Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/01108

 

 

 

  

 

 

 

 

  2017         12           05                                                    138/ШШ2017/01108

 

                                             Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

******* *******, ******* *******, ******* ******* ******* тоотод байрлах, *******3 регистрийн дугаартай, “Жимобайл” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

аймгийн сумын багт байрлах сумын холбогдох,

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.222.975 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХКомпани тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жимобайл” ХХКомпани нь аймгийн сумын эй 2016 оны 9 сарын 14-ний өдөр ЖМ16/661 тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 6.555.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, дугаарыг 10 сарын хугацаатай зээлээр худалдсан. Мөн оны 10 сарын 21-ний өдөр дахин ЖМ16/741 тоот гэрээ байгуулж, 698.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А3 маркийн гар утсыг 10 сарын хугацаатай зээлээр авч, нийт 7.253.000 төгрөгийн гар утас, төхөөрөмж худалдсан. Гэвч дээрх гэрээний төлбөрүүдээс 6.242.000 төгрөгийг төлж, үлдэх 1.011.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байна. Иймд аймгийн сумын ЖМ16/661 болон ЖМ16/741 тоот гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 1.011.000 төгрөг, гэрээний 3.3-т заасан “...гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасны дагуу 2017 оны 5 сарын 30-ны өдрөөс хойшхи алданги 211.975 төгрөг 20 мөнгө, нийт 1.222.975 төгрөг 20 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сумын үндсэн төлбөр 1.011.000 төгрөгөөс 802.000 төгрөгийг төлж, одоогийн байдлаар 209.000 төгрөгийн үндсэн төлбөртэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 802.000 төгрөг, түүнд ногдох алданги 193.165 төгрөгөөс татгалзаж байна. Харин үлдэх үндсэн төлбөр 209.000 төгрөг, түүнд ногдох алданги 18.810 төгрөг, нийт 227.810 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч аймгийн сумын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус холбогдуулан “Жимобайл” ХХКомпаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх 227.810 төгрөгнөөс эмч Ш.Дулмаа 64.200 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 163.610 төгрөгийг 2017 оны 12 сард багтаан төлж барагдуулна гэжээ.

Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: “Жимобайл” ХХКомпаниас аймгийн сумын холбогдуулан 1.222.975 төгрөг 20 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.059.365 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 163.610 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Иймд манай компани 1.059.365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч байгууллага нь үлдэгдэл 163.610 төгрөгийг 2017 оны 12 сард багтаан төлж барагдуулахаар болсон тул бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХКомпани нь хариуцагч аймгийн сумын холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.222.975 төгрөг 20 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч сумын нь нэхэмжлэгч “Жимобайл” ХХКомпанитай  2016 оны 9 сарын 14-ний өдөр ЖМ16/661 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2016 оны 10 сарын 21-ний өдөр ЖМ16/741 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэрцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.222.975 төгрөг 20 мөнгөний 1.059.365 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 163.610 төгрөг нэхэмжилснийг хариуцагч аймгийн сумын 2017 оны 12 сард багтаан бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч аймгийн сумын нь нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 163.610 /нэг зуун жаран гурван мянга зургаан зуун арав/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.902 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн сумын улсын тэмдэгтийн хураамжид 2.779 төгрөг, сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 16.951 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жимобайл” ХХКомпанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ