| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1309/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1604 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1604
2025 6 18 2025/ШЦТ/1604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Онцгойгэрэл хөтлөн,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч У.М-, түүний өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт У-н М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр * аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамж 6 тоотод оршин суудаг гэх,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт У-н М- /регистрийн дугаар ****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.М- үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Г.Э-ыг Булган аймгийн ** хороолол, *** гэртээ байхад нь “...Монетон эдлэл зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны **** дугаар данс руу 1.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Б.М-ыг Баянгол дүүргийн 31 дүгээр хороо **** байхад нь “...Монетон эдлэл зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны **** дугаар данс руу 98.600 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч Б.С-г Сонгинохайрхан дүүргийн **** тоот гэртээ байхад нь “...Монетон эдлэл зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны *** дугаар данс руу 70.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч Х.Э-ыг Сонгинохайрхан дүүргийн *** тоотод байхад нь “...Монетон эдлэл зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны **** дугаар данс руу 330.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч Ү.Ц-г Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, **** тоот гэртээ байхад нь “...Монетон эдлэл зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны *** дугаар данс руу 725.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч Ш.Э-г Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, *** тоот гэртээ байхад нь “...Монетон эдлэл зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ***** дугаар данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч М.м-Г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин агуулах” худалдааны төвийн орчимд байхад нь “...Монетон эдлэл зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ***** дугаар данс руу 60.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч Д.о-Г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин агуулах” худалдааны төвийн орчимд байхад нь “...Монетон эдлэл зарна...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 412101180 дугаар данс руу 190.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 3.073.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М-гийн өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 12, 71, 90, 110, 129, 147 дахь тал/,
Хохирогч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, **** тоот гэртээ байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Алт, монет лизинг худалдаа” гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдож 1 хос монетон бөгжийг 330.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн хүн над руу Худалдаа хөгжлийн банкны данс явуулахаар нь би тухайн данс руу нь 330.000 төгрөг шилжүүлсэн чинь удахгүй хүргээд өгнө гэж байгаад миний хаягийг блоколчихсон. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигийг тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Депозит дансны хуулга /1-р хавтаст хэргийн 28, 81, 101, 119, 138, 157, 178, 198, дахь тал/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Шүүгдэгч У.М-гийн дансын хуулга /1-р хавтаст хэргийн 37-65 дахь тал/,
Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, **** гэртээ фэйсбүүк үзэж байгаад “Алт, монет зарна” гэсэн зарын дагуу тухайн зарыг оруулсан байсан “Алт, монет лизинг худалдаа” гэх нэртэй фэйсбүүк хаяг руу чат бичиж алтан гинж, алтан бөгж авахаар тохиролцсон чинь над руу Худалдаа хөгжлийн банкны У.М- гэх данс явуулаад төлбөр болох 98.600 төгрөгөө одоо шилжүүлчих, тэгээд та “Мөнгөн завъяа”-ийн 15 дугаарын лангуун дээр ирээд надаас гарын гинжээ аваарай гэж хэлэхээр нь би өөрийнхөө “Худалдаа хөгжлийн банк”-ны данснаас тухайн Худалдаа хөгжлийн банкны данс руу 98.600 төгрөг шиилжүүлсэн чинь “Алт, монет лизинг худалдаа” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас чатны хариу өгөлгүй, миний хаягийг блоклоод алга болчихсон. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 74, 76 дахь тал/,
Хохирогч Ү.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах гэртээ байж байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Алт, монет зарна” гэсэн зарын дагуу тухайн зарыг оруулсан байсан “алт, монет лизинг худалдаа” гэх нэртэй фэйсбүүк хаяг руу чат бичиж бөгж авахаар тохиролцсон чинь над руу Худалдаа хөгжлийн банкны У.М- гэх данс явуулахаар нь 725.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн. Гэтэл чатанд хариу өгөлгүй алга болчихсон. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-94, 96 дахь тал/,
Хохирогч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Алт, монет лизинг худалдаа” гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдож алтан гинж, алтан бөгж авахаар тохиролцсон. Тухайн хүн над руу Худалдаа хөгжлийн банкны дансыг явуулахаар нь би тухайн данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн чинь удахгүй хүргээд өгнө гэж байгаад миний хаягийг блоколчихсон. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 113-115 дахь тал/,
Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Алт, монет лизинг худалдаа” гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдож мөнгөн бугуйвч худалдаж авахаар тохиролцсон. Тухайн хүн над руу Худалдаа хөгжлийн банкны данс явуулахаар нь би тухайн данс руу 70.000 төгрөг шилжүүлсэн чинь удахгүй хүргээд өгнө гэж байгаад миний хаягийг блоколчихсон. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигийг тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 132-134 дэх тал/,
Хохирогч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Алт, монет лизинг худалдаа” гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдож мөнгөн бугуйвч худалдаж авахаар тохиролцсон. Тухайн хүн над руу Худалдаа хөгжлийн банкны дансыг явуулахаар нь би тухайн данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн чинь удахгүй хүргээд өгнө гэж байгаад миний хаягийг блоклоод алга больчихсон. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 150-153 дэх тал/,
Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Алт, монет лизинг худалдаа” гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдож эд зүйл худалдаж авахаар тохиролцсон. Тухайн хүн над руу Худалдаа хөгжлийн банкны У.М- гэх дансыг явуулахаар нь би тухайн данс руу 190.000 төгрөг шилжүүлсэн чинь удахгүй хүргээд өгнө гэж байгаад миний хаягийг блоклоод алга болчихсон. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигийг тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 169-172 дахь тал/,
Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байхдаа фэйсбүүк үзэж байгаад “Алт, монет лизинг худалдаа” гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдож алтан гинж, алтан бөгж худалдаж авахаар тохиролцсон. Тухайн хүн над руу Худалдаа хөгжлийн банкны У.М- гэх дансыг явуулсан. Тэгэхээр нь би тухайн данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн чинь удахгүй хүргээд өгнө гэж байгаад миний хаягийг блоклоод алга больчихсон. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигийг тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 190-193 дахь тал/,
Ялын тооцооны лавлагаа /2-р хавтаст хэргийн 7 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд У.М-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны хавраас эхлээд “Алт, монет лизинг худалдаа” гэх нэртэй хуурамч фейсбүүк хаяг нээгээд “алт, монет зарна” гэх утгатай зар оруулж өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны **** тоот данс руу мөнгө авч эхэлсэн бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Х.Э- гэх хүнтэй чатаар холбогдож монетон эдлэл зарахаар тохиролцож, өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны **** тоот данс руу 330.000 төгрөг шилжүүлэн авсан.
2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Х.Э- гэх хүнтэй чатаар холбогдож монетон эдлэл зарахаар тохиролцож өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 1.300.000 төгрөг шилжүүлэн авсан.
2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Б.М- гэх хүнтэй чатаар холбогдож монетон эдлэл зарахаар тохиролцож өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 98.600 төгрөг шилжүүлэн авсан.
2024 оны 2 дугаар сарын 22-ний өдөр Б.С гэх хүнтэй чатаар холбогдож монетон эдлэл зарахаар тохиролцож өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 70.000 төгрөг шилжүүлэн авсан.
2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Ү.Ц гэх хүнтэй чатаар холбогдож монетон эдлэл зарахаар тохиролцож өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 725.000 төгрөг шилжүүлэн авсан.
2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ш.Э гэх хүнтэй чатаар холбогдож монетон эдлэл зарахаар тохиролцож өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлэн авсан.
2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр М.М гэх хүнтэй чатаар холбогдож монетон эдлэл зарахаар тохиролцож өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны ** тоот данс руу 60.000 төгрөг шилжүүлэн авсан.
2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Д.О гэх хүнтэй чатаар холбогдож монетон эдлэл зарахаар тохиролцож өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 190.000 төгрөг шилжүүлэн авсан....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 240-241 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14, 74 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 10 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.М- 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 8 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Э-, Б.М-, Б.Солонгоо, Х.Э-, Ү.Ц, Ш.Э, М.Мөнгөнсаран, Д.О нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж тодорхойлжээ.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч У.М-г шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор цахим орчимд “алт, монет лизинг худалдаа” гэх нэртэй фэйсбүүк хаягаар “монетон эдлэл зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад нийт 3.073.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь нэг санаа сэдэлтээр, нэг төрлийн аргыг хэрэглэн, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд “...шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” санал гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч У.М- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч У.М-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1229 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 3 сар, 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 3 сар, 7 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...У.М- гэм буруу, хохирол төлбөрийн хувьд маргахгүй, 3 хохирогчийн хохирол төлбөр нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ял дээр нэмж нэгтгэн өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч У.М-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурван/ сар, 7 /долоо/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 9 /есөн/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 9 /есөн/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч У.М-гээс 2.715.000 /хоёр сая долоон зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Э-д 1.300.000 /нэг саыя гурван зуун мянган/ төгрөг, хохирогч Х.Э-д 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөг, хохирогч Ү.Ц-д 725.000 /долоон зуун хорин таван мянган/ төгрөг, хохирогч Ш.Э-т 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, хохирогч М.М-д 60.000 /жаран мянган/ төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч У.М- нь хохирогч Д.Отгонтуяа, Б.М-, Б.Солонгоо нарт хохирол төлбөр нөхөн төлснийг дурдах нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-гийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
шүүгдэгч У.М-гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт У--н М-г “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.М-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурван/ сар, 7 /долоо/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 9 /есөн/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 9 /есөн/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д цагдан хоригдсон 60 /жаран/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч У.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-гээс нийт 2.715.000 /хоёр сая долоон зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Э-д 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг, хохирогч Х.Э-д 330.000 /гурван зуун мянган/ төгрөг, хохирогч Ү.Ц-д 725.000 /долоон зуун хорин таван мянган/ төгрөг, хохирогч Ш.Э-т 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, хохирогч М.М-д 60.000 /жаран мянган/ төгрөг тус тус олгосугай.
8. Шүүгдэгч У.М-гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ