Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02699

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,, “Т” ХХК //-нд холбогдох,

12,,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай,,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхб,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э нь Т” ХХК-нд холбогдуулан,,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 01 дүгээр сард Япон улсын сонингийн 100 хувийн тэтгэлгээр Япон улс руу явуулна, виз гаргаж өгнө гэх зарын дагуу Э.Быг Япон улс руу явуулах зорилгоор хариуцагч байгууллагад хандсан. Захирал Ц.А нь үйл ажиллагааны талаар танилцуулснаар тодорхой хэмжээний сургалтын төлбөр гарна, одоо бүртгүүлсэн хүүхэд 6-7 сарын дараа Япон явна гэснээр шаардсан төлбөр болох 160,000 төгрөгийг 2020-01-14-ний өдөр, 1,000,000 төгрөгийг 2020-01-20-ны өдөр, 5,000,000 төгрөгийг 2020-07-01-ний өдөр, 50,000 төгрөгийг 2020-07-10-ны өдөр, 6,000,000 төгрөгийг 2020-08-05-ны өдөр тус тус ажилтан Ц.Энх-А гэсэн данс руу шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Э.Б нь Япон улс руу яваагүй тул мөнгөө буцааж авья гэхэд өгөхгүй гэж байгаа тул Э.Бын Япон улс руу явах визний төлбөрт төлсөн,,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч хариу тайлбартаа “Тайёобаше” ХХК нь виз гаргадаг байгууллага биш, 2014 оноос хойш Японы их дээд сургуулиудад суралцахад нь зуучлах үйл ажиллагааг эрхлэн явуулж, сургалтын үйл ажиллагаанд зуучилдаг байгууллага. 2020 оны 01 дүгээр сард О.Э нь хүү Э.Быг Япон улсад суралцахаар ирж уулзсанаар манай байгууллагын гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн.,,000 төгрөгийн 160,000 төгрөг нь Япон хэлний анхан шатны бэлтгэлийн төлбөр, харин Япон улсад суралцангаа ажил хөдөлмөр эрхлэхэд зуучлах зардал нь,000,000 төгрөг, 50,000 төгрөг нь шалгалтын хураамж байгаа. Нэхэмжлэгчийн хүүхэд болох Э.Б нь Япон хэлний анхан шатны сургалтад бүрэн суугаагүй. Манай байгууллага Э.Быг Японд суралцуулах зуучлалын үүргээ 100 хувь гүйцэтгэсэн, сургуулиас суралцах зөвшөөрөл ирсэн даруйд Э.Бт болон нэхэмжлэгчид Япон улсын элчин сайдын яаманд очиж визэнд орох асуудал үлдсэн талаар хэлсэн боловч визэнд ороогүй. Тухайн улсын сургуулиас эх хувиар ирсэн баримтууд тодорхой хугацаатай ирээд Э.Б визэнд ороогүй учраас Япон тал руугаа буцаагдсан. Гэтэл нэхэмжлэгч талаас мөнгөө буцаан авах асуудал гаргаснаар ярилцахад Э.Б найз охинтой болсон гэж хэлсэн. Манай компани зуучлалын үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, О.Эын Хаан банкны тоот дансны хуулга /хх-3-7/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-9/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-115/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч талаас Ц.Энх-А Т ХХК-нд кассын ажилтнаар ажилладаг тухай тодорхойлолт /хх-16/, хариуцагч Ц.Энх-Агийн хариу тайлбар /хх-17/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-31/, 2020-8-5-ны 6,000,000 төгрөгийн, 2020-01-20-ны 1,000,000 төгрөгийн, 2020-7-01-ний өдрийн 5,000,000 төгрөгийн, 2020-01-14-ний өдрийн 160,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-32-35/, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-50/, компаний дүрэм /хх-51-52/, Ц.Энх-Агийн Хаан банкны тоот дансны хуулга /хх-54-60/, Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар /хх-61/, Э.Б Япон улсад оршин суух зөвшөөрөл /хх-63,4/, Э.Б сургуулийн зөвшөөрөл /хх-65,5/, Э.Б ажил хийх зөвшөөрөл /хх-67,6/, М.М Япон улсад оршин суух зөвшөөрөл /хх-71, 131/, М.Мын сургуулийн зөвшөөрөл /хх-73, 132/, Бын сургуулиас ирсэн мэйл гэж орчуулагдсан /хх-74, 141/, амлалтын бичиг гэж орчуулагдсан /хх-75-76,7-130, 137-139/, зөвшөөрөл гэж орчуулагдсан /хх-77, 140/, оюутны ирц /хх-78/, Т ХХК-ийн хариу тайлбар /хх-94-95/, “Т” ХХК-ийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-96/, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ /хх-172/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

/хавтаст хэргийн хх-8, 53, 62, 64, 66, 68-70, 72, 113-114, 133-136, 174-176, дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт нь Мобиком корпораци ХХК-ийн 2022-03-11-ний өдрийн 4/2561 дугаартай албан бичиг, Э.Бын гэрчийн мэдүүлэг /хх-107-112/, Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар орчуулагдсан /хх-170/, хариуцагч байгууллагын цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-179-191/ байна.    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулан хүү Э.Быг Япон улс руу явуулах зорилгоор өгсөн,,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүү Э.Быг Япон улсад суралцах, ажиллах виз гаргуулахаар Т ХХК-нд зарын дагуу хандаж, шаардсан,,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Э.Быг Япон улс руу явуулах виз гараагүй, хүүхэд маань Япон улс руу яваагүй тул төлсөн төлбөрөө буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал Япон улсын виз гаргахаар амлаагүй, Э.Б гэх хүүхдийг Япон улсад суралцах, амьдрах, суралцангаа ажиллах зөвшөөрөлд зуучилсан. Э.Б нь өөрөө тухайн улсын виз мэдүүлж визэнд орох байсан боловч виз мэдүүлээгүй тул түүний нэр дээр ирсэн сургуулийн болон амьдрах, ажиллах зөвшөөрөл бүгд тухайн сургууль руу буцаагдсан, зуучлалын үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.Э нь 2020 оны 01-р сард “Т” ХХК-ийн Васеда сургалтын төвд өөрийн хүү Э.Быг Япон улсын сонингийн 100 хувийн тэтгэлгээр суралцуулах, Япон улс руу явуулах, виз гаргаж өгнө гэх зарын дагуу хандсанаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 160,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт,,000 төгрөгийг Т ХХК-ийн кассын ажилтан Ц.Энх-Агийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч О.Э, хариуцагч байгууллагын ажилтан Ц.Энх-А нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна /хх-3-7, 54-60/.

 

Хариуцагч Т ХХК нь гадаад хэлний түр сургалт явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, дэргэдээ Васэдо сургалтын төвийн үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн 2021-02-10-ны өдрийн 297/2021 тоот гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна /хх-50, 172/.

 

Хариуцагч байгууллагын гаргасан Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавраар шилжүүлэгч нь Ц.Энх-А, хүлээн авагч нь Азийн олон улсын хэлний төв, төлбөрийн зориулалт нь сургалтын төлбөр, мөнгөн дүн 503,500 Японы иений шилжүүлгийг 2020-06-16-ны өдөр хийсэн /хх-61, 170/ байх бөгөөд тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 13,216,875 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байх тул уг төлбөр нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь манайх виз гаргадаг байгууллага биш, Япон улсад нэхэмжлэгчийн хүү Э.Быг суралцах, оршин суух, ажиллах зөвшөөрлийг авахад зуучилсан, уг үүргээ биелүүлснээр Э.Бын нэр дээрх зөвшөөрлүүд ирсэн боловч Э.Б нь Япон улсын визэнд ороогүй, визээ мэдүүлээгүйгээс сургуулиас ирсэн эх хувь зөвшөөрлүүд тухайн байгууллага руу буцаагдсан гэж маргасан.

 

Хариуцагчаас нотлох баримтаар гаргасан Э.Бын Япон улсад оршин суух зөвшөөрөл гэж орчуулагдсан /хх-124/, Э.Б сургуулийн зөвшөөрөл гэж орчуулагдсан /хх-125/, ажил хийх зөвшөөрөл гэж орчуулагдсан /хх-126/, амлалтын бичиг гэж орчуулагдсан /хх-127-130/, М.Мын Япон улсад оршин суух зөвшөөр гэж орчуулагдсан /хх-131/, М.Мөнхболдын сургуулийн зөвшөөрөл гэж орчуулагдсан /хх-132/, амлалтын бичиг гэж орчуулагдсан /хх-137-140/ баримтуудын эх хувь буюу Япон хэлээр бичигдсэн баримтгүй, эдгээр зөвшөөрөл эх хувиараа ирснийг канондож аваад эх хувийг нь тухайн сургууль руу буцааж илгээсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

 

Энэхүү тайлбар, татгалзлаа нотлохоор “Т” ХХК-ийн Япон улсын Ази олон улсын хэлний сургуультай нэртэй цахим шуудангаар харилцдаг гэж хариуцагч компаний нэртэй цахим шууданд үзлэг хийхэд нэртэй цахим шуудантай 2022-05-10, 2022-05-11-ний өдрүүдэд харилцсан зурвас байх бөгөөд ирүүлсэн файлыг нээж үзэхэд Япон хэлээр бичигдсэн хэргийн 62, 64-р талд авагдсан баримттай адил байна.

 

Дээрх оршин суух зөвшөөрөл гэж орчуулагдсан баримтад огноо бичигдээгүй, сургуулийн зөвшөөрөл гэж орчуулагдсан баримтад 2020 оны 02 сарын 15 гэж, ажиллах зөвшөөрөлд 2020 оны 10 дугаар сарын 30-нд шинэчлэв гэж, амлалтын бичиг гэж орчуулагдсан баримтад 2020 оны 10 дугаар сарын 30-нд шинэчлэв гэж тус тус бичигдсэн, нэхэмжлэгч хамгийн сүүлд 2020-08-5-ны өдөр 6,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагад шилжүүлснээр хариуцагч тал Э.Бын суралцах, амьдрах, ажиллах зөвшөөрөл ирсэн талаарх баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул Э.Б өөрөө Япон улсын виз мэдүүлэх байсан гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

 

Түүнчлэн хариуцагч нь Япон улс руу виз гаргана гэж,,000 төгрөг авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй, харин нэхэмжлэгч О.Эаас,,000 төгрөгийг авсны хувьд маргадаггүй боловч уг төлбөрийг Япон хэлний бэлтгэлд 160,000 төгрөг, Япон хэлний шалгалтын хураамж 50,000 төгрөг, бусад нь Япон улсад Э.Бын суралцах, амьдрах, ажиллах зөвшөөрөл авахад зуучилсан ажлын хөлс гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй.

 

Т ХХК болон түүний дэргэдэх Васеда сургалтын төвтэй нэхэмжлэгч О.Э, түүний хүү Э.Б нар ямар нэгэн сургалтын, зуучлалын гэрээ бичгээр байгуулаагүй болохыг зохигчид тайлбарлаж, маргаагүй.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

 

 

 

Харин гэрч Э.Бын ...бүх зүйл бэлэн шар хуудас ирсэн, одоо виз гаргаад л бүх зүйл болно, ...виз гаргахын тулд ярилцлагад орох ёстой гэж Энхсайхан багш хэлсэн, ...би нэг очиж уулзахад хэцүү болсон талаар хэлж байсан, хэзээ явах талаар яриагүй, төлбөрөө төлөх үү гэж асууж байсан. ...Би 5-р сарын 20-ны үед очиж уулзаад гэрээ байгуулах эсэх талаар асуухад одоохондоо яах вэ төлбөрөө бүрэн төлчхөөд байгуулъя, бүх зөвшөөрөл ирсэн болохоор асуудалгүй гэж хэлсэн, ...явахаа болиод Энхсайхан захиралтай уулзаж мөнгөө авъя гэхэд бичгийн гэрээ байгуулаагүй учир тал хувийг манайх зардалдаа суутгаж авна гэж хэлсэн, энэ уулзалт 2021 оны 6-р сард болсон, ...материалаа бэлдээд над руу ярина гэж хэлсэн болохоор хүлээж байсан, японы элчинд ярилцлагад орох асуудлыг бэлдэж өгнө гэсэн учир хүлээж байсан, ...Япон улс руу явуулна гэж хэлсэн хугацааг санахгүй байна, сонингийн тэтгэлэг гээд ажиллангаа суралцана гэж хэлсэн, ...Япон улс руу явахдаа хэд хоногийн хэрэглээний мөнгө хэрэгтэй, бусад зардал уг төлбөрт багтаж байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хүссэн үр дүн, хүсэл зоригт нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж зааснаар хариуцагч Т ХХК нь,,000 төгрөгийг О.Эаас авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас,,000 /арван хоёр сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Эд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн ,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас ,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн0 дугаар зүйлийн0.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ