| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0169/э |
| Дугаар | 2025/ШЦТ/03 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/03
2024 12 25 2025/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Батцэцэг,
Хохирогч ,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг,
Шүүгдэгч Ш. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.т холбогдох эрүүгийн 2404001910189 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, Халх, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, Томоогийн уурхайд том тэрэгний жолооч ажилтай, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 26 дугаар хороо, 9-76 тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* ******* (РД: НЫ02242414).
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 01 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “808” баарны гадна тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч эрүү хэсэгт 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь эрүүний ясны хугарал, шүдний булгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр архи их уусан байсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Болсон үйл явдлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэнээр мэдүүлсэн байгаа. Хохирол төлбөрийн хувьд эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, энэ гэмт хэргээс болж зээлээ төлж чадаагүй зээл зэрэг нийт 28,871,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 249 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1091 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
- Гэрч Н.Ган-Эрдэнийн мөрдөн бай цаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
- Гэрч Ц.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28/115 дугаартай албан бичиг /хх-ийн 48-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 406 дугаартай албан бичиг, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 59-65-р хуудас/,
- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 30м-3/5398 дугаартай албан бичиг, өвчний түүх /хх-ийн 65-89-р хуудас/,
- Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/,
- Хохирогч эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, нөхөн төлбөрийн баримтууд /хх-ийн 90-112-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын 1091 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосон дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт /улсын яллагчтай давхардуулаагүй байдлаар/:
- Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /шүүх хуралдаанд өгсөн нийт 52 хуудас баримт/ зэргийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт /улсын яллагчтай давхардуулаагүй байдлаар/:
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 44-102-р хуудас/ зэрэг баримтуудыг тус тус судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 01 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “808” баарны гадна тодорхой шалтаг шалтгаангүйгээр хохирогч эрүү хэсэгт 1 удаа цохьсон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 17-ны 00 цаг 30 минутын үед найз Сүхбаатар, Мөнгөнхүү, Пунцагцовоо нарын хамт “808” нэртэй бааранд орсон. Тэгээд 01 цаг өнгөрч байхад тамхи татах гээд “808” баарны гадаа тамхи татах цэг дээр зогсож байхад 30-56 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслээс бууж ирсэн залуу намайг баруун гараараа миний эрүү хэсэгт нэг удаа цохьсон, тэгээд намайг газарт унахад манай найз Ган-Эрдэнэ, Сүхбаатар нар газраас татаж босгосон. Би тэгээд найз нараасаа салаад Багануур дүүргийн 3 дугаар хороо 57 тоот гэртээ 02 цагийн үед орсон. Тухайн үед миний амнаас цус гараад шүд уначих шиг болохоор нь эм уугаад унтаад өгсөн. Өглөө 7 цаг өнгөрч байхад босоод хартал зүүн талын шанаа хэсэгт хавдаж 2 шүд унасан байсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасагт очиж рентгенд харуулахад эмч “Эрүүний яс хугарсан байна. Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүл, очоод хагалгаа хийлгэх үгүйг хэлж өгнө” гэсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм. ..надтай муудалцсан залууг би огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Болсон үйл явдлаас хойш надад хохирол төлбөрт мөнгө өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-йн 12-13-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Н.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “808” баар луу хамтлаг нь хэзээ ирэх талаар асуух гээд очиход нэг залуу өөрийгөө сумын заан гээд хашгираад зогсож байсан. Тэгээд 10 цагт ирнэ гэхээр нь хариад байж байтал Сүхбаатар “2 хүү хамтлаг чинь ирчихлээ” гэхээр нь шөнө 01:20 цагт буцаж баар луу очиход нөгөө орилоод байсан залуу орилоод л байж байсан. Тэгээд би , Сүхбаатар хоёртой баарны үүдэнд таараад тамхи татаад зогсож байгаад юм ярьж дуусаад орох гэж байхад нөгөө ортлоод байсан залуу гүйж ирээд цохьчихсон. ...тэр залуу баарны гадаа байсан бүх хүнтэй муудсан. Ер нь нэлээн согтолттой байсан. Хувцас хунараа тайлж шидээд, харсан хүн болгон руугаа дайраад “би сумын заан” гээд орилоод байсан. Би гараараа 1 удаа цохиж байхыг нь харсан. Цохиулаад газарт унасан. Тухайн үед ам, хамраас нь цус гоожчихсон байсан. Тэр өдөр цохиулчихаад шууд гэрлүүгээ яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
- Гэрч Ц.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 16-ны 24-01 цагийн орчим “808” нэртэй бааранд “2 хүү” хамтлагийн тоглолт үзэхээр Шангигхүү, Мөнгөнхүү, Мөнхжаргал, Цэрэндагва, Пунсалцогвоо нартай хамт орсон. Тэгээд ширээнд суугаад 0,75 литрийн Экс нэртэй архи хувааж уусан. Тэгээд Ган-Эрдэнэ, хүү бид 3 тамхи татаад зогсож байгаад би түрүүлээд орсон. Тэгээд намайг орсны дараа цохиулсан байсан. Би яг цохиж байх үед нь хажууд байгаагүй. “Чи хүн андуураад байна шүү дээ” гэхэд тоохгүй дайраад байсан, нэлээн согтуу байсан байх. ...би хараад танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ зэрэг нотлох баримтаар,
Шүүгдэгч ******* нь хохирогч эрүү хэсэгт гараараа 1 удаа цохьсон үйлдлээс хохирогчийн биед эрүүний ясны зөрүүтэй хугарал, доод 35, 36 дугаар шүдний булгаралт бүхий гэмтэл учирсан болох нь:
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 249 дугаартай: “...1. биед эрүүний ясны зөрүүтэй хугарал, доод 35, 36 дугаар шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. 3. Дээрх эрүүний ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх 35, 36 дугаар шүдний булгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алданги тогтонги 10 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-29-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 406 дугаартай албан бичиг, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 59-65-р хуудас/,
- Өвчний түүх /хх-ийн 66-89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн талаар тогтоогдож байгаа тул гэм буруутай гэж үзэж байна” гэв,
Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2 сар гаруй хугацаанд ажилгүй байсан. Манай гэр бүлд би ганцаараа ажил хийдэг, цалингийн зээлтэй. Би шүүгдэгч *******аас эрүүл мэндэд учирсан хохирол, цалингийн зээлийн төлбөрийг нэхэмжилнэ. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрөө хуульд заасны дагуу гаргуулж авах хүсэлтэй байна.” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн талаараа анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, гэм буруу дээр маргах зүйлгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд цалингаа авч чадаагүй шалтгаанаар хохирлоо төлж чадаагүй. Харин одоо ажилдаа хэвийн явж байгаа учраас хохирлоо төлөх боломжтой талаараа илэрхийлж байна” гэв,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг мөн төлж барагдуулна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй ******* нь хохирогч эрүү хэсэгт гараараа 1 удаа цохьсон гэх хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч болон хохирогч нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хэн аль нь согтуурсан байсан, тодорхой шалтгаангүйгээр ******* нь хохирогч эрүү хэсэгт 1 удаа цохьсоноос хохирогчийн эрүүл мэндэд эрүүний ясны хугарал, шүдний булгаралт бүхий гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүх шинжилгээний газрын 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардалд 3,970,921 төгрөг, өвчтэй байсан хугацаанд авах байсан цалингийн зөрүү 9,105,648 төгрөг, Сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 6,600,000 төгрөг, 2 ширхэг имплант шүд хийлгэх зардал 7,000,000 төгрөг, Хадгаламж барьцаалсан зээл болон ипотекийн зээлийн төлбөр 2,195,000 төгрөг, нийт 28,871,569 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирогч нь нэхэмжлэлтэйгээ холбогдох баримтуудыг хавсаргасан байна.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нь гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг Иргэний хуулийн 497, 499, 505, 510, 511 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.
Шүүхээс хэрэгт хавсарган ирүүлсэн баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан эрүүл мэндэд учирсан хохирлын нэхэмжлэлээс түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа байдлыг харгалзан, хохирогчийн эмчлэн эдгэрүүлэхэд зарцуулсан бодит зардалд шатахуун авсан нийт 444,320 төгрөг, эмнэлэгийн үзлэг, шинжилгээний төлбөр, эмийн сангаас эм авсан 980,375 төгрөг, нийт 1,424,695 төгрөгийн баримтуудыг /хх-ийн 92-94-р хуудас/ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцсон ба өмгөөлөгчийн Улаанбаатар хотоос Багануур дүүрэг хүртэл зорчсон шатахууны төлбөр болон Хадгаламж барьцаалсан зээл болон ипотекийн зээлийн төлбөр төлсөн гэх нийт 4,741,226 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлгүй байх тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлоход хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас хохирогч ажлаас чөлөөлөгдсөн, бага цалинтай ажилд шилжсэн, группэд орсон зэргээс болж одоогийн авч байгаа цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин, олж байсан орлогоос буурсан зөрүүг ойлгоно гэж тайлбарлажээ.
Хохирогч гаргасан өвчтэй байсан хугацаанд авах байсан цалингийн зөрүү 9,105,648 төгрөг, 2 ширхэг имплант шүд хийлгэх зардал 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хангалтгүй байх тул тус нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх нэхэмжлэлтэй холбогдох баримтаа, мөн цаашид эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдон гарах эмчилгээний зардлын баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус гэмт хэрэг 2024 оны 8 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 01 цагийн үед гарсан болох нь тогтоогдсон ба Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэжээ.
Иймд хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн сэтгэцийн шаналал, гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, учирсан хор уршиг, насны байдал зэргийг харгалзан Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэг “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын 2 дугаар зэрэглэлд тогтоосон хэмжээнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 /найм/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 5,280,000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,079,856 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүгдэгч *******аас 3,079,856 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн хугацаанаас хойш нэг ч төгрөг төлөөгүй, уучлалт гуйгаагүй. Иймд хохирогчийн зүгээс гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг дээд хэмжээгээр оногдуулах санал гаргаж байна” гэв,
Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна.” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь гэм буруу дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хэрэг бүртгэлтийн шатнаас авхуулаад нэг ч удаа маргаагүй, хэргээ хүлээн зөвшөөрсөн. *******ын хувьд гэрээсээ ганцаараа ажил хийдэг, ар гэрээ тэжээдэг жирийн нэгэн залуу байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө бүрэн илэрхийлж байгаа. Алтны уурхайд ажиллаж байхдаа өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй, хохирогчийн хохирлыг төлөх гээд самранд хүртэл яваад амжилтгүй болсон үйл явдлууд байгаа. Мөн хохирогчоос уучлалт гуймаар байна гэдгээ надад хүртэл хэлсэн. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна.” гэв,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчтой уулзаагүй нь миний буруу. Хохирогчийн хохирлыг төлөх зорилгоор самранд явсан боловч бүтэлгүйтсэн. Би одоо хохирогчоос өөрийн биеэр уучлалт гуймаар байна. Би болсон үйл явдалд үнэхээр их харамсаж байгаа, миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг мөн төлж барагдуулна.” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх эсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН