| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/1273/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1488 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1488
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогч М.М,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б****р овогт Г********н Б*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510001480520 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Г******** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Б*******н х**********н т**д **************** мэргэжилтэн ажилтай, ам бүл *, *************** нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ************ гудамж, ** дүгээр байр, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б****р овгийн Г**********н Б /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** гэх нэртэй караоке дотор М.М-н толгойн зулай хэсэгт пивоны шилээр цохих, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М-н өгсөн: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа. Одоо үлдэгдэл мөнгө болох 2,500,000 төгрөг нэхэмжилж байна. Эмнэлэгт хэвтсэн төлбөрийн баримт, эмчилгээ үйлчилгээ авсан талаар баримтуудыг гаргаж өгсөн. Би үлдэгдэл хохирлоо авчихвал өөр гомдол саналгүй байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч М.М-н өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 00 цаг 00 минутаас манай байгууллагын шинэ жил Т******н зочид буудалд болж дуусаад 02 цагийн үед Хан- Уул дүүргийн ** дугаар хороо Ф****** караокед орсон. Караокены өрөөнд ороход С**********р, Б, А********, Х********, А*********, М**********, Х******н, Б******* нар байсан. Би С*********** асуудалтай байсан учраас шууд ороод зодох гээд дайрахад намайг араас нэг нь барьж аваад С**********, Б 2 намайг нийлж зодсон. С нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Б бол нэлээн олон удаа толгой руу гараараа цохиод байсан. Яг хэн хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй байна. Миний согтолтын зэрэг өндөр байсан. Тэгээд миний толгойноос цус гараад ариун цэврийн өрөө орж цусаа цэвэрлээд эмнэлэг орсон. Толгой хагарсан, оёдол тавиулсан, хамар хавдаж хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.М-н дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Х**********н өгсөн:
“...Би 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр ***************** байгууллагын шинэ жил нь Туушин хотелд болсон. Тэгээд тухайн шинэ жил нь 00 цаг гэж дуусаад үргэлжлүүлээд найз залуу М-тэй хамт түүний ажлын газрын хүмүүстэй цуг Баянгол дүүргийн ******** караоке руу очиж тэндээ М****** бид хоёр *** цаг гаруй хугацаанд хамт байж байгаад өөрийн найзууд болох С********* Б Х********* А******** Б******** М********* А********* нар луу очих гэж Хан-Уул дүүргийн **-р хороо Ф********* гэх нэртэй караоке руу ганцаараа таксигаар очсон. Тэгээд тэндээ удаагүй байж байхад М араас хүрээд ирсэн бөгөөд тус караокены үүд хэсэгт М С******* луу хараад түүн рүү дайрсан бөгөөд хүрч амжаагүй хажуугаас нь Б********** М******* А********** нар барьж аваад бие биеэс нь салгаж холдуулсан. Тэгээд хүмүүс М-г холдуулж байхад М ардаа байсан том хэмжээтэй баримал мэт зүйлийг толгойны хойд хэсгээрээ мөргөсөн. Тэгээд тэр - хавиар цус болсон бөгөөд хоёр талд С М хоёрыг салгаж байх үед хажуугаас нь Б нь М дээр очоод түүний нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиод авах шиг харагдсан. Тэгээд тэнд байсан манай найзууд болох эрэгтэйчүүд нь Мэс холдуулахаар бөөндөө гараад явсан. Харин М нойл руу орж цусаа угааж үлдсэн харин Х******** А******** хоёртой хамт үлдээд хэсэг байж байгаад нойл руу ороход М нь над руу дайрч чамаас болж ийм зүйл боллоо гэж хэлээд нэг гараараа намайг толгойноос үсдээд авсан. Тэгээд удалгүй намайг тавихад нь би гараад шууд үүд хэсэгт гадуур хувцсаа авах гээд хоёр давхрын шатан дээр байж байх үед М дахин над дээр хүрж ирээд шууд гараараа миний хоолойноос боож ханатай хавсарч түлхсэн. Тэгээд намайг тавихад би газар унаад сууж байх үед хажуугаас хүмүүс ирж М********** надаас холдуулсан. Ийм л зүйл болсон. 2021 онд анх танилцаад түүнээс хойш үерхэж байгаа харин гэр-бүлийн холбоотой биш, миний бодлоор бол их хэмжээний биш харин нэрийг нь мэдэхгүй вискинээс 4-5 хундага ууж байсан надад харагдсан харин Уран ган эсвэл шинэ жилээр хэр их уусан талаар хараагүй учир мэдэхгүй байна. М нь С-той намайг хардаад түүнтэй муудалцсан байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч О.М***************н өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр шөнө барилгын хөгжлийн төвийн | ажилчдаараа Хан-Уул дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ф******* гэх нэртэй караокед байж байгаад ажлын газрын эмэгтэй Х*****н гаднаас орж ирээд бид - нартай сууж хамт байж байтал гаднаас М нэг залуутай хамт орж ирээд шууд С луу "чи писда минь" гэж хэлээд зодох гээд дайраад өшиглөж бие биетэйгээ барьцалдаж аваад тэнд байсан Б Б*********н, А***********л, Х*********** нарын хамт бид нар С М хоёр дээр очиж хоорондоо салгах гэж оролдсон. Тэгээд салгаж байтал М нь хойд талд 1 хөшөө баримал мэтийн зүйлийг толгойгоороо мөргөсөн гэж би бодсон яагаад гэвэл М*********** толгойн үс хэсгээс нь цус гарч байхыг харсан тэгээд одоо болно гээд бид нар тухайн М-г дагуулж нойл руу ороод цусыг угаалгасан. Тэгээд өөр зүйл болсон зүйлийн талаар хараагүй. Тэгээд тэнд М нь хэсэг тэр хавиар - орилж байгаад Х*******н М*************г аргадаж тайвшруулах гэж байтал түүнийг мангасдаж унагаагаад байхаар нь би болиулах гэж очиход М над руу 1 орилж дайрсан бөгөөд над руу өшиглөх гэж оролдсон харин өшиглөөгүй хажууд нь байсан эрэгтэй найз нь түүнийг болиулсан тэгээд би тэндээс явсан. Ийм л зүйл болсон. С нь бараг түүнийг М**************** цохиж амжаагүй байх гэж бодож байна цохиж байхыг нь хараагүй Маргад-Эрдэнийг салгах гээд тэр хавиар муудалцаж барьцалдаад байсан харин цохиж байсан зүйл надад харагдаагүй. Мөн би болон бусад хүмүүс М-д огт гар хүрээгүй. Тодорхой хэмжээний согтуу байсан. Анх шууд М гаднаас орж ирээд шууд С луу дайраад өшиглөөд авахаар нь бид нар очиж салгасан өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Б*****************н өгсөн:
“...хамт ажилладаг ажилтнууд болох А**************н хамт Хан-Уул дүүргийн **-р хороо Ф****** караоке руу очиход ажлын газрын хүмүүс байж байсан. Тэгээд тэнд Ж********н гэх нэртэй вискинээс ууж тэнд сууж байгаад өрөөний гол хэсэгт байрлах зурагтаар дууны үг хараад байж байтал зурагтын урдуур зөрж тус өрөөний хаалганы үүд хэсэгт хүмүүс бужигналдаад байхаар босоод очиж харахад М гэх залуугийн нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Миний харснаар М нь нэг эрэгтэй найзтайгаа хамт ирсэн байсан ба эсрэг талд С Б нартай маргалдаж байсан. Тэгээд би очиж хооронд нь салгах гэж оролдсон бөгөөд М маш их ууртай байсан ба нүүр хэсгээс нь цус гарч байсан учир би дагуулаад нойл руу орж тэнд нь цусыг нь угаалгасан. Түүний хамраас маш их цус гарч байсан ба цус нь тогтохгүй байдалтай хэсэг байсан. Тэгээд М-н найзтай нь хамт түүнийг тайвшруулах гэж оролдсон бөгөөд надаас би зүгээрээ зүгээр Х******г аваад ир гэсэн зүйл хэлээд байсан. Тэгээд Х******н ирээд М нь Хүслэн рүү уурлаж чи ийм хүмүүсээр намайг сольж байгаа юм уу гэсэн утгатай зүйл хэлээд байсан. Тэгээд М нь Х******г түлхэж заамдаж аваад байсан. Тэгээд М-ийн цусыг нь тогтоогоод хамт сууж байсан хүмүүстэйгээ хамт тухайн караокеноос гарсан ийм л зүйл болсон. Би огт М-ийн биед гар хүрж цохиж зодсон зүйл байхгүй харин биед нь хүрж тухайн зодооныг зогсоох зорилгоор голд нь замыг нь хааж зогссон. М-ийн биед Б аль эсвэл С хоёрын аль нэг нь гэж бодож байна яагаад гэвэл өрөөний үүд хэсэгт зөвхөн тэр хоёртой маргалдаад хэрүүл маргаан үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч С.М**********н өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагын шинэ жил Т*******н зочид буудалд болсон. Тэр дуусаад ** цагийн үед ажлынхнаараа гараад Хан-Уул дүүргийн ** дугаар хороо ************ хажуу талын караокед орсон. Нэрийг нь санахгүй байна. Тэнд сууж байсан чинь манай ажлын газрын М гаднаас ганцаараа орж ирээд С-той муудалцаад байхаар нь би очиж салгасан. Тийм л юм болсон. Салгаж байх явцад М-ийн хамар гэмтсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.С-н өгсөн:
“...Тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагын шинэ жил ********** зочид буудлын 5 давхрын танхимд болсон. Шинэ жилийн арга хэмжээ дуусаад бид нар байгууллагынхаа хамт олноор Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Home plaza-н баруун талын Ф***** гэх нэртэй караокед 00 цагийн үед очсон. Караоке руу А*********л, А******н, Х**********а, Б**********н, Б нар байсан. Караокед байхад над руу М утсаараа залгаж Х нэлээн муудсан байна, ирж аваад гэрт нь хүргээд өгчих гэж залгасан. Тэгэхээр нь би за ойлголоо яваад очъё гэж хэлсэн. Би гараад таксинд суугаад Ю** А***** руу явсан. Явж байх замд М дахиж залгаад чи хаана байна, би чамайг өнөөдөр ална гэх мэтээр янз бүрээр хэлж эхэлсэн. Би ю****аренагийн гадаа очсон. М гадаа нэг хүнтэй хамт зогсож байсан. Яваад очсон бид 2 барьцалдаж авсан. Хамт зогсож байсан хүн нь бид 2-г салгасан. М тэр хооронд миний нүүр рүү гараараа 7-8 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс бид 2-н дундуур орж салгасан. Тэндээс би шууд таксиндаа суугаад нөгөө **** караоке руу явсан. Тэнд очоод 1 цаг 30 минут орчмын дараа бид нарын сууж байсан. караокены өрөөнд М үл таних залуугийн хамт орж ирсэн. Ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг зогсож байхад гараараа миний зүүн нүд рүү цохисон. Миний зүүсэн байсан нүдний линз тэр дор унасан. Тэгэхээр нь би өөрөө холдоод газраас линзээ хайсан. Тэр хооронд тэнд байсан хүмүүс бид 2-н дундуур орж салгасан. Би ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй. Тэгээд л юу болсныг мэдэхгүй. М-г аваад гарсан. Би ямар нэгэн байдлаар гар хүрээгүй цохиогүй. Би яг цохиж байхыг нь бол хараагүй. М-г орж ирэх үед А**********, Х*********, Б, Б***********, А нар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 806 тоот: “...11. М.М-ийн биед хамар ясны зөрүүтэй нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.6. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг * гэх нэртэй караоке дотор М.М-ийн толгойн зулай хэсэгт пивоны шилээр цохих, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны зөрөөтэй нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн улмаас шүүх хуралдаан дээр 5,604,275 төгрөгийн баримтыг хохирогч гаргаж өгсөн 2,500,000 төгрөг төлөгдсөн хэдий ч хохирогч 2,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байх тул гаргуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргалаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Фейста гэх нэртэй караоке дотор М.М-ийн толгойн зулай хэсэгт пивоны шилээр цохих, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны зөрөөтэй нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч М.М-н өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 00 цаг 00 минутаас манай байгууллагын шинэ жил Т******н зочид буудалд болж дуусаад 02 цагийн үед Хан- Уул дүүргийн ** дугаар хороо Ф****** караокед орсон. Караокены өрөөнд ороход С**********р, Б, А********, Х********, А*********, М**********, Х******н, Б******* нар байсан. Би С*********** асуудалтай байсан учраас шууд ороод зодох гээд дайрахад намайг араас нэг нь барьж аваад С**********, Б 2 намайг нийлж зодсон. С нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Б бол нэлээн олон удаа толгой руу гараараа цохиод байсан. Яг хэн хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй байна. Миний согтолтын зэрэг өндөр байсан. Тэгээд миний толгойноос цус гараад ариун цэврийн өрөө орж цусаа цэвэрлээд эмнэлэг орсон. Толгой хагарсан, оёдол тавиулсан, хамар хавдаж хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.М-н дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Х**********н өгсөн:
“...Би 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр ***************** байгууллагын шинэ жил нь Т хотелд болсон. Тэгээд тухайн шинэ жил нь 00 цаг гэж дуусаад үргэлжлүүлээд найз залуу М-тэй хамт түүний ажлын газрын хүмүүстэй цуг Баянгол дүүргийн ******** караоке руу очиж тэндээ М****** бид хоёр *** цаг гаруй хугацаанд хамт байж байгаад өөрийн найзууд болох С********* Б Х********* А******** Б******** М********* А********* нар луу очих гэж Хан-Уул дүүргийн **-р хороо Ф********* гэх нэртэй караоке руу ганцаараа таксигаар очсон. Тэгээд тэндээ удаагүй байж байхад М араас хүрээд ирсэн бөгөөд тус караокены үүд хэсэгт М С******* луу хараад түүн рүү дайрсан бөгөөд хүрч амжаагүй хажуугаас нь Б********** М******* А********** нар барьж аваад бие биеэс нь салгаж холдуулсан. Тэгээд хүмүүс М-г холдуулж байхад М ардаа байсан том хэмжээтэй баримал мэт зүйлийг толгойны хойд хэсгээрээ мөргөсөн. Тэгээд тэр - хавиар цус болсон бөгөөд хоёр талд С М хоёрыг салгаж байх үед хажуугаас нь Б нь М дээр очоод түүний нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиод авах шиг харагдсан. Тэгээд тэнд байсан манай найзууд болох эрэгтэйчүүд нь Мэс холдуулахаар бөөндөө гараад явсан. Харин М нойл руу орж цусаа угааж үлдсэн харин Х******** А******** хоёртой хамт үлдээд хэсэг байж байгаад нойл руу ороход М нь над руу дайрч чамаас болж ийм зүйл боллоо гэж хэлээд нэг гараараа намайг толгойноос үсдээд авсан. Тэгээд удалгүй намайг тавихад нь би гараад шууд үүд хэсэгт гадуур хувцсаа авах гээд хоёр давхрын шатан дээр байж байх үед М дахин над дээр хүрж ирээд шууд гараараа миний хоолойноос боож ханатай хавсарч түлхсэн. Тэгээд намайг тавихад би газар унаад сууж байх үед хажуугаас хүмүүс ирж М********** надаас холдуулсан. Ийм л зүйл болсон. 2021 онд анх танилцаад түүнээс хойш үерхэж байгаа харин гэр-бүлийн холбоотой биш, миний бодлоор бол их хэмжээний биш харин нэрийг нь мэдэхгүй вискинээс 4-5 хундага ууж байсан надад харагдсан харин Уран ган эсвэл шинэ жилээр хэр их уусан талаар хараагүй учир мэдэхгүй байна. М нь С-той намайг хардаад түүнтэй муудалцсан байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч О.М***************н өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр шөнө барилгын хөгжлийн төвийн | ажилчдаараа Хан-Уул дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ф******* гэх нэртэй караокед байж байгаад ажлын газрын эмэгтэй Х*****н гаднаас орж ирээд бид - нартай сууж хамт байж байтал гаднаас М нэг залуутай хамт орж ирээд шууд С луу "чи писда минь" гэж хэлээд зодох гээд дайраад өшиглөж бие биетэйгээ барьцалдаж аваад тэнд байсан Б Б*********н, А***********л, Х*********** нарын хамт бид нар С М хоёр дээр очиж хоорондоо салгах гэж оролдсон. Тэгээд салгаж байтал М нь хойд талд 1 хөшөө баримал мэтийн зүйлийг толгойгоороо мөргөсөн гэж би бодсон яагаад гэвэл М*********** толгойн үс хэсгээс нь цус гарч байхыг харсан тэгээд одоо болно гээд бид нар тухайн М-г дагуулж нойл руу ороод цусыг угаалгасан. Тэгээд өөр зүйл болсон зүйлийн талаар хараагүй. Тэгээд тэнд М нь хэсэг тэр хавиар орилж байгаад Х*******н М*************г аргадаж тайвшруулах гэж байтал түүнийг мангасдаж унагаагаад байхаар нь би болиулах гэж очиход М над руу 1 орилж дайрсан бөгөөд над руу өшиглөх гэж оролдсон харин өшиглөөгүй хажууд нь байсан эрэгтэй найз нь түүнийг болиулсан тэгээд би тэндээс явсан. Ийм л зүйл болсон. С нь бараг түүнийг М**************** цохиж амжаагүй байх гэж бодож байна цохиж байхыг нь хараагүй М-ийг салгах гээд тэр хавиар муудалцаж барьцалдаад байсан харин цохиж байсан зүйл надад харагдаагүй. Мөн би болон бусад хүмүүс М-д огт гар хүрээгүй. Тодорхой хэмжээний согтуу байсан. Анх шууд М гаднаас орж ирээд шууд С луу дайраад өшиглөөд авахаар нь бид нар очиж салгасан өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Б*****************н өгсөн:
“...хамт ажилладаг ажилтнууд болох А**************н хамт Хан-Уул дүүргийн **-р хороо Ф****** караоке руу очиход ажлын газрын хүмүүс байж байсан. Тэгээд тэнд Ж********н гэх нэртэй вискинээс ууж тэнд сууж байгаад өрөөний гол хэсэгт байрлах зурагтаар дууны үг хараад байж байтал зурагтын урдуур зөрж тус өрөөний хаалганы үүд хэсэгт хүмүүс бужигналдаад байхаар босоод очиж харахад М гэх залуугийн нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Миний харснаар М нь нэг эрэгтэй найзтайгаа хамт ирсэн байсан ба эсрэг талд С Б нартай маргалдаж байсан. Тэгээд би очиж хооронд нь салгах гэж оролдсон бөгөөд М маш их ууртай байсан ба нүүр хэсгээс нь цус гарч байсан учир би дагуулаад нойл руу орж тэнд нь цусыг нь угаалгасан. Түүний хамраас маш их цус гарч байсан ба цус нь тогтохгүй байдалтай хэсэг байсан. Тэгээд М-н найзтай нь хамт түүнийг тайвшруулах гэж оролдсон бөгөөд надаас би зүгээрээ зүгээр Х******г аваад ир гэсэн зүйл хэлээд байсан. Тэгээд Х******н ирээд М нь Х******н рүү уурлаж чи ийм хүмүүсээр намайг сольж байгаа юм уу гэсэн утгатай зүйл хэлээд байсан. Тэгээд М нь Х******г түлхэж заамдаж аваад байсан. Тэгээд М-ийн цусыг нь тогтоогоод хамт сууж байсан хүмүүстэйгээ хамт тухайн караокеноос гарсан ийм л зүйл болсон. Би огт М-ийн биед гар хүрж цохиж зодсон зүйл байхгүй харин биед нь хүрж тухайн зодооныг зогсоох зорилгоор голд нь замыг нь хааж зогссон. М-ийн биед Б аль эсвэл С хоёрын аль нэг нь гэж бодож байна яагаад гэвэл өрөөний үүд хэсэгт зөвхөн тэр хоёртой маргалдаад хэрүүл маргаан үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч С.М**********н өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагын шинэ жил Т-н зочид буудалд болсон. Тэр дуусаад 00 цагийн үед ажлынхнаараа гараад Хан-Уул дүүргийн ** дугаар хороо ************ хажуу талын караокед орсон. Нэрийг нь санахгүй байна. Тэнд сууж байсан чинь манай ажлын газрын М гаднаас ганцаараа орж ирээд С-той муудалцаад байхаар нь би очиж салгасан. Тийм л юм болсон. Салгаж байх явцад М-ийн хамар гэмтсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.С-н өгсөн:
“...Тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагын шинэ жил ********** зочид буудлын 5 давхрын танхимд болсон. Шинэ жилийн арга хэмжээ дуусаад бид нар байгууллагынхаа хамт олноор Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Home plaza-н баруун талын Ф******* гэх нэртэй караокед 00 цагийн үед очсон. Караоке руу А*********л, А******н, Х**********а, Б**********н, Б нар байсан. Караокед байхад над руу М утсаараа залгаж Хүслэн нэлээн муудсан байна, ирж аваад гэрт нь хүргээд өгчих гэж залгасан. Тэгэхээр нь би за ойлголоо яваад очъё гэж хэлсэн. Би гараад таксинд суугаад Ю** А***** руу явсан. Явж байх замд М дахиж залгаад чи хаана байна, би чамайг өнөөдөр ална гэх мэтээр янз бүрээр хэлж эхэлсэн. Би ю****аренагийн гадаа очсон. М гадаа нэг хүнтэй хамт зогсож байсан. Яваад очсон бид 2 барьцалдаж авсан. Хамт зогсож байсан хүн нь бид 2-г салгасан. М тэр хооронд миний нүүр рүү гараараа 7-8 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс бид 2-н дундуур орж салгасан. Тэндээс би шууд таксиндаа суугаад нөгөө фийста караоке руу явсан. Тэнд очоод 1 цаг 30 минут орчмын дараа бид нарын сууж байсан. караокены өрөөнд М үл таних залуугийн хамт орж ирсэн. Ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг зогсож байхад гараараа миний зүүн нүд рүү цохисон. Миний зүүсэн байсан нүдний линз тэр дор унасан. Тэгэхээр нь би өөрөө холдоод газраас линзээ хайсан. Тэр хооронд тэнд байсан хүмүүс бид 2-н дундуур орж салгасан. Би ямар нэгэн байдлаар биед нь халдаагүй. Тэгээд л юу болсныг мэдэхгүй. М-ийг аваад гарсан. Би ямар нэгэн байдлаар гар хүрээгүй цохиогүй. Би яг цохиж байхыг нь бол хараагүй. М-г орж ирэх үед А**********, Х*********, Б, Б***********, А нар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 806 тоот: “...11. М.М-ийн биед хамар ясны зөрүүтэй нийлмэл хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун тохойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.6. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байжээ улмаар шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирогч М.М-ийн зүгээс 5,604,275 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн, эрүүл мэндийн байгууллагаас тусламж авсан талаар баримтуудыг гаргаж өгсөн.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Г.Б-с 2,500,000 төгрөгийн хохирол төлбөр авсан. Одоо үлдэгдэл 2,500,000 төгрөгийг авчихвал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг өгчээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-с 2,500,000 төгрөг гаргуулж хохирогч М.М-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б****р овогт Г********н Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б********г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Б*******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-с 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ