| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/05473/И |
| Дугаар | 101/ШШ2018/00307 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2018/00307
| 201******* оны 01 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ201*******/00307 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б. Л /РД: /
Хариуцагч: Ө. Б/РД: /
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа Ө.Б 2015 оны сүүлчээс 2017.09.19 өдөр хүртэл түрээсийн гэрээгээр хөлслүүлэв. Энэ гэрээний явцад бид 2 урьдчилан тохиролцсон ёсоор 2017.09.19-ны өдөр байрны гэрээг дуусгав. Бид 2 тохирсон ёсоор 2017.09.19-ны өдөр уг байрыг гэрээ ёсоор хүлээлцэхэд Ө.Б хэлэхдээ байрны түрээсийн сүүлийн сарын мөнгийг дансанд чинь шилжүүлчихсэн гэв. Тэгэхээр нь над өргүй гэсэн гарын үсэг одоо өгөөч гэсний дагуу итгээд гарын хүртэл өгч байв. Гэтэл тэр оройдоо би хөгшнөөсөө түрээс авдаг байсан банкны данс дахь дэвтэрийг авч үзтэл энэ оны 7 сар хүртэл сар бүр 374,000 гэдэг нь 400,000 мянган төгрөг төлсөнөөр ******* ******* гэж банкны дансанд бичигддэг. Харин 2017.07.1******* өдрөөс хойш байрны түрээсийн мөнгө огт нэмж ороогүй байв. Тэр доор нь би Н.Б утсаар нь чиний шилжүүлсэн гэсэн түрээсийн мөнгө миний дансанд ороогүй байна, өөр ямар дансанд оров уу, яав шалгуулаач, нөгөө талаар чи бололцоогоороо ойрын хугацаанд сарын түрээс 400,000 төгрөгийг муу ахдаа авчираад өгөөрэй гэснээс хойш 3 сар өнгөрсөн ч одоо хүртэл зохих өр төлбөрөө өгөхгүй худал хэлж залилан мэхлээд зугатаад утсаа 3 сар авахгүй байна. Миний энэхүү байрыг түрээслэгч Ө.Б нь хамгийн сүүлчийн бодит байдлын тооцоогоор гэрээт түрээсийн төлбөрөө /2017.07.1*******-2017.09.19-ны өдрийн түрээслэж байр-эзэмшсэний/ 2 сарын хөлсөө огт төлөөгүйгээс нэг сарынхийг байрны анхалж түрээсийн барьцаанд буй өмнө тохирсоноор хасаж үлдэх нэг сарын түрээс 400,000 төгрөгийг яах аргагүй төлөх зайлшгүй шаардлагатай нь үнэн бодит амьдрал мөн. Иймд учраас шударга шүүх иргэн мөрөөрөө надад төлбөр хариуцагч Ө.Батбилэгээс миний түрээслүүлсэн байрны нэг сарын хөлс 400,000 төгрөгийг яаравчлан гаргуулж иргэн намайг хохиролгүй болгохыг нэхэмжилж байгааг ёсоор болгоно уу.
Байрыг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдөр хүртэл хөлслүүлсэн. Анх гэрээ байгуулах үед 350,000 төгрөг барьцаа болгож авсан бөгөөд, байраа хүлээж авахдаа 24,000 төгрөг бэлнээр авсан байх. Бид гэрээ байгуулахдаа 400,000 төгрөгний төлбөрөөс гарашийн төлбөр болох 26,000 төгрөгийг хасаж сар бүр 374,000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Сүүлийн 2 сарын төлбөрөөс барьцааг хасаад 400,000 төгрөг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч Ө.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Л ийн 2 өрөө байрыг 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл түрээсэлсэн болно. Ингэхдээ барьцаанд 350,000 төгрөг байршуулж, сар бүр 400,000 төгрөг шилжүүлэхээс гарашийн мөнгө болох 26,100 төгрөгийг хасаж 374,000 төгрөгийг шилжүүлдэг байсан. Түрээсийн хугацаанд бүх түрээсийн өр төлбөрийг барагдуулсан боловч сүүлийн сарын мөнгө төлөөгүй хэмээн гүтгэн, шүүхэд өгч ажил алдагдуулж байгаад гомдолтой байна. 2017 оны 01 дүгээр сарын 15-с /тухайн сарын 15-с дараа сарын 15-н хүртэлх байдлаар/ 2017 оны 0******* дугаар сарын 15 хүртэлх түрээсийн төлбөрийг бүгд шилжүүлсэнийг доорх нотлох баримтаас харж болно. Сүүлийн сар болох 2017.0*******.15-2017.09.15 хүртэлх 1 сарын төлбөрийг барьцаанд байршуулсан 350,000 төгрөг дээр 24,000 төгрөг бэлнээр өгсөнөөр түрээсийн өр төлбөргүй болсон. Мөнгийг доорх байплаар шилжүүлсэн болно. Үүнд:
1. 2017.01.17. 1-р сарын 15-аас 2-р сарын 15-ны хоорондох төлбөр /Голомт банкаар/
2. 2017.02.15. 2-р сарын 15-с 3-р сарын 15-ны төлбөр /Хас банкаар/
3. 2017.04.02 3-р сарын 15-с 4-р сарын 15-ны төлбөр /Голомт банкаар/
4. 2017.05.07. 4-р сарын 15-с 5-р сарын 15-ны төлбөр /Хаан банкаар/
5. 2017:05:14. 5-р сарын 15-с 6-р сарын 15-ны төлбөр /Голомт банкаар/
6. 2017.07.05. 6-р сарын 15-с 7-р сарын 15-ны төлбөр /Хаан банкаар/
7. 2017.07.1*******. 7-р сарын 15-с *******-р сарын 15-ны төлбөр /Хаан банкаар/
*******. *******-р сарын 15-с 9-р сарын 15-ны төлбөрийг барьцаанд байршуулсан 350,000 төгрөг дээр 24,000 төгрөг нэмж төлсөнөөр дуусгавар болсон.
Төлөх ёстой төлбөрөө бүрэн төлсөн. Нэхэмжлэгчид энэ талаар тайлбарласан боловч ойлгохгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн гаргасан дансны хуулга дээр байгаа өөр төлбөр дансаар төлөөгүй, харин 9 сард 24,000 төгрөг бэлнээр өгөөд тооцоо дууссан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.Б нь төлбөрийг бүрэн төлсөн гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, *******-р хороо, ******* ******* хотхон, ******* дугаар байр, тоот өрөө орон сууцыг хөлслөх гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр сарын 400,000 төгрөгийг энэ хэргийн хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцжээ. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 1******* /19/ өдөр хүртэл хариуцагч нь дээрх орон сууцыг хөлсөлсөн үйл баримтын талаар зохигч хэн аль маргахгүй байна.
Орон сууц хөлслөх гэрээнд заасан сарын 400,000 төгрөгний төлбөрөөс хариуцагч нь гарашийн төлбөрт сар бүр 26,000 төгрөгийг СӨХ-д төлж, үлдэх 374,000 төгрөгийг сар бүр нэхэмжлэгчид төлж байхаар зохигчид харилцан тохиролцсон нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг сар бүр 374,000 төгрөг төлж байсан нь гарашийн төлбөрийг хасаж тооцсон дүн бөгөөд харилцан тохиролцсоны дагуу сар бүр 374,000 төлбөр төлөх ёстой байсан гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхээс тооцвол хариуцагч нь гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн хүртэл нийт 22 сарын хугацаанд орон сууцыг хөлсөлсөн байна. Иймд зохигчид сард 374,000 төгрөг төлж байхаар тохиролцсон тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар 22 сарын хугацаанд хариуцагч нь нийт *******,22*******,000 /374,000*22/ төгрөг төлөх үүрэгтэй байна.
Түүнчлэн хариуцагч нь 24,000 төгрөгийг орон сууцыг буцаан хүлээлгэж өгөх үед бэлнээр төлсөн бөгөөд бусад төлбөрийг нэхэмжлэгчийн дансны хуулганд бичигдсэний дагуу төлсөн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэхүү төлбөрийг хариуцагч төлсөн гэдэг талаар маргаагүй.
Хэрэгт байгаа нэхэмжлэгчийн Төрийн банк дахь тоот дансны 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хуулгаар хариуцагч нь 2 удаагийн үйлдлээр 2015 онд нийт 1,150,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хуулгаар хариуцагч нь 1 удаагийн үйлдлээр 34*******,000 төгрөг, 11 удаагийн үйлдлээр тус бүр 374,000 төгрөг буюу 2016 онд нийт 4,462,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хуулгаар хариуцагч нь 7 удаагийн үйлдлээр 2017 онд нийт 2,61*******,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна. Үүнийг нэгтгэн тооцвол хариуцагч нь гэрээний хугацаанд банкны дансаар дамжуулах нийт *******,230,000 /1,150,000+4,462,000+2,61*******,000/ төгрөг төлсөн дээр бэлнээр төлсөн 24,000 төгрөгийг нэмж тооцвол нэхэмжлэгчид орон сууц хөлслөх гэрээний дагуу нийт *******,254,000 төгрөг төлсөн байна. /хэргийн 6, 16, *******6 дугаар тал/
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохиролцсон ёсоор гарашийн төлбөрийг ******* Алтай СӨХ-нд төлсөн болох нь хэргийн *******7 дугаар талд байгаа баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.
Иймд орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагчийн төлсөн төлбөр нь төлөх ёстой төлбөрөөс илүү гарч байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Ө.Б т холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Л ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД