Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 129/шш2021/00060

 

129/ШШ2021/00060

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж  тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.Г,

Нэхэмжлэгч: Г.Г,

Нэхэмжлэгч: Д.О нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ш-тхолбогдох

Нийт 57.352.244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О-, Г.Г- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Ш-т холбогдуулан нэхэмлэл гаргаж, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Б.Ш-аас 65.876.700 төгрөг гаргуулж нэхэмлэгч Д.О-д, 31.823.180 төгрөг гаргуулж Г.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Анх Д.О-, Г.Г- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр сүүлийн дээд шатны шүүхийн шийдвэр гарч шүүхийн үйл ажиллагаа 1 жил 24 хоног үргэлжилсэн. Б.Ш- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэж аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэг очсоноос хойш өнөөдрийг хүртэл буюу 1 жил 7 сарын хугацаанд мөн л шийдэгдээгүй байна. Д.О-, Г.Г-, Г.Г- нар нь банкнаас зээл авч Б.Ш-т өгсөн. Б.Ш- нь хугацаандаа төлөх мөнгөө төлөөгүй улмаас бид банкны болон ламбордны зээлийн хүүнд 4 жил 7 сарын хугацаатай их хэмжээний мөнгө төлж хохирч байна. Иргэний хуулийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”

222.4 “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдолд нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна”

222.7 “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулхаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу захиалагчид учирсан эдийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэс юм. Иймд Г.Г- миний учирсан хохирол болох 9.934.848 төгрөгийг Б.Ш-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ш- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэлээр нэхэмжлэгч Г.Г- нь өөрийн банк болон ломбардаас авсан зээлийн хүүг хариуцагч Б.Ш- надаас өөрийн банк болон ломбардаас авсан зээлийн хүүд төлсөн 9.934.848 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О-, Г.Г- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Ш-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Б.Ш-аас 65.876.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д, 31.823.180 төгрөг гаргуулж Г.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Анх Д.О-, Г.Г- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр сүүлийн дээд шатны шүүхийн шийдвэр гарч шүүхийн үйл ажиллагаа 1 жил 24 хоног үргэлжилсэн. Б.Ш- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэж аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэг очсоноос хойш өнөөдрийг хүртэл буюу 1 жил 7 сарын хугацаанд мөн л шийдэгдээгүй байна. Д.О-, Г.Г-, Г.Г- нар нь банкнаас зээл авч Б.Ш-т өгсөн. Б.Ш- нь хугацаандаа төлөх мөнгөө төлөөгүй улмаас бид банкны болон ламбордны зээлийн хүүнд 4 жил 7 сарын хугацаатай их хэмжээний мөнгө төлж хохирч байна. Иргэний хуулийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”

222.4 “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдолд нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна”

222.7 “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулхаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу захиалагчид учирсан эдийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэс юм. Иймд Г.Г- миний учирсан хохирол болох 9.934.848 төгрөгийг Б.Ш-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ш- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэлээр нэхэмжлэгч Г.Г- нь өөрийн банк болон ломбардаас авсан зээлийн хүүг хариуцагч Б.Ш- надаас өөрийн банк болон ломбардаас авсан зээлийн хүүд төлсөн 9.508.406 төгрөгийн гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О-, Г.Г- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Ш-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Б.Ш-аас 65.876.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д, 31.823.180 төгрөг гаргуулж Г.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Анх Д.О-, Г.Г- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр сүүлийн дээд шатны шүүхийн шийдвэр гарч шүүхийн үйл ажиллагаа 1 жил 24 хоног үргэлжилсэн. Б.Ш- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэж аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэг очсоноос хойш өнөөдрийг хүртэл буюу 1 жил 8 сарын хугацаанд мөн л шийдэгдээгүй байна. Д.О-, Г.Г-, Г.Г- нар нь банкнаас зээл авч Б.Ш-т өгсөн. Б.Ш- нь хугацаандаа төлөх мөнгөө төлөөгүй улмаас бид банкны болон ламбордны зээлийн хүүнд 4 жил 8 сарын хугацаатай их хэмжээний мөнгө төлж хохирч байна. Иргэний хуулийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”

222.4 “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдолд нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна”

222.7 “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулхаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу захиалагчид учирсан эдийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэс юм. Иймд Д.О- миний учирсан хохирол болох 37.909.190 төгрөгийг Б.Ш-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ш- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэлээр нэхэмжлэгч Д.О- нь өөрийн банк болон ломбардаас авсан зээлийн хүүд төлсөн 37.909.190 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш- зээл аваад өг гэж гуйсаар байгаад банкнаас зээл авхуулсан. Олон дахин удаа гуйж ирсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан, шүүхэд хандаад 3 жил болж байна. Шүүхийн шийдвэрээр мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл одоо хүртэл мөнгөө төлөөгүй. Б.Ш-ыг гуйгаад байхаар банкнаас зээл авч өгсөн нь буруу болсон, бид одоо 5 жил банкны хүү төлж байна. Сүүлдээ банкны зээлээ төлж чадахаа байгаад ломбарднаас зээл авч төлөөд сүүлдээ төлөхөө байсан. О.Гантуяа  энэ хугацаанд 2 удаа төрж ам бүл 6 болсон. Б.Ш-т өгсөн мөнгөндөө хүү төлсөөр байгаад дуусгасан,  одоо О.Ганзориг  Хаан банкны хүүг нь төлж байгаа. Би тэтгэвэрийн хүн учраас банкны хүү төлж чадахаа байсан. Төлбөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очсон шүүхийн шийдвэр намайг мөнгөө төл гэхээр нь би Б.Ш-ааас ав гэсэн. Одоо би энэ хохирлоо Б.Ш-аар төлүүлмээр байна. Би хүүхдийг нь хардаг байсан надаас дахин дахин давтан гуйсаар байгаад хөрөнгө оруулалт ороод ирэхээр бүх зээлийг чинь хаачихна гэж гуйж аваад 5 жил болж байна. Мөн би өмгөөлөгч авах гэхээр аймгаас өмгөөлөгч олдохгүй байна, яагаад гэхээр ээж нь Б.Алтанчимэг өмгөөлөгч, өмгөөлөгч нь С.Пүрэвсүрэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Энхбаяр гэсэн шүүхэд ажиллаж байсан хүмүүс болохоор энэ хүмүүстэй чадахгүй гээд надад өмгөөлөгч олдохгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд надад өмгөөлөгч олдохгүй 2 хүнтэй уулзахад хоёулаа татгалзсан. Мөн өмнөх шүүх хуралдаанд хотоос өмгөөлөгч аваад хурал болох тоолонд хотоос очиж авч хүргэж өгдөг байсан. Бэк гээд казак залуу зөндөө ирсэн, одоо энэ залуу ч надад олдохгүй. Яагаад гээд цар тахал гээд хотоос гаргахгүй байгаа, аймгаас өмгөөлөгч олдохгүй байна. Төрсөн дүү нь өмгөөлж болохгүй гэсэн зүйл хуульд байна уу өмнөх шүүх хуралдаанд Б.Ш-ын мөнгө авсныг нотолж шүүхээр шийдвэрлэгдэж манайд төлөхөөр гарсан. Тэгэхээр үүнийг нотлохын тулд өмнөх шүүхийн материалыг дахин харах юм уу. Мөн бид Б.Ш-т мөнгө зээлүүлж банкинд 5 жил хүү төлөх хугацаанд сэтгэл санаа эд хөрөнгөөр хохирсон. Хүү гэж Шинэбаатарт мөнгө зээлүүлсний алданги юм. Үүнийг төлөх ёстой хуулийн зүйл заалт нь Иргэний хуулийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэний хуулийн 219.1, 219.2, 219.4 гэсэн заалтууд байна. Санаатайгаар хохирлоо төлөөгүй бол арилгах үүрэгтэй гэж байна. Энэ нь санаатай үйлдэл юм. Зээл аваад өг хашаа байшингаа зараад төлнө гэж хэлээд хашаа байшингаа зараад нэг ч төгрөг өгөөгүй. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал эд хөрөнгө алдагдал буюу үүрэг  гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй би өмнөөс нь төлсөн хохирлыг төлүүлэх гэж байгаа. Болдбаатар миний дүү гэхдээ төрсөн дүү нь өмгөөлж болохгүй гэсэн биз дээ болдог юм уу үүнийг сайн мэдэхгүй байна. ... Шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй, би өмгөөлөгчгүй оролцоно. Өмнөх шүүхийн шийдвэрээр төлөх нь үнэн шүүхийн шийдвэр гарсан учраас бид  энэ хохирлоо төлөх ёстой гэж шүүхэд хандсан  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэний хэрэг талуудын мэтгэлцээний үндсэн дээр талуудын хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээж үйл ажиллагаанд оролцож  нэхэмжлэл гаргаж буй үндэслэлээ тодорхойлох түүнийгээ нотлох үүргийг хүлээдэг. Манай энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбар өгсөн. Яагаад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нотлох баримт гаргаж өгөхгүй байна вэ гэхээр Б.Ш- нь О.Ганзориг, О.Гантуяа, Д.О- нараар банкнаас зээл авхуулж банкнаас авсан зээлийг Б.Ш- зээлж авчээ гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч тал баримт  гаргаж өгсөн, баримт гаргаж өгөхдөө  О.Ганзориг, Д.О- нарын банкнаас авсан зээлийн гэрээний баримт гаргаж өгсөн. Үүнийгээ Б.Ш-т өгсөн гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. О.Гантуяа, Д.О- нар нь 2018 онд зээлийн гэрээ байгуулаад Б.Ш-т холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангаагүй гэдгээр шүүхийн шийдвэрээр гаргуулж байсан. Энэ ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн ажиллагаанд байгаа. Гэтэл банкнаас авсан зээлээ төлөөгүй гэж үүргийн гүйцэтгэлтэй холбож  иргэний хуулийн 219.1, 224.2, 222.7 гэсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зүйл заалтыг бариад үүрэг гүйцэтгээгүй  хохирол гэж оруулж ирсэн. Гэтэл банкнаас авсан мөнгийг Б.Ш- авсан энэ үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ талын баримтыг нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгөх үүрэгтэй, энэ талын баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Банкны зээл авсан баримтуудаар Б.Ш-т мөнгө хүлээлгэж өгсөн гэж нотлох боломжгүй юм. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ 3 хүний нэхэмжилсэн 57 352 440 төгрөгийн асуудал яригдаж байгаа үүнийг Б.Ш- хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Банкнаас авсан зээл юм уу хүүг нь нэхэмжлээд байгаа юм уу гэдэг нь тодорхой биш. Өмнөх нэхэмжлэлдээ тодорхойлсон Б.Ш-аас 65 008 000 төгрөг гаргуулж Д.О-д 38 008 000 төгрөг Гантуяад олгохоор шийдвэрлэсэн гэж нэхэмжлэлд тодорхойлсон болохоос биш ямар агуулгатай ямар хэрэг шийдвэрлэгдэж байгаа нь тодорхой харагддаггүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Банкнаас авсан зээлийн гэрээний үүргийг Б.Ш- төлөх үүрэг хүлээгүй учраас хариуцагч талаас гаргаж өгөх баримт байхгүй болчихоод байгаа юм. Өмгөөлөгч Архангай аймгаас олдохгүй байна гэсэн асуудал яриад байх юм. Архангай аймаг нэлээд хэдэн өмгөөлөгчтэй мөн энэ хүний төрсөн дүү нь хүртэл өмгөөлөгч хүн байдаг ийм зүйл ярьж болохгүй байх гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх үүрэгтэйгээ танилцаж гарын үсэг зурсан байна. Талуудын мэтгэлцээн нэхэмжлэлийн шаардлагын нотлох үүргийг хүлээдэг. Нэхэмжлэлийн агуулгыг харахаар банкнаас зээл авч Шинэбаатарт өгсөн зээл төлөгдөхгүй удаад байгаа учраас үүнээс учирсан хохирлыг гаргуулна гэж нэхэмжилж байна. Гэтэл банкнаас зээл авч Б.Ш- өгчээ гэсэн баримт хэрэгт байхгүй байгааг нэмж тайлбар хийе өөр зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г-, Г.Г-, Д.О- нар нь хариуцагч Б.Ш-т холбогдуулан нийт 57.352.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ш- нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг заасан байдаг. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх үүргийг танилцуулсан бөгөөд шүүх хуралдааны шатанд түүнээс  нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эсэх болон шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эсэхийг тодруулахад өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно, нэмж өгөх нотлох баримт, хүсэлт байхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болно.

          Нэхэмжлэгч Г.Г-, Д.О-, Г.Г- нараас хариуцагч Б.Ш-т мөнгө зээлүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, мөнгө зээлүүлсэнээс хохирол учирсан гэж нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-, Г.Г-, Г.Г- нарын хариуцагч Б.Ш-т холбогдуулан гаргасан нийт 57.352.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-, Г.Г-, Г.Г- нарын хариуцагч Б.Ш-т холбогдуулан гаргасан нийт 57.352.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын тушаасан улсын тэмдэгтийн хураамж 688.488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд íýõýìæëýã÷, õàðèóöàã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН