Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2017/01116

 

 

 

 

 

2017           12          07                                                 138/ШШ2017/01116

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах, ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6-р баг *******-гийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай,  овогт ,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6-р баг *******-гийн тоотод оршин суух, регистрийн дугаартай,  овогт ы Оргилмаа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.325.005 төгрөг 32 мөнгө гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж., нар нь ******* ******* ******* *******тай 2015 оны 9 сарын 15-ны өдөр 1220016663 дугаартай барьцаат зээлийн гэрээг нэмэлтээр байгуулан 17.652.124 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатайгаар холимог зориулалтаар авсан. ******* ******* ******* ******* нь 2015 оны 9 сарын 15-ны өдөр зээлдэгч Ж.Ган-Эрдэнийн ******* банк дахь 5001131645 тоот дансанд 17.652.124 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6.209.516 төгрөг 68 мөнгө, зээлийн хүүнд 5.326.209 төгрөг 71 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 95.622 төгрөг 08 мөнгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1220016663 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 3 сарын 27-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 320 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч нарт зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1220016663 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 5 сарын 01-ний өдрийн 1220011779-01 дугаар баталгаат ипотекийн гэрээгээр Э.Эрдэнэчулууны өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0614006779 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000148845 дугаар гэрчилгээтэй ******* сумын 10-р баг Хивсний 1-05 тоотод байрлах хувийн сууц, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0614000696 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000216649 дугаар гэрчилгээтэй ******* сумын 10-р баг Хивсний 1-05 тоотод байрлах өмчлөлийн газар, Н.Ариунтуяагийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002723 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000148098 дугаар гэрчилгээтэй ******* сумын 10-р баг Хивсний 1-0-01 тоотын орон сууц, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0614007686 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000190290 дугаар гэрчилгээтэй ******* сумын 10-р баг Хивсний 1-0-1б тоотод байрлах өмчлөлийн газрыг тус тус барьцаалсан. Иймд зээлдэгч Ж., нараас үндсэн зээл 11.442.607 төгрөг 32 мөнгө, хүү 2.723.602 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158.796 төгрөг, нийт 14.325.005 төгрөг 32 мөнгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж., нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* *******аас 2015 оны 9 сарын 15-ны өдөр жилийн 17.652.124 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. 2017 оны 3 сарын 27-ны өдрөөс эхлэн төлөөгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Бидний гүйцэтгэж байгаа ажлын санхүүжилт удаашралтай байгаагаас үүдэн дээрх зээлээ сар бүр хугацаанд нь төлөх боломжгүй болсон юм. Мөн улирлын чанартай ажил гүйцэтгэж байгаагаас шалтгаалан зээлийн төлөлтийн хэвийн нөхцөл байдал алдагдаж давхар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцуулж хор уршигт хүрээд байна. Цаашид 2018 оны 4 сарыг дуустал сар бүр 300.000 төгрөгөөр төлөлт хийх болно. ******* аймгийн Баян-Уул сумын 640 хүүхдийн сургуулийн ажлын гүйцэтгэлийг 2018 оны 5 сараас 7 сарыг дуустал хийж, санхүүжилтээр орж ирэх мөнгөнөөс дээрх нэхэмжлэгдсэн зээл 14.325.005 төгрөг 32 мөнгийг төлж банкыг хохиролгүй болгоно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.д өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох ******* сумын 10-р баг Хивсний 1-5 тоотод байрлах газар болон хувийн орон сууцыг итгэмжлэлээр өгч ******* банкнаас зээл авахуулсан нь үнэн.  Ж. нь 14.325.005 төгрөг 32 мөнгийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Ариунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох ******* сумын 10-р баг Хивсний 1-0-1 тоотод байрлах хувийн орон сууц болон газрыг итгэмжлэлээр өгч ******* банкнаас зээл авахуулсан нь үнэн.  Ж. нь 14.325.005 төгрөг 32 мөнгийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Ж., нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.325.005 төгрөг 32 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Хариуцагч  Ж., нар нь ******* ******* ******* *******тай  2015 оны 9 сарын 15-ны өдөр 1220016663 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 17.652.124 төгрөгийг 31 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр зээлэхдээ  ******* аймгийн ******* сумын 10-р баг Хивсний 1-0-1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614002723 дугаарт бүртгэлтэй 24 м.кв хувийн орон сууц, ******* сумын 10-р баг Хивсний 1-0-1б тоотод байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614007686 дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, ******* сумын 10-р баг Хивсний 1-05 тоотод байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614000696 дугаарт бүртгэлтэй 946 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, ******* сумын 10-р баг Хивсний 1-05 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006779 дугаарт бүртгэлтэй 81 м.кв хувийн орон сууцуудыг барьцаалсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2014 оны 5 сарын 01-ний өдрийн 1220011779 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 5 сарын 01-ний өдрийн 1220011779 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 9 сарын 15-ны өдрийн 1220011779 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болох 1220016663 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000148098,  000190290, 000216649, 000148845 тоот гэрчилгээний хуулбар, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.325.005 төгрөг 32 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Ж., нар нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.325.005 /арван дөрвөн сая гурван зуун хорин таван мянга таван/ төгрөг  32 /гучин хоёр/ мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Ж., хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.575 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж., нараас улсын тэмдэгтийн хураамжид 114.787 төгрөг 50 мөнгө, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 114.787 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ