Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 129/шш2020/00937

 

129/ШШ2020/00937

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж шүүгч Ц.Дагиймаа, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Т.Б нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Ч сумын ЗД-д холбогдох

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл 19.660.618 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, хохирол 4.136.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, иргэдийн төлөөлөгч  Т.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.М- би 2013 оноос хойш Чулуут сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж ирсэн. 2017 оны 03 дугаар сарын 11-нд хүү Н.Чинхүслэнг төрүүлж хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад, 2018 оны 06 дугаар сарын 27-нд сумын засаг даргын 2018 оны 6/07 тоот захирамжийн дагуу ажилдаа орсон. Гэтэл 2018 оны 07 дугаар 10-нд б/09 тоот захирамж гаргаж хууль бусаар ажлаас халсан. Ингээд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж, уг зөвлөлөөс хариу өгөөгүй тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн дагуу Чулуут сумын Засаг даргад холбогдох Захиргааны хэрэг үүсэн шалгаж, тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/00009 дугаартай шийдвэрээр Ц.М- намайг ажлаас халсан сумын Засаг даргын 2018 оны 6/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.М- намайг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Харуицагчаас уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хүлээн авч, хянан хэлэлцэж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0520 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчаас уг магадлалд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 622 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн тогтоолуудаар шийдвэрлэсэн. Дээрхи хугацаанд би авах ёстой байсан цалин урамшууллаа хууль бус шийдвэр гаргасан байгууллагаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Намайг ажилгүй байх хугацаанд миний авч байсан цалингийн шатлал Засгийн газрын тогтоолоор өөрчлөгдсөн. Мөн миний улсад ажилласан хугацаанаас шалтгаалан нэмэгдэлд өөрчлөлт орж байгаа. Энэ бүхнээр би хохирч байна. Мөн сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг шүүхэд нэхэмжлэл гарган хянуулах шаардлагын улмаас Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд удаа дараа ирж очсон ба энэ бүгдэд өөрийн нөхрийн машинд бинзен хийж хохирол зардал гарсан, мөн хууль зүйн зөвлөгөө авахаар өмгөөлөгч сонгон авч түүнд хөлс төлсөн. Энэ бүхэн нь надад сумын Засаг даргын хууль бус шийдвэрээс болж учирсан хохирол болж байгаа тул уг хохирлыг гаргуулна. Хэрэв Чулуут сумын Засаг дарга намайг ажлаас хууль бусаар халах захиргааны акт гаргаагүй, миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх ашгийг хөндөөгүй байсан бол надаас шүүхийн ажиллагаанд оролцох эрхээ хамгаалахтай холбоотой хохирол зардлууд гарахгүй байх байсан. Иймд одоо 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны үндсэн цалин нэг сарын 663720 төгрөг, дээрхи хугацаанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл сарын үндсэн цалингийн 15 хувь буюу сард 99558 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны цалин, нэмэгдэл нийт 4579666 төгрөг, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосны дагуу 2019 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл хугацаанд сарын үндсэн цалин 774163 төгрөг, нэмэгдэл 15 хувь буюу 116124,4 төгрөг, дээрхи хугацаанд нийт 5314724 төгрөг, мөн Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын шатлал ТЗ-9 болж өөрчлөгдсөн ба энэ өөрчлөлтийн дагуу сарын үндсэн цалин 2019 оны 07 дугаар сараас хойшхи хугацаанд 943597 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь буюу 141539.5 төгрөг, одоог хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тооцоход 9766228,5 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл 19660618 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, Чулуут сумын Засаг даргын хууль бус шийдвэрээс шалтгаалан шүүхэд ирэх очих зардал гарах болсон, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө туслалцаа авах шаардлага гарч гэрээний дагуу хөлс төлсөн зэргээр учирсан хохирол нийт 4.136.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч н.Жаргалсайханаас нийт ажилгүй байсан хугацааны цалин 19.660.618 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс, ирж очих зардал нийт 4.136.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч н.Жаргалсайхан намайг ажилд томилон авахдаа санаатайгаар миний ажилласан жилийг зөв тооцоогүй, шатлал бууруулж цалинг тооцсоноор би бас хохирч байгаа. Би 2018 он гэхэд улсад 1998 оноос хойш нийтдээ 17 жил ажилласан байсан. Би жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөө авахаасаа өмнө ТЗ-7-3 дугаар шатлалаар цалинждаг байсан. Гэтэл энэ хүн намайг хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орох гэхэд оруулаагүй би тэгээд захиргааны хэргийн шүүхэд хандаж ажилдаа орох эрхтэй болсон. Намайг аижлдаа ороход миний цалинг ТЗ-7-2 дугаар шатлалаар тооцож, ажилласан жилийг маань бууруулж 10 хувийн нэмэгдэл олгохоор тооцож шийдвэрлэсэн. Надад үүнийг залруулах боломж тухайн үед олдоогүй. Яагаад гэхээр би 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Засаг даргын захирамжаар ажилд томилогдоод орсныхоо дараа миний цалинг шатлал бууруулж бодсон байна гэж Засаг даргад хэлээд залруулъя гэсэн бодолтой байж байтал намайг 10 хоног болоогүй байхад намайг ажлаас хууль бусаар халсан. Ийм болохоор надад үүнийг залруулах боломж бол гаргаагүй болохоор энэ дүнгээрээ явж байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд би зарласан цаг тухай бүрд нь ирж байнга оролцдог байсан. Би 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү н.Чинхүслэн маань хөхүүл байсан учраас байнга хүүхэд, гэр бүлийн хүнтэйгээ хамт өөрийн унаагаар бензин шатахуун хийж байнга ирж оролцдог байсан. Тийм болохоор энэ хохирлыг давхар нэхэмжилж байгаа. н.Жаргалсайхан гэж хүн намайг гэнэт хууль бусаар халаагүй байсан бол надад өмгөөлөгч хөлсөлж авч эрх зүйн туслалцаа авах шаардлага байхгүй байсан. Ийм учраас энэ хүний хууль бус шийдвэрээс болж би өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах шаардлага гарсан учраас өмгөөлөгчийн хөлсийг бас нэхэмжилж байгаа юм. Энэ зардлуудаас гадна хариуцагч талаас давж заалдах шатны шүүх, дээд шатны шүүхэд гомдол гаргасан. Үүний дагуу би Улаанбаатар хот руу давж заалдах шатны шүүх дээр 3 удаа ирж очсон байгаа. Энэ зардлын мөнгөө нэхэмжлэлийн шаардлага дээрээ тусгаагүй байсан. Мөн өмгөөлөгчийн томилолтын зардлыг бас оруулаагүй би өөрөөсөө зөрдлыг өгдөг байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М- нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан үндсэн цалин, нэмэгдэл 19.660.618 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, хохирол 4.136.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн б/09 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжаар / хх-5х/ нэхэмжлэгч Ц.М-ыг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай шийдвэрээр /хх6-14х/ Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.М-ыг Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 520 дугаартай магадлалаар /хх 15-21х/ “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор /хх22х/ хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “ Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч Ц.М-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын даргын ажил үүргийг гүйцэтгэж ажилласан бол энэ хугацаанд үндсэн болон нэмэгдэл, цалин урамшуулалд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 17.262.647  төгрөгийн цалин авах байсан нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 117-119ху/, нэхэмжлэгч Ц.М-ын 319374 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар / хх134-138/, 2018-2020 оны цалингийн хүснэгт /хх133 х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтэнд Ц.М-ын төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг дутуу тооцсон гэх боловч 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр маргаагүй, нэмэлт болон дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчийг ТЗ-7-3 шатлалаар цалинжуулах тушаал гарсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаас нэхэмжлэгч Ц.М-ын 2018 оны 07 сарын 10-наас 2020 оны 04 сарын 01 хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт “2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 117-119ху/-ээр тогтоогдсон” 17.262.647 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.397.971 төгрөг гаргуулах тухай хэсгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл  хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад нэхэмжлэгч Ц.М-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч Ц.М- нь Чулуут сумын Засаг даргын хууль бус шийдвэрээс шалтгаалан шүүхэд ирэх очих зардал гарсан, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө туслалцаа авах шаардлага гарч гэрээний дагуу хөлс төлсөн зэргээр учирсан хохирол нийт 4.136.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардага гаргажээ.

            Нэхэмжлэгч Ц.М- нь 2019 оны 10 сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон, замын зардалд 70400 төгрөгийн зардал гарсан  болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 520 дугаартай магадлал / хх15-21х/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-149х/, Архангай аймгийн Чулуут сумаас Улаанбаатар хот руу 2019 оны 09 сарын 30-ны өдөр зорчсон баримт / хх-34х/, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Чулуут сум руу 2019 оны 10 сарын 04-ны өдөр зорчсон баримтуудаар / хх-36х/ нотлогдож байх тул энэхүү зардлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Харин хх-33 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 09 сарын 16-нд Архангай аймгийн Чулуут сумаас Улаанбаатар хот руу зорчсон зардлын баримт засвартай, хх-35 дугаар хуудсанд авагдсан Улаанбаатар хотоос Архангай аймгийн Чулуут сум руу зорчсон баримт нэхэмжлэлийн шаардлагад ямар хамааралтай нь тодорхойгүй, шатахуун авсан нийт 516000 төгрөгийн төлбөрийн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан ... зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримт” гэх шаардлагыг хангахгүй байх тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй, эдгээр баримтаар нэхэмжилж байгаа нийт 586.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч тал хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч оролцуулсны хөлс  нь  өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөнөөсөө гаргаж буй зардал учир үүнийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн гаргуулах үндэслэлгүй байна.

            Иймд хохирол 4.136.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч Чулуут сумын Засаг даргаас 70400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-ад олгож 4.065.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 81.126 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 163.489 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод, 81.126 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-ад олгохоор шийдвэрлэв.     

            Иргэдийн төлөөлөгч Т.Болдын бичгээр гаргасан дүгнэлтэнд: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэсэн болно.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон