Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Ж.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2015/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон харчуул овогт Жамбалсүрэнгийн Батнасанд холбогдох эрүүгийн 201725010847 дугаартай, 105/2017/0477/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус боловсролтой, мужаан мэргэжилтэй, засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 87-83 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112-р зүйлийн 2-д зааснаар 3 жил хорих ял, 239-р зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн 112-р зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 239-р зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 984 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 21 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон харчуул овогт Жамбалсүрэнгийн Батнасан, /РД:ИД78012916/,           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Батнасан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан төмрөөр нуруун тус газар нь цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн удлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Батнасан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дугуй засвар дээр байж байхад урд талын дугуй засварын залуу тал шил архи авч ирээд түүнийг хувааж уусан. Тэгээд утсаар ярьж байхад утасны цэнэг дуусан. Тэгээд би арын Ганболд ах руу ороод утсаа нэг дохиод өгөөч гэсэн чинь нэгж байхгүй гэж хэлсэн. Та ямар утас барьдаг юм бэ гэхэд моби гэж хэлсэн. Моби нэгжгүй байсан ч дохиж болдог та дохиод өгөөч гэсэн. Тэгэхэд уурлаад босоод ирсэн. Би уурлаад цээжин тал руу гараараа нэг цохиод гараад гүйсэн. Араас орж ирээд намайг нэг алгадсан. Миний ард дугуйн дээр лапатик байхаар нь аваад хавирга руу нь цохисон. Тэгэхэд Ганболд ах гараад гүйсэн. Тэгээд  эсрэг талын галчийг дагуулж 2-3 удаа ирсэн. Тэгээд би шууд гэртээ харьсан. Маргааш өглөө ажилдаа ирэхэд Ганболд ах бие өвдөөд байна гэж хэлж байсан. Би Ганболд ахаас уучлалт гуйгаад та эмнэлэгт үзүүл би зохих төлбөрийг нь төлж өгье гэж хэлсэн. 2 хоногийн дараа гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан. Би очиж уулзахад байж байгаарай гэж хэлээд орсон. Тэгээд эмнэлгээс гарч ирээгүй. Утас руу нь залгаад холбогдохгүй байсан. Тэгээд дахин 2 хоногийн дараа очиход эмнэлгээс гарсан байсан. Тэгээд ажилдаа ч ирэхгүй бараг сар гаран болсон. Энэ хэрэгтээ харамсаж байна гэв.

Шүүгдэгч Ж.Батнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 10-р хороо Монгол дээж зоогийн газрын зүүн талд байх дугуй засвар дээр байж байтал замын урд байдаг дугуй засварын Барбат 1 шил 0.75 л Хараа архи авч орж ирэхээр уучихаад Барбат нилээн муудчихаар нь дугуй засварт нь оруулж унтуулчихаад буцаад дугуй засвар дээрээ ирээд найз Буянбаттай утсаар ярьж байтал утасны цэнэг дуусчихаар нь Монгол дээж зоогийн газрын үүдний харуул Ганболд ах дээр ороод нэг утас руу дохиод өгөөч гэтэл нэгж байхгүй гэсэн. Дохиж болдог шдээ гэтэл чадахгүй гэж байна, чи гар гээд босоод ирэхээр нь миний уур хүрээд цээж рүү нь гараараа нэг удаа цохичихоод гүйж гараад дугуй засвар дээрээ иртэл араас Ганболд ах гүйгээд гараад ирсэн. Би дугуй засвар руу ортол араас орж ирээд миний зүүн хацар руу нэг удаа алгадахаар нь дугуй задлагч машин дээр байсан лапатка төмрөөр зүүн хавирга руу нь нэг удаа цохисон. Тэгээд Ганболд ах элгээ тэврээд зогсохоор нь би гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг. /хх 25-30 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дугуй засварт ажилладаг залуу орж ирээд ах утсаараа яриулчих гэхээр нь ахад нь нэгж байхгүй гэхэд дандаа яахаараа ингэж байдаг юм гэж хэлээд чи тэгвэл миний утсыг авсан байна гэсэн. Тэгэхээр нь чи дандаа над дээр орж ирээд юм гуйгаад байдаг юм гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохичихоод гүйгээд гараад явсан. Би араас нь гараад дугуй засвар руу нь очтол тэр залуу дугуй засвар дотроосоо бүдүүн төмөр барьж гарч ирээд над руу далайхаар нь би цаашаа эргээд зугтах гэтэл миний нурууны зүүн хэсэгт нэг удаа цохисон. Би барьж аваад нэг удаа алгадсан тэгээд би харуулын байран дээрээ ирсэн...” гэх мэдүүлэг. /хх 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт орших Монгол дээж караоке зоогийн газарт слесарь ажилтай юм. 2016 оны 02 дугаар сарын 05 билүү 06-ны үед ажил дээрээ уурын зуухан дээр галлагаа хийгээд байж байтал шөнө манаач Ганболд ах орж ирээд урд талын дугуй засварын хүн тамхи нэхээд өгөхгүй гэсэн чинь том труба төмрөөр цохичихлоо гэхээр нь бид хоёр цуг гараад дугуй засвар дээр очтол цоожтой хүнгүй байсан. Тэр үед Ганболд ах явж чадахгүй их удаан алхаад би түшээд дагуулж явсан, нуруу нь бөгтийгөөд дээшээ тэнийхгүй өвдөөд байна гээд ёолоод яваад байсан. Маргаашнаас нь Ганболд ах ажилдаа ерөөсөө ирээгүй өвчтэй байж байгаад сарын өмнөөс ажилдаа орсон. Тэр залууд цохиулахаас өмнө Ганболд ахын бие зүгээр байсан...” гэх мэдүүлэг. /хх 12 дугаар хуудас/,

Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ж.Батнасантай 2012 оноос эхлэн хамт амьдарч байна. Бид хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй. Ж.Батнасан нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, хамгийн сүүлд 2014 онд дээрмийн хэрэгт ял шийтгүүлээд өршөөлөөр суллагдсан. Эцэг, эх нь уг нь сэхээтэн гаралтай, багш, эдийн засагч улсууд байдаг юм. Засрах байлгүй гээд тордоод аваад явъя гэхээр өөрөө архи ууж алга болоод орон шоронгоор хамт явсан хүмүүстэйгээ уулзаад яваад байдаг юм шиг байна лээ. Одоо тусдаа амьдарч байгаа, өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш дүүд нь хүлээлгээд өгчихсөн байсан юм, гэтэл тэр дүү нь сая бурхан болчихсон...” гэх мэдүүлэг. /хх 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹2523 дүгнэлтэд “Д.Ганболдын биед зүүн 10, 11-р хавирганы далд хугарал, уушгины эдийн бага хэмжээний няцрал, цээжний зүүн хөндийн бага хэмжээний шингэн хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. …хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх 17-18 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр уг гэмтэл үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж байгаа тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа…” гэх мэдүүлэг. /хх 21 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Батнасан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан төмрөөр нуруун тус газар нь цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Батнасанд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд буюу уг хугацаа дуусахаас 1 сар 5 хоногийн өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийг  Эрүүгийн хуулийн /2015 оны / 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнд дүйцүүлэн, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Батнасангийн эдлэх ялыг нийт 710 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоохоор байна.

Шүүх шүүгдэгч Ж.Батнасанд ял оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Батнасангаас эмчилгээний зардал болох 181.037 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ганболдод олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Батнасан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.