлэг /2 хх-ийн 9-80/
Гэрч “...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 24 оны 01 гээр сарын 24-ний өдрийн 01/06 дугаартай химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдал хадгалах, ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх удирдамжаар 24 оны 09 гээр сарын -ны өдөр *******-ийн ноос угаах үйлдвэрт захирал *******хбаяр, менежер нарыг байлцуулан удирдамжид заагдсан 2.1 дэх хэсэгт хамаарах асуудлуудаар шалгалт хийхэд химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тухайн өдрөө прокурорын байгууллагад гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй, манай байгууллагын харьяаллын бус асуудал байсан тул харьяаллын дагуу шилжүүлэх санал хүргүүлсэн. Шилжүүлсэн материалд үйлдвэрт байсан бодисын хэмжээ, нэр төрлийг тусгасан байгаа. Тухайн үед *******-ийн ноос угааж байсан wool detergent нэртэй шингэн саван нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 24 оны 09 гээр сарын 12-ны өдрийн А/698 дугаар журмын 2.2. дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон байна. Бусад бодисуудыг ашиглахад ашиглах, хадгалах зөвшөөрөл шаардана. Дээрх бодисууд химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад хамаарна. *******-иас 24 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаартай химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч одоог хүртэл зөвшөөрөл гаргаж өгөөгүй байна гэсэн тайлбар хэлж байсан. Ямар шалтгаанаар зөвшөөрөл гаргаж өгөөгүй талаар яамнаас албан бичгээр авах нь зүйтэй байх. Wool detergent нэртэй шингэн саванг л ашигласан байсан. Бусад бодисууд нь савтайгаа ашиглаагүй байсан ба тус савтайгаа байсан бодисуудтай хамт 16 ширхэг хоосон, дээрээ хятад хаяг, шошготой цэнхэр өнгийн сав байсан. Тухайн хоосон саванд бодис байсан эсэх, түүнийг хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үйлдвэрийн урд хэсэгт газар ухаж бетоноор эргэн тойронд нь цутгалт хийж тэндээ шингэн хаягдлаа цуглуулсан байсан. Ил задгай асгасан зүйл байгаагүй. Шингэн хаягдлаа соруулдаг гэж байсан ба 0068 авто угаалгын газрын авто машинаар шингэн хаягдлаа соруулсан байж болзошгүй байсан. Тухайн соруулсан шингэн хаягдлаа хаана асгаж хаядаг талаар мэдэхгүй. Шалгалтын үед одооноос үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Манай үйл ажиллагаа жигдрээгүй байгаа гэж хэлж байсан. ” гэх мэүлэг (1 хх-ийн 41 гээр хуудас)
Гэрч “... Би *******-ийн захирал ахыг таньдаг юм. Энэ оны хавар ах над руу залгаад манай үйлдвэрийн шингэнийг соруулдаг машинаараа соруулаад өгөөч гэж хэлсэн. Ойролцоогоор 24 оны 03 сард ярьсан гэж санаж байна. Тэгээд 24 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 өдөр соруулуулсан, мөн 24 оны гээр сарын 12-ны өдрөөс 06 дугаар сар хүртэлх хугацаанд зарим өдрүүдэд соруулсан. Тэгээд 24 оны 06 дугаар сараас хойш үйлдвэр нь ажиллаагүй байсан. Үүнээс хойш 24 оны 08 дугаар сард соруулаад өгөөч гэж гуйхаар нь соруулж өгөөгүй. ахтай анх бохир соруулах тооцоогоо тохирохдоо өдрийн 3,000 төгрөгөөр соруулж өгөхөөр тохирсон юм. Надад бохир соруулсан өдрийн бүртгэл нь байхгүй. Манай эхнэртаас бохир соруулсан төлбөрт хэдэн төгрөг авсан тооцоо нь байгаа байх. *******-ийн харьяа ноос угаах үйлдвэрийн шингэн хаягдлыг аймгийн урд цэнгэлдэхийн зүүн талд байдаг хуучин бохирын байгууламжийн баруун хойд хэсэгт нь асгасан байсан. Энэ талаар манай бохир соруулдаг автомашины жолооч гэдэг хүн мэднэ. Тийшээ асгана гэж *******-ийн ажилтан зааж өгсөн гэсэн. Аймгийн Ус сувгийн газрын даргаас зөвшөөрлийг нь авчихсан гэж байсан. Манай байгууллага бохир соруулах албан ёсны зөвшөөрөлтэй. Цэвэр ус зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан. Манайх бохир соруулдаг нэг машинтай. Надад хэлэхдээ ноос угаасан шороотой ус гэж хэлж байсан.” гэх мэүлэг (1 хх-ийн 43 дугаар хуудас)
Гэрч “...Химийн бодис авах тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа гээд нэг хүн утсаар холбогдож худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэлт тавьсан. Энэ дээр хүхрийн хүчил, төмрийн хлорид гэх нэршилтэй хоёр бодисыг асуугаад тусгай зөвшөөрлийн бичиг баримтын бүрүлэлт дээр туслалцаа надаас хүссэн дээрээс нь би тухайн компанитай гэрээг хийсэн тусгай зөвшөөрөл авах талаар зөвлөгөө өгсөн. Би фейсбүүк хуудасны групп дээрээс химийн бодис зарж борлуулдаг байж магадгүй 2, 3 хүний дугаарыг олж өгсөн. Тухайн “Их-Онь” ХХК нь химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авахаар материалаа бүрүлж байсан. Тэр материалын бүрүлэх хэсэгт байгаль орчны яамнаас гаргасан журмын дагуу худалдах худалдан авах гэрээ хийсэн байх шаардлагатай учраас манай компанитай гэрээг би төлөөлж хийсэн болно. Ямар нэртэй хүний данснаас гүйлгээ орж ирсэн гэдгийг мэдээгүй ерөнхийдөө надтай утсаар холбогдож ярьсан хүнээс орж ирсэн мөнгө гэдгийг мэдэж байна. Надаас тухайн хүн миний дансны дугаарыг асуусан учраас би дансны дугаараа өгөөд над руу мөнгө шилжүүлсэн. Тухайн мөнгийг химийн зөвлөгөө өгсөн учраас надад талархаж баярлалаа ү гээд 2,0,800 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэүлэг (1 хх-ийн 8-9 гээр хуудас)
Гэрч 2 оны 02 сарын 1-ны өдөр өгсөн: “…*******хбаяр 24 оны 0 дугаар сард надтай утсаар холбогдоод нөгөө тусгай химийн бодис ашиглах зөвшөөрөл хөөцөлдөж байгаа. Мэдээлэл зөвлөгөө авах гэсэн юм гэсэн. Тэгээд тусгай зөвшөөрөл авсан хойноо танайхаас 2 төрлийн химийн бодис худалдан авна гэсэн. Үүний дагуу гэрээ хийсэн. Энэ гэрээ хийснээрээ бодисоо авчихна гэсэн үг биш, тусгай зөвшөөрлөө авч ирээд бодисоо нийлүүлдэг юм. *******хбаяр надтай утсаар яриад ирж уулзаад гэрээгээ аваад явахдаа баярласан шүү ү дансаа өгчих гэхээр нь өгсөн чинь мөнгө шилжүүлсэн байсан. Ер нь бол химийн бодисын зөвшөөрөл авах гээд хөөцөлдөж байгаа иргэд мэдээлэл байхгүйгээс ирж зөвлөгөө, тусламж их авдаг. Тэгээд баярласан гээд тодорхой хэмжээний мөнгө хийдэг юм. Тэр мөнгө л гэж бодсон. Тэгсэн чинь химийн бодисын үнэ, тээврийн зардал гээд хийсэн байсныг цагдаа дээр ирээд л мэдсэн. Ер нь химийн бодисыг зарахдаа зөвшөөрлийг үндэслэж зардаг юм.” гэх мэүлэг (1 хх-ийн 12-128 дугаар хуудас);
Гэрч “...тай бизнесийн хамтрагч юм. ахын “Их-Онь” ХХК-аас би нийгмийн даатгалаа төлүүлдэг. ахад ямар нэгэн бодис худалдан авч өгч байгаагүй. Би түүхий эдийн наймаа хийдэг юм. ахтай 1 оны 03 сараас эхлэн хамтарч ажиллаж байгаа. ахын компани ноос, ноолуурыг угаадаг юм. Би тухайн угаах үйлдвэрт нь хэрэглэгдэх түүхий эд болох ноос, ноолуурын худалдан авалтыг хамтарч хийдэг. Миний хувьд *******-ийн Дундговьд байдаг угаах үйлдвэрт очиж байсан. Гэхдээ дотоод үйл ажиллагаанд нь оролцдоггүй болохоор химийн бодисыг хаанаас худалдан авсан талаар мэдэхгүй байна. Би Япон руу 24 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яваад 2 оны 01 гээр сарын 21-ний өдөр Монгол Улсад ирсэн. 01 гээр сарын 22-ны өдөр ахын өмгөөлөгч гээд нэг залуу яриад намайг Экологийн цагдаа дээр очиж мэүлэг өгнө шүү гэхээр нь юу болсон юм гэхэд ах хэлээгүй юм уу гэсэн. Тэгэхээр надад юм хэлээгүй гээд утсаа салгаад ахтай утсаар яриад би юун мэүлэг өгөх болчхов гэхэд Дундговь аймгийн ноос угаах үйлдвэрийн байрнаас химийн бодис хураагдсан, би чамайг худалдаж авсан гээд мэүлэгтээ хэлчихсэн гэсэн. Тэгэхээр нь би юу гэж би танд бодис авч өгөх билээ, хаанаас ямар бодис авсныг чинь мэдэхгүй байна гэхэд чамайг 24 оны 06 дугаар сард Хятадад байхад авсан юм. Би чамайг авч өгсөн гэж бодоод андуураад мэүлэг өгчихсөн юм шиг байна гэж хэлсэн. ах өөр газраас авснаа намайг авч өгсөн гэж андуурсан байх гэж бодож байна. Миний хувьд ямар нэгэн байдлаар ахад бодис авч өгч байгаагүй. Би 24 оны 0 сарын дундуур Хятад руу яваад 0 сарын 09-ний өдөр ирсэн. Мөн Япон явж, ирсэн талаарх баримт болох гадаад паспортын хилээр нэвтэрсэн дардсаа хуулбарлан өгч байна.” гэх мэүлэг (1 хх-ийн 10-108 дугаар хуудас)
Гэрч “...Би тоног төхөөрөмжөө 23 оны 06 сард *******-д худалдан борлуулсан. Зарсан гэх тоног төхөөрөмж нь үйлдвэрийн бохир усны урьдчилсан цэвэрлэгээ хийдэг юм. Тоног төхөөрөмжийн туршилт тохируулгыг ХХК нь өөрсдөө хийж өгөх байсан. Яг ямар бодис орох ёстой гэдгийг бол мэдээгүй.т тодорхой хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмжөө борлуулсан байдаг. Тэгээд тэрнээс хойших үйл ажиллагааг нь мэдэхгүй байгаа юм. Манайхаас тоног төхөөрөмж худалдан аваад ХХК-тай л харьцаж байсан байх. Би 100 саяарт худалдан борлуулсан. Би өөрөө 2 саяар ХХК-аас худалдан авсан юм. Надад худалдан борлуулсан болон худалдаж авсан мөнгөний баримтууд дансны хуулгаар байгаа. Би “Их-Онь” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийхдээ менежментийг хариуцаад ажилчдаар хангана гэсэн. Тэгтэл нь ашгийн 2 хувийг танд өгье гэсэн тохирсон.” гэх мэүлэг (1 хх-ийн 1-2 дугаар хуудас)
Гэрч С.гийн “...Би “Их-Онь” ХХК-д 23 оны 06 сараас 24 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл үйлдвэрийн дарга гээд ноолуур угаах, ноос угаах үйлдвэрийн дарга гэсэн албан тушаал дээр ажиллаж байсан. Угаах үйлдвэрийн дотоод үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Ямар ч байсан складнаас контейнер руу савтай бодисуудыг зөөлгөсөн. Ямар эд зүйл болох талаар мэдээгүй. Өмнө харж байгаагүй. Шалгалт ирэх үед харж байсан. Тухайн эд зүйлсийг үйлдвэрт ашиглаж байгаагүй. Дамжлага бол эхлээд түүхий эдээ үйлдвэртээ зөөж оруулна. Тэгээд бутлах машинаар ороод ноосоо бутална. Бутлаад, бутлах машинаасаа угаах машин руугаа орно. Тэгээд угаах машинаасаа 1 гээр онгоц руугаа орж зайлаад 2 дугаар онгоц 3 дугаар онгоцонд шингэн савангаа хийгээд угаагаад 4, дугаар онгоцондоо зайлаад тэгээд хатаагаад гаргадаг. Угаасан усаа үйлдвэрийн гадна талд хашаанд байгаа бохирын чайн руу хуримтлуулдаг байсан. Тэгээд тэрийгээ ус сувгийн машин дуудаад бохир соруулдаг. Тухайн эд зүйлсийг захирал л мэдэж байгаа байх. Бусад хүмүүс оролцоод байдаггүй.” гэх мэүлэг (1 хх-ийн -6 дугаар хуудас)
Гэрч “…Би Чехийн хөрөнгө оруулалттай ХХК-д менежерийн ажлыг 22 оноос эхлэн хийж байна. Би ажлаа Норовсамбуу гэх хүнээс авч байсан. Тэр хүний хариуцаад дуусаагүй төслийн нэг ХХК-д технологийн хаягдал ус цэвэрлэх байгууламж худалдан борлуулсан байсан. Тэгээд уг байгууламжийн мөнгийг ХХК нь бүрэн дуусаагүй байсан. Сүүлд Дундговь аймаг руу нэг компанид шилжүүлсэн гэж байсан. Манай зүгээс төлбөр мөнгөний тооцоо дутуу шилжүүлж авсан компани нь үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас тухайн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааны туршилт, тохируулгыг хийгээгүй байсан. Манайхаас борлуулсан байгууламж нь ус цэвэрлэх технологид тодорхой төрлийн химийн бодис ашигладаг. Гэхдээ тухайн байгууллагад тавьдаг шаардлага нь танайх бодисын зөвшөөрлөө авсан байх ёстой мөн үйл ажиллагаа нь явагдаад эхэлсний дараа тохируулга болон ажиллах хүнийг сургаж өгнө гэдэг. Манайхаас худалдан авсан тал нь ямар бодис ашиглах талаар асууж байсан ба зөвлөгөө өгөх хүрээндээ хүхрийн хүчил, шоргоолжны хүчил гэх бодисууд ашигладаг. Хамгийн гол нь зөвшөөрлийн дагуу авсан байх ёстой гэдгийг байнга хэлдэг. Тухайн компани нь үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас манайх тохируулга хийгээгүй байгаа.” гэх мэүлэг (1 хх-ийн 9-1 дугаар хуудас)
Гэрч “... ахыг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би 10 жилд болон их сургуульд байхдаа гэхээр гаран жилийн өмнөөс зуны амралтаараа ахын хийдэг түүхий эд авах ажилд нь тусалдаг байсан юм. Тэр үеэс хуурай ах ү нар болсон. Одоо байнгын холбоотой байдаг. Нэг бодис авах гэсэн олддоггүй юм байна, ус цэвэршүүлэх бодис авах гэж байгаа гэж ярьж байсан. Нэг хувь хүнээс л олдохоор юм шиг байна гээд ярьж байсан. Бусдаар авахыг нь харсан юм байхгүй. Сүүлд бодисоо олоод авчихсан гэж байсан. Ямар бодис авсан, хаанаас авсан талаар мэдэхгүй. Би 1 оноос хойш 8 дахь жилдээ сур харваж байгаа юм. 24 онд шиг санаж байна. Тухайн үед хаврын нээлтийн харваа болох гэж байсан гэхээр 0 сарын эхээр юм уу даа. Бодис авах гэж байгаа, ус цэвэршүүлэх бодис авах гэж байгаа л гээд яриад байсан. Юунд хэрхэн ашигладаг, ямар бодис болох талаар сайн мэдэхгүй.” гэх мэүлэг (1 хх-ийн 123-124 гээр хуудас)
Гэрч “...Би компанид 22 оноос эхлээд химич, бизнес хөгжлийн менежер хийж байгаад одоо ерөнхий менежерийн албан тушаал дээр ажиллаж байна. Химийн бодисын худалдан борлуулалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. компанийг төлөөлж ирсэн байна. Энэ гэрээ нь ерөнхийдөө манайхаас тусгай зөвшөөрөл авах гэж байгаа компаниуд химийн бодисын зөвшөөрлөө авах гэж байгаа, цаашдаа худалдан авах компани хэрэгтэй байна. Зөвшөөрөл гарах юм бол бид нар энэ бодисыг нийлүүлнэ гэдэг байдлаар энэ гэрээг бол ерөнхийдөө хийдэг. Түүнээс ямар нэгэн байдлаар бодис худалдан борлуулсан зүйл байхгүй. ...Ер нь химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулах гэж компаниуд мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг учраас байнга зөвлөгөө авч байдаг. Энэ тохиолдолд баярласнаа илэрхийлээд бэлэн болон дансаар мөнгө өгч л байдаг. Өгөх мөнгөн дээр хувь заасан зүйл байхгүй.” гэх мэүлэг (1 хх-ийн 1-2 дугаар хуудас)
Гэрч С.баярын “...Би одоогоор осолд орж хөлөө гэмтээгээд ажилгүй байгаа. 23 оны 10 сараас сарын 18-ны хооронд Дундговь аймгийн төвд байх ХХК-д бохир соруулах машины жолоочоор ажиллаж байсан. ХХК сэлбэгийн худалдаа, машин угаалгын үйл ажиллагаа явуулдаг. Хажуугаар нь мөн бохир соруулах үйл ажиллагаа явуулдаг. Би тухайн компанийн шингэн хаягдлыг 10 гаран удаа соруулж асгаж байсан. Тухайн бохирыг үйлдвэрийн хашаанд дотор нь газар булж хийсэн. Шингэн агуулах сав дотроос соруулаад асгадаг байсан. Тухайн шингэн хаягдлыг Дундговь аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд байх хуучин цэвэрлэх байгууламжийн 6 ширхэг далангаар хашсан газрын хамгийн баруун хойд талын хэсэгт нь асгасан. Тухайн газарт асга гэж “Их-Онь” ХХК-д ажилладаг инженер гэх туранхай залуу хэлсэн. Тэгээд би тэнд асгасан. Тухайн газарт шингэн хаягдал асгадаг газар мөн. Тухайн газарт аймгийн Ус сувгийн бохир соруулдаг машинууд нь бас асгаж байсан. Одоо ч гэсэн тухайн газарт асгаж байгаа. Өөрийн компанийнхаа машин угаалгаас гарсан усыг мөн тухайн газарт асгадаг байсан. Манай Мөнх-Очир Тойн ХХК-ийн захирал Түвшинжаргал нь угаалгаас гарсан усыг тэнд асгахыг зааж өгдөг байсан...” гэх мэүлэг (1 хх-ийн 16-1 дугаар хуудас)
Гэрч : “Би Дундговь Ус ОНӨААТҮГ-ын захирлаар 21 оны 03 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна."Их-Онь" ХХК нь манайд хүсэлт гаргаж байгаагүй, манай байгууллагаас зөвшөөрөл олгож байгаагүй. Өмнө нь Дундговь аймгийн төвийн ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байсан юм. Тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэртээ урьдчилсан цэвэрлэх байгууламжаар дамжуулан манай шугаманд нийлүүлэх үүрэгтэй бөгөөд урьдчилан цэвэрлэх байгууламжаа ашиглалтанд оруулалгүй, манай байгууллагад мэдэгдэлгүй төв шугаманд нийлүүлснээс болж манай төв цэвэрлэх байгууламж доголдож, бохир усыг нь татан зайлуулах ажлыг нь 24 оны -0 сард бохир нийлүүлж болохгүй гэх албан мэдэгдлийг өгч *******-д бохир нийлүүлэхийг нь зогсоосон. Тэгээд бохир усаа бохир соруулах машинаар соруулж хуучин ашиглахаа больсон бохирын цөөрөмд нийлүүлэх гэрээг манай байгууллагатай хийсэн. Тэгээд байж байтал Их-Онь”-ийн захирал нь гэрээнийхээ дагуу манай бохир соруулах машиныг ашиглаж бохироо соруулахгүй, өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагаар хийлгэлгүй зөвшөөрөлгүй Мөнх-Очир Тойн ХХК гэх компаниар бохироо соруулж байгааг нь мэдсэн. Тэгээд бид нар дахин *******-д зөвшөөрөлгүй компаниар бохироо соруулж байна, мэргэжлийн компаниар бохироо соруулах чиглэлээр 24 оны 0-08 сарын үед шаардлага хүргүүлсэн. Тэгээд 24 оны 08 сараас манай компаниар бохир соруулах ажлаа хийлгэж байгаа. Шингэн хаягдал асгах зөвшөөрлийг аймгийн Байгаль орчны газраас олгох ёстой байдаг. Ямар журмаар зохицуулсан байдгийг сайн мэдэхгүй байна. Бохир соруулах үйл ажиллагаа нь мөн тусгай зөвшөөрлөөр явагдах ёстой байдаг ба Барилга хот байгуулалтын яамны харьяа агентлаг болох Усны зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг юм. Манай байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг авсан ба тэр зөвшөөрөл нь 3 жилээр сунгагддаг гэж бодож байна. Тухайн бохир асгасан гэх газар нь Дундговь аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд байх хуучин цэвэрлэх байгууламжийн 6 хэсэг био цөөрмийн баруун хойд талын 1 хэсэг нь ба тухайн газрыг бохир асгахаар ашигладаг. Дундговь аймгийн төвийн урд хэсэгт байрлах шинэ цэвэрлэх байгууламжийн баруун талын шугам сүлжээ холбогдох боломжгүй байсан учраас тухайн хуучин цөөрмөө ашиглаж байсан юм. Баруун талын шугам сүлжээ нь 24 оны 12 сарын 1-ны үеэр ашиглалтад орсон учраас одоо тухайн хуучин цөөрмөө ашиглах шаардлагагүй болсон. Тэр хуучин 6 цөөрмийн зөвхөн баруун хойд талын 1 цөөрөмд нь *******-ний бохир, Мандал ЕБС-ийн бохир, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бохир, 8-р цэцэрлэг, Рояал зочид буудал зэрэг газруудын бохирыг асгуулж байсан. Одоо тухайн байгууллагууд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон учраас хуучин цөөрмийг ашиглах шаардлагагүй болсон. Тухайн үед шугам сүлжээ гүйцэд ашиглалтад ороогүй байсан учраас тухайн хуучин цөөрмийг ашиглахаас өөр аргагүй байсан. ******* хэзээ, хичнээн удаа манай байгууллагаар бохир, шингэн асгуулсан талаар нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Манайхтай бохир асгуулах гэрээг 24 оны 0 сарын орчимд хийгээд, манайхаар хэд соруулж байгаад тухайн үед манай байгууллагын бохир соруулах үйл ажиллагаа ачаалал ихтэй байсан учраас Мөнх-Очир Тойн ХХК руу хандсан юм шиг байна билээ. Өөр газар асгуулж байсан талаар би мэдэхгүй байна. Манайхаар дамжиж соруулсан бохир бол зөвхөн тэр цөөрөмд л асгаж байсан. 6 цөөрмийн бусад цөөрөмд нь өөр байгууллага, иргэн бохир шингэн асгасан асуудал байхгүй.” гэх мэүлэг /1хх-ийн 161-161/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч 2 оны 01 гээр сарын 1-ны өдрийн EГ032/80 дугаартай “Ирүүлсэн “FORMIC ACID 8%” гэсэн бичиглэлтэй шингэн зүйлээс шоргоолжны хүчил /HCOOH/, “Сигма тек кислота серная” гэсэн бичиглэлтэй шингэн зүйлээс хүхрийн хүчил /H2SO4/ илэрч байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 1 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А36/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулан бодисын жагсаалтад хүхрийн хүчил /H2SO4/ нь 408 дугаар жагсаалтад, шоргоолжны хүчил /HCOOН/ нь 12 дугаар жагсаалтад багтсан байна. “FORMIC ACID 8%” гэсэн бичиглэлтэй шингэн зүйл нь 30 литр орчим хэмжээтэй, “Сигма тек кислота серная” гэсэн бичиглэлтэй зүйл нь 10 литр орчим хэмжээтэй байна.” гэх гнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 8-8 дугаар хуудас)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээч 2 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн EГ032/142 дугаартай “Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний агуулахад хадгалагдаж байсан 16 ширхэг цэнхэр өнгийн хуванцар саванд байсан ногоон өнгийн шингэнээс хүхэр (S) илэрсэн. Шингэний хэмжээ бага тул найрлагыг бүрэн тодорхойлох боломжгүй. Найрлагыг бүрэн тодорхойлоогүй тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 1 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/36/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтах эсэх, Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад багтах эсэхэд хариулт өгөх боломжгүй.” гэх гнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 16-169 гээр хуудас)
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн 24 оны гээр сарын 1-ны өдрийн 233 дугаартай “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг ******* (РД:3431) нь 23 оны 01 гээр сарын 01-нээс 24 оны гээр сарын 1-ны өдрийн хооронд цахим системээр ирүүлж байгаагүй болно.” гэх албан бичиг (1 хх-ийн 164 гээр хуудас)
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 0/830 дугаартай “...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас (РД:3431) регистрийн дугаартай “Их-Онь” ХХК-д химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүй. ******* нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлээгүй байна...” гэх албан бичиг (2 хх-ийн 82 дугаар хуудас)
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 24 оны 09 сарын 30-ны өдрийн 24201 дугаартай Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол (1хх-ийн 1-2 дугаар хуудас)
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1 хх-ийн дугаар хуудас)
Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их-Онь” ХХК-ийн харьяа ноос угаах үйлдвэрт Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд (1 хх-ийн 8-9 гээр хуудас)
Химийн бодис худалдах, худалдан авах бараа захиалгын гэрээний хуулбар (1 хх-ийн 10- дугаар хуудас)
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 хх-ийн дугаар хуудас)
*******-ийн ноос угаах үйлдвэрт шалгалт хийсэн талаарх зургууд (1 хх-ийн 14-16 дугаар хуудас)
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 24 оны 01 сарын 24-ний 01/06 дугаартай хяналт шалгалтын удирдамж (1 хх-ийн 1-23 дугаар хуудас)
Эрх бүхий албан тушаалтны санал (1 хх-ийн 24 гээр хуудас)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 2-30 дугаар хуудас)
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, битүүмжлэх ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 31-34 гээр хуудас)
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 хх-ийн 69-2 дугаар хуудас)
Мөрдөгчийн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хх-ийн 44-4, 46 дугаар хуудас)
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 24 оны 12 сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (1 хх-ийн 49 гээр хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хх-ийн 66 дугаар хуудас)
Эд мөрийн баримт хүлээлцсэн тухай тэмдэглэл (1 хх-ийн 2 дугаар хуудас)
ХХК, ХААНЗАА ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ, төлбөрийн баримтууд (1 хх-ийн 180-3 дугаар хуудас)
Хамтран ажиллах гэрээ, шилжүүлгийн мэдээлэл (1 хх-ийн -212 дугаар хуудас)
Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд (1хх-ийн 218-2 дугаар хуудас)
ХХК-ийн тусгай зөвшөөрөл холбогдох баримтууд (2 хх-ийн 2- дугаар хуудас)
2 оны 02 сарын 2-ны өдрийнн “*******-г төлөөлж мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэх захирал *******хбаяр оролцох тухай” албан бичиг (2 хх-ийн 81 гээр хуудас) болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэүлэг, санал гнэлттэй танилцаад дараах гнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Онь” ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн байранд 24 оны 09 гээр сарын -ны өдрийн байдлаар FORMIC ACID 8% нэртэй, H2SO4 гэсэн химийн томьёотой бодис, бөгсөн шохой, Wool Detergent нэртэй ноос угаах бодис зэрэг хадгалагдаж байсан болох нь Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай Дундговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч тэмдэглэл, *******-ийн ноос угаах үйлдвэрт шалгалт хийсэн гэрэл зургууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн гнэлтээр Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******-ийн ноос угаах үйлдвэрийн байранд хадгалагдаж байсан FORMIC ACID 8% нэртэй, H2SO4 гэсэн химийн томьёотой бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 1 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/36/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтсан “Шоргоолжны хүчил /HCOOH/, хүхрийн хүчил /Н2SO4/” зэрэг химийн хорт болон аюултай бодис болох нь тус тус тогтоогдож байна.
“Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө” үйлдсэн гэдэгт химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан зэрэг үйлдэл нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг, “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэг нь химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг ойлгоно.
“Химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, мөн “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлүлэгч, цочиромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ” гэж Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад тус тус заасан.
Түүнчлэн химийн бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь “хортой” болон “аюултай” гэж ангилж, энэхүү ангиллын жагсаалтыг Байгаль орчны болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 гээр зүйлийн 1.14-т зааснаас бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгохоор Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 гээр зүйл болон дугаар зүйлийн .1 дэх хэсэгт тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд “Химийн бодис анх агуулахын хажууд тоосгон байшинд байсан. Цагдаа ирээд өөр контейнерт хийсэн, үйлдвэрийн байранд хадгалаагүй” гэх агуулга бүхий мэүлэг тайлбар гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, *******-ийн ноос угаах үйлдвэрт хийсэн шалгалтын тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар “Их-Онь” ХХК нь хөдөө аж ахуйн түүхий эдийн бөөний худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдаа эрхлэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, химийн хорт болон аюултай бодис ашиглах эрхгүй байна.
Шүүгдэгч “Их-Онь” ХХК нь Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ноос угаах үйлдвэрийн байранд Химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтсан “шоргоолжны хүчил, хүхрийн хүчил” зэрэг химийн хорт болон аюултай бодисыг химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах гнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр цахим /фейсбүүк/ орчин дахь зарын дагуу хууль бусаар авч, 24 оны 06 сараас 24 оны 09 сарын -ны өдрийг хүртэл
Үйлдвэрийн байрандаа хадгалж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан үйлдлүүдийг тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчлан заасан бөгөөд шүүгдэгч ******* нь химийн хорт, аюултай бодис /шоргоолжны хүчил, хүхрийн хүчил/-ыг ноос угаах үйлдвэрийн байрандаа хадгалсан үйлдлээрээ дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно. Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ноос угаах үйлдвэрийн байрандаа дээрх химийн хорт, аюултай бодисыг хадгалж байсан нь уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах гнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч *******хбаярын *******-г төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу уг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******-ийн ноос угаах үйлдвэрийн байранд хадгалагдаж байсан “шоргоолжны хүчил, хүхрийн хүчил” зэрэг химийн хорт болон аюултай бодисыг ноосны үйлдвэрийн хаягдал усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгон цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зорилгоор химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах гнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр цахим /фейсбүүк/ орчин дахь зарын дагуу хууль бусаар авч хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *******хбаяр нь *******-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, уг хуулийн этгээдэд түүнээс өөр хувь нийлүүлэгч байхгүй болох нь *******-ийн 3431 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...энэ компанийн миний эзэмшлийнх...” гэх мэүлэг зэргээр тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн 9.1 гээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.
Иймд прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан яллах гнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******хбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******хбаяр болон *******-д тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, уг гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, .000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар шүүгдэгч *******хбаярт 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол төлбөр, хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч *******хбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч *******хбаяр болон “Их-Онь” ХХК нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг, Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа явуулах эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг тус тус дурдав.
Хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа 6 ширхэг цэнхэр өнгийн савтай Formic acid 8% гэсэн бичиглэлтэй химийн бодис, ширхэг савтай Сигма тек кислота Н2SO4 гэсэн бичиглэлтэй химийн бодис, 1 ширхэг шуудай бөгсөн шохой нэртэй нунтаг бодис, 16 ширхэг 2 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, устгасан эд зүйлсийн талаарх тэмдэглэл үйлдэж, баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Онцгой байдлын Ерөнхий газрын ажиллагааны удирдлагын газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******хбаяр авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36., 36.8, 36.10, 36., 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд
шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Онгиуд овогт т .400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******хбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Их-Онь ХХК нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэхийг тус компанийн удирдлагад мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Дундговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа явуулах эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа 6 ширхэг цэнхэр өнгийн савтай FORMIC ACID 8% гэсэн бичиглэлтэй химийн бодис, ширхэг савтай Сигма тек кислота Н2SO4 гэсэн бичиглэлтэй химийн бодис, 1 ширхэг шуудай бөгсөн шохой нэртэй нунтаг бодис, 16 ширхэг 2 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн хуванцар сав зэргийг устгаж, устгасан эд зүйлсийн талаарх тэмдэглэл үйлдэж, баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Онцгой байдлын Ерөнхий газрын ажиллагааны удирдлагын газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч *******хбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч *******хбаяр болон ******* нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсуг ай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******хбаярт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 гээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР