| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2020/01715/И |
| Дугаар | 183/ШШ2020/02010 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2020/02010
| 2020 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2020/02010 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Í.Ãýðýëòóÿà äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí шүүх õóðàëäààíààð,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ........, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн ..............., регистрийн ........... дугаартай, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ........тоотод оршин суух, регистрийн дугаар ................, Б.Ё.З холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 6.469.071,37 төгрөг, зээлийн хүү 1.486.753,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.917,24 төгрөг, нийт 8.157.741,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О , хариуцгч Ё.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ё.З нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус банктай 000000000 дугаартай гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч ашигласан. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, нэмэлтээр авсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлтээр 6.300.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 8.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй тус тус нэмж авч ашигласан болно. Ё.З нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд “Г” ХХК-иас зээл төлөх шаардлагыг амаар болон утсаар хүргэсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд ЗГ1705040896 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 6.469.071,37 төгрөг, зээлийн хүү 1.486.753,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.917,24 төгрөг, нийт 8.157.741,85 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Ё.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би “Г” ХХК-иас үйлчилгээ авч, цалингийн зээл авч ашиглаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл дээр 8.000.000 төгрөгийг нэмж, жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр байсан ба сар бүрийн 15, 30-ны өдөр тэнцүү төлөлт 395.170,48 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 270.389,83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 124.780,65 төгрөг төлөх гэрээг хийсэн. Хүү сар бүр багасаж байсан. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд хүүгийн төлбөрт 6.787.329,94 төгрөг, нийт 28.752,166,19 төгрөг төлөх гэрээтэй. Гэрээний дагуу төлөлт хэвийн хийгдэж явсаар 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төлөлт хийгдээд 6.544.108,16 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Тэр үеэс хойш цалингийн орлогогүй болж, тэтгэврийн зээл авч, эмчилгээнд явсан тул зээлийн гэрээний үүргээ зөрчих болсон. Энэ хугацаанд 150.000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Банк одоо надаас 8.157.741,85 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Харин би зээлийн үлдэгдэл 6.544.108,16 төгрөг төлмөөр байна. Гэрээг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хийсэн бөгөөд энэхүү хугацаанаас хойш тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 6.544.108,16 төгрөгийг график гарган төлөхөд таталзах зүйлгүй” гэжээ.
Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-иас хариуцагч Ё.З д холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 6.469.071,37 төгрөг, зээлийн хүү 1.486.753,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.917,24 төгрөг, нийт 8.157.741,85 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ё.З нь “Г” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1705040896 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”[1] байгуулж, 15.000.000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан, мөн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ЗГ1705040896А дугаартай “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”[2] буюу нэмэлт цалингийн зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 8.110.455,62 төгрөг дээр 5.000.000 төгрөгийг нэмж, нийт 13.110.455,62 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, мөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ1705040896Б дугаартай “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”[3] байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 9.523.552 төгрөг дээр 6.300.000 төгрөгийг нэмж, нийт 15.823.552 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болохоор, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 00000000 дугаартай “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”[4] байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 13.564.837,05 төгрөг дээр 8.000.000 төгрөгийг нэмж, нийт 21.564.837,05 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар авч ашигласан, зээлдэгч талаас зээлийг олгож байсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Мөн хариуцагч Ё.З нь “Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан, тухайн үед миний төлөх ёстой байсан үлдэгдэл 6.544.108,16 төгрөг байсан. Үүнийг л би төлөх ёстой” гэж маргаж байгаа боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус зааснаас гадна талуудын хооронд байгуулагдсан ЗГ1705040896 тоот зээлийн гэрээний 5.1-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэжээ.
Үүнээс үзвэл хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд дээрх хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх болон 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх болон 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ё.З ас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 6.469.071,37 төгрөг, зээлийн хүү 1.486.753,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.917,24 төгрөг, нийт 8.157.741,85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.З ас 145.474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голом банк” ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх болон 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх болон 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ё.З ас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 6.469.071,37 төгрөг, зээлийн хүү 1.486.753,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.917,24 төгрөг, нийт 8.157.741,85 /найман сая нэг зуун тавин долоон мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.474 /нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.З ас 145.474 /нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голом банк” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА