| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/121 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2522001700*******3 дугаартай хэргийг 2025 оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, турк хэл орон судлаач мэргэжилтэй, ******* аймгийн ******* ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг, Айргийн 03-******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД:ЗИ9**************19).
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 0 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цагийн үед ******* аймгийн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Бүрд” зочид буудлын гадаа хохирогч “ажлын өрөөний түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж түүний хамар хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөж зодон эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 0 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээр очиж будагны ажил хийх байсан, намайг ажил дээр очиход манай ажлын хүмүүс ирсэн байсан. Тэгээд ажлынхаа хүмүүстэй нийлж будагны ажлыг хийж дуусчхаад бид хоёр амралтын өдөр юм чинь гээд 2 шил 0.75 литрийн архи уусан. Бид хоёр ажлынхаа гэдэг хүнийг дуудаж “Бүрд” зочид буудал руу хүргүүлсэн юм. Тэгээд “Бүрд” зочид буудлын гадна бид хоёр ажлынхаа түлхүүрээс болж маргалдсан. Би түлхүүр булаацалдаж байхдаа ыг нүүрэн тус газар нь мөргөсөн чинь намайг түлхэж унагаагаад бид хоёр дээр доороо орсон. намайг харин цохисныг мэдэхгүй байна. Тэгээд би аас салчхаад явж байхад таньдаг дүүтэйгээ тараад дүү намайг гэр рүү хүргэж өгсөн юм. Би маргааш өглөө нь тай гэрт нь очиж уулзахад хамар дээрээ оёо тавиулсан гээд бинтээр боочихсон байсан. намайг түлхэж унагаасны улмаас миний дух хэсэгт шалбарч, баруун талын хавирга хэсэгт хөндүүр болчихсон байсан. Тухайн үед санал гомдолгүй гэхээр нь би тай хамт цагдаа дээр ирсэн чинь хоногийн мэдээнд орчихсон гэж хэлсэн. ын өвөө нь миний өвөөгийн ахынх нь хүүхэд. бид хоёр болохоор үеэлүүдийн хүүхдүүд байгаа юм. Би ******* оны ******* дугаар сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Би эхээс дөрвүүлээ айлын бага хүүхэд байгаа юм. Би ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийг 1992-200 онд суралцан төгссөн. Улмаар онд ******* аймгийн сумын дүгээр 10 жилийн сургуульд суралцан төгсөөд онд Улаанбаатар хотын Монгол Улсын их сургуулийн гадаад хэл соёлын сургуульд суралцан төгссөн. онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж байгаад 2013 онд ажлаас гарч хувиараа ажилласан. Тэгээд 202 оноос хойш одоог хүртэл ******* ажиллаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1/
Хохирогч ын: “...тэй хамт нэг газар ажилладаг. Манай ажлын залуу байгаа юм. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ будгийн ажил хийчхээд бид хоёр тараад хоёр шил цэнхэр өнгөтэй, 0.75 литрийн архи хувааж уусан. Сургуулийн байрнаас ыг дуудаад бид хоёрыг хүргээд өг гэсэн. Тэгээд аар “Бүрд” буудлын гадаа хүргүүлсэн. Бид хоёр түлхүүрээс болж маргалдаад түлхүүр булаацалдаж байсан чинь намайг нүүрэнд мөргөсөн. Тэгээд би ийг чи санаатай мөргөлөө гээд уурандаа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд яваад өгсөн, би цагдаа дээр ирчхээд гэр рүүгээ явсан. Миний хамраас цус гарч хамар хэсэгт язарч хавдсан байсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, би шинжилгээ хийлгэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, (хх-ийн -10, 12)
Гэрч Б.ын: “2025 оны 0 сарын 13-ны орой намайг дотуур байранд байхад ах над руу утсаар залгаад ажлын гадаа байна. Гарч ирээд гэрт хүргээд өг гэсэн. Гарч ирэхэд жижүүр ахын машинд ах, ах 2 хамт байсан. Намайг сургуулийн жижүүр ахын машиныг унаад Бүрд зочид буудлын гадаа хүргээд өг гэхээр нь би тэр хоёрыг Бүрд зочид буудалд хүргэж өгөх гээд явж байхад ах, ах 2 түлхүүр дээрээс болж маргаад байсан. Тэгээд би тэр хоёрыг Бүрд зочид буудлын замын зүүн талд буулгаж өгсөн. Тэр 2 машинаас хамт буусан. Машины ар талд маргалдсан байх, машинд утсаар ярьж байсан болохоор зодолдсоныг нь хараагүй. Утсаар ярьж дуусаад машинаас буугаад очсон чинь , ах нарын хамраас цус гарчихсан байсан. Тэгсэн ах миний утсаар цагдаад дуудлага өгсөн. Тухайн асуудал болохоос өмнө тэдэнд ил харагдах шарх сорви байгаагүй. Намайг машинаас буугаад очиход ахын хамар хэсэгт шалбарсан, цус гарсан байсан. ахыг анзаараагүй.” гэх мэдүүлэг, (хх-ийн 1)
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийн 0725/22 дугаартай “ын биед хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 20-22),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/
2025 оны 0 сарын 13-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн /
Хохирогч ын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...сэтгэл санааны хохирол байхгүй...” гэх агуулга бүхий хүсэлт /хх-ийн 33/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/
Хохирогч ын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн /
Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн баримт /хх-ийн 72/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь 2025 оны 0 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “хамрын нуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч ын эрүүл мэндэд учирсан “хамрын нуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* 2025 оны 0 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчим ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” зочид буудлын гадаа “ажлын өрөөний түлхүүр өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогчийн хамар хэсэгт толгойгоороо мөргөж учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч ын хамар хэсэгт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх гэмтэл” учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, хуралд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17., 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 3., 3.7, 3., 3.10, 3.13, 3.1, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 50 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР