Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/02707

 

 

 

 

 

 

 

 

 

2022       06         10                                    101/ШШ2022/02707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,,,,*******,,,

зээлийн гэрээний үүрэгт 7,,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Пүрэвсүрэн,

Хариуцагч А.Өлзийсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Пүрэвсүрэн нь А.Өлзийсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,100,000 төгрөг, зээлийн хүү 3,960,000 төгрөг, алданги 1,980,000 төгрөг, нийт 7,,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А.Өлзийсайханы хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүд 150,000 төгрөг, үндсэн зээлд 400,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,100,000 төгрөгийг төлөөгүй тул 2017 оны 01-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай сар бүр 10 хувийн хүү төлөхөөр бичгээр гэрээ байгуулж хугацааг сунгасан. Энэ хугацаанд хариуцагч нэг ч удаа хүү төлөөгүй, үндсэн мөнгөнөөс хасаагүй, лангууны орлого муу гэрээг сунгаж, бага багаар нь төлье гэснээр дахин 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад зээлээс төлөлт хийгээгүй, уулзахаар залгахад уулздаггүй, ковидын 0 зогсолт хийснээр уулзаж чадаагүй. Зээлийн мөнгийг удаа дараа нэхэж байсан тул шүүхэд хандсан. Үндсэн зээлийн 1,100,000 төгрөг нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл, 2017 оны 01-р сарын 15-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны хүү нь 3,960,000 төгрөг, уг хүүгийн төлбөрөөс алданги тооцож 1,980,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Хариуцагч хариу тайлбартаа би 2016 оны 12-р сард гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг авсан нь үнэн. Тухайн үед жимсний лангуу түрээслэн ажиллаж, түрээсийн төлбөр өндөр байсан. Өдөр бүр Г.Пүрэвсүрэн ирж орлогыг бэлнээр авдаг байсан. Ингээд жимсний лангуу ажиллуулахаа больж 2017 оноос барилгын салбарт өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч байна. Жимсний лангуу ажилуулахаа больсноос хойш нэхэмжлэгч Г.Пүрэвсүрэнтэй уулзаагүй, утсаар ч холбогдоогүй байсан бөгөөд 2021 оны 12-р сард утсаар залгаж уулзая гэснээр Скайтел төвийн үүдэнд бид хоёр уулзсан. Энэ үед надад зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөг төлөх талаар ярилцаж, барилгачин хүнд цалингийн зээл гардаггүй болохыг хэлж, ярилцсан. Скайтелийн үүдэнд надтай уулзахдаа надад хэрэгтэй байгаа юм гэснээр 3 баримт дээр гарын үсэг зуруулсан. 2018 оны 01-р сарын 18 гэж зурахад хэрэггүй 13 гэж бич гэж хэлээд 13 тоог бичүүлж байсныг сайн санаж байна. Гэтэл өнөөдөр надтай огт уулзаж байгаагүй гэж хэлээд байгааг гайхаж байна. Би ингэж уулзснаас хойш 2021-12-31-ний өдөр цалин буухад 250,000 төгрөгийг Г.Пүрэвсүрэнд шилжүүлсэн, дараа нь 2022 оны 3-р сарын 8-ны өдөр 150,000 төгрөгийн хүний дансаар шилжүүлсэн. Одоо миний тооцоогоор 2016 оны 12-р сард авсан зээлийн үлдэгдэл 700,000 төгрөгийг төлөхөөр байгаа тул 700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарласан.

 

Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2016-12-16-ны өдрийн зээлийн гэрээ /хх-4/, 2017-01-15-ны өдрийн зээлийн гэрээ /хх-5/, 2018-01-13-ны өдрийн зээлийн гэрээ /хх-6/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч талаас хариу тайлбар /хх-13/ шүүхэд ирүүлсэн.

 

/хавтаст хэргийн хх-3, 30 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт нь Мобиком корпораци ХХК-ийн 2022-04-29-ний өдрийн 4/4080 дугаартай албан бичиг /хх-48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022-05-19-ний өдрийн 10/3129 дугаартай албан бичиг /хх-52/ байна.    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Пүрэвсүрэн нь хариуцагч А.Өлзийсайханд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 1,100,000 төгрөг, зээлийн хүүд 3,960,000 төгрөг, алдангид 1,980,000 төгрөг, нийт 7,,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн огноотой, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн огноотой зээлийн гэрээ гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ ...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг зээлж, гэрээ байгуулсан, зээлийн төлбөр төлөөд 1,100,000 төгрөг үлдсэн байсан, 2017 оноос хойш нэхэмжлэгтэй уулзаж, утсаар холбогдож байгаагүй, би өөрөө барилгын салбарт ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 12-р сард утсаар залгаж уулзахаар болж Скайтел төвийн үүдэнд уулзахад хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулсан, тэр зуруулсан баримтаа зээлийн гэрээ болгож хэрэгт өгсөн байна, надтай уулзахдаа үлдэгдэл 1,100,000 төгрөгөө л төлчих гэснээр би 2021-12-31-нд 250,000 төгрөгийг, 2022-03-08-нд 150,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 1,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээ байгуулагдсанд, гэрээний зүйл болох 1,500,000 төгрөгийг авсанд хариуцагч маргаагүй.

 

Харин 2017 оны 01-р сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд 2016-12-16-ны өдрийн зээлийн үлдэгдэл 1,100,000 төгрөгийг 2017-01-15-ны өдрөөс 12 сарын хугацаатай, сар бүр 10 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэн зээлүүлсэн талаар, 2018 оны 01-р сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд 1,100,000 төгрөгийг 2017-01-15-ны өдөр 12 сарын хугацаатай зээлсэн тул уг төлбөрийг 2018-01-13-ны өдрөөс 2020-01-12 хүртэл 24 сарын хугацаатай үргэлжлүүлэн зээлүүлсэн талаар тус тус дурдсан эдгээр зээлийн гэрээг хариуцагч 2021 оны 12-р сард уулзахдаа гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж, маргасан.

 

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээнээс үзэхэд нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Харин хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний зүйл 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авсанд маргаагүй боловч 2017-01-15, 2018-01-13-ны өдрүүдийн зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Дээрх зээлийн гэрээний агуулгаас үзэхэд зохигчид 2016-12-16-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 15, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрүүдийн зээлийн гэрээг 2021 оны 12-р сард нөхөж байгуулсан тул хүү, алданги төлөхгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж, няцаагаагүй буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй.

 

Тиймээс хариуцагчийн ар гэрийн байдлыг харгалзаж гэрээний хугацааг сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагч 2021 оны 12-р сард уулзсанаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирч 400,000 төгрөг төлсөн үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Талуудын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болоход хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэвээр байхад нэхэмжлэгч нь зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн үүрэг нэмэгдүүлж буй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгчээс зээлдэгчид 2017, 2018 оны зээлийн гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул эдгээр гэрээний дагуу хүү, алданги шаардарх эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Харин 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нэг сарын хугацаатай, зээлийн үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөг байсан болохыг зохигчид тайлбарлаж, маргаагүй бөгөөд хариуцагч нь 2021-12-31, 2022-03-08-ны өдрүүдэд дээрх зээлийн гэрээний үүргээс 400,000 төгрөг төлсөнд нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 700,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 эх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Өлзийсайханаас 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Пүрэвсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,340,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Өлзийсайханаас21,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Пүрэвсүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ