Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

2025           06            23                                        2025/ШЦТ/116

      

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                               Б.Саранзаяа,

Улсын яллагч                                                             Б.Халиунгоо,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч:                 Д.Цолмон,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч:              С.Сэргэлэн,

Шүүгдэгч                                                                   *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2504000140113 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “*******” ХК-д туслах машинист ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 3-1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* ******* (РД:УГ01220210),

Монгол Улсын иргэн, 2004 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа уурхайд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, 16-54 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар        

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 05 цагийн орчимд ******* дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Номин худалдааны төвийн гадна *******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар өмдний тэлээгээр толгойн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд дагзны ар хэсэгт ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 05 цагийн орчимд ******* дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин” худалдааны төвийн гадна тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус хэсэг нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр газар унагаж, түүний эрүүл мэндэд үүдэн 11 дүгээр шүдний хугарал, зүүн гарын алганы хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч  *******, нарын мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-н 134-р хуудас/, гэрч Ч.Буяндэлгэр, Э.Тэмүүлэн, О.Буянжаргал, Б.Пүрэвбазар, Д.Гантулга  мэдүүлэг /хх-н 38-50-р хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ******* дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 53-54-р хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ******* дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 59-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь гэм хорын хохиролд хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч *******д үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 106,190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/-н төгрөгийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан /хх-н 135-р хуудас/ байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж,  

Хохирогч нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй /хх-н 133-р хуудас/ байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  *******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,

   36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор биелүүлэх үүрэгтэйг *******, ******* нарт мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт тайлбарласугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт холбогдуулан хохирогч *******, нар нь гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг, шүүгдэгч *******оос иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 106,190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/-н төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн  1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Н.*******, ******* нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ӨЛЗИЙ-ОТГОН