Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                      П.Нямсүрэн

 Улсын яллагч                                    Д.Уранчимэг

 Шүүгдэгч                                                Б.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Б.Даваасүрэнд холбогдох 201718020118 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1964 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 54 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-2 Эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн 10-176 тоотод оршин суух, Шарайд овогт Балжиннямын Даваасүрэн, РД: МЛ:64012318

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Даваасүрэн  нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Мандал сумын 4-р багийн нутаг Бороогийн гүүрний орчим зорчигч  С.Шинэбаатарыг машины суудлын түшлэг дээр хөлөө тавилаа, гар утсаараа толгойруу цохилоо гэж хувийн таарамжгүй харьцаа үүсч маргалдан С.Шинэбаатарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017.04.28-ны өдөр 16 цагийн үед би өөрийхөө Сонота-6 маркийн 82-86 УНП улсын дугаартай машинтай Улаанбаатар хотруу явах гээд Солонго рестораны гадаа зогсож байтал нэг танихгүй хүүхэн хүрч ирээд хот явах уу гэхээр нь би явна хэдүүлээ юм бэ гэсэн чинь хоёулаа гэхээр нь нэг чинь хаана байгаа юм гэсэн чинь айлд байгаа гэхээр нь би тэр хүүхнийг аваад нөгөө айлруу явж байтал тэр хүүхэн ахаа бид хоёр Улаанбаатар хотруу явдаг үнээр яваад Борнуур сумруу салдаг уулзвар дээр буучихая гэхээр нь би тэг тэг гээд тэр хүүхэнтэй Бороогийн гудамжинд айлд очсон чинь тэр хүүхний хамт явах хүн нь гэх нэг согтуу залуу нэг хүнтэй зодолдоод цус нөж гарчихсан нэг залуутай зууралдаад байж байхаар нь би нөгөө хүүхэнд согтуу хүн авч явахгүйээ болъё гэсэн чинь тэр хүүхэн ахаа би эрүүл юм чинь би аргалаад аваад явчихая гээд байхаар нь би за чи тэгвэл наад хүнээ нүүр гарыг нь угаалгаж цусыг нь арилгаад хувцас хунарыг нь гөвөөд машинд суулга гээд тэр хүүхэн нөгөө залуугаа нүүр гарыг нь угаалгаж цэвэрлээд миний машинд суулгаад явж байтал тэр дэлгүүр орж архи авна гэхээр нь би машинд архи уухгүй шүү гээд авхуулаагүй юм.Тэгээд би эмнэлэгийн хажуу талд ирээд эхнэрээ авах гээд зогссон чинь бууж дэлгүүр орно гэхээр нь би буулгаагүй юм.Тэгээд манай эхнэр ч гарч ирээд бид 4-үүлээ явсан юм.Тэгсэн чинь нөгөө согтуу залуу арын суудал дээр хөлөө тавьчихсан явж байхаар нь чи наад хөл гараа буулга гэсэн чинь нөгөө хүүхэн нь хөлийг нь буулгасан юм.Тэгээд цаашаа явж байтал нөгөө согтуу залуу хамт явсан хүүхэндээ наадах чинь юу гээд байгаа юм бэ гээд байсан.Тэр үед манай эхнэр Баяраа намайг чимээгүй чимээгүй, согтуу хүнтэй юу ярьдаг юм гээд байсан юм.Тэгээд явж байтал нөгөө залуу манай эхнэрийн сууж явсан суудлыын арын түшлэгэн дээр хөлөө тавьчихсан байхаар нь чи наад хөлөө ав гэсэн чинь намайг юу гээд байгаа юм бэ гээд орилоод байсан.Тэгээд гэнэт миний толгойруу утасаар цохих шиг болохоор нь би эргээд хартал тэр залуугийн гар утас нь 2 хэсэг болчихсон миний нурууны ард байсан юм.Тэгээд би зогсоод хаалгыг нь онгойлгоод буугаад ир гэсэн чинь бууж ирэхгүй байхаар нь цээжрүү нь нэг дэвсээд чулуу аваад цохьчихсон юм.Тэгээд цаашаа яваад Борнуур сумын салдаг уулзвар дээр очоод буу гэсэн чинь буухгүй машин иртэл байж байя гэснээ буугаад цүнхээ ухаад дугуйг нь хагалчихая гээд байсан.Тэгэхээр нь би тэр залууг орхиод нөгөө хүүхэнтэй нь цаашаа хөдлөөд явчихсан юм.Тэгээд Бамбарууш зоогийн газар очоод нөгөө хүүхнийг буу гэсэн чинь буухгүй, намайг уулзвар дээр хүргэж өг гээд байхаар нь би буцаад Борнуур салдаг уулзвар дээр очтол нөгөө залуу Борнуурын цагдаатай хүрээд ирсэн юм.Тэгээд бид нар Борнуур сумруу яваад тэр залууг эмнэлэг дээр аваачиж хөмсгийг оёуулчихаад цагдаа нь хэсгийн төлөөлөгчтэй уулз гээд байсан.Тэгээд төлөөлөгч нь ирэхгүй тэндээ хоносон юм.Тэгээд маргааш нь төлөөлөгчтэй нь уулзчихаад Зүүнхараалуу буцаж ирсэн юм гэв.  

 

                  Хэрэг бүртгэлтэнд хохирогч С.Шинэбаатар мэдүүлэхдээ: ... Хохирогч С.Шинэбаатар: Би 2017 оны өвөл Мандал суманд оршин суух Очирсүрэнтэй хамт уулруу 4 удаа самарт явсан юм.2017.04.10-ны өдөр Очирсүрэнтэй хамт уулруу самарт яваад 2017.04.28-ны өдөр уулнаас ирж бид нар самараа өгчихөөд тооцоо хийчихээд Очирсүрэнгийнд 13 цагийн үед 4-үүлээ 2 шил архи хувааж уусан юм.Тэгээд Очирсүрэн согтчихоод эхнэр Чимгээтэйгээ маргалдаад байхаар нь би дундуур орж салгаж байсан юм.Тэрнээс хойш юу болсноо би их согтсон болохоор санахгүй байгаа юм.Тэгээд нэг мэдсэн чинь хамт самарт явсан найз хүүхэн Алтанцэцэгийн хамт таксинд суучихсан явж байсан.Тэгээд би найз Ганзориг луу утсаар яриад Борнуур сумруу хар зам салдаг уулзвар дээрээс ирээд авчих гэсэн чинь машин эвдэрсэн чадахгүй гэхээр нь би уурлаад ярьж байсан утсаа шидсэн чинь миний утас уг таксины голын хайрцаг дээр ойгоод жолоочийн толгойруу цохьчихсон юм.Тэгээд жолооч уурлаад машинаа зогсоогоод бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг буулгаад гартаа чулуу барьчихсан чулуутай гараараа миний өвдөг, цээж, зүүн талын хөмсөгрүү цохьсон юм.Тэгээд Алтанцэцэг болиулаад цаашаа явж байгаад Алтанцэцэг Борнуурын цагдааруу утасдаж Борнуур салдаг замын уулзвар дээр хүрээд ир хүнд зодуулчихлаа гэж хэлсэн юм.Тэгээд Урьхан зоогийн газрын наахна явж байхад би ах та намайг даваан дээр хүргээд өгчих, тэгээд салцгаая гэсэн чинь жолооч Борнуур сумруу салдаг уулзвар дээр зогсоод миний хөнжил гудсыг буулгачихаад намайг буу гээд буулгасан юм.Тэгээд би зогсож бай гэсэн чинь Алтанцэцэгийг буулгахгүй аваад явчихсан юм. Тэгээд Борнуурын цагдаа ирээд би цагдаатай уулзаад байж байтал нөгөө такси буцаад ирээд Алтанцэцэг буугаад Борнуурын цагдаагийн сууж ирсэн машинд суугаад бид хоёр суугаад нөгөө таксийг дагуулаад Борнуур сумруу очиж би эмэнэлэгт үзүүлж оёдол тавиулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

 

            Хэрэг бүртгэлтэнд шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: С.Шинэбаатарын биед тархи доргилт, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн нүдний гадна хэсэгт шарх.Зүүн хацар, хамрын нурууны дээд хэсэг, дух, эрүүний баруун хажуу хэсэг, зүүн зүүн шанаа, зүүн гарын бугалганд зулгаралт.Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн нүдний доод хэсэг, духны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17, 19-р хуудас/

 

            Хэрэг бүртгэлтэнд гэрч Ш.Алтанцэцэг мэдүүлэхдээ: Би Мандал суманд оршин суух Очирсүрэнтэй хамт уулруу самарт яваад 2017.04.28-ны өдөр би найз С.Шинэбаатарын хамт Мандал суманд ирсэн.Тэгээд бид нар самараа өгч тооцоогоо хийчихээд Очирсүрэн, С.Шинэбаатар нар Очирсүрэнгийнд 4-үүлээ 2 шил архи хувааж уусан юм.Тэгээд очирсүрэн ах эхнэртэйгээ маргалдаад агсам тавиад Шинэбаатар тэр хоёрыг болтулаад байсан юм.Тэгээд би тэр хооронд таксины зогсоолруу яваад 82-86 УБП гэсэн дугаартай Даваасүрэн гэдэг жолоочийг Улаанбаатар хот орох зардлаар Борнуур сумруу салдаг уулзвар хүргүүлэхээр тохироод такси аваад Очирсүрэнгийнд очсон чинь Очирсүрэн, Шиэбаатар хоёр тэдний хашааны хаалган дээр золдсон байдалтай хоорондоо зууралдаад Шинэбаатарын баруун хөмсөгнөөс нь цус гараад нүүр нь цус болчихсон, хоёр гарынх нь шуу хөх эрээн болчихсон байж байхаар нь такмины жолооч ах бид хоёр тэр хоёрыг салгаад Очирсүрэн ах таксины жолооч хоёр уулзаад байж байх хооронд би Шинэбаатарын гар нүүрийг угаалгаж цусыг нь цэвэрлүүлээд цүнхтэй хувцасыг нь таксины багажинд хийгээд явъя гэсэн чинь таксины жолооч Даваасүрэн наад хүн чинь согтуу байна би авч явахгүй гэхээр нь би эрүүл юм чинь гайгүйээ, аваад явчихая гэж гуйгаад аваад явсан юм.Тэгээд таксины жолооч замдаа эхнэрээ аваад 4-үүлээ явж байгаад Шинэбаатар хөлөө машины урд суудалны түшлэгрүү тавиад байхаар нь би хөлийг нь буулгуулсан чинь жолооч харчихаад чи яагаад байгаа юм зүгээр яваач гээд Шинэбаатар бид хоёр жаахан маргалдаж явсан юм.Тэгээд Шинэбаатар найз Ганзориглуу утасдаад тосоод ав гэж ярьж байснаа уурлаад утасаа доошоо шидчихсэн чинь утас нь машины голын хайрцаг дээр ойгоод жолоочийн толгойруу цохьчихсон чинь жолооч машинаа зогсоогоор уурлаад бууж ирээд нэг чулуу аваад шилчихээд дахиад том чулуу аваад Шинэбаатарын баруун өвдөгрүү 4-5 удаа, гэдэсрүү нь хэд хэд цохиод, чулуутай гараараа зүүн хөмсөгрүү нь цохьчихсон юм.Тэгээд Шинэбаатарын зүүн хөмсөгнөөс цус гараад Шинэбаатар буугаад би араас нь бууж сафеткаар цусыг нь арчаад байж байтал ар талд пахиад хотруу явдаг такси ирээд бид хоёрыг танидаг амараа гэдэг залуу бууж ирээд хүнийг ингэж зодоод байхдаа яадаг юм цагдаад хэлээч гээд бид нар цаашаа явж байгаад Шинэбаатар жолоочтой хоёулаа эр хүмүүс байна зохицчихоё та намайг Борнуурын даваан дээр хүргээд өгчих гэсэн чинь жолооч яДаваасүрэн дуарахгүй байсан юм.Тэгээд би найзруугаа залгаад Борнуураас цагдаа аваад замын уулзвар дээр хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд бид нар Борнуур салдаг уулзвар дээр очоод би найзруугаа залгасан чинь одоо цагдаагийн гэрээс гарч байна гэсэн юм.Тэгсэн чинь жолооч буугаад багажинд байсан цүнхтэй хувцасыг гаргаж шидээд буцаад суухад Шинэбаатар буутал жолооч намайг буухгүй бол явлаа шүү гэхээр нь би машин иртэл хүлээж байя гэсэн чинь цаашаа намайг буулгахгүй явчихан юм.Тэгээд намайг хотруу явлаашдээ гээд цаашаа явж байгаад Бамбарууш зоогийн гарын гадаа ирээд цүнхтэй үлдсэн хувцасыг буулгаад намайг буу гэхээр нь би буугаагүй юм.Тэгээд буцаад ссалдаг уулзвар дээр очсон чинь Борнуур сумын цагдаа ирчихсэн Шинээтэй хамт байж байсан.Тэгээд бид нар таксины жолоочийг эхнэртэй нь дагуулаад Борнуур сумын эмнэлэг дээр очоод Шинэбаатарыг үзүүлж оёдол тавиулсан юм... гэх мэдүүлэг /хх-13-р хуудас/

 

            Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах  хуудас /хх-ийн 30-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: Шүүгдэгч Б.Даваасүрэн нь такси тээврийн үйлчилгээ эрхлэн  зорчигч тээвэрлэн явахдаа  2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Мандал сумын 4-р багийн нутаг Бороогийн гүүрний орчим иргэн С.Шинэбаатарыг машины суудлын түшлэг дээр хөлөө тавилаа, гар утасаараа толгойруу цохилоо гэж хувийн таарамжгүй харьцаа үүсч маргалдан С.Шинэбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Б.Даваасүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Б.Даваасүрэнд  холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг, Б.Даваасүрэнд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Шарайд овогт Балжиннямын Даваасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Даваасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Даваасүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

        3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,Б.Даваасүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

        5. Б.Даваасүрэнд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

       6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

        7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

    

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ