Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

2025           06            26                                        2025/ШЦТ/123

      

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                   Б.Саранзаяа,

Улсын яллагч                                                 Б.Баттуяа,

Шүүгдэгч                                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2504000000138 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 10-ны Төв аймгийн *******дэлгэр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “******* ******* *******” ХХК-ийн захиралаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээрт хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар гудамжны 10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК-ийн эсгийний үйлдвэрийн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дахь заалтад заасан “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2 дахь заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх”, 9.1.3 дахь заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх”, 28 дугаар зүйл “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг” –ийн 28.1.1, 28.1.4, мөн хуулийн 17.3 дугаар зүйлп заасан “энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтанд хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэж заасныг, Монгол улсын MNS4969:2000 стандартын 4.9 “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө...”, 4.16 “...аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхэлхийн өмнө бичгээр өгөгдөнө..” гэж заасныг, 4.10 “...ажлын байрны анхан шатны зааварчилгын дараа зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно...”, 4.11 “...давтан зааварчилгааг ажилтанд өмнө нь олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байрны анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө...”,  MNS4930:2000 стандарын 3.28 дахь заалт “...үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ашиглаж байх үед үүсэх аюул, ослоос хамгаалах зорилгоор хийгдсэн нээгдэж, сөхөгдөх авагдах хаалтыг нээх үед уг тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоох автомат хэрэгсэл тавигдсан байна...”, 3.3 “...үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюул ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хаалт, хамгаалалтын хэсэг тавьсан байна. Аюул осолд хүргэж болох хөдөлгөөнтэй хэсгүүдийн зориулалт онцлогоос шалтгаалан хаалт, хамгаалалтын хэсэг тавих боломжгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг ажиллуулахад анхааруулах дохионы хэрэгсэл болон зогсоох, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс салгах хэрэгсэлүүдтэй байвал зохино...” гэх стандартыг мөрдөөгүй, зөрчсөний улмаас тус үйлдвэрийн байранд ажиллаж байсан хохирогч нь ноос самнах машинд баруун гараа хавчуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар        

Шүүгдэгч ******* нь “******* ******* *******” ХХК-ийн захиралаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар гудамжны 10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК-ийн эсгийний үйлдвэрийн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дахь заалтад заасан “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2 дахь заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх”, 9.1.3 дахь заалтад “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх”, 28 дугаар зүйл “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг” –ийн 28.1.1, 28.1.4, мөн хуулийн 17.3 дугаар зүйлп заасан “энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтанд хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэж заасныг, Монгол улсын MNS4969:2000 стандартын 4.9 “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө...”, 4.16 “...аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхэлхийн өмнө бичгээр өгөгдөнө..” гэж заасныг, 4.10 “...ажлын байрны анхан шатны зааварчилгын дараа зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно...”, 4.11 “...давтан зааварчилгааг ажилтанд өмнө нь олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байрны анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө...”,  MNS4930:2000 стандарын 3.28 дахь заалт “...үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ашиглаж байх үед үүсэх аюул, ослоос хамгаалах зорилгоор хийгдсэн нээгдэж, сөхөгдөх авагдах хаалтыг нээх үед уг тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоох автомат хэрэгсэл тавигдсан байна...”, 3.3 “...үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюул ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хаалт, хамгаалалтын хэсэг тавьсан байна. Аюул осолд хүргэж болох хөдөлгөөнтэй хэсгүүдийн зориулалт онцлогоос шалтгаалан хаалт, хамгаалалтын хэсэг тавих боломжгүй тохиолдолд тоног төхөөрөмжийг ажиллуулахад анхааруулах дохионы хэрэгсэл болон зогсоох, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс салгах хэрэгсэлүүдтэй байвал зохино...” гэх стандартыг мөрдөөгүй, зөрчсөний улмаас тус үйлдвэрийн байранд ажиллаж байсан хохирогч нь ноос самнах машинд баруун гараа хавчуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ын мэдүүлэг (хх-ийн 11-14 дүгээр хуудас), гэрч Б.Баярмагнайн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас), гэрч Т.Мөрөнбаярын мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас), Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Шаарийбуугийн 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт (хх-ийн 113-114 дүгээр хуудас), үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/125 дугаартай акт (хх-ийн 133 дугаар хуудас), Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Баасандоржийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 25-19/07-011 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 158-163 дугаар хуудас), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 129 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч , шүүгдэгч ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөг төлөхөөр харилцсан тохиролцсон /шүүх хуралдаанд өгсөн баримт/, хохирогч нь гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-н 11-14-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 560,370 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан /шүүх хуралдаанд ирүүлсэн баримт/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 01 жилийн хугацаагаар гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,

   36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 01 /нэг/ жилийн хугацаагаар “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуун/-н  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор биелүүлэх үүрэгтэйг *******т  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т тайлбарласугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч , шүүгдэгч ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөг төлөхөөр харилцсан тохиролцсон, хохирогч  нь энэ хэрэгт холбогдуулан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 560,370 /таван зуун жаран мянга гурван зуун дал/-н төгрөгийг ******* нь төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******ийн  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ӨЛЗИЙ-ОТГОН