Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/01921

 

 

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох

 

7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Б.Б-дхолбогдуулан 2018 оны 12 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүүгүй, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Хариуцагч Б.Бнь 2019 оны 04 сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлснөөс хойш сураггүй болж, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон байх ба цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж хаягийг нь тодруулжээ. Улмаар нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Б.Боос үндсэн төлбөр 5,000,000 төгрөг алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  2. Хариуцагч 2022 оны 05 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбарыг ирүүлээгүй болно.
  3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26ё/6505 дугаартай албан бичиг,

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ,

Д.Б-ийниргэний үнэмлэхийн хуулбар,

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн баталгааны бичиг

2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Б.Б-дхолбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Бнь хариуцагч Б.Бтой 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч, зээлдэгч хугацаандаа зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, зугтааж алга болсон, 5,000,000 төгрөгийг буцааж авсан боловч хариуцагч нь оршин суугаа хаягтаа байдаггүй, олдохгүй байсны улмаас шүүхээр эрэн сурвалжлуулан хаягийг тогтоосон тул шүүхэд хандсан гэж тайлбарлан, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Д.Бийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Б.Быноршин суух хаягаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 удаа мэдэгдэх хуудас хүргүүлэхэд оршин суух хаягтаа бүртгэлтэй боловч амьдардаггүй гэх хариу ирсэн.

 

Улмаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааг зохион байгуулснаар хариуцагч Б.Бнь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирж, нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, өөрийн эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй байна.  

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2021.10.28-ны өдрийн 26ё/6505 албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ, Зээлийн гэрээний үүрэг 10,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай Б.Бын гараар бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн баталгаа, Д.Б-ээс2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-д10,000,000 төгрөг шилжүүлснийг нотлох Д.Б-ийнХаан банкны 5034643797 дансны хуулга  зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бтой 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2 сарын хугацаатай,  хүүгүй зээлийн гэрээг  байгуулж, 10,000,000 төгрөгийг Б.БынХаан банкны 5750216077 тоот дансанд тухайн өдөр нь шилжүүлжээ. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 10 сая төгрөгийг Б.Б-ддансаар шилжүүлж өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасантай холбогдуулан нотлох баримтыг шинжлэн судлахад түүний Хаан банкны 5034643797 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг 5750216077 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт дансны хуулгаар тогтоогдсон, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний “Найм” дахь хэсэгт зээлдэгч Б.Бындансны дугаарыг Хаан банк:5750216077 гэж тэмдэглэсэн байх тул зээлийн гэрээнд заагдсан 10,000,000  төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаангүй гэж үзнэ.

 

 Улмаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа нь гэрээний 3.1-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон боловч  5,000,000 төгрөгийг буцаан авсан талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсан, шүүх хуралдаанд энэ талаар тайлбар гаргасан тул зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5,000,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний хугацааг талууд сунгасан, дуусгавар болгосон үйл баримт тогтоогдоогүй болно. 

 

6. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6.2-т “зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу алдангийг тодорхойлж 2,500,000 төгрөгийг нэхэмжилсэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэснээр зээлдэгч Б.Бынзээлийн гэрээний үүрэгт гүйцэтгээгүй байгаа 5,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 2,500,000 төгрөгийг алдангид нэхэмжилж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

 

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар буюу алдангийг тооцож үзэхэд өдөрт 25,000 төгрөг болох ба зөвхөн 100 хоногт хамаарах алданги нь 2,500,000 төгрөгтэй тэнцэж байх тул Иргэний хуулийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээг тодорхойлж нэхэмжилсэн Д.Б-ийншаардлага нь хуульд нийцсэн байна.

 

 Иймд нэхэмжлэгч Д.Бнь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Бтой байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т нийцсэн, шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв.  

 

7. Хариуцагч Б.Бнь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 10, 19-ний өдөр болох шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд ар гэрээс нь түүнийг хөдөө явсан талаар хэлсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй.

 

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх тухай мэдэгдлийг хариуцагчийн хаягаар хүргүүлэхэд тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаарх Засаг даргын тодорхойлолт шүүхэд ирсэнтэй холбоотойгоор хариуцагчийн ахын ...... дугаар руу залгаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

Хариуцагчийн оршин суугаа газрыг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжуулж тодорхойлсон хаягийн дагуу шүүхээс тус хаягт удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн, хариуцагч шүүхэд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа саатсанаас гадна нэхэмжлэгчийн хүсэлтээр албадан ирүүлж байсан, шүүх хуралдааны товын талаар түүний ахтай шүүхээс холбогдож байсан зэрэг нь түүнийг шүүх хуралдааны товыг мэдсэн гэх үндэслэл болох  тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг болон шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Бд мэдээгүй гэж үзэхгүй.

 

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Б.Б-дхолбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг гаргуулах тухай Д.Б-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний   хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  56  дугаар   зүйлийн  56.1-д зааснаар нэхэмжлэгч  Д.Б-ээсулсын  тэмдэгтийн хураамжид төлсөн  134,950  төгрөгийг  улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  Б.Боос 134,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Д.Бд  олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.АМАРМЭНД