Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Өлзий-Отгон, шүүгч А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

           иргэдийн төлөөлөгч Т.Оргил,                  

улсын яллагч А.Дүүрэнбилэг, Б.Халиунгоо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цэцгээ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс,

      шүүгдэгч ........... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........д холбогдох эрүүгийн 2504000000075 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын ........-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, ........ настай, ...., ...........боловсролтой, ............., ам бүл ......., .......  хамт ...........дүүрэг, ........ дүгээр хороо, . ..........дүгээр гудамж, ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

2.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар

3.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

4.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

 хэрэг хариуцах чадвартай, .......... овогт ............... (РД:.........),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ...........нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 9 дүгээр гудамж 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******* тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас зүүн гарын шуу хэсэгт хутгаар 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шууны хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9-7 тоотод 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас “чи нааш ир дээ, ярих юм байвал одоо нүүрэлдээд ярьчихдаа, бацаан минь, цагдаагийн цаагуур ороод байх шаардлага байхгүй шүү”, “за яасан одоо нэг сайхан хавиралдах уу хөгшөөн” хэмээн маргаж, хутгаар цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалан цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүүн ховдлыг нэвт хатгасны улмаас цээжний хөндийд цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9-8 тоотод байрлах хөрш эгчийнхээ гэрт ахын хамтаар ирсэн. Бид гурав 1 шил архи задлаад уугаад сууж байтал Баагий, найз Хангал гэх залуугийн хамтаар орж ирсэн юм. Тэгээд удалгүй араас нь Баагийгийн эхнэр Оюука /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ орж ирсэн. Тэр хэд орж ирэхдээ 1 шил архи, 1 том пиво авчирсан. Тэгээд сууж байтал Баагийгийн ахын эхнэр Болороо, тэр хүний том эгч Цэцгээ гэх 2 эмэгтэй ирээд удалгүй хүүхэд нь ирээд аваад явсан. Болороо эгчийн хүү Улака /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ эхнэр, хүүхдийн хамт буцаад ирсэн. Тэгээд байж байгаад шөнө Улака, Хангал нар дэлгүүр явж дахиад 1 шил архи, пиво авчирсан. Архи пивио уугаад сууж байхад ээлжлээд маргалдсан бөгөөд Баагий Оюука хоёр хоорондоо маргалдаад гарч ороод, Оюука гараа зүсээд гэрт орж ирээд маргалдаад байсан. Тэгээд Баагий Оюука 2 арай гайгүй болоод байж байтал ах, Баагий хоёр морь яриад маргалдаад эхэлсэн. Мөн Улака нь эхнэрээ машин дотроо зодоод байхад нь Баагий Хангал хоёр салгаад гэрт оруулж ирсэн. Түүний дараа шөнө 03 цагийн үед Оюука Ившинхорол нар хоорондоо маргалдаад байсан бөгөөд “Оюукаг байхгүй үед Ившинхорол гэрт нь очиж хоносон” гэх ярианаас болж маргалдаад байсан. Тэгээд Оюука нь Ившинхорол эгчийг үсдээд байхаар нь би салгасан бөгөөд Баагий намайг үсдээд хоорондоо зууралдаад хэсэг юм болсон. Тэр үед ах тасраад унтчихсан байсан, бусад хүмүүс нь гадаа байсан. Тэгээд маргаан дунд би гэр рүү орж гал тогооны шүүгээнд жижиг цэнхэр иштэй хутга байсныг аваад нөгөө хүмүүсийг айлгах санаатай гарсан чинь тухайн хүмүүс зугтаад яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод байж байтал араас Оюука орж ирээд “та Улакагийн гарыг зүсчихлээ шүү дээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би Ившинхорол эгчийн гар утсаар дүү Сүхбаатар, Оюунтөгс хоёр руу залгаад “эгч нь хүний гар зүсчих шиг боллоо, дүү нараа ирээд ав” гэж хэлсэн чинь удалгүй манай дүү нар болон цагдаа нар, Улака, түүний эхнэр бүгд л ирчихсэн байсан. Тэр үед би хашаа давж орсон. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Гэнэт л цагдаа нар намайг гавлаад авч яваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би салгах гээд явж байхад миний араас нэг нь үстсэн. Намайг газар уначихсан байхад Баагий миний аймхай руу дэвссэн. Цагдаа нарыг ирэхэд би өмдний ард талын халаасанд хутга хийчихсэн байсан. Би Жавхлантөгс гэх хүнийг танихгүй. Би 4 хүүхэдтэйгээ амьдардаг, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс нь ихэвчлэн зүс таних хүмүүс байгаа. Урьд өмнө нь  муудалцаж, маргалдсан зүйл байхгүй... Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардал 21,003,601 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 90-91, 2хх-ийн 53, тэмдэглэлээс),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .............. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед хүү Жавхлантөгстэй утсаар ярьсан бөгөөд “маргааш Төв аймгийн Баянжаргалан сум руу ямаанд явна шүү” гээд утсаа тасалсан. Түүнээс хойш холбогдохгүй байж байгаад 2025 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч байхад манай хадам миний утас руу залгаад “урьд шөнө хүү чинь бурхан болчихсон байна” гэж хэлсэн. Миний хүү 2003 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Архуст суманд айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа Төв аймгийн Архуст суманд эцэг, эхийг гар дээр өсөж, ерөнхий боловсролын сургуульд сураагүй. Манай хүү хувиараа ойр зуурын ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байсан. Эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр бранкад амьдардаг байсан. Манай хүү төлөв, даруу, бусадтай муудалцаж маргалддаггүй, ямар нэг буруу зуршил байхгүй хүн байсан. Манай хүү ямар нэг хууч өвчингүй, би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 43),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........... шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манай нөхрийн авга ах Бат-Эрдэнэ нь манайд согтуу ирсэн. Тэгээд манайд орж ирээд утсаар ярьж байснаа манай нөхөр “хоёулаа гарчихаад ирье” гээд аваад гарсан. Тэгж гараад 30 минутын дараа би нөхөр рүүгээ залгаад “яасан бэ, ус авмаар байна” гэж хэлсэн чинь удалгүй манай нөхөр буцаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байхад Бат-Эрдэнэ ах дахиж залгаад “ахын хоёр дүү Рашаантын 9 дүгээр гудамжны 8 тоотод хүрээд ирээ” гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хүүхдээ аваад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 8 тоотод очсон. Гэрт ороход Бат-Эрдэнэ ах, түүний хамтран амьдрагч Оюука /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/, гэрийн эзэн гэх нэг жижиг биетэй эмэгтэй, мөн ******* гэж дуудаж байсан нэг эмэгтэй, газар дээл нөмөрчихсөн унтаж байсан нэг эрэгтэй хүн зэрэг хүмүүс байсан. Тухайн үед би архи уугаагүй, манай нөхөр хийж өгсөн архинаас нь 2 хундага, пивоноос нь 3 аягыг уусан. Тэгээд сууж байтал гэрийн эзэн гэх жижиг биетэй эмэгтэй, Оюука эгч хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Тэр үед би салгах гэж оролдсон, мөн ******* гэх эмэгтэй Оюука эгчийн цамцнаас зуурчихаад тавихгүй байсан. Тэгээд би ******* гэх хүнийг “та тавиач ээ, би эгчийгээ авчихъя” гэхэд ******* гэх эмэгтэй “би мэдэж байна” гээд зуураад байсан. Би хүүхдээ аваад манай нөхөр Жавхлантөгс тэр гурвыг салгачихаад “та нар одоо болиоч дээ, нялх хүүхэд байхад чинь хэрүүл маргаан хийгээд байх юм, бид хоёр ах, эгч хоёрыгоо аваад явлаа” гэж хэлээд гэрээс нь гараад жорлонгийн хажууд явж байхад ******* гарч ирчихээд буцаж гэр рүүгээ гүйж орсон. Тэгээд гэр рүүгээ орчихлоо гэж бодоод хашаанаас гарсан чинь араас ******* гэх эмэгтэй хоёр гартаа хутга бариад гарч ирээд Оюука эгч рүү дайрсан. Тэр үед нь Оюука эгч зугтааж байгаад бүдрээд уначихсан чинь ******* гэх эмэгтэй очоод Оюука эгч рүү хутга далайж байхад нь Бат-Эрдэнэ ах очоод ******* гэх эмэгтэйг хавирч унагаасан. Бат-Эрдэнэ ах Оюука эгчийг босгоод аваад явж байтал ******* гэх эмэгтэй араас нь хутгаа бариад гүйж очоод хутгалах гэж байхад нь манай нөхөр Жавхлантөгс нь гараараа хаасан. Тухайн үед манай нөхрийн зүүн гарын шуу хэсэгт нь зүсэгдэж цус гарч байсан. Тэгээд Оюука эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд бид нар гудамжаар алхаад зүүн тийш төв зам руу гарах гээд явж байхад ******* гэх эмэгтэй “та муу сайн писдануудыг хутгалчихаад шоронд суугаад гараад ирэхэд надад алдах юм алга, хүүхдүүд минь тосоод авна” гээд орилоод байсан. Гудамжны үзүүр дээр ирэхэд цагдаагийн машинтай цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар гарыг нь хараад нөхөр бид хоёрыг суулгаад эмнэлгийн хүлээн авах руу явсан бөгөөд эмнэлэг дээр очиж 4 оёдол тавиулж боолт хийлгэсэн. Тэгээд байж байхад эмнэлэг дээр цагдаа нар ирээд бид нар бүгдээрээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 7 тоотод байрлах ******* гэх эмэгтэйн хашаанд очсон. Тэгээд машинаас буугаад хашаа руу ороод хоёр цагдаа нь гэр рүү нь очиж харахад хүүхдүүд байсан. Харин ******* гэх эмэгтэй байхгүй байсан. Тэгтэл хажуугийн Рашаантын 9-8 тоотын хашааг давж ******* хашаа руу орж ирээд ******* нь цагдаа нартай хэрэлдээд байж байснаа манай нөхрийг харангуутаа “чи нааш ир дээ, ярих юм байвал одоо нүүрэлдээд ярьчихдаа, бацаан минь, цагдаагийн цаагуур ороод байх шаардлага байхгүй шүү” гээд байсан. Тэгэхээр нь би нөхөртөө хандаад “за за очоод уулзчихгүй юу даа, яав л гэж” хэлээд явуулсан. Тэгээд манай нөхөр ******* гэх эмэгтэйн хажууд очоод зогссон. Тэгтэл “за яасан одоо нэг сайхан хавиралдах уу хөгшөөн” гээд байсан. Тэр үед манай нөхөр ямар нэг зүйл хэлээгүй зогсож байтал ******* гэх эмэгтэй халааснаасаа хутга гаргаж ирээд манай нөхрийн цээж рүү нь нэг удаа хутгалаад хутгаа сугалаад дахиж нуруу руу нь хутгалах гэж байхад цагдаа нар нь *******г бариад авсан. Тэгээд манай нөхөр гэр тойрч зугтаад эргэхэд нь би өөдөөс нь очиход “хайр нь өвдөөд байна аа” гэж хэлээд шууд ухаан алдаад унасан. Тэгээд би цагдаа нарт зүрх рүү нь хутгалчихжээ гэж хэлэхэд ******* гэх эмэгтэй “зүрх рүү чинь хутгалаагүй бол болоо шүү писда минь” гээд орилоод байсан. Тэгээд ******* гэх хүний дүү нь гэх эмэгтэй эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгийн машин ирээд манай нөхрийг аваад явсан... Оршуулгын зардал 21,003,601 төгрөг болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 47-48, 50-51, тэмдэглэлээс),

Гэрч............. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын үед гэртээ байж байхад манай нөхөр над руу залгаад “******* эгч согтуу хүний гар зүсчихлээ, хүүхдүүдийг ирээд ав” гээд байна гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө ажил дээрээс нь аваад эгчийн гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 7 тоотод байрлах гэрт нь очиход эгч байхгүй гэр дотор нь 4 хүүхэд нь байж байсан. ...Хүүхдүүдийг нь хувцаслаад гарч байхад цагдаа нар, маргалдсан гэсэн хүмүүстэй нь хамт хашаа руу орж ирсэн. Тэгээд цагдаа нар ******* эгчийг асуусан. ...Тэр үед ******* эгч хашаа даваад орж ирээд “олуулаа нийлж хүн зоддог та нар хүрээд ир” гээд гар боолттой залуу руу хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу эгч рүү дөхөөд ирэхэд ******* эгч аймхай руу нь нэг удаа цохичих шиг болсон. Нөгөө залуу нь гэрийн хойгуур тойроод хоёр гэрийн голоор гараад ирсэн. Тэр үед гар нь боолттой залуугийн эхнэр нь “дахиад хутгалчихлаа шүү дээ” гээд орилоод байсан. Тэгээд очоод харахад тухайн залуугийн цээж хэсэг нь их цус болчихсон байсан. Эмнэлэг хүрч ирээд үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан. ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 53),

Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би цагдаагийн хэлтсийн зөрчлийн байцаагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 02 цаг 30 минутад гартаа хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу Рашаант байдлаг хоёрын дундуур дээшээ өгсөж явахад 9 дүгээр эгнээний дунд, замын хажууд явган хүмүүс алхаж явсан. Тэгээд тухайн хүмүүс дээр очиход нэг жижиг залуу нь “хутгалуулчихлаа” гээд хар цамцаар зүүн гарынхаа шуу хэсэгт боочихсон явж байсан. Тэгээд тухайн залууг эхнэрийнх нь хамт эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлгийн хүлээн авах тасагт очсон. ....Тухайн залуу хэрэг болсон газраа сайн мэдэхгүй, айлынхаа хүний нэрийг тодорхой хэлж чадахгүй байсан. Иймд бид Рашаантын 9 дүгээр гудамжны 7 тоотын гадаа ирэхэд “энд байна” гээд зогссон. Тэгээд амь хохирогч “намайг энд хутгалсан” гээд хутгалсан газрыг заах гээд явж байтал зүүн талын хашаан дотроос нэг эмэгтэй хүн хашаа давж орж ирээд нөгөө залууг “чи яахаараа намайг зоддог юм, нааш ир” гэхэд амь хохирогч бид нарын араар тойроод тухайн эмэгтэй дээр очтол тэр эмэгтэй араасаа хутга гаргаж ирээд хутгалсан. ...Тухайн хашаан дотор болсон үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 55-56),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн шинжээчийн үүргийг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх явцад 03 цагийн орчимд цагдаагийн хэлтсийн 102 дуудлагын утсанд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт “Гараа зүсүүлсэн хүн ирлээ” гэх дуудлага мэдээлэл ирж, дуудлагын дагуу жижүүрийн мөрдөгч, цагдаа жолооч бид гурав эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт ирэхэд 20 орчим насны залуу зүүн гарын бугалга хэсэгтээ оёдол тавиулж байсан. ...Дараа нь бид Рашаантын 9-8 тоот, 9-7 тоот хоёрын гол хэсэгт ирэхэд 8 тоотод нам гүм айлын гэрэл чийдэн асаагүй байсан. 7 тоот хашааны хаалга онгорхой хашаан дотор нь хоёр монгол гэр байсан. ...Тухайн хашаанд ороод ойр орчинд гар чийдэн тусгаад үзэж хараад байж байтал зүүн талын хашаанаас нэг эмэгтэй давж орж ирээд мөрдөгч З.Эрхэмбаяртай юм яриад байх шиг байсан. Тэгтэл хөдөлгөөнт эргүүлийн машинд байсан амь хохирогч мөрдөгч хажууд ирээд зогссон. Би талийгаачийг хэн, хэзээ машинаас буулгасан эсэхийг анзаараагүй, нэг харахад ирээд зогссон байсан. Тэгтэл гэнэт З.Эрхэмбаяр “болиоч” гээд хэлэхээр нь харахад талийгаач залуу гэрийн урд талд эвхрээд унасан. Энэ үед мөрдөгч З.Эрхэмбаяр, хэсгийн байцаагч Т.Санчир нар нь тухайн эмэгтэйг газар унагааж гарт нь байсан хутгыг нь авч үйлдлийг нь таслан зогсоосон...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 58-59),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би цагдаагийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд цагдаа жолоочийн 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн шөнө 03 цаг өнгөрч байхад Байдлагын 9-7 тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл ирж тус дуудлагын дагуу ажлын хэсгийн хамт явсан. ...Ингээд Рашаантын 9-7 орно хутгалуулсан хүний хаяг дээр нь очиж хэргийн газрын үзлэг хийнэ гэсэн. Ингээд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9-7 тоот хашааны гадна талд очсон. Би машинаа 7-8 тоотын хооронд байрлуулчхаад мөрдөгч, шинжээч нарын араас ороход зүүн талын гэрийн урд хүмүүс ноцолдоод явчихсан. Яваад очиход мөрдөгч Эрхэмбаяр нь нэг цагдаатай хамт нэг эмэгтэй хүний гарыг нь гавлаж байсан. Баруун гэрийн урд талд нэг хүн унаад өгсөн байсан ба тэр хүн дээр яваад очиход хажууд нь нэг хүүхэн “цээж рүү нь хутгалчихсан” гэж хэлсэн. Тэгээд цамцыг нь сөхөөд харахад цус гарч байсан. Би тухайн залуугийн шархыг цамцаар цээжин дээр нь дараад байж байтал түргэн тусламж ирээд өнгөрчихсөн байна гэсэн. ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 61),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Цагдаагийн хэлтэст 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүргийг хэсгийн байцаагч Т.Санчиртай хамт 22 цагаас өглөөний 08 цагийн хооронд ажиллах хуваарьтай байсан. Тус шөнийн 03 цагийн орчимд хэлтсийн жижүүрээс “Рашаантын 9 дүгээр гудамжинд хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээллийг аваад зөрчлийн байцаагч Т.Санчир бид хоёр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамж руу явж байтал тус гудамжны үзүүрт 5 хүн гарч ирсэн. Тухайн хүмүүс дээр яваад очиход нэг залуу зүүн гарын шууны дотор талдаа хутгалуулсан байсан. Ингээд юу болсон талаар асуухад “согтуу хүнтэй хэрүүл маргаан болж намайг хутгалчихсан, хүн нь 9 дүгээр гудамжинд байна хаягийг нь хэлж мэдэхгүй байна” гэсэн. Тэгээд тухайн иргэнийг эхнэрийн хамт машиндаа суулгаад эрүүл мэндийн төв рүү явсан. ...Оёдол тавиулсны дараа хутгалуулсан залууг машиндаа суулгаад Рашаантын 9 дүгээр гудамж руу яваад 7 тоотын гадна талд очиж зогссон. Би машинаа зам чөлөөлж байрлуулж тавьчихаад араас нь ороход гэрийн үүдэнд хэд хэдэн хүмүүс бас хүүхдүүд байсан. Бас нэг үл таних эмэгтэй согтуурхаад агсан тавиад орилоод байсан. Тэгээд нөгөө эмэгтэй хутгалуулсан залууг дуудаад нөгөө залуу өөдөөс нь очиход тухайн залууг баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн тэр залуу гэрийн араар гүйгээд баруун талын гэрийн урд ирээд унасан. Очоод хартал хутгалуулсан байсан. ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 63-64),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн өдөр 03 дугаар сарын 24-ний шөнийн 03 цагийн орчимд жижүүрээс “эрүүл мэндийн төвд гараа зүсүүлсэн хүн байна” гэх дуудлагыг шинжээч Өнөрбуян надад мэдэгдсэн бөгөөд Өнөрбуян, жолооч Баасандоржийн хамтаар Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт очсон. Бид хэдийг очиход 20-25 насны эрэгтэй хүн зүүн гарандаа боолт хийлгэж байхаар нь тухайн хүнээс юу болсон талаар асуухад “Рашаантын 9 дүгээр гудамжны 7 юм уу 8 тоотод хамт архи уусан эмэгтэй хүн  миний гарыг зүссэн” гэж хэлсэн. Тэгээд оёдол тавиулж дуусаад нөгөө залууг дагуулж гараад хэрэг болсон газрыг заалгах зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн машины ард эхнэр хүүхдийнх нь хамт суулгаад явсан. Тэгээд хэрэг учрал болсон гэх Рашаантын 9-7 тоотын гадаа очиж зогсоод шинжээч Өнөрбуян бид хоёр машинаас буугаад хашаа руу ороход монгол гэр байсан ба зүүн талын гэрийн гэрэл нь асаалттай гадна талд нь хаалгаа түгжих гээд 3-4 хүүхэдтэй эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан. Тухайн хүмүүсээс болсон асуудлын талаар тодруулж асуухад “манай эгч хүн хутгалчихлаа, дүү нараа ирээд ав” гэхээр нь ирсэн гэж эмэгтэй хүн нь хэлэхээр нь “эгч чинь хаана байна” гэж асуухад “хажуу талын гэрт байгаа” гэсэн. Тэгээд би тухайн хашаанаас гарах гээд гэрийн урдаас эргэтэл зүүн талын хашаанаас үл таних нэг эмэгтнй хашаа даваад буугаад ирснээ “та нар өөрсдөө эхэлсэн шүү” гэж хэлээд зогсоод “нааш ир бацаанаа” гээд хүн дуудах шиг болсон. Тэгсэн нөгөө гараа зүсүүлсэн гэх залуу тухайн эмэгтэй рүү хүрээд ирсэн. Тэгэнгүүт нөгөө эмэгтэй  баруун гараараа цохисон. Тэр үед би тухайн хүүхнийг дараад авсан. Миний хажууд хэсгийн байцаагч Санчир байсан. Тухайн эмэгтэйн үйлдлийг хязгаарлаж ард  нь гавласан бөгөөд жижиг цэнхэр өнгийн бариултай хутга байсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлэхэд тухайн залуу нас барсан байсан. Амь хохирогч хэрэг болсон газраа тодорхой хэлж мэдэхгүй Рашаантын 9-7 юмуу 10 тоот гээд эргэлзээд, гарыг нь зүссэн хүнийг эмэгтэй хүн, нэр усыг нь хэлж мэдэхгүй байсан учраас хөдөлгөөнт эргүүлийн машинд суулгасан. Талийгаачийн биед анх эмнэлэгт очиход зүүн гар талын шуу хэсэгт боолттой шархтай эмнэлэг дээр байж байсан бөгөөд эмч нар нь оёдол тавьсан гэж байсан. Үйл явдал болсны дараа зүүн цээж хэсэгт хөхний харалдаа хатгагдсан шархтай байсан. Тухайн үед жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Чинбат нь үйл явдлыг тодорхой бичсэн, энгэрийн камер ажиллуулсан байсан. Би мөн адил энгэрийн камер ажиллуулсан боловч куртикны зах хаагаад дүрс бичлэг нь харанхуйлчихсан байсан. ******* гэх эмэгтэйг харахад согтолт нь гайгүй байх шиг санагдсан. Өөрийн үйлдлийг юу хийж байгаагаа мэдэж байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 66-67),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9-8 тоот гэртээ байхад орой 16 цагийн үед *******, Төгсөө хоёр халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд байж байхад 19 цагийн үед Баагий эхнэртэйгээ хамт 1 шил архи, 1 том пиво аваад манайд ирсэн. Тэрийгээ ууж дуусгаад дэлгүүр ороод 4 том савтай пиво авч ирсэн. Тэгээд нилээн уугаад сууж байхад Оюунцэцэг гэх Баагийгийн эхнэр нь намайг нөхөртэйгөө хардаж маргалдсан. Маргалдаж байхад Баагийгийн дүү гэх залуу эхнэрийн хамт ирсэн. Би “нялх хүүхдүүдийн хажууд хэрүүл маргаан хийгээд та нар яв” гээд тухайн хүмүүсийг гэрээсээ гаргасан. ...Би бие засах гээд гэрээсээ гарахад ******* “би хүн хутгалчихлаа” гээд явж байсан. ...Түүнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Гэртээ байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 70-72),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийн хамтран амьдрагч хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 9 дүгээр гудамжны 8 тоотод байрлах Ившинхорол эгчийн гэрт очсон. Тэгээд уугаад сууцгааж байхад шөнө талийгаач Жавхлантөгс эхнэр, хүүхдийн хамт орж ирсэн. Тэгээд сууцгааж байхад *******, Оюунцэцэг нар нь маргалдаад барьцалдсан. Тухайн үед би тэр хоёрыг салгасан. Тэгээд эхнэр, дүү нараа аваад гэрээс гараад хашааны хаалганы орчим очиход ******* хутга бариад гэрээс гарч ирж байсан. Тэгээд зугтааж байснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Өглөө гэртээ унтаж байхад талийгаачийн ээж Мөнхболор, эхнэрийнх нь хамт гэрт ирээд “дүү чинь шөнө хүнд хутгалуулаад нас барчихлаа” гээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 74),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант 9 дүгээр гудамжинд Баагий гэх танил залуутай уулзаад Рашаантын 9-8 тоот айлд Баагий гэх залуутай хамт орсон. Тухайн айлд ороход тэр айлын эхнэр гэх хүн 2 хүүхэдтэйгээ, Баагий эхнэртэйгээ, ******* нар байсан. Тэгээд Баагий гэх залуу “дэлгүүр орчхоод ирье” гээд нэг шил Хараа нэртэй 0,75 гр архи, нэг том 2,5 л пиво аваад ороод ирсэн. Тэгээд бид нар тухайн архи, пивыг ууж байгаад би согтоод унтчихсан байсан. Тэгтэл тухайн айлын эзэн эмэгтэй намайг дуудаад “******* хүн хутгалчихлаа, та чинь яасан их унтдаг хүн бэ. Гадна цагдаа нар ирчихээд байна” гээд уйлаад намайг дуудахаар нь би гадаа гараад хартал баахан цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 76),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн нөхөр хамт 2025 оны 03 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед өөрийн танил Ичко гэх эгчийн гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9-8 тоотод байрлах гэрт нь очиж 2,5 литрийн 4 пиво хувааж уусан. Тэгээд сууж байтал ******* гэх эмэгтэй гэрт нь орж ирж суусан. Тэгээд байж байтал манай нөхөр Ч.Бат-Эрдэнэ нь өөрийн авга дүү Улакаг эхнэрийнх нь хамт дуудсан. Тэгээд удалгүй Улака эхнэр, хүүхдийн хамт ирсэн. Тэгээд сууцгааж байгаад ******* гэх эгч “чи миний эгчийн гэрт яах гэж ирсэн юм” гээд байхаар нь “би таныг таньж мэдэхгүй юм чинь тантай юм ярихгүй, та эгчтэйгээ юм ярьчих, тантай маргалдах зүйл алга” гэсэн. Тэгээд би нөхөр, дүү нарын хамт гэрээс гараад хашаанаас гарах гэж байхад ******* гэх эмэгтэй хутга бариад гүйгээд ирэхэд урдаас нь талийгаач гүйгээд очсон. Тэгтэл гарыг нь зүсчихсэн. Удалгүй цагдаа нар ирж талийгаачийг эмнэлэг рүү авч яваад нөхөр бид хоёр гэртээ харьж амарсан. ...Өглөө талийгаачийн ээж нь “дүү чинь нас барчихсан байна” гээд хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 78),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 014 дугаартай “...амь хохирогч биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын шууны ил шарх, цээжний зүүн хэсэгт өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь үнхэлцэг хальс болон зүүн ховдлыг хатгасан шарх, цээжний хөндийд цус хуралт хуралдалт уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна, зүүн гарын шууны хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний хэсэгт зулгаралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч С.Жавхлантөгс нь шинжилгээгээр шууд үхэлд хүргэх арга хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Амь хохирогч нь нас барах үедээ шинжилгээгээр цусад 2,9 промилли, цөсөнд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн. /Хүнд зэргийн согтолт/ Амь хохирогч нь О буюу 1-р бүлгийн цустай байна. Нас барсан цаг хугацааг хэргийн газрын анхны үзлэгээр тогтоох боломжтой. Амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүүн ховдлыг нэвт хатгасны улмаас цээжний хөндийд цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ....” гэх дүгнэлт (1хх-ийн 94-97),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаартай “...*******гийн биед дух, баруун гарын тохой, баруун гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1хх-ийн 108-109),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2534 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хутга нь шинжилгээнд тэнцэж байна. Хөх эрээн өнгийн модон бариултай хутга дээр цусны ул мөр илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Илэрсэн цусны ул мөр нь хүнийх байна. Хөх эрээн өнгийн модон бариултай хутга дээр илэрсэн цусны ул мөр дээр урвал явагдаагүй, давтан шинжилгээ хийхэд дээж хүрэлцэхгүй байгаа тул бүлгийн харьяалал тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 115-117),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1118 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 122-125),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ЕГ0125/1180 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн футболканд үүссэн 15мм хэмжээтэй гэмтэл, хар өнгийн юүдэнтэй цамцанд үүссэн 17мм хэмжээтэй гэмтлүүд нь ир мөртэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх зүсэгдэлтүүд ир мөртэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 131-136),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалын ухааны шинжилгээний газрын Биологийн шинжилгээний 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0325/2681 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн юүдэнтэй цамц, хөр өнгийн футболкноос цусны ул мөр илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Шаргал өнгийн гинжнээс биологийн гаралтай ул мөр илрээгүй. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн футболкноос илэрсэн цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлүүд (1хх-ийн 141-143),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 335 дугаартай “...******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвартай байсан байна. ******* нь үзсэн харсан хийсэн зүйлээ зөв тусган үнэн зөв мэдүүлэх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (1хх-ийн 149-150),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1357 дугаартай “Хууль ёсны төлөөлөгч /РД:........./-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямрал, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (2хх-ийн 110-111),

Амь хохирогч биеийн ернөхий байдал болон оёдол тавиулсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 12),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 1),

Хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Рашаант хэсгийн 9-7 тоот гэх газар байв. ...хашааны дотор хөх өнгийн бариултай хутга байсныг А үсэг тэмдэглэн, шинжээч ахмад Өнөрбуян гэрэл зургаар баталгаажуулж авав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 3-11),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 9 дүгээр гудамж, 7 тоотод байрлах ертөнцийн зүгээс урд зүгт харсан бор өнгийн төмөр хаалгатай модон хашаа байв. ...амь хохирогчийн байсан гэх газарт “1” гэсэн тэмдэглэгээ тавьж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 14-16),

Цогцост үзлэг хийсэн “...зүүн гарын шууны дотор доод хэсэгт ташуу чиглэсэн 2.2х0.2 см мэс заслын 3 ширхэг оёдолтой ил шарх. Уг шархийг эмнэлгийн тусламжаар авсан цагаан өнгийн марлл буюу ариун боолттой, цээжний зүүн талд өвчүүний харалдаа 3-аас 4-р хавирганы түвшинд ташуу чиглэлтэй 2.1х0.5 см гүн нэвтэрсэн /цээж/ ил шархтай, уг шархны ойролцоо босоо чиглэлтэй 1.8х0.2 см өнгөц зурагдал бүхий зулгаралттай...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 17-21),

Эд зүйлд үзлэг хийсэн “...цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нийт урт нь 20 см урттай бариул хэсэг нь 11 см, ажлын хэсэг нь 9 см, хөх өнгийн шар судалтай бариултай хутга 1 ширхэг байв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 22-23),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “хөх эрээн өнгийн модон бариултай, бариулын урд хэсэгт шаргал өнгийн төмөртэй, ажлын хэсэг 9 см (ажлын хэсгийн үзүүр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон), бариул хэсэг нь 11 см, нийт 20 см урттай 1 ширхэг хутга ” (1хх-ийн 27),

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...******* нь “дахиад хавиралцах уу, айн, айж байна шүү” гэх яриа өгүүлэл гаргаж нэг алхам хойшоо болж байна. Тэгээд зүүн хойд талын халааснаасаа хутга гаргаж ирээд баруун гар руу гаа шилжүүлж, баруун гараараа савж цээжин тус газар 1 удаа хутгалж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 30-34),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “Цагаан өнгийн си ди 1 ширхэг дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (1хх-ийн 35),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “хар өнгийн юүдэнтэй цам 1 ширхэг, хар өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон фодволк 1 ширхэг” (1хх-ийн 39),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд (2хх-ийн 9-38),

Мөрдөгчийн Эрүүгийн 2504000000075 дугаартай хэрэгт учирсан бодит хохирлын тооцоо (2хх-ийн 39-40),

Шүүгдэгч *******н хувийн байдалтай холбоотой баримтууд (1хх-ийн 183-193, 216-220, 224-228, 231-232),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1хх-ийн 184),

Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар “......... овгийн .......... /РД:......../, .......овгийн ........ ....... /РД:....../, ...... овгийн ............ /РД:.........../, ........... овгийн ............/РД:......../ гэжээ. (1хх-ийн 190-193),

Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “******* нь 2,01 хувьтай” гэжээ (1хх-ийн 159-160),

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор “******* ******* /РД:........../-д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай. Тогтоолын хувийг ажлын 3 өдрийн дотор прокурор болон цагдаагийн байгууллагад тус тус хүргүүлсүгэй.” гэжээ (1хх-ийн 212),

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 4 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар (1хх-ийн 195, 198-211) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, талууд шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гараагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 03:20 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 9 дүгээр гудамжны 7 тоотод хохирогч ******* тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас зүүн гарын шуу хэсэгт хутгаар 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шууны хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн шөнө 03:50 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 9 дүгээр гудамжны 7 тоотод амь хохирогч цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалан, цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний үнхэлцэг хальс, зүүн ховдлыг нэвт хатгасны улмаас цээжний хөндийд цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд оруулж алсан болох нь:

 -Шүүгдэгч *******н “Тэгээд маргаан дунд би гэр рүү орж гал тогооны шүүгээнд жижиг цэнхэр иштэй хутга байсныг аваад нөгөө хүмүүсийг айлгах санаатай гарсан чинь тухайн хүмүүс зугтаад яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод байж байтал араас Оюука орж ирээд “та Улакагийн гарыг зүсчихлээ шүү дээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би Ившинхорол эгчийн гар утсаар дүү Сүхбаатар, Оюунтөгс хоёр руу залгаад “эгч нь хүний гар зүсчих шиг боллоо, дүү нараа ирээд ав” гэж хэлсэн чинь удалгүй манай дүү нар болон цагдаа нар, Улака, түүний эхнэр бүгд л ирчихсэн байсан. Тэр үед би хашаа давж орсон. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Цагдаа нарыг ирэхэд би өмдний ард талын халаасанд хутга хийчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “******* гэх эмэгтэй араас нь хутгаа бариад гүйж очоод хутгалах гэж байхад нь манай нөхөр Жавхлантөгс нь гараараа хаасан. Тухайн үед манай нөхрийн зүүн гарын шуу хэсэгт нь зүсэгдэж цус гарч байсан... Тэгтэл хажуугийн Рашаантын 9-8 тоотын хашааг давж ******* хашаа руу орж ирээд ******* нь цагдаа нартай хэрэлдээд байж байснаа манай нөхрийг харангуутаа “чи нааш ир дээ, ярих юм байвал одоо нүүрэлдээд ярьчихдаа, бацаан минь, цагдаагийн цаагуур ороод байх шаардлага байхгүй шүү” гээд байсан. Тэгэхээр нь би нөхөртөө хандаад “за за очоод уулзчихгүй юу даа, яавал гэж” хэлээд явуулсан юм. Тэгээд манай нөхөр ******* гэх эмэгтэйн хажууд очоод зогссон. Тэгтэл “за яасан одоо нэг сайхан хавиралдах уу хөгшөөн” гээд байсан. Тэр үед манай нөхөр ямар нэг зүйл хэлээгүй зогсож байтал ******* гэх эмэгтэй халааснаасаа хутга гаргаж ирээд манай нөхрийн цээж рүү нь нэг удаа хутгалаад хутгаа сугалаад дахиж нуруу руу нь хутгалах гэж байхад цагдаа нар нь *******г бариад авсан юм. Тэгээд манай нөхөр гэр тойрч зугтаад эргэхэд нь би өөдөөс нь очиход “хайр нь өвдөөд байна аа” гэж хэлээд шууд ухаан алдаад унасан. Тэгээд би цагдаа нарт зүрх рүү нь хутгалчихжээ гэж хэлэхэд ******* гэх эмэгтэй “зүрх рүү чинь хутгалаагүй бол болоо шүү писда минь” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч “Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын үед гэртээ байж байхад манай нөхөр над руу залгаад “******* эгч согтуу хүний гар зүсчихлээ, хүүхдүүдийг ирээд ав” гээд байна гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө ажил дээрээс нь аваад эгчийн гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 7 тоотод байрлах гэрт нь очиход эгч байхгүй гэр дотор нь 4 хүүхэд нь байж байсан. ...Хүүхдүүдийг нь хувцаслаад гарч байхад цагдаа нар, маргалдсан гэсэн хүмүүстэй нь хамт хашаа руу орж ирсэн. Тэгээд цагдаа нар ******* эгчийг асуусан. ...Тэр үед ******* эгч хашаа даваад орж ирээд “олуулаа нийлж хүн зоддог та нар хүрээд ир” гээд гар боолттой залуу руу хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу эгч рүү дөхөөд ирэхэд ******* эгч аймхай руу нь нэг удаа цохичих шиг болсон. Нөгөө залуу нь гэрийн хойгуур тойроод хоёр гэрийн голоор гараад ирсэн. Тэр үед гар нь боолттой залуугийн эхнэр нь “дахиад хутгалчихлаа шүү дээ” гээд орилоод байсан. Тэгээд очоод харахад тухайн залуугийн цээж хэсэг нь их цус болчихсон байсан. Эмнэлэг хүрч ирээд үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч “...үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 02 цаг 30 минутад гартаа хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу Рашаант байдлаг хоёрын дундуур дээшээ өгсөж явахад 9 дүгээр эгнээний дунд, замын хажууд явган хүмүүс алхаж явсан. Тэгээд тухайн хүмүүс дээр очиход нэг жижиг залуу нь “хутгалуулчихлаа” гээд хар цамцаар зүүн гарынхаа шуу хэсэгт боочихсон явж байсан. Тэгээд тухайн залууг эхнэрийнх нь хамт эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлгийн хүлээн авах тасагт очсон. ....Тухайн залуу хэрэг болсон газраа сайн мэдэхгүй, айлынхаа хүний нэрийг тодорхой хэлж чадахгүй байсан. Иймд бид Рашаантын 9 дүгээр гудамжны 7 тоотын гадаа ирэхэд “энд байна” гээд зогссон. Тэгээд амь хохирогч “намайг энд хутгалсан” гээд хутгалсан газрыг заах гээд явж байтал зүүн талын хашаан дотроос нэг эмэгтэй хүн хашаа давж орж ирээд нөгөө залууг “чи яахаараа намайг зоддог юм, нааш ир” гэхэд амь хохирогч бид нарын араар тойроод тухайн эмэгтэй дээр очтол тэр эмэгтэй араасаа хутга гаргаж ирээд хутгалсан. ...Тухайн хашаан дотор болсон үйл явдал маш хурдан болж өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч “...үүрэг гүйцэтгэх явцад 03 цагийн орчимд цагдаагийн хэлтсийн 102 дуудлагын утсанд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт “Гараа зүсүүлсэн хүн ирлээ” гэх дуудлага мэдээлэл ирж, дуудлагын дагуу жижүүрийн мөрдөгч, цагдаа жолооч бид гурав эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт ирэхэд 20 орчим насны залуу зүүн гарын бугалга хэсэгтээ оёдол тавиулж байсан. ...Дараа нь бид Рашаантын 9-8 тоот, 9-7 тоот хоёрын гол хэсэгт ирэхэд 8 тоотод нам гүм айлын гэрэл чийдэн асаагүй байсан. 7 тоот хашааны хаалга онгорхой хашаан дотор нь хоёр монгол гэр байсан. ...Тухайн хашаанд ороод ойр орчинд гар чийдэн тусгаад үзэж хараад байж байтал зүүн талын хашаанаас нэг эмэгтэй давж орж ирээд мөрдөгч З.Эрхэмбаяртай юм яриад байх шиг байсан. Тэгтэл хөдөлгөөнт эргүүлийн машинд байсан амь хохирогч мөрдөгч хажууд ирээд зогссон. Би талийгаачийг хэн, хэзээ машинаас буулгасан эсэхийг анзаараагүй, нэг харахад ирээд зогссон байсан. Тэгтэл гэнэт З.Эрхэмбаяр “болиоч” гээд хэлэхээр нь харахад талийгаач залуу гэрийн урд талд эвхрээд унасан...” гэсэн мэдүүлэг,

эрч “...шөнө 03 цаг өнгөрч байхад Байдлагын 9-7 тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл ирж тус дуудлагын дагуу ажлын хэсгийн хамт явсан. ...Ингээд Рашаантын 9-7 орно хутгалуулсан хүний хаяг дээр нь очиж хэргийн газрын үзлэг хийнэ гэсэн. Ингээд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9-7 тоот хашааны гадна талд очсон. Би машинаа 7-8 тоотын хооронд байрлуулчхаад мөрдөгч, шинжээч нарын араас ороход зүүн талын гэрийн урд хүмүүс ноцолдоод явчихсан. Яваад очиход мөрдөгч Эрхэмбаяр нь нэг цагдаатай хамт нэг эмэгтэй хүний гарыг нь гавлаж байсан. Баруун гэрийн урд талд нэг хүн унаад өгсөн байсан ба тэр хүн дээр яваад очиход хажууд нь нэг хүүхэн “цээж рүү нь хутгалчихсан” гэж хэлсэн. Тэгээд цамцыг нь сөхөөд харахад цус гарч байсан. Би тухайн залуугийн шархыг цамцаар цээжин дээр нь дараад байж байтал түргэн тусламж ирээд өнгөрчихсөн байна гэсэн...” гэсэн мэдүүлэг,

эрч “...шөнийн 03 цагийн орчимд хэлтсийн жижүүрээс “Рашаантын 9 дүгээр гудамжинд хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээллийг аваад зөрчлийн байцаагч Т.Санчир бид хоёр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамж руу явж байтал тус гудамжны үзүүрт 5 хүн гарч ирсэн. Тухайн хүмүүс дээр яваад очиход нэг залуу зүүн гарын шууны дотор талдаа хутгалуулсан байсан. Ингээд юу болсон талаар асуухад “согтуу хүнтэй хэрүүл маргаан болж намайг хутгалчихсан, хүн нь 9 дүгээр гудамжинд байна хаягийг нь хэлж мэдэхгүй байна” гэсэн. Тэгээд тухайн иргэнийг эхнэрийн хамт машиндаа суулгаад эрүүл мэндийн төв рүү явсан. ...Оёдол тавиулсны дараа хутгалуулсан залууг машиндаа суулгаад Рашаантын 9 дүгээр гудамж руу яваад 7 тоотын гадна талд очиж зогссон. Би машинаа зам чөлөөлж байрлуулж тавьчихаад араас нь ороход гэрийн үүдэнд хэд хэдэн хүмүүс бас хүүхдүүд байсан. Бас нэг үл таних эмэгтэй согтуурхаад агсан тавиад орилоод байсан. Тэгээд нөгөө эмэгтэй хутгалуулсан залууг дуудаад нөгөө залуу өөдөөс нь очиход тухайн залууг баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн тэр залуу гэрийн араар гүйгээд баруун талын гэрийн урд ирээд унасан. Очоод хартал хутгалуулсан байсан...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч “...Би Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн өдөр 03 дугаар сарын 24-ний шөнийн 03 цагийн орчимд жижүүрээс “эрүүл мэндийн төвд гараа зүсүүлсэн хүн байна” гэх дуудлагыг шинжээч Өнөрбуян надад мэдэгдсэн бөгөөд Өнөрбуян, жолооч Баасандоржийн хамтаар Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт очсон. Бид хэдийг очиход 20-25 насны эрэгтэй хүн зүүн гарандаа боолт хийлгэж байхаар нь тухайн хүнээс юу болсон талаар асуухад “Рашаантын 9 дүгээр гудамжны 7 юм уу 8 тоотод хамт архи уусан эмэгтэй хүн  миний гарыг зүссэн” гэж хэлсэн. Тэгээд оёдол тавиулж дуусаад нөгөө залууг дагуулж гараад хэрэг болсон газрыг заалгах зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн машины ард эхнэр хүүхдийнх нь хамт суулгаад явсан. Тэгээд хэрэг учрал болсон гэх Рашаантын 9-7 тоотын гадаа очиж зогсоод шинжээч Өнөрбуян бид хоёр машинаас буугаад хашаа руу ороход монгол гэр байсан ба  зүүн талын гэрийн гэрэл нь асаалттай гадна талд нь хаалгаа түгжих гээд 3-4 хүүхэдтэй эмэгтэй эрэгтэй хоёр хүн байсан. Тухайн хүмүүсээс болсон асуудлын талаар тодруулж асуухад “манай эгч хүн хутгалчихлаа, дүү нараа ирээд ав” гэхээр нь ирсэн гэж эмэгтэй хүн нь хэлэхээр нь “эгч чинь хаана байна” гэж асуухад “хажуу талын гэрт байгаа” гэсэн. Тэгээд би тухайн хашаанаас гарах гээд гэрийн урдаас эргэтэл зүүн талын хашаанаас үл таних нэг эмэгтнй хашаа даваад буугаад ирснээ “та нар өөрсдөө эхэлсэн шүү” гэж хэлээд зогсоод “нааш ир бацаанаа” гээд хүн дуудах шиг болсон. Тэгсэн нөгөө гараа зүсүүлсэн гэх залуу тухайн эмэгтэй рүү хүрээд ирсэн тэгэнгүүт нөгөө эмэгтэй  баруун гараараа цохисон. Тэр үед би тухайн хүүхнийг дараад авсан бөгөөд миний хажууд хэсгийн байцаагч Санчир байсан. Тухайн эмэгтэйгийн үйлдлийг хязгаарлаж ард  нь гавласан бөгөөд жижиг цэнхэр өнгийн бариултай хутга байсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлэхэд тухайн залуу нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг

эрч “...орой 16 цагийн үед *******, Төгсөө хоёр халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд байж байхад 19 цагийн үед Баагий эхнэртэйгээ хамт 1 шил архи, 1 том пиво аваад манайд ирсэн. Тэрийгээ ууж дуусгаад дэлгүүр ороод 4 том савтай пиво авч ирсэн. Тэгээд нилээн уугаад сууж байхад Оюунцэцэг гэх Баагийгийн эхнэр нь намайг нөхөртэйгөө хардаж маргалдсан. Маргалдаж байхад Баагийгийн дүү гэх залуу эхнэрийн хамт ирсэн. Би “нялх хүүхдүүдийн хажууд хэрүүл маргаан хийгээд та нар яв” гээд тухайн хүмүүсийг гэрээсээ гаргасан. ...Би бие засах гээд гэрээсээ гарахад ******* “би хүн хутгалчихлаа” гээд явж байсан. ...Түүнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Гэртээ байсан...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч “...Тэгээд уугаад сууцгааж байхад шөнө талийгаач Жавхлантөгс эхнэр, хүүхдийн хамт орж ирсэн. Тэгээд сууцгааж байхад *******, Оюунцэцэг нар нь маргалдаад барьцалдсан. Тухайн үед би тэр хоёрыг салгасан. Тэгээд эхнэр, дүү нараа аваад гэрээс гараад хашааны хаалганы орчим очиход ******* хутга бариад гэрээс гарч ирж байсан. Тэгээд зугтааж байснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Өглөө гэртээ унтаж байхад талийгаачийн ээж Мөнхболор, эхнэрийнх нь хамт гэрт ирээд “дүү чинь шөнө хүнд хутгалуулаад нас барчихлаа” гээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

эрч “...Баагий гэх танил залуутай уулзаад Рашаантын 9-8 тоот айлд Баагий гэх залуутай хамт орсон. Тухайн айлд ороход тэр айлын эхнэр гэх хүн 2 хүүхэдтэйгээ, Баагий эхнэртэйгээ, ******* нар байсан. Тэгээд Баагий гэх залуу “дэлгүүр орчхоод ирье” гээд нэг шил Хараа нэртэй 0,75 гр архи, нэг том 2,5 л пиво аваад ороод ирсэн. Тэгээд бид нар тухайн архи, пивыг ууж байгаад би согтоод унтчихсан байсан. Тэгтэл тухайн айлын эзэн эмэгтэй намайг дуудаад “******* хүн хутгалчихлаа, та чинь яасан их унтдаг хүн бэ. Гадна цагдаа нар ирчихээд байна” гээд уйлаад намайг дуудахаар нь би гадаа гараад хартал баахан цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

эрч “...Тэгээд сууж байтал ******* гэх эмэгтэй гэрт нь орж ирж суусан. Манай нөхөр Ч.Бат-Эрдэнэ нь өөрийн авга дүү Улакаг эхнэрийнх нь хамт дуудсан. Тэгээд удалгүй Улака эхнэр, хүүхдийн хамт ирсэн. Тэгээд сууцгааж байгаад ******* гэх эгч “чи миний эгчийн гэрт яах гэж ирсэн юм” гээд байхаар нь “би таныг таньж мэдэхгүй юм чинь тантай юм ярихгүй, та эгчтэйгээ юм ярьчих, тантай маргалдах зүйл алга” гэсэн. Тэгээд би нөхөр, дүү нарын хамт гэрээс гараад хашаанаас гарах гэж байхад ******* гэх эмэгтэй хутга бариад гүйгээд ирэхэд урдаас нь талийгаач гүйгээд очсон. Тэгтэл гарыг нь зүсчихсэн. Удалгүй цагдаа нар ирж талийгаачийг эмнэлэг рүү авч яваад нөхөр бид хоёр гэртээ харьж амарсан. ...Өглөө талийгаачийн ээж нь “дүү чинь нас барчихсан байна” гээд хүрээд ирсэн” гэсэн мэдүүлэг,

-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 014 дугаартай дүгнэлт,

ийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт,

-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2534 дугаартай дүгнэлт,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1118 дугаартай дүгнэлт,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ЕГ0125/1180 дугаартай дүгнэлт,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалын ухааны шинжилгээний газрын Биологийн шинжилгээний 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0325/2681 дугаартай дүгнэлт,

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 335 дугаартай дүгнэлт,

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1357 дугаартай дүгнэлт,

-Талийгаачийн биеийн ерөнхий байдал болон оёдол тавиулсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Цогцос үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

-Согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс нар хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цэцгээгээс дуудлаганд очсон цагдаагийн 5 ажилтаны үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан болно.

Багануур дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цэцгээгийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүгдэгч ........... үйлдлийн улмаас хохирогч зүүн гарын шуу хэсэгт хутгаар 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шууны хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 014 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийснийн улмаас хүн нас барсан байдаг, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч *******н амь хохирогч цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалан, цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний үнхэлцэг хальс, зүүн ховдлыг нэвт хатгасны улмаас цээжний хөндийд цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд оруулж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдын амь насанд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч зүүн гарын шуу хэсэгт хутгаар 1 удаа зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шууны хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

мөн тухайн шөнө 03:50 цагийн үед амь хохирогч цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалан, цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний үнхэлцэг хальс, зүүн ховдлыг нэвт хатгасны улмаас цээжний хөндийд цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд оруулж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг архидан согтуурах болон шүүгдэгчийн хувийн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

            Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нараас оршуулгын зардал 21,003,601 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оос сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч *******гаас тус тус нэхэмжилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нь “гуравдугаар зэрэглэл” гэж шинжээч тогтоосныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан ба Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолд “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг 80 мөнгө буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж заажээ.

Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагч *******н гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 13,200,000 (660,000х20=13,200,000) төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгох нь зүйтэй.

              Хоёрдугаар хавтаст хэргийн 9-40 дугаар талд авагдсан 21,0003,601 төгрөгийн зардал нь цаг хугацааны хувьд талийгаачийг оршуулах зан үйл болсон цаг хугацаанаас хойш буюу 2025 оны 04 дүгээр сард хамааралтай бөгөөд шүүгдэгчийн зүгээс маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардал 21,0003,601 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нарт олгохоор шийдвэрлэлээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь шүүгдэгч *******н өмчлөлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 9 дүгээр гудамжны 7 тоот 0,7 га газар бүхий 2 тал хашааг 15,000,000 төгрөгөөр тооцож, хохирол төлөх талаар хоорондоо тохиролцож, энэ талаар шүүхэд хүсэлтээ ирүүлсэн боловч Багануурын дүүргийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай прокурорын зөвшөөрлөөр уг газрын эзэмших эрх шилжих шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, газрын зах зээлийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхээс баталгаажуулж, хохиролд тооцох боломжгүй байна.

            Гэвч энэ шийдвэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад газрыг хохиролд тооцуулахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

  2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Улсын яллагчаас “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 11 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарсаас “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах саналтай байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

              Шүүгдэгч ******* нь эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5-уул, 1 нас, 11 сараас 16 насны 4 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдал тогтоодож байна.

Иймд шүүгдэгч *******н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийн ялыг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 10 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******н цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хөх эрээн өнгийн модон бариултай, бариулын урд хэсэгт шаргал өнгийн төмөртэй, ажлын хэсэг нь 9 см, бариул нь 11 см, нийт 20 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т дахь хэсэгт зааснаар асран хамгаалалтад байх хүн “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч *******н хүүхдүүд болох ..................нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шийдвэрлүүлэхээр Багануур дүүргийн Засаг даргад даалгаж, асрамж тогтоох хүртэл.................... нарыг асрамжид түр байлгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч *******н өмчлөлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 7 тоотод байрлах ..............3 дугаартай үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан Багануур дүүргийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар,  

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 10 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******н цагдан хоригдсон 87 (наян долоо) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар  .............овогт ............. (РД:..........), ............. овогт ..............(РД:............), ............ овогт . (Р.............Д:..........), .......... овогт .......... (РД:............) нарт  хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Багануур дүүргийн Засаг даргад даалгаж, асрамж тогтоох хүртэл нагац дүү асрамжид түр байлгасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 13,200,000 (арван гурван сая хоёр зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 21 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, ............овогт ............... (РД:............)-т олгож, шүүгдэгч *******гаас амь хохирогчийн оршуулгын зардалд 21,003,601 (хорин нэгэн сая гурван мянга зургаан зуун нэг) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нарт олгосугай.

      8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******гийн өмчлөлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 7 тоотод байрлах ............дугаартай үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан Багануур дүүргийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээж, хөх эрээн өнгийн модон бариултай, бариулын урд хэсэгт шаргал өнгийн төмөртэй, ажлын хэсэг нь 9 см, бариул нь 11 см, нийт 20 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн фодволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                         ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ

                                         ШҮҮГЧ                            С.ӨЛЗИЙ-ОТГОН