| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/01073/И |
| Дугаар | 138/ШШ2017/01119 |
| Огноо | 2017-12-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2017/01119
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
******* аймгийн ******* сумын 4-р ******* байрлах 9030972 регистрийн дугаартай, ******* аймгийн ******* *******, ******* нэхэмжлэлтэй
******* аймгийн ******* сумын багт байрлах регистрийн дугаартай, “” ХХКомпанид холбогдох,
Нийгмийн шимтгэл 704.948 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******, ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “” ХХКомпани нь Монгол улсын Нийгмийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчин 2015 онд нийт 2 ажилтны олгосон цалин, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 704.948 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй хуримтлагдсан өр үүсгээд байна. Тус байцаагч нар “” ХХКомпанийн удирдлагад удаа дараа өр авлагыг барагдуулах чиглэлийг өгч, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч дээрх шимтгэлийн авлагыг одоог хүртэл барагдуулаагүй байна. Уг зөрчлийн улмаас даатгуулагч иргэнд Нийгмийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүйд хүрээд байна. Иймд Нийгмийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.8-д заасны дагуу “” ХХкомпаниас шимтгэлийн өр 704.948 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөгөгч Д.Амьбөх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* аймгийн ******* *******, ******* нэхэмжлэлтэй танилцлаа. ”” ХХКомпани нь одоогоор цахим касс тавих, дэлгүүртээ өргөтгөл хийх ажил давхцаж байгаа учраас 2017 онд дээрх шимтгэлийн өрийг төлж чадахгүй байна. ******* аймгийн ******* *******, ******* хэлтсээс нэхэмжилсэн шимтгэлийн өр болох 704.948 төгрөгийг 2018 оны 1 сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******, ******* хэлтэс нь хариуцагч “” ХХКомпаниас ******* шимтгэл 704.948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “” ХХКомпани нь нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******, ******* хэлтсээс нэхэмжилсэн ******* шимтгэл болох 704.948 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******, ******* 704.948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “” ХХКомпани нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “” ХХКомпани нь нэхэмжлэгч ******* аймгийн ******* *******, ******* ******* шимтгэл 704.948 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “” ХХкомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 21.469 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ