| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00393/И |
| Дугаар | 148/ШШ2018/00438 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2018/00438
| 2018 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2018/00438 | Сэлэнгэ аймаг |
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг 055 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /МЮ-81070260/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг 250 тоотод оршин суух, Шавийн хүрээ *******ийн ******* /МЭ-78060118/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Н.******* миний бие *******ийн *******тай 2006 оны 11 дүгээр сард танилцаж, улмаар хамтран амьдарсан. Бидний хамтран амьдарч байх хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр хүү *******ы *******, 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү *******ы ******* нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж, 2014 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Хүү Ө.*******, Ө.******* нар нь миний асрамжид амьдарч байгаа. Д.******* нь тусдаа амьдарч байх хугацаандаа хоёр хүүхэддээ тусламж дэмжлэг өгч байгаагүй. Хүүхдүүдээ эцэг Д.*******д өгч, 2 сар хамт амьдруулж үзсэн боловч эхнэр нь загнаж, ад үздэг байсан тул буцааж өөр дээрээ авч одоог хүртэл амьдарч байгаа.
Иймд хоёр хүүгийн эцэг Д.*******аас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү!...гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие Н.*******тэй 2006 оны 11 дүгээр сард танилцаж 1 гэрт орсон болно. Н.******* 2 охинтойгоо надтай ханилан сууж 2008 оны 04 дүгээр сард хүү *******, 2009 оны 9 дүгээр сард хүү ******* нар мэндэлсэн.
Бид 2 ханилан сууж байгаад 2014 оны 10 дугаар сараас Н.******* өөрийн 2 охиноо аваад сураггүй алга болсон. Бидний маргах шалтгаан нь 2 охиноос болдог байсан.
Бидний тусдаа амьдарх хугацаанд 2 хүү маань 6 сар гаруй хугацаанд миний болон ах дүү нарын минь асрамжинд байсан бөгөөд 2015 оны 3-4 сард хүү ******* 4 дүгээр 12 жилийн 1 а бүлэгт сурч байхад хүүг сургуулиас нь, хүү ******* 3 дугаар цэцэрлэгээс нь ямар ч хэл сураг байхгүй ээж нь аваад явчихсан байсан.
Ингээд ******* нь 2 хүүхдийн маань авч яваад сураггүй байж байгаад 2015 оны 8 дугаар сарын сүүлээр 2 хүүхдийг надад авчирч өгсөн. Хүү *******ийг 4 дүгээр улирлын амралт дуусч байхад эх ******* Гэрэлт хөшөө авч гараад ирье гээд тэр чигээр нь аваад явчихсан. 2014 оны 10 дугаар сард ******* хүнтэй суугаад чимээгүй сураггүй алга болсон. Би эхнэр Д.Отгонзаяатай 2015 оны 06 дугаар сард нэг гэрт орж өдийг хүртэл амьдарч байна
Д.******* ...Нэгэнтээ шинжээчийн дүгнэлт гарсан тул хүү *******, ******* нартаа хүүхдийн тэтгэлэг төлөхөд татагалзах зүйлгүй. Харин хүү *******ийг өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Зохигчид 2006 онд танилцаж, улмаар хамтдаа амьдарч, хамтын амьдралтай байх хугацаандаа Н.******* нь 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү *******, 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү ******* нарыг төрүүлсэн байх бөгөөд зохигч гэрлэлтийн баталгаагүй ч хүүг эцгээр нь овоглосон үйл баримтууд хэрэгт авагдсан хүүхдүүдийн бүртгэлийн дугаартай №0000893330 Г-412, 0213678 Г-154 тоот төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч нь ... ******* нь надад *******ийг миний хүү биш гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргасан, харин Ө.*******ийг өөрийн хүү мөн эсэх дээр маргаагүй ба түүний хүсэлтийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1358 тоот шүүгчийн захирамж гарч, хүү Ө.*******ийн эцгийг тогтоох шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8091 тоот шинжээчийн дүгнэлтээр ... Д.******* нь *******ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай... тухай хариуг шүүхэд ирүүлжээ.
Шинжээчийн дүгнэлт шүүхэд ирсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн ба шүүх хуралдааныг товлон зарлахад 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд хариуцагч Д.******* ...хүү *******, ******* нартаа хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй ... гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Д.******* нь 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ө.*******ийн эцэг мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8091 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.*******ыг Ө.*******, Ө.******* нарын эцэг болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Мөн түүнчлэн хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан ч /тусдаа амьдарч байгаа ч/ эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагддаг тул эцэг Д.*******аас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү, Ө.*******, Ө.******* нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын дундаас 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү *******, 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү ******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Д.*******ы төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600х12=2.107.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.830 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг эх болон насан хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү *******, ******* нар хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Д.******* болон эх Н.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч Д.******* нь хүү Ө.*******ийг өөрийн асрамжид авах талаарх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэдийгээр гаргаж байгаа боловч энэ талаар тэрээр шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжгүй ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг жич гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Ө.*******, 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Ө.******* нарыг эцэг нь Шавгийн хүрээ овогт *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хүү Ө.*******, Ө.******* нарыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Д.*******аас 29.830 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ