| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0120/э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
2025 06 26 2025/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Б.Баттуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2504001760147 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 22-ны Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэгдэж байсан, ******* ******* ******* .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн, Бага гүн хэсгийн голын замд 2025 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн үед Тоёота приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9 заасан заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, түүнийг жолоодож явсан хохирогч эрүүл мэндэд ар нурууны L3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, духны хэсэгт зулгаралт, баруун гарын тохойны хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 5-8 дугаар хуудас), эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10 дугаар хуудас), хохирогч мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас), Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Шаарийбуугийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт (хх-ийн 39-40 дүгээр хуудас), “Сүлд үнэлгээ” ХХК-ын улсын дугааргүй Super dayun маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ (хх-ийн 27-29 дүгээр хуудас), тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Батмонголын 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан магадалгаа (хх-ийн 90-91 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэх баримт, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 12, 78 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч гаас эмчилгээний зардал, мотоциклийн эвдэрэл хохирлын төлбөр 1,447,040 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд төлж барагдуулсан. Хохирогчоос гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардал 333,790 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос: “...Шүүгдэгчийн хувьд үйлдсэн хэрэгтээ бүрэн хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг маргахгүй байгаа, прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан. Хохирогч д эмчилгээний зардал, мотоциклийн эвдэрэл хохирлын төлбөр 1,447,040 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардал 333,790 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН