Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 139/ШШ2022/00282

 

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 139/ШШ2022/00282

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, шүүгч З.*******, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, *******-р байр, 10 тоотод оршин суух овогт ын /ДЖ/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 9-р баг, 14-14 тоотод оршин суух, овогт ын /ЗЮ/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4214000 /дөрвөн сая хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2022/00030/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.,

Иргэдийн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б..

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н. нь Б.т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4214000 /дөрвөн сая хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч Н. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: 2021 оны 11 сарын 05-нд өөрийн ажил болох дугуй засвартаа ажиллаж байхад Б. нь дугуй засварт нэг хүнтэй орж ирэн нийлж намайг зодож нүүр лүү өшиглөж үүдэн 5 хиймэл шүдийг хугалсан болно. 2021 оны 11 сарын 11-нд хотод шүдээ үзүүлж нэг шүдээ авахуулсан. Шүдний эмнэлэгээс нэхэмжлэх гаргуулан байцаагчид өгөөд 14 хоногийн дараа шүдээ ирж хийлгэ гэсэн болохоор дахиж 28-нд хот явсан боловч буйл гүйцэд эдгээгүйн улмаас буцан ирсэн. Хуучин хиймэл шүд шиг хийж болохгүй, үүдэн шүд учир нэмж 2 шүдийг зорж янзалж засаад нийт 7 шүд хийлгэхээр болсон. Энэ шүд нь зассан шүдэн дээрээ нааж хийх шүд юм. Улаанбаатар хот руу 2 удаа өөрийн унаагаар явсан бензиний зардал нийт 364000 төгрөг, шүдний эмнэлгийн нэхэмжлэх 3850000 төгрөг нийт 4214000 төгрөгийг баримтын хамт хавсарган Б.аас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

3. Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой би нэхэмжлэл гаргасан овогт ын ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх буйлтай шүдтэй байсан. Одоо буйланд суулгадаг шүд хийлгэнэ гэж 4214000 нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 сарын 5-нд дугуй засвар дээрээ ажиллаж байхад аавтайгаа ирж дугуйгаа засуулсан. Маскгүй байхаар нь би машиндаа хүлээж байх уу гэхэд чи ямар их зантай юм бэ гээд миний нүүр рүү өшиглөж дээд үүдэн шүдийг хугалсан. Миний дээд үүдэн шүд хиймэл шүд байсан. Хиймэл шүдийг хугалж хэрэглэх боломжгүй болгосон. Цагдаад гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн. Одоо үүдэн шүдээ хийлгэх гэтэл өмнөх шиг шүд хийж болохгүй, хажуу талын 2 шүдийг зорж тогтоох шүд хийнэ, 3850000 төгрөг болно гэсэн. Хоёр гурван эмнэлгээр орж судалсан, хамгийн хямд нь энэ л байсан. Би өөрөө мөнгө төгрөгний боломжгүй шүдээ хийлгэж чадахгүй байгаа учраас миний шүдийг өшиглөж гэмтээсэн аас мөнгийг гаргуулж өгнө үү. Шүдээ хийлгэхгүй бол хүний өөдөөс ч харж чадахгүй, ярихад ч хэцүү байна гэв.

5.Нэхэмжлэгчээс Н.ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/, Ган-Эвээ ХХК-ий нэхэмжлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 5-6 хуудас/, төлбөрийн баримт /хэргийн 7-12 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 13-р хуудас/, Ган-Эвээ ХХК-ий нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 55-р хуудас/, хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 29-р хуудас/ баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4214000 /дөрвөн сая хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна: Хариуцагч Б. нь миний шүдийг хугалсан, дээд үүдэн шүд хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа тул гэм буруутай этгээдээр үүдэн 7 шүд хийлгэхэд шаардагдах 3850000 төгрөг, 2 удаа Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлсний зардал 364000 төгрөг, нийт 4214000 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна: Анх буйлтай шүдтэй байсан ба одоо буйланд суулгадаг шүд хийлгэнэ гэж 4214000 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Н.ийн нүүрэн тус газар өшиглөж гэмтэл учруулсан, улмаар дээд үүдэн хиймэл шүдийг хугалж нэхэмжлэгчид хохирол учруулсан болохоо үгүйсгэхгүй байх ба тухайн хохиролд гэм буруутай эсэх талаар маргаагүй байна. Нэхэмжлэгч нь 2 удаа Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлсний зардалд 364000 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт ирүүлсэн бичгийн баримтаар тогтоогдож байна. 3850000 төгрөгийг үүдэн шүд дахин хийлгэх зардал гэж нэхэмжилж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь дээд үүдэн шүдийг хийлгэх зайлшгүй шаардлагатай байх бөгөөд хариуцагч нь гэм хорыг арилгах үүрэгтэй эсэх талаар маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

5.Иргэдийн төлөөлөгчийн Б. нь Н.ийг хохиролгүй болгож төлүүлэх гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар овогт ын /ЗЮ/-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4214000 /дөрвөн сая хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогт ын /ДЖ/-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82374 / наян хоёр мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 82374 / наян хоёр мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.*******

 

ШҮҮГЧ З.*******

 

ШҮҮГЧ Г.*******