| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
2025 05 27 2025/ШЦТ/...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч Э.Н
Хохирогч Н.Т
Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ж-ын А-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын ...-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, ..., ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл ... хамт, ... аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Ж-ын А /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь согтуурсан үедээ 2025 оны 03 сарын 20-ны өдөр ... аймгийн ... сумын ...-р баг ... тоотын гадна ... улсын дугаартай Прадо-250 маркийн тээврийн хэрэгслийг зурж бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдөр ажлаа тараад ... дэлгүүр ороод 0.5 гр Хараа нэртэй архи аваад гарсан юм. Гэр лүүгээ явж байхдаа ... дэлгүүрийн гадна найз Б-тай таараад “архи уух уу” гэж асуутал уухгүй гэхээр нь би нэг шил архиа ганцаараа уугаад нэлээн согтсон. Тэгээд гудамжинд зогсож байсан машины хажуу талын хэсгийг газраас чулуу авч байгаад чулуугаар зураад цаашаа яваад гэр лүүгээ орж унтаж амарсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Шүүх хуралд орохоос өмнө төлж барагдуулна. Би хохирогчтой холбоо барьсан. Тэтгэврээ зээл авчхаад хохирлоо барагдуулна гэж хэлсэн. Би ... сум ... тоотод ... хамт амьдарч байгаа. Надаас мэдүүлэг авах явцад дарамталсан зүйл байхгүй. Миний эрх үүргийг сайн тайлбарлаж өгсөн. Би эрх үүрэгтэй танилцаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 45-46/
Шүүгдэгч Ж.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 03 сарын 30-нд ажил тарж гэрээдээ явж байгаад найзтайгаа таараад, цаашаа явж байгаад 0,5 гр архи ганцаараа уусан юм, тэгээд гэр лүүгээ явж байгаад ... дэлгүүрийн тэнд байсан хүний машин зурсан тэгээд цаашаа гэр лүүгээ явсан гэв.
Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 03 дугаар 20-ны өдөр .... хотоос ... суманд 20 цагийн орчим ирээд эхнэр Т бид 2 гэр байранд байх манай найз Ц-ын гэрт очсон. Тэгээд хоол унд идээд ойролцоогоор 2-3 цаг орчим болсон байх би гэрт нь орохдоо хашааны хаалга дээр машинаа тавиад орсон. Тэгээд эхнэр бид гараад ... байрны гараашд машин аа тавьдаг юм. Манай эхнэр маргааш өглөө машины хаалга зурсан байна гээд над руу залгаж хэлсэн би тэр үед урагшаа гараад явсан байсан. Манай эхнэр өчигдөр очсон айлын дэлгүүрийн камер шүүж үзсэн чинь шар куртиктэй хүн миний машиныг газраас юм аваад зурж байгаа дүрс харагдсан. Манай эхнэр тэгээд цагдаад мэдэгдсэн байсан. Би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... ХХК-наас худалдан авч байсан. Би 227,800,000 сая төгрөгөөр худалдан авч байсан. Хаан банкны авто машины зээлээр худалдан авсан. Ланд крузер Прадо 250 маркийн машин байгаа. Миний хохирлыг барагдуулаагүй. Манай эхнэртэй ярьсан гэсэн. Би шүүх хуралд орж амжихгүй ээ. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 10-13/
Хохирогч Н.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай машин 2024 оны 11 сард Т... шинээр нь худалдаж авсан. Манай машины 2 хаалгыг гүнзгий зурсан байсан. Манай машин ... даатгалын даатгалд хамруулсан байсан. Даатгалаас хохирлыг 80 хувийн зардлыг төлсөн. А-с бид үлдэх төлбөрийг, зардлын хамт гаргуулна гэж өөрт нь хэлсэн байгаа. 770,000 төгрөг засварын үлдэгдэл, 249,000 шинжээчийн үнэлгээний хөлс, 800,000 төгрөг түлшний зардал, нийт 1,819,000 төгрөгийн нэхэмжилнэ гэв.
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 01-02/
Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 03/
... сумын нэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/
Эд мөрийн баримтаар бичлэгт үзлэг хийсэн 1 ширхэг СД-ийг хурааж авсан тогтоол /ххийн 19/
....н ХХК-ын 2025 оны 03 сарын 24-ны өдрийн ... дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-26/
... сумын ... багийн шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-54, 58/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 59-62/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ж.А нь согтуурсан үедээ 2025 оны 03 сарын 20-ны өдөр ... аймгийн ... сумын ... тоотын гадна хохирогч Л.Г-ын эзэмшлийн ... улсын дугаартай Прадо-250 маркийн тээврийн хэрэгслийг зурж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 3,850,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Л.Г-ын /хх-ийн 10-13/ мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ... сумын нэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/, эд мөрийн баримтаар бичлэгт үзлэг хийсэн 1 ширхэг СД-ийг хурааж авсан тогтоол /хх-ийн 19/, .... ХХК-ын 2025 оны 03 сарын 24-ны өдрийн ... дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-26/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ж.А-ийн үйлдэл нь хохирогч Л.Г-ын эзэмшлийн ... улсын дугаартай Прадо-250 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг зурж будгийг халцалсан, хойд хаалгыг нь хонхойлгож зурж халцалж сэвтээн бусдын эд хөрөнгөд 3,850,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан болно.
Хохирлын хувьд:
... ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр /хх-ийн 24-25/ хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн урд болон зүүн хойд хаалгыг засварлах зардлыг 3,850,000 төгрөгөөр тооцон гаргасан. Хохирогчийн мэдүүлгээр “даатгалын компаниас засварын 80 хувийг төлж барагдуулсан одоо засварын төлбөрөөс үлдэх 770,000 төгрөг, шинжээчийн хөлс 249,000 төгрөг, тээврийн хэрэгслийг засварлуулахад явсан түлшний зардал 800,000 төгрөг нийт 1,819,000 төгрөгийн гаргуулна” гэсэн.
Эд хөрөнгийн үнэлгээ дээр хохирогч, шүүгдэгч нар нь маргаагүй, шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 1,819,000 төгрөгийг 2025 оны 06 сарын сүүлээр төлөхөө илэрхийлсэн болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 1,819,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г, Н.Т нар олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа хэрэгт холбогдсон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого зэргийг харгалзан үзэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ж-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ын А-г ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.А-с 1,819,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г, Н.Т нарт олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт авагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б