Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/119

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ******* аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын дүгээр баг, 10-******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт (РД:ЗЮ2**************00)

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Яллагдагч нь 202 оны ******* дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 202 оны 04 дүгээр сарын 1-ний шөнийн 2 цагийн үед ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, Төв халхын дуулалт жүжгийн театрын урд замд согтуурсан(амьсгал дахь спиртийн агууламж ,41%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Toyota Prius-0” маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

           Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

          Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би өмнө нь буюу 202 оны ******* дугаар сарын 1-ны орой найзынхаа төрсөн өдөрт очиж жаахан пиво ууж сууж байгаад тэндээсээ харих санаатай 46-04 УАТ улсын дугаартай приус-0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад цагдаа нарт шалгуулж улмаар ******* аймгийн шүүхээр орж 400.000 төгрөгөөр торгуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасуулсан. Тэгээд сүүлд буюу 202 оны 04 дүгээр сарын 18-аас 1-нд шилжих шөнө би өөрийн гэр болох ******* сумын -р баг 10-******* тоотоос өөрийн эзэмшлийн 46-04 УАТ улсын дугаартай приус-0 маркийн тээврийн хэрэгслийг унаад Залуус хороололд байх найз уулзаад эргээд ******* сумын дүгээр баг 10 дугаар гудамжинд очоод ойролцоох дэлгүүр орж 0. литрийн хэмжээтэй Essa нэртэй 10 ширхэг пиво аваад тэр гудамжиндаа хувааж уусан. Тэгээд пивоо ууж дуусаад найз Мягмарсүрэнг гэрт нь буюу Залуус хороолол руу хүргэж өгөөд буцаад харих замдаа буюу ******* сумын 7 дугаар багийн нутаг Төв халхын Дуулалт жүжгийн театрын урд зам дээр цагдаа нарт шалгуулсан. Тэгээд намайг драгер багжаар үлээлгэхэд .41 хувийн согтолттой гарсан учир миний машиныг түр саатуулж намайг цагдаагийн газар дээр авч ирсэн. Дээрх тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Анх авахад Улаанбаатар дугаартай байсан учир Улаанбаатар хотод байдаг найз нэр дээр авч банк бусад тавьсан юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 18)

         Гэрч “...Тус өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* аймгийн 7 дугаар баг Төрийн банкны хойд зам дээр тээврийн хэрэгсэл шалгаад зогсож байхад 00 цаг өнгөрч байх үед улсын дугаартай Приус-0 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Энэ үед гэх эмэгтэй жолоодож явсан бөгөөд түүнийг цагдаагийн газар дээр авч ирж драйгер багажаар үлээлгэж шалгахад ,41 хувийн согтолттой гарсан учраас тээврийн хэрэгслийг саатуулсан. нь өмнө нь буюу 202 оны ******* дугаар сард эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 8)

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

        Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “Э. 202 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр ,41 хувь согтолттой” гэжээ. /хх-ийн /

            ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202.*******.18-ны өдрийн 202/ЗШ/141 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 26-28)

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн *******) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

        Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 202 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг Тав халхын дуулалт жүжгийн театрын урд замд  .41 хувийн согтолттойгоор 46-04 УАТ улсын дугаартай “Тоёота приус-0” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

        Шүүгдэгч нь 202 оны ******* дугаар сарын 18-ны өдөр  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан болох нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэврээр нотлогдож байна.

       Эрүүгийн хуулийн /202 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгчийн “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 202 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт .41 хувийн согтолттойгоор 46-04 УАТ улсын дугаартай “Тоёота приус-0” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв. 

        Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдах нь зүйтэй байна.     

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6., 6.6, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч овогт т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 8 /найм/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.УУГАНБАЯР