| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/01115/И |
| Дугаар | 138/ШШ2017/01104 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2017/01104
2017 12 01 138/ШШ2017/01104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
******* аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай,******* овогт ******* ******* хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 10 сарын 05-ны өдөр ******* аймгийн Чойбалсан хотын нийтийн хоолны трестийн 4-р гуанзанд угаагчаар ажилд орж 1986 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Тэгээд 1986 оны 7 сарын 08-ны өдрөөс ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа ******* зочид буудалд 1 давхарын үйлчлэгчээр ажиллах болсон. 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй үйлчлэгчээр ажилласан. Би хөдөлмөрийн дэвтрээ анх ажилд орсноосоо хойш аваагүй. Гар дээрээ ямар нэгэн дэвтэр аваагүй юм. Миний ажиллаж байх үеийн тушаалууд архиваас гарч ирсэн. Иймд намайг 1984 оны 10 сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Чойбалсан хотын нийтийн хоолны трестийн 4-р гуанзанд угаагчаар, 1986 оны 7 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа ******* зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Боржигон овогт ******* Ганчимэг нь 1984 оны 10 сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Чойбалсан хотын нийтийн хоолны трестийн 4-р гуанзанд угаагчаар, 1986 оны 7 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа ******* зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь 1984 оны 10 сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Чойбалсан хотын нийтийн хоолны трестийн 4-р гуанзанд угаагчаар, 1986 оны 7 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа ******* зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох ******* аймгийн Чойбалсан хотын нийтийн хоолны трестийн даргын 1984 оны 10 сарын 12-ны өдрийн 187 дугаар тушаал, 1985 оны 12 сарын 18-ны өдрийн 196 дугаар тушаал, 1986 оны 5 сарын 01-ний өдрийн 75 дугаар тушаал, ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1986 оны 7 сарын 15-ны өдрийн 7******* тушаал, 1987 оны 5 сарын 26-ны өдрийн 51 дүгээр тушаал, ******* аймгийн орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын даргын 1988 оны 2 сарын 15-ны өдрийн 16 дугаар тушаал, ******* аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 11 сарын 28-ны өдрийн 375 дугаар тушаал, нэхэмжлэгчийн цалингийн түүвэр, гэрч Д.Нямхуягийн мэдүүлэг зэргээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт ******* Ганчимэгийг 1984 оны 10 сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Чойбалсан хотын нийтийн хоолны трестийн 4-р гуанзанд угаагчаар, 1986 оны 7 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа ******* зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ