| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/120 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны ******* дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын дүгээр баг, гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД:ЗМ0126*******18).
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 202 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 0 дүгээр сарын 18-ны шөнийн ******* цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Засаг даргын тамгын газрын байрны орчимд согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1,86%) үедээ 08-8ДУН улсын дугаартай, “Toyota Prius Alpha” маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр ******* цагийн үед намайг Сайнцагаан сумын 7 дугаар баг 11-р байранд гэртээ байхад гэдэг найз ирж уулзсан.Тэгээд бид 2 ойрд уулзаагүй гээд “Нийслэл” нэртэй нэг том пиво хувааж уусан. Тэгээд г хүргэж өгөх гээд зүүн хойшоо хар өнгийн приус-1 маркийн 088 ДУН улсын дугаартай машиныг унаад явсан. Явж байх замд Ардчилсан замын байрны хажуугаар цагдаа нарын хажуугаар ороод явсан. Тэгээд 5-р сургуулийн орчим явж байхад араас цагдаа ирээд намайг шалгаад зогсох дохио өгөөд байхад зогссонгүй гэж хэлэхээр нь би анзаарсангүй гэж хэлсэн. Цагдаа нар намайг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд цагдаагийн газар авч ирж багаж үлээлгэхэд 1.81 хувийн согтолттой гарсан. Миний унаж явсан машин ээжийн нэр дээр байдаг. Би ээжтэй ээлжилж унадаг.” гэх мэдүүлэг /хх-ийн -5/
Гэрч “...Би 2025 оны 0 дүгээр сарын 18-ны орой ахлах дэслэгч , ахлах дэслэгч нарын хамт Хаан банкны хойд талын дөрвөн замын уулзвар дээр хяналт шалгалт хийж ажиллаж байхад 088ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсох дохио өгөхөд зогсолгүйгээр чигээрээ Засаг даргын тамгын газрын зүүн хойшоо урсгал сөрөөд явсан. Тэгэхээр нь хамгийн эхний тээврийн хэрэгсэлд суугаад араас нь дагаад явсан. Тэгтэл явж байгаад Сайнцагаан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Аривжихын 8 дугаар гудамжинд айлын хашааны гадаа гэрлээ унтраагаад зогссон. Тэгэхээр нь очоод Цагдаагийн газар руу авч ирж, согтуурал шалгах драгерь багаж үлээлгэн шалгахад 1.86%-ийн согтолтой байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 1-р тал)
Гэрч Ж.гийн “...Би 2025 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр ******* цагийн үед байх Сайнцагаан сумын 7 дугаар багт байх ын байранд уулзсан. Тэгээд би хоёр нэг том пиво хувааж ууж дуусгаад намайг хүргэж өгөх гээд хар өнгийн приус 1 маркийн машиныг унаад явсан. Тэгтэл 5-р сургуулийн хажууд явж байхад цагдаа нар араас ирж зогсоосон. Цагдаа нар ыг цагдаа дээр авч ирсэн. Тэгээд багаж үлээсэн, согтуу гарсан гээд машиныг нь журамласан.” гэх мэдүүлэг (хх-ийн 1)
Гэрч У.: “088 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай эхнэр нэр дээр байдаг. Манай хүү 088 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж хэрэглэдэг. Бид нар дундаа хэрэглэдэг юм. өөрийн гэсэн мал уг нь байдаг боловч ам бүл тусдаа гараагүй болохоор би өөрийн нэр дээр тоолуулдаг юм. Манай хүү зан байдлын хувьд дөлгөөн даруухан хүү байгаа юм. Ээж, аавтайгаа мал маллаж амьдардаг, хүнд тусархуу, малд нүдтэй хүүхэд байгаа юм. ” гэх мэдүүлэг (хх-ийн )
Гэрч М. “...08-8 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч бид хоёр ээлжлээд л унадаг. 2025 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр дүү нь аймагт эмнэлгээс гарах болчхоод хөдөөнөөс ыг 08-8 ДУН улсын дугаартай машинтай явуулсан юм. Би ыг тэр өдөр миний машиныг унаж явахыг зөвшөөрөөд явуулсан. айлын том хүүхэд, багадаа аав, ээж дээрээ өссөн. ******* суманд цэцэрлэгээр хүмүүжсэн. 10 дугаар ангиа төгсөөд дараа нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгаанчины ангид суралцаж төгссөн. Хүү маань Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн алба хаасан. одоо аав, ээж, дүү нарын хамт хөдөө мал маллаж амьдарч байгаа. ын өөрийн нэр дээр малын А данс байхгүй. Тусдаа гараагүй болохоор мал тасалж өгөөгүй, ам тоондоо орж явдаг. Өөрийн гэсэн мал байдаг...” гэх мэдүүлэг, (хх-ийн 5-6),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “******* 2025 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр ******* цаг 5 минут, 1.86 хувь согтолттой” гэжээ. /хх-ийн /
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 7-9/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 17)
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлд: “ ын регистрийн дугаар: ЗМ0126*******18, жолоочийн үнэмлэхийн дугаар:121810, жолооны үнэмлэхийн төлөв: эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн *******/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 сарын 01-ний өдрийн 2025/ЗШ/60 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 25-28) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 0 дүгээр сарын 18-ны шөнө ******* цаг 5 минутын орчим ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 1.86 хувийн согтолттойгоор 08-8 ДУН улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч ******* нь 202 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “ жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан болох нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн /20******* оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******ын “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 0 дүгээр сарын 18-ны шөнө ******* цаг 5 минутын орчим 1.86 хувийн согтолттойгоор ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 08-8 ДУН улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , дэх хэсэг, 6., 6.6, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР