| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00310/И |
| Дугаар | 104/ШШ2020/00484 |
| Огноо | 2020-12-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 104/ШШ2020/00484
| 00 оны 1 сарын 10 өдөр | Дугаар 104/ШШ00/00484 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймаг, *******-******* сум, *******цагаан баг, ******* хотхон ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, дугаар хороо, - тоотод оршин суух, овогт ын Бат /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 00 оны 06 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, 00 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.******* /цахимаар/,
хариуцагч Б.Бат /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би Б.Баттай 011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 01 оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин Б., 014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр охин Б. нар төрсөн. Бидний хамтран амьдрах хугацаанд Б.Бат нь удаа дараа гар хүрч зоддог байсан ба сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг байсан. 013 онд 1 сар, 015 онд 1 жилийн хугацаагаар бид тусдаа амьдарч байсан. Энэ хугацаанд Б.Бат дахин ийм алдаа гаргахгүй гэж хэлж, бичгээр амлалт бичин өөрийн аав, ээждээ ч өгч байсан. Ингээд 016 оноос эхлэн хамт амьдрах болсон. Б.Бат Өмнөговь аймагт уул, уурхайн ажил хийдэг бөгөөд ажлынхаа газрын эмэгтэйтэй эр, эмийн харилцаатай болсон. Тэгээд 0 оны 6 дугаар сарын 1-ны өдөр тэр эмэгтэйдээ хайртай гэж хэлээд гэрээ орхиод биднийг хаяад явсан. Б.Батлхагвыг явснаас хойш би өнөөдрийг хүртэл хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Бид цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б., Б. нарыг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Б.Бат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.*******тэй гэр бүл болоод 0 оны 06 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Намайг удаан хугацаагаар ажиллаж байх хооронд байраа өөр хүнд хөлслүүлсэн байсан. Би түүнээс учир зүйгээ олъё, хамт амьдаръя гэж удаа дараа очиж гуйдаг байсан. Хүүхдүүдтэйгээ уулзах гэхэд Д.*******, хадам эцэг, эх уулзуулдаггүй, утсаар яриулдаггүй. Миний хувьд Д.*******тэй хамт амьдрах хүсэлтэй байгаа бөгөөд учир зүйгээ олох гэж хичээж байсан. Харин Д.******* буцаж нийлэх ямар нэг бодол байхгүй байна.
Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн учир би гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээх, хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна, ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.Батд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Б.Бат, Д.******* нар нь 011 онд 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 01 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б., 014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б. нар төрсөн, Б., Б. нар нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар жил тусдаа амьдарснаас болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 0 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тус шүүхийн 00 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн 176 дугаар захирамжаар авсан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ болон ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас явуулсан эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
Б.Бат, Д.******* нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, хүүхдийн асрамжийн талаарх гэрлэгчдийн тохиролцоо нь хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдийн тайлбар, Нийслэлийн Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 00 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд нийцэж байх тул Б., Б. нарыг эхийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.., 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан Б., Б. нарыг сар бүр эцэг Б.Батар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 14 460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 14 460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 1, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ын Бат, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б., Б. нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.-т зааснаар охин Б., Б. нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Батар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 6 дугаар зүйлийн 6. дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 14 460 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ